Connect with us

Зөвлөгөө

Амьдралаа өөрчлөх цаг болсны 5 шинж – ЗААВАЛ УНШ

Published

on

1. Долоо хоног бүр 5 дахь өдрийг хүлээдэг бол: Бид амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг. Гэтэл ажлын өдрүүдийг хурдхан дуусгахыг хүсдэг бол таны амьдрал аз жаргалтай биш байгааг илтэж буй хэрэг. Яаж өөрчлөх вэ? Зөвхөн амралтын өдрийг хүлээлгүй ажлын өдрүүдэд ч аз жаргалтай байж болох аргыг хайж олох хэрэгтэй. Тухайлбал ажилдаа дуртай болох аргыг хайж болно. Эсвэл ажлын хажуугаар дуртай зүйлээ хийх цаг гарга. Бүр болохгүй бол ажлаа сольсон ч болно шүү дээ.

__________________________________
2. Зорилго чиглэлгүй, урсгалаараа амьдарч байгаа бол: Өдөр хоногууд нэгэн хэмээр өнгөрсөөр, хийж бүтээсэн ч зүйлгүй, амьдралдаа сэтгэл дундуур байгаа бол өөрчлөлт хийх цаг болжээ. Яаж өөрчлөх вэ? Таны хувьд хамгийн чухал гурван зүйлийг эргэн сана. Хамгийн чухал гурван зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Үнэ цэнэтэй чухал зүйлдээ цаг зарцуулах нь сэтгэл дүүрэн байхад тусална.

__________________________________
3. Бусадтай өөрийгөө харьцуулдаг бол: Сошиал ертөнцөөр хэн хаана ямар амжилт гаргаж байгааг олж мэдэх амархан болсон. Тиймээс бусдыг өөртэйгөө харьцуулж тэдний амжилтанд атаархах сэтгэл төрдөг бол амьдралаа өөрчлөх цаг болсон. Яаж өөрчлөх вэ? Бусдын хэрэг рүү өнгийлгүй, өөрийнхөө урдах замыг анхаарах хэрэгтэй. Атаархал төрүүлээд байгаа хүнд чин сэтгэлээсээ талархаад өөрийн амьдралд амжилт гаргах урам зоригийг түүнээс ав.

__________________________________
4. Ахицгүй, нэгэн хэвийн нөхцөлд байгаа бол: Амьдрал чинь зогсонги байдалд орсон бол өөрчлөх цаг болжээ. Дасаж дадсан хэвшилдээ шигдсээр байвал амьдралд чинь дэвшил гарахгүй, нэгэн хэвийн уйтгартай байх болно.
Яаж өөрчлөх вэ? Айдас эргэлзээгээ даван туулж, шинэ салбарт хүч үзэж болно. Өөртөө итгэлгүйгээс болж хийхийг хүссэн ч хийж чадаагүй зүйл байвал одоо оролдоод үзэхэд гэмгүй. Үгүй бол эцэст нь та харамсах болно.

__________________________________
5. Одоо цагтаа төвлөрч чадахгүй байгаа бол: Өнгөрсний тухай бодож, ирээдүйн тухай мөрөөдсөөр одоо цагаас зугтаад байвал анхаарах цаг болсны шинж. Одоо цагаас зугтана гэдэг нь өнөөдрийн амьдралдаа сэтгэл дундуур байгааг илтгэж буй юм. Яаж өөрчлөх вэ? Ирээдүйд хүрнэ гэж мөрөөдөөд байгаа сайхан амьдралаа одооноос эхлээд эдэл. Маргааш гэдэг өдөр хэзээ ч ирэхгүй. Учир нь маргааш болоход тэр өдөр нь өнөөдөр болж хувирна. Хүсэж байгаа зүйлээ одоо л хий.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Нарсны шилмүүс таныг урт наслуулах шидтэй. Цай хийх жорыг шэйрлэж хадгалаарай.

Published

on

By

НАРСНЫ ШИЛМҮҮС-ний шид Өнөөдөр дэлхийн ойн өдөр. Нарсны тухай өгүүлье. Нарс мод хүний дархлааг нэмэгдүүлж, #интерферон хэмээх бодис ялгаруулдагаараа бусад навчит модноос онцгой. Тиймээс нарсан ойтой газар өндөр настан, хүүхдийн сувиллыг байгуулдаг ажээ. Хорин настай 1 га нарсан ой нь өдөр бүр 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулдаг. 100 кг хүчилтөрөгч нь 4 ам бүлтэй нэг айлын бүтэн жил амьсгалах цэвэр агаар юм. Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чадна.

Эрт үед даозмын санваартнууд нарсны шилмүүсэн цайг “урт насалдаг” хэмээн ихээр уудаг байв. Хөгшрөлтийг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон аж. Нарсны унасан шилмүүсийг түүж гэрийн зууханд шатаах, эсвэл буцалгаж хэрэглэвэл орчинд нарсны сайхан үнэр тархана. Нарсны шилмүүсийг 5 халбага авч 500 мл усанд хийж зөөлөн гал дээр 10 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-ээр 3-4 удаа 30 хоног хэрэглээд 30 хоног завсарлана. Идээшмэл нь цайвар ногоон шаргал өнгөтэй, үл ялиг исгэлэн амттай, ойн шилмүүсний үнэртэй байдаг.

Дархлааг сайжруулдаг С амин дэмээр элбэг бөгөөд нимбэгт агуулагддагаас их үзүүлэлттэй. А амин дэмээр баялаг тул нүдний хараанд сайнаар нөлөөлж, үс, арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, цусны улаан эсийн нийлэгжилтийг сайжруулдаг. Нарсны шилмүүс нь #антиоксидант агуулдаг учраас хүний биед хортой, өвчин үүсгэгч чөлөөт радикалуудыг бууруулдаг. Зүрхний өвчин, арьсны цочрол, ядаргаа гэх мэт өвчнийг намдаах үйлчилгээтэй. Цэр хөөх үйлчилгээтэй, хоолойн өвчинд тустай. Тархины цусан хангамжийг сайжруулах, оюун ухааныг сэргэг байлгах, сэтгэл хямралыг арилгах, хэт таргалалт, харшил, даралт ихсэх зэрэг өвчлөлөөс сэргийлэхэд сайн.

Хаван хөөх, бөөрний өвчин /nephrosis/, шамбарам /condyloma/, түлэнхий, буйл, амны хөндийн үрэвсэл, уушигны бронхит, астма, судас битүүрч үрэвсэх, булчингийн хатингаршил, хураагуур судасны цүлхэн, нойргүйдэл, үе мөчний өвчин, тулай, хэрлэг, цөс, бөөрний чулуу, шээсний замын халдвар, цэвэршилт зэрэг өвчнийг арилгах, намдаах, багасгахад хэрэглэдэг байна. /Хэдийгээр С, А амин дэмээр баялаг байдаг ч бие давхар эмэгтэйчүүд хамаагүй хэрэглэж болохгүй заалттайг анхаарна уу./

Нарсны холтосны ханданд хүний биеийн судас тэлэх, цусны урсгалыг сайжруулах үүрэгтэй азотын исэл /NO/ агуулагддаг. Бэлгийн сулрал, сахарын хэмжээ ихсэх, чихрийн шижин өвчнийг засахад тустай. “Дэлхийн ой модны өдөр” жил бүрийн 3-р сарын 21-нд тохиодог. УБ хотын ногоон байгууламжинд 4-6 м өндөр нарс модыг суулгаж 3 жилийн турш арчилж ургуулдаг. Эхний 10 хоногт өдөр бүр, хоёр дахь 10 хоногт нэг өнжөөд, дараагийн 10 хоногт 3 өнжөөд нэг услах хэлбэрээр нэг модонд 150 литр хүртэл ус зарцуулдаг.

Эрүүл агаар, анир чимээгүй орчинд ургаж байсан нарс мод хотод шилжин ирснээр агаарын бохирдол, хөрсний бохирдол, дуу чимээ, утаа тортогноос болж “стресс”-д орж модны титэм шингэрэх, шарлаж өөрчлөгдөн өвчилдөг байна. Энэ үед нарс модонд дусал шингэн залгах, хөрсний үржил шимийг сайжруулах бордоо зэргийг хэрэглэдэг. Мод дагаж УС, ус дагаж АМЬДРАЛ. Жич: Нарс модыг тарихад сайн судалж байж тарихгүй бол үндэс нь 15 минут агаарт ил байхад шууд үхдэг мод юм байна. Via: Buyan Choi

Continue Reading

Зөвлөгөө

Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь , цог жавхаа үргэлж өөдөө байдаг билээ …

Published

on

By

Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь , цог жавхаа үргэлж өөдөө байдаг билээ … Жнь: 1980-10-24 төрсөн бол цифр тус бүрээ нэмээрэй. 1+9+8+0+1+0+2+4 =25 2+5=7тэхээр нил ягаан аура өнгө гэсэн үг .. Маш цөөхөн тохиолдолд 11…12 гардаг Энэ бол онцгой ауратай хүн гэсэн үг … За тоог нь харвал
1- гарвал ❤️ улаан 2- гарвал 🍊 улбар шар 3- гарвал 🍋 шав шар 4- гарвал 💚 ногоон 5 -гарвал хөх цэнхэр 6- гарвал цэлмэг цэнхэр 7- нил ягаан 💜 8- энхрий ягаан 💗 9- цагаан 11- мөнгөлөг 12- алтлаг

🔴 улаан өнгө – галзуу дур хүсэл өндөртэй , эрчим хүч дээд зэргийн , удирдах , байлдан дагуулах чадвартай , спортлог , хүссэн юмныхаа араас сайн явж чаддаг , уур уцаар өндөртэй , адгуу зантай ,,,, Гүйх юмуу хөлсөө сайн гаргах хэрэгтэй .. Уур уцаар багасна .. Мантра нь : би энэ дэлхийд надад олгож буй бүхий л зүйлийг талархалтайгаар хүлээн авч , тултал амьдарна ) 🟠 улбар шар- шар ауратай төстэй , мөн хүнтэй маш амархан найзалдаг ,,, найз нөхөрлөл , харилцаа холбоог зохицуулах чадвартай ч гэдэг… ( мантра нь ; би харилцаанаас аз жаргалыг олж авдаг , бүх хүмүүст хүндэтгэлтэй ханддаг .. )

🟡 шав шар лемон шиг … Аз жаргал ялгаруулдаг, хүүхдийн ауратай адил цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг , мөнгө дууддаг өнгө учир мөнгө татдаг .. Гуниглах дургүй , хэт хөөрөх хэрэггүй .. Тэнцвэртэй байж тайван байх хэрэгтэй .. Сэтгэлийн хөөрөлтэй гэсэн байгааз .. ( мантра нь : миний дотор алтан нар шиг гэрэлтэх хүч байдаг .. Би яг байгаагаараа төгс ) 🟢 ногоон өнгө : тайван дөлгөөн , бүтээлч хүн , аливаа зүйлийг даван туулах , шийдэх чадвар өндөртэй , нээлттэй , бусдыг тайвшруулдаг , ногоон хоол сайн ид , сэтгэл судлаач өнгө, хэл яриа өндөр , хүмүүс нууцаа их ярьдаг … ( мантра : би өөрийн амин энергийг бусдыг эмчилж , бусдад туслахад зориулах болно )

🔵хөх өнгө : индиго өнгө ч гэдэг .. Байгалиас заяасан далд ур чадвар мэдрэмжтэй … Бусад хүмүүсийн бодлыг уншиж чаддаг энергийг мэдэрдэг мэдрэмжтэй бөгөөд зөн билэгч , үзмэрч зурхайч хүмүүс ийм өнгийн ауратай байдаг 。( индиго аура сайжруулах мантра нь : Миний бодол санаа дэлхийн болон ертөнцийн энергийн давтамжтай нэг ) 💠 цайвар цэнхэр : хамгийн зөөлөн сэтгэлтэй … Мөн бусдын энергийг маш сайн мэдэрдэг, бусдыг эдгээх , анагаах чадвартай , эрүүл мэндийн салбарт ажиллавал сайн , бусдыг байлдан дагуулдаг .. Маш авьяастай , улс төр нам гэх мэт олон нийтийн ажил зохино .. Илтгэгч гэх мэт . ( мантра: миний дуу хоолой бол энэ дэлхийг илүү сайхан болгох гарц гүүр юм )

🟣 нил ягаан : зорилготой ирсэн , далд ертөнц , сүнслэг ертөнц , далд хүч өндөртэй , сансар огторгуйн өнгө,, бусдын төлөө юм хийх гэж ирсэн . Бодол санааны өндөр чадамжтай … ( мантра нь ; хязгааргүй боломжит ертөнцөд юуг ч бүтээж болох бөгөөд би ( бурхан бүтээгч , хязгааргүй ухамсар ) анхдагч мөн чанарыг өөртөө агуулж байна ) 💖 энхрий яв ягаан : зөөлөн сэтгэлтэй айлын эрх эелдэг , бусдыг гэх сэтгэл зүйтэй , хүүхдүүд их татагддаг , хүүхдийн байгууллагад ажиллавал их зүгээр , амархан гомддог , 2 хүн маргаж байхад дунд нь эвлэрүүлж чаддаг .
Тогтсон цагтаа сайн унтаж байх хэрэгтэй . Тэгвэл энерги нь цэвэрхэн байх болно . ( мантра : би нөхцөл болзолгүй хайрыг өгч, уян зөөлөн , романтик мэдрэмжийг төрүүлдэг , би уулзсан хүн бүрийн сэтгэлийг зөөлрүүлж , эдгээх хайрын энергийг цацруулдаг )

🤍 цагаан : тэр чигээрээ бусдыг цэвэрлэх гэж ирсэн байдаг . Олон өнгө холилдох тусмаа бохирдолтой гэж үздэг учир цагаан ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй .. Бясалгал хийдэг хүнээс ялгардаг ариун аура , тайван мэдрэмжийг бусдад төрүүлдэг , амархан сэвтдэг учир цайвар өнгийн ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй . 🔘 мөнгөлөн өнгө : бүтээлч хүн , амархан сэвтдэг өнгө тиймээс нээлттэй байх хэрэгтэй . Өөртөө сөрөг хүмүүсийг татах гээд байдаг . Иймээс эерэг хүмүүстэй найзлах хэрэгтэй . 🌞 алтлаг өнгө : шар ауратай төстэй , хэдий ч эрүүл мэндээ анхаар , ногоон өнгөтэй ойр байж , байгальд сайн гар .. Мөнгөлөг , алтлаг аура их ховор тул бурханлиг сайн гэж ойлгож болно .. Бодлоо маш сайн анхаар . Муу юм бодож болохгүй , биелэх гээд байдаг Сайхан зүйл бодоорой.#copy

Continue Reading

Зөвлөгөө

Кофеноос ч илүү сэргээх цайны нууж жор хадгалаад аваарай. офе арван аяга уусан дайтай сэргэлтийг өгдөг.

Published

on

By

Кофег ажих нь ээ элгэн дэх шимийг ястай нь хөөж гаргадаг эд байна лээ. Шимийг ястай нь хөөж гаргана гэдэг нь яс сийрэгжүүлнэ гэсэн үг. Кофеноос ч илүү сэргээх цай яаж хийхийг зааж өгье. Атга хатаасан үзэм, гурван ширхэг хар чавга, хатаасан үрэл жимс, хэдэн ширхэг хатаасан долоогоно зэргийг нийлүүлж уувал нэг төрөл сэргэх цай болно. Кофе арван аяга уусан дайтай сэргэлтийг өгдөг. Чиний нойрсох ядрах мэдрэмжүүдийг алга болгодог. Хүний тархины хэмээр тэтгэдэг. Үүнийг уувал хулжсан нойр хүрдэг, сэрүүн байх ёстой үед тархийг хурдан сэргээдэг. Энэ жимснүүд тархийг идэвхтэй ажиллуулах бодиснууд байдаг. Үрэл жимс бол хүний тархины их ундарга юм. Тархи зөв ажиллаж, тогтоох чадамжийг нэмэгдүүлдэг. Долоогоно бол зүрхний үйл ажиллагааг сайжруулж, үзэм нь бөөрний үйл ажиллагааг тэтгэх, хар чавга дотоод гэдэсний ажиллагааг тэтгэх гэх дөвөн их хүчийг нийлүүлж хүртэж байгаа юм. (Домчийн судараас )

Continue Reading

Trending

error: Content is protected !!