Uncategorized

Хятадын “найдваргүй” зээлдэгч Монгол тэргүүтэй улсууд өрөө яаж төлөх вэ

Америкийн Глобал хөгжлийн төвийн судлаач Скотт Моррис нэгэн анхаарал татахуйц судалгааны дүнг танилцуулсан байна. Эл судалгаа нь Японы “Эн-Эйч-Кэй” /NHK/ телевизийн 2021 оны арваннэгдүгээр сарын 21-ний “Special” хэмээх нэвтрүүлгээр хөндөгджээ. Цаг хугацааны хувьд өнгөрсөн оны судалгаа боловч яалт ч үгүй анхаармаар, эмзэглэмээр дүнг танилцуулсан байна. Тодруулбал, БНХАУ-ын хөгжлийн зээлтэй холбоотой өрийн жагсаалтад Монгол Улс ч багтаж байгаа юм.БНХАУ нь “Нэг бүс-Нэг зам” бодлогынхоо хүрэнд дэлхийн улс орнуудад хөнгөлттэй зээл олгож эхэлсэн.2017 онд Бээжин хотноо болсон “Торгоны зам”-ын дээд хэмжээний чуулга уулзалтын дүнд БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” хөгжлийн санаачилгад оролцогч орны тоо 68 болж нэмэгдэн хүрээгээ улам тэлсэн болохыг Ши Жиньпин зарласан. Тухайн үед 30 шахам төрийн тэргүүн оролцсон ба дэлхийн 100 гаруй орны 1.5 мянга шахам нэр хүндтэй улстөрчид, бизнесменүүд чуулсан. Чуулганы үеэр “Нэг бүс-Нэг зам” хөгжлийн санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны төслүүдийг хөгжүүлэхэд 480 тэрбум юань буюу 70 тэрбум ам.доллар нэмж хуваарилна гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн ирэх таван жилд БНХАУ “Нэг бүс-Нэг зам” санаачилгын дагуу хөгжиж буй улс орнууд болон олон улсын байгууллагуудад 60 тэрбум юань буюу 8.5 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээ амласан. Санхүүгийн тусламж гэдэг нь буцалтгүй тусламж бол биш. Харин дээр дурдсан шиг өр зээл юм.-АВСАН БОЛ ӨГӨХ ЁСТОЙ-“Нэг бүс-Нэг зам” санаачилгын 68 улс орон байдгаас 23 улс нь БНХАУ-аас авсан өр зэлээ буцааж төлөх чадваргүй байгаа гэсэн тооцоо гарсан аж. Скотт Моррисын судалгаагаар, үүнээс онцгойлон найман улс өрийн дарамтад илүү өртөх магадлалтай гэжээ. Нэгэнт өрөө төлж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг газар нутгаараа төлөх эсхүл тухайн улсын нутаг дэвсгэрт Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/-ийн хангамжийн бааз бий болох ч эрсдэлтэй гэгдэж байгаа юм.2022 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар л гэхэд БНХАУ “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд дэлхийн 148 улс орон, 31 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Тэдгээр 148 улсад Азийн 38, Африкийн 40, Европын 26, Далайн тэнгисийн 11, Хойд Америкийн 11, Өмнөд америкийн 8 улс орон орсноос Азийн 38 улсад нь Монгол Улс багтаж байгаа юм. БНХАУ-тай байгуулсан гэрээний хамгийн түгээмэл нэг заалт бол “Хэрэв гэрээг ямар нэг байдлаар зөрчвөл гэрээг нэн даруй цуцалж, зээлийг нэг дор буцаан төлүүлнэ” гэсэн заалт. “Эн-Эйч-Кэй” телевизийн “Special” нэвтрүүлгээр үзүүлсэн дээрх зурагт улаанаар тэмдэглэгдсэн нь өрөө төлж чадахааргүй болсон улс орнууд. Үүнд, Ази тивээс Киргиз, Лаос, Монгол Улс, Узбекистан, Пакистан орж байгаа юм. Өгсөн мөнгөнийхөө оронд газар нутгийг нь эрхшээлдээ авсан бодит кэйсүүд бий. Газар нутгийн асуудал энд дурдагдаж байгаа учир түүхэн талаас нь авч үзье. Хятад улсын хувьд Чингис хааны довтолгоонд өртөж, хохирол амссан улс. Чингисийн монголчууд Хятадын бүх газар нутгийг эзэлж, Эзэнт гүрнээ байгуулж, баруун талаараа Европ, Перс хүртэл, харин хойд талаараа Сибирийн тэгш тал хүртэлх өргөн уудам газар нутгийг эзэлсэн түүхтэй. Тиймээс одоо хэр нь монголчуудад газар нутгаа эзлүүлсэнд дургүйцдэг гэлцдэг. 1962 оны тухайд, Хятад, Энэтхэгийн хил дээр мөргөлдөөн гарч, дайн дэгдсэн. Энэ нь мөн л газар нутгийн маргаанаас үүдэлтэй дайн байсан. Бас 1969 оны гуравдугаар сард Даманскийн арлын орчимд Орос, Хятадын түүхэн дэх хамгийн том зэвсэгт мөргөлдөөн болж байв. Мөн л газар нутгийн төлөөх тэмцэл байв. Энэ бүх түүхэн замналаас харахад, Хятад улс газар нутгаа өргөжүүлэн тэлэх бодлогоо хэзээ ч орхиж байгаагүй.“Нэг бүс-Нэг зам” хөгжлийн санаачилгын цаад санаа нь ч газар нутгаа тэлэх. Хэдийгээр олон улс орон төлбөрийн чадваргүй байгаа ч БНХАУ эл санаачилгынхаа хүрээнд тэдэнд мөнгө зээлсээр байгаа юм. Өнөөдөр Хятадын эдийн засаг Ази тивийн улс орнуудад санхүүгийн дарамт шахалтаас үүдэн өөрсдийн болзол, нөхцөлөө тулгаж байгаа ч тэдгээр улсын эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн төслүүдэд зээл олгож байна. Гэсэн ч нөгөө талаар Хятадад байгалийн баялаг хэрэгтэй байгаа нь асуудал болоод байгаа. Хятадууд бусдыг бодож, хөгжчихөөсэй гэсэн агуулгаар улс орнуудын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэггүй. Харин Хятад руу түүхий эд экспортлоход чиглэсэн зам тээвэр, боомтууд хэрэгтэй.Үүнийг арай энгийнээр тайлбарлавал, Хятадын цэрэг армийг байршуулахад нь төмөр зам, авто зам, боомт хэрэг болно. Үүнд, наад захын нэг жишээ дурдахад, Хятадад 8 тэрбум орчим ам.долларын өртэй Шри-Ланкийн Хамбантота боомтын түүх. Эл боомтоо Шри-Ланка Хятадын Засгийн газарт 99 жилээр түрээслүүлсэн. Мөн, Далай тэнгисийн орон болох Вануату муж улсын Эспириту-Санто арлын боомтод 270 сая ам.долларын зээл олгосон учраас удахгүй тэнд хяналтаа тогтоож магадгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь, Вануату муж улс Хятадаас авсан зээлээ төлөх чадваргүй. Гэсэн ч, хамгийн сонирхолтой нь, Вануату мужийг Хятадын эрх баригчид аль хэдийн өөрсдийнхөө тэнгисийн цэргийн бааз гэж тооцож эхэлсэн явдал.Өөр нэг жишээ гэвэл, 2015 онд Пакистаны Засгийн газар Гвадар боомтыг Хятадад 43 жилийн хугацаатай түрээслэж, “Эдийн засгийн тусгай бүс” гэгчийг байгуулсан. Учир нь, Пакистаны нийслэл Исламабад Бээжинд бараг 16 тэрбум ам.долларын өртэй.Хятад улс Африк тивийн Жибути улсаас өр зээлийнхээ оронд гадаадад баазтай болсон бас нэг жишээ бий. Жибути улсын Хятад өгөх өрийн хувь ойрын ирээдүйд 82 хувиас 91 хувь болтлоо өснө. Гол нь Жибути улс энэ мөнгийг эргүүлэн төлөх төлбөрийн чадваргүй. Өр зээлэндээ авсан бааз нь Ази, Европын хил дээр байрлах тээврийн чухал артерийн хажууд байрладаг.-ХЯТАДЫН ЗЭЭЛИЙН НУУЦ ЮУНД БАЙНА ВЭ-Хэрэв бид жаахан анхааралтай ажиглавал, Хятадын эрх баригчид санхүүгийн тусламж үзүүлснийхээ хариуд мөнгийг нь авчихсан улс заавал хятадуудаас бараа бүтээгдэхүүн импортлоно, ашигт малтмалаа хянуулна, мөн Хятадаас ажиллах хүн хүчний авна гээд бусад тухайн улсад “ашиггүй” нөхцөлүүдийг биелүүлэх үүрэг хүлээдэг дүр зургийг олж харах болно.Ингээд эцэстээ, Азийн улс бүрийн аюулгүй байдал Хятадад төлөх гадаад өрөөс шалтгаална гэсэн үг. “Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л бий” гэсэн үг үүнд тохирно. Маш бага хүүтэй урт хугацаатай зээлээрээ Хятадын эрх баригчид хөгжөөгүй Азийн орнуудыг өөртөө татдаг юм.Төв Азийн орнуудын дунд Хятадад төлөх өр нэмэгдсээр л байгаа юм. Зээл авсаар л байх уу? Бодох л асуудал. Киргизийн Хятадад төлөх өр 200 дахин нэмэгдэж, нэг тэрбум 709 сая ам.доллар, Тажикистаных 1.2 тэрбум ам.доллар, Казахстаных 12.3 тэрбум ам.доллар, Узбекистаных 14.7 тэрбум ам.долларт хүрчээ.Хятад улс өртэй улсынхаа зээлийг тэглэж байгаагүй учир Хятадын “үнэнч байдал”-д найдахын аргагүй. Хятадын талд өртэй асар олон улс орон газар нутаг, орд газар, томоохон үйлдвэрүүдээрээ өрөө төлж байсан. Одоо ч Хятад өртөй улсаасаа өрөө авах гээд хүлээж байгаа.Хятадын банкууд зээлтэй холбоотой бүх маргааныг БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу зөвхөн Хонконгийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж гэрээндээ заасан байдаг тул өр зээлд өршөөл үзүүлдэггүй харгис. Мөн ямар ч зээлийн өртэй улс Хонконгийн шүүхэд нь ялах боломжгүй байдаг. Хятадын эл аргыг мэргэжилтнүүд “өрийн урхи” хэмээдэг.
2002 онд Хятадын Засгийн газар Афганистан дахь Хамид Карзайн Засгийн газрын өрийг тэглэсэн сонин үйл явдал болсон. Албан ёсны тайлбарт дурдахдаа, Хятад улс “Талибан”-ы дэглэм болон АНУ-ын терроризмын эсрэг кампанит ажлын үр дагавараас үүдэлтэй хямралыг зохицуулахад туслахыг хүсэж байгаа учраас өрийг тэглэсэн гэсэн байдаг. Гэсэн ч, чухам хэдий хэр хэмжээний өрийг тэглэсэн нь тодорхой бус хэвээр байгаа юм.2000-2009 онд Хятад улс Африкийн 35 улсын нийт 2.85 тэрбум ам.долларын өрийг бас тэглэсэн. 2007 онд Ази, Карибын тэнгис, Номхон далайн бүс нутгийн хамгийн буурай хөгжилтэй, ядуу буурай 49 орны өрийг ч мөн тэглэв. Монгол Улсын өрийг тэглэв. Гэсэн ч, эдгээр өр тэглэлтийн цаана чухам ямар хэлцэл хийгдсэн нь ил болоогүй. Түрүүнд дурдсан “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд бий” гэсэн үгийг дахин сануулъя.2013 онд Бээжин маргаантай газар нутгийнхаа хариуд Тажикистаны өрийг бас тэглэсэн юм. Тажикистаны төлж барагдуулаагүй нийт зээлийнх нь үлдэгдэл 300 тэрбум ам.доллар гэгддэг.Digital yuan could bust the United States – Asia Times БНХАУ-ын төсөлд оролцсоныхоо үр дүнд найман улс санхүүгийн хувьд эмзэг болж, дээсэн дөрөөн дээр байгаа. Тодруулбал Киргиз, Жибути, Лаос, Мальдив, Монгол Улс, Монтенегро, Пакистан, Тажикистан.Бээжин Төв Азид тээврийн дэд бүтэц, газрын тос, байгалийн хийн аж үйлдвэр, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Хятадуудын хүсэж буй зүйл бол байгалийн баялгийн зах зээлд өрсөлдөх давуу талыг олж авах. Зах зээлд өрсөлдөх давуу талтай болсноороо ам.долларын эсрэг юанийн ноёрхлыг бүрэн тогтоох.-ХЯТАДЫН ТЭЛЭЛТ-Улс орнууд Хятад улстай хэчнээн найрсаг харилцаатай байсан ч, хөршүүд шиг энх тайванчаар зэрэгцэн оршиж байлаа ч Хятадын хүн ам зүйн тэлэлтээс үргэлж болгоомжлох хэрэгтэй. Хятад улс нь Монгол Улс, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Энэтхэг улстай хиллэдэг. Гэсэн ч, тэдгээр улсын аль нь ч Хятад иргэдийг нутаг дэвсгэртээ хууль бусаар ганц хоног ч байлгахыг хүлээн зөвшөөрдөггүй.Аливаа харилцааг бий болгохдоо аюулгүй байдлын асуудлаа нэн тэргүүнд тавьж, анхааралтай байх учиртай. Үүний зэрэгцээ, Төв Азийн орнуудын эрх баригчид /тэдний ихэнхи нь авлига, хээл хахуульд идэгдсэн байдаг/ үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолынхоо асуудлыг үл тоомсорлодог. Тэд бүгд зөвхөн одоогийнхоо эдийн засгийн үр өгөөжид анхаарлаа хандуулдаг сул талтай. Гэсэн ч, одоо оройтоогүй. Эх сурвалж: Forbes; Goldenfront; 24tv; The Guardian Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав.  Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ.  Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна.  Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм…  Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!.  Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь  Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч,  машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров.  ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.  Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм.  Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа…  #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.  Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв.  ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг  анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм.  НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!!  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *