Connect with us

Зөвлөгөө

Хятадад шилэн гүүр нурсны дараа 100 метрийн өндөрт дүүжлэгдсэн нэг жуулчныг эсэн мэнд буулгажээ

Published

on

Өчигдөр Хятадын зүүн хойд нутагт гэнэтийн хүчтэй салхины улмаас хавцал дээр байгуулсан шилэн гүүр эвдэрч, нэг эрэгтэй жуулчин 100 метрийн өндөрт хашлаганаас зүүгдэн амьд үлджээ. Секундэд 40 метрийн хурдтай гэнэтийн хүчтэй салхи дэгдэхэд Лонжин хотын Пиян уулын хавцалд байдаг уг гүүрний хэд хэдэн шилэн хавтан хагарч нурсан байна. Хятадын сошиал орчинд тарсан гэрэл зурагт нэг эрэгтэй шилэн хавтангууд хагарч нурсан хэсэгт хашлаганаас зүүгдэж байгааг харуулжээ. Вэйбо сүлжээнд нийтлэгдсэн уг зургийг 5.8 сая гаруй хүн үзсэн байна. Агаарт дүүжлэгдсэн жуулчны биед ямар нэг гэмтэл учраагүй ч аварсны дараа эмнэлэгт хүргэж, тайвшруулах арга хэмжээ авчээ. Сүүлийн жилүүдэд Хятад даяар шилэн гүүр байгуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох явдал нэмэгдсэн. Эдгээрээс хамгийн алдартай нь Хунань мужийн Жаньжяже үндэсний дархан цаазат газарт оршдог 300 метрийн өндөрт, 430 метр урт сунасан гүүр юм. Шилэн гүүрний тоо нэмэгдэхийг дагаад аюулгүй байдлын асуудал яригдах болжээ. Орон нутгийн удирдлагууд одоо шилэн гүүрний стандартыг өндөрсгөж, газар хөдлөлтийн бүсэд байгуулахыг хориглох журам боловсруулж байгааг Хятадын төв хэвлэлд мэдээлсэн байна. Эх сурвалж: BBC

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Кофеноос ч илүү сэргээх цайны нууж жор хадгалаад аваарай. офе арван аяга уусан дайтай сэргэлтийг өгдөг.

Published

on

By

Кофег ажих нь ээ элгэн дэх шимийг ястай нь хөөж гаргадаг эд байна лээ. Шимийг ястай нь хөөж гаргана гэдэг нь яс сийрэгжүүлнэ гэсэн үг. Кофеноос ч илүү сэргээх цай яаж хийхийг зааж өгье. Атга хатаасан үзэм, гурван ширхэг хар чавга, хатаасан үрэл жимс, хэдэн ширхэг хатаасан долоогоно зэргийг нийлүүлж уувал нэг төрөл сэргэх цай болно. Кофе арван аяга уусан дайтай сэргэлтийг өгдөг. Чиний нойрсох ядрах мэдрэмжүүдийг алга болгодог. Хүний тархины хэмээр тэтгэдэг. Үүнийг уувал хулжсан нойр хүрдэг, сэрүүн байх ёстой үед тархийг хурдан сэргээдэг. Энэ жимснүүд тархийг идэвхтэй ажиллуулах бодиснууд байдаг. Үрэл жимс бол хүний тархины их ундарга юм. Тархи зөв ажиллаж, тогтоох чадамжийг нэмэгдүүлдэг. Долоогоно бол зүрхний үйл ажиллагааг сайжруулж, үзэм нь бөөрний үйл ажиллагааг тэтгэх, хар чавга дотоод гэдэсний ажиллагааг тэтгэх гэх дөвөн их хүчийг нийлүүлж хүртэж байгаа юм. (Домчийн судараас )

Continue Reading

Зөвлөгөө

Эрүүлжиж, биеийн бохирдлоо цэвэрлэе гэвэл нимбэгний шүүс, перец, давс гуравтай нөхөрлөөрэй.

Published

on

By

Давс, перец, нимбэгний шүүсээр бид хоолоо амталж иддэг. Харин эдгээрийг хольж хэрэглэснээр та олон төрлийн өвчнөөс сэргийлэх, ангаах боломжтой шүү. Ханиадыг эдгээнэ – Тал нимбэгний шүүсийг аяга буцалсан усанд хийж 10 минут байлгаарай. Дараа нь дулаан хөнжлөө нөмөрч байгаад уугаарай. Ингэснээр таны хөлс гарч ханиадны вирус гарч та эдгэрнэ. Дотор муухайрахыг болиулна – Таны дотор муухайрвал та аяга буцалсан усанд нэг халбага хар перец хийж хутгаарай. Үүнийг ууснаар дотор сэргэж, огиудос хүрч байсан мэдрэмж үгүй болдог гэнэ шүү. Хоолойн өвдөлтийг намдаана – Нэг халбага нимбэгний шүүс, нэг халбага хар перец болон жижиг халбага давсыг буцалсан аяга усанд хийнэ. Хоолойгоо тус бэлдмэлээр зайлж өвдөлтөө намдаагаарай. Жин бууруулна – 2 халбага нимбэгний шүүс, халбаганы дөрөвний 1 хар перец, 1 халбага зөгийн балтай аяга буцалсан халуун усанд хийгээрэй. Бэлтгэсэн ундаагаа уухад цусны эргэлт сайжирч хоол боловсруулах системийн үйл ажиллгаа нэмэгдэж богино хугацаанд турах боломжтой.

Continue Reading

Uncategorized

Захиргааны хэргийн шүүхээс С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож О.Цогтгэрэлийн тамгыг хүчинтэйд тооцжээ…

Published

on

By

Захиргааны хэргийн шүүхээс С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож О.Цогтгэрэлийн тамгыг хүчинтэйд тооцжээ…
Албан ёсны АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуяг гишүүндээ амжилт хүсье!

Continue Reading

Trending

error: Content is protected !!