Connect with us

Uncategorized

Хамгийн эрэлттэй рашаан, сувиллын газруудын үнэ, замын маршрут – Хадгалаад аваарай

Published

on

1. Аварга тосон сувилал – 70003032, 96363032, 95829918  2. Өөш манхан сувилал – 99118166 , 99038736 , 99274746 95999969 3. Хасу-Шивэрт сувилал – 9865 3212, 94963212, 99007314 , 95813212 4. Задгай цагаан сувилал – 99156155 5. Баянгол Эко сувилал – 88939900, 70130108 6. Отгонтэнгэрийн рашаан сувилал – 99051478, 93036701 7. Галт халуун рашаан сувилал – 98108083, 98283080, 98008083  8. Хужирт рашаан сувилал – 91913860, 99093324, 98100090 9. Нар-элс сувилал – 99082710, 99082703 10. Өвөр жанчивлан сувилал – 88001511, 322075 11. Ар жанчивлангийн сувилал – 99041639 12. Могойт рашаан сувилал – 99065023, 9306503 13. Багануур сувилал – 93049261, 93049274, 70210109 14. Халзан уулсын рашаан сувилал – 70522742, 99733001 15. Өхэг рашаан сувилал – 99311112, 98117112, 88242468, 98309486 16. Хандгайт хуурай рашаан сувилал – 99027314, 99096938 17.

Мойлтын тохойн сувилал – 99615749, 95955807 18. Гурван нуурын рашаан сувилал – 99378342, 01562-2652 19. Шаргалжуут рашаан сувилал – 70003034, 70003032, 95829918 20. Хөвсгөл Эко Тур – 99075683 , 99382727 , 98389494 , 99082552 Үндэсний их баяр наадам өндөрлөж, иргэд ч ээлжийн амралтаа авч, амралт сувилал, хөдөө орон нутагт амрахаар зорьж буй. Иргэд долдугаар сард аймаг сумын наадмыг түлхүү зорьж, ирэх наймдугаар сард рашаан, сувиллын газрыг зорих нь элбэг байдаг. Тиймээс иргэдийн цаг завыг хэмнэж рашаан, сувиллын газруудын үнэ ханш болон үйлчилгээний талаар мэдээлэл бэлтгэлээ. 1. Аварга тосон сувилал Аварга тосон рашаан сувилал нь Аваргын бүлэг рашаан болох Аураг рашаан, эмчилгээний шавар, Рашаан нуурыг түшиглэн 1969 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа улсын үйлчилгээтэй МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН рашаан сувилал юм.  Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 км зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аварга тосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно. Эмчлэх өвчний заалт: – Арьсны эмгэгүүд  Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд– Сахарын диабет– Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг– Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд – Үе мөчний хэрх өвчин – Хамар хоолойн эмгэг – Гэмтэл бэртлийн дараах үе Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар холбоо барьж авна уу. Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороолол , Ард Аюушын гудамж, Тана мебелийн 1 давхарт. Харилцах утас: 7000-3034, 9582-9918, 9636-3032 2. Шаргалжуут рашаан сувилал Олон төрлийн халуун хүйтэн рашаанаар алдартай газар бол Шаргалжуут. Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог юм. Шаргалжуут рашаан сувилал нь байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Харилцах утас: 70003032, 95829918 3. Өхэг рашаан сувилал Өхэгийн рашаан сувилалын газар нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн гутагт Хангайн нуруунд Улаанбаатар хотоос 740 км, Баянхонгор аймгаас 110 км, Галуут сумын төвөөс 27 км зайд байрладаг. Тус рашаан сувилал нь Өхэгийн рашааныг түшиглэн байгуулагдаж, 22 өрөө, 55 ортой нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авч, ая тухтай цэвэр орчинд, амт чанартай хоол хүнс, айраг саам, сүү цагаан идээгээр үйлчилж амраадаг. Амралтын газар нь эргэн тойрондоо уул ус, тод, бүхий л төрлийн ховор эмийн ургамал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудтай. Уг рашаан нь галт уулийн тагтийг хөрч царцах явцад бий болж газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулагын ан цав жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун хүйтэн рашаантай. Рашааны халуун нь 38с-78с градус. Рашааны найрлагад Кали, Натри, Сульфат, Гидрокарбинат, Хүхэр, Ус төрөгч, Кальци, Магни зэрэг 10 гаруй химийн элемэнтүүдтэй. Рашааныг ходоод, элэг, цөс, уушиг, зүрхний өвчинд хүртдэг. Мөн нүд, бүх төрлийн харшил, үе мөчний өвчин, арьсны харшилд бигнэж тавьдаг улаан, шар, ногоон замагтай. Харилцах утас: 99311112, 98117112, 88242468, 98309486 4. Могойт рашаан сувилал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын гуравдугаар баг Могойтын аманд байрлах ба рашаан эмчилгээний 32 ортой. Хоногийн 20000-35000 төгрөг. Мэдрэл, үе мөч, умай, нуруу, ходоод гэдэс, олгой, элэг цөс, уушги, зүрхний өвчнийг анагаахад сайн. Харилах утас: 99065023, 9306503 5. Мойлтын тохойн сувилал Улаанбаатар хотоос засмал замаар 40 км яваад Тэрэлжийн хөндийн Хан Хэнтийн Дархан цаазат байгалийн үзэсгэлэнт газар Туул голын хөвөөнд байрладаг. Гүүний саам, бөөр үе мөчний элсэн шарлага, бүх төрлийн бариа засал, хийн бясалгалын дасгал, хүчилтөрөгчийн коктейль, бумба эмчилгээ зэргийг танд үзүүлнэ. Чөлөөт цагаараа сагс, теннис, диско, караоке, саун, душ, боловсон ариун цэврийн өрөө, долоо хоног бүр зохиогдох хөгжөөнт тоглоомуудтай. Баруун дөрвөн зам, Нарантуул зочид буудлын эсрэг талын автобусны буудлаас өдөрт 16:00 цагт автобус явна. Мангут эмнэлгээс эрхийн бичиг авна. Даатгалтай бол 35000, Даатгалгүй бол 45000 төгрөгөөг үйлчилдэг юм байна. Үнэд байр, хоол, таван удаагийн саам, хүчилтөрөгчийн коктейл, нартай халуун өдөр халуун элсэнд орох үнэ багтжээ. Харилцах утас: 99615749, 95955807 6. Отгонтэнгэрийн рашаан сувилал Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 км, Отгонгэнгэр уулнаас 20 орчим км зайтай, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг байна. Харилцах утас: 99051478, 93036701 7. Галт халуун рашаан сувилал Галт халуун рашаан сувилал Хөвсгөл аймгийн Галт суманд халуун рашааны ордыг түшиглэн 1961 онд анх байгуулагдсан, 2004 оноос хойш дөрвөн удаа магадлан итгэмжлэгдсэн Улсын хэмжээнд Рашаан сувиллын үйл ажиллагаа эрхэлж байна. Тавдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл үйл ажиллагаа явуулдаг байна. Нэг хоногийн эмчилгээ, хоол, байрны зардал ямар байранд байхаасаа хамааран 39500-50500 төгрөг юм байна. Нийгмийн халамжийн хуулийн дагуу хөнгөлөлт эдлэх иргэд сувиллуулж ирээд орон нутгийхаа Халамжийн байгуулагаас хөнгөлөлтөө авч болох юм байна. Харилцах утас: 98108083, 98283080, 98008083 8. Хужиртын халуун рашаан Өвөрхангай аймаг дахь Хужирт рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 390 км хатуу хучилттай замаар явж очдог бөгөөд нуруу ,үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараах саа саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал ,арьсны өвчнүүдэд маш сайн бөгөөд анагаах увдистай. Мөн рашааны эрдэс бодис,бичил элементүүд арьсанд нэвчсэнээр арьсыг зөөлрүүлж, үрчлээг тэнийлгэн залуужуулах шидтэй. Эмчилгээний гол хүчин зүйл нь тослог хар өнгийн лаг шавар ,газрын гүнээс оргилох 56 хэмийн халуун рашаан бөгөөд бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ болон хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх биеийн тамир, хийн дасгал, энергийн эмчилгээ хийж үйлчилнэ. Хордлого тайлах, ясны сийрэгжилт тодорхойлох,цахилгаан массажны орчин үеийн аппаратуудаар таныг оношилж эмчилнэ. Мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, уламжлалт эмчилгээний эмч нар ажиллаж, тусламж зөвлөгөө өгдөг. Чөлөөт цагаараа караоке,номын сан ,интернет,гоо сайхны салоноор үйлчлүүлээрэй. Тусгай хуваарийн дагуу үдэшлэг, уулзалт, аялал зугаалга зохиогддог болно. Мөн байгалийн үзэсгэлэнт газар Төвхөн хийд, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Эрдэнэ зуу, Элсэн тасархай зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж зугаалах боломжтой. Илгээх картыг УБ хот дахь төлөөлөгчийн газар болон харьяа аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлгээс авч болно. Автобус төлөөлөгчийн газрын үүднээс Даваа, Лхагва, Баасан гарагуудад 07.00 цагаас хөдөлдөг.Мөн Драгонтөвөөс тус сум руу долоо хоногт 3 удаа автобус явна. Холбогдох утас: 99196692,98557085,91913860,99093324 9. Нар-элс сувилал Баруун аймгуудад цөөхөн сувилал байдгийн нэг нь “Нар-Элс” юм. Тус сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд байрладаг. Халуун элс, ингэний хоормогт голлосон эмчилгээ хийдэг аж. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Үнийн хувьд хоногийн 20 мян­ган төгрөг. 6-11 насны хүүхэд бол хоногийн 10, 2-5 насных бол таван мянган төгрөг юм байна. Энэ үнэд эмчилгээ, өдрийн таван хоол багтдаг. Харилцах утас: 99082710, 99082703 10. Өвөр жанчивлан сувилал Төв аймгийн Эрдэнэ сум буюу нийслэлээс 78 км зайтай тус рашаан сувиллын хувьд нэг ээлждээ 100 хүн хүлээн авдаг. Долоо хоногийн да­ваа, мягмар гаригуудад ээлж сольдог. Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭ-ийн Соёлын төв ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг. Харилцах утас: 88001511, 322075 11. Ар жанчивлангийн сувилал Энэхүү сувилал нь нийслэлээс 60 км-ийн зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Рашаан, шавар, бариа засал, уламжлалт болон физик эмчилгээ хийдэг. Мөн халуун лаа, коктейлийн эм¬чилгээ хийж гүүний саам, цагаан ямааны сүү уулгадаг аж. Уг сувиллын энгийн ор нь хоногт 21000-22000 төгрөг, люкс нь 26000 төгрөгийн үнэтэй. 3-8 настай хүүхэд хоногийн 10500, люкс 13000 төгрөг юм байна. Хэрэв эрүүл мэндийн даатгалгүй бол үндсэн төлбөр дээрээ өдөр бүр дөрвөн мянган төгрөгийн нэмэгдэлтэй аж. Харилцах утас: 99176806 12. Задгай цагаан сувилал Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг байрлана. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай аж. Харилцах утас: 99156155 13. Багануур сувилал Багануур сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд байрладаг. Нөхөн сэргээх үйлчилгээтэй бүхий л эмчилгээг хийдэг. Долдугаар сарын сүүлчээс эхлэн гүүний саам, цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээг давхар хийдэг юм байна. Мөн архаг өвчин, үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулсан тусгай эмчилгээ хийдэг аж. Тус сувиллын энгийн ор өдрийн 13000, хагас люкс 18000, люкс 30000, супер люкс 80000 төгрөгийн үнэтэй юм байна. Магадлан итгэмжлэгдсэн. Харилцах утас: 93049261, 93049274, 70210109 14. Халзан уулсын рашаан сувилал Уг рашаан сувилал нь нийслэлээс 200 гаруй км зайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт ор­шино.  Рашаан, нөхөн сэргээх, фи­зик эмчилгээ, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмчилгээ нь дотор болон хоол боловсруулах эрхтэн, са­­харын өвчинд тустай. Харилцах утас: 70522742, 99733001 15. Хасу-Шивэрт сувилал Тус рашаан сувилал нь Архангай аймгийн нутагт байрладаг бөгөөд нийслэлээс 500 км зайд оршино. Илүү тодруулбал, Хасу-Шивэрт рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Нэг дор 250 хүн хүдээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP өрөө, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай.  Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг. Уг цогцолбор нь тохилог, тав тухтай бүтэн, хагас люкс, энгийн гэсэн 3 зэрэглэлийн өрөөтэй юм байна. Багц үнэнд шавар болон рашаан жмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана. Үнийн хувьд бүтэн люкс өрөөний багц 32800, хагас люкс өрөөний багц 24800-28800, энгийн өрөөний багц 18800-22800 төгрөг юм байна. Халуун рашаан, шавар, нөхөн сэргээх эмчилгээ буюу бариа засал, зүү төөнүүр, бумба тавих зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Халуун рашаан нь хүний биед зайлшгүй шаардлагатай натри, кали гэх мэт эрдэс агуулсан байдгаараа нэлээд онцлогтой юм байна.  Энэхүү рашаан нь үе мөч, яс, арьсны өвчинд тустай аж. Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, массаж багтана. Харилцах утас: 9865 3212, 94963212, 99007314 , 95813212 16. Хандгайт хуурай рашаан сувилал Нийслэлээс 27 км зайд Хандгайтын аманд байрлана. Уг рашаан сувилал нь хуурай рашаан хэрэглэж өвчнийг анагаадгаараа онцлогтой юм байна. Энэ нь Түвдийн өндөрлөг ууланд ургадаг эмийн ургамлын найрлага бүхий ванн эмчилгээ аж. Энд мөн халуун чулуун эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээр эмчилгээ нь ядаргаа болон хордлого тайлах, бодисын солилцоо сайжруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Харилцах утас: 99027314, 99096938

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Ч.Хүрэлбаатар: Амыг минь барина гэж бодож байвал санасны гарз

Published

on

By

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсны дараа өнгөрсөн даваа гарагт төрийн ордонд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “Савада гэдэг хүний гомдлоор намайг АТГ-т шалгасан асуудал байхгүй” хэмээсэн.Харин Японы иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео Гадаад харилцааны яамаар дамжуулж, Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан нь үнэн бөгөөд АТГ шалгаж байгааг эх сурвалж баталж буй юм.Харин эл мэдээллүүдэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар албан хаягаараа дамжуулан тайлбар хийжээ.Тэрбээр “Ч.Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар бас санал бодлоо хэлье. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз.Савадагийг ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкыг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ?” гэжээ.

Continue Reading

Uncategorized

ХӨСҮТ: Өвчлөгсдийн 63 хувь нь дэлгүүр, эмнэлэг, автобуснаас халдвар авч байна

Published

on

By

Эрүүл мэндийн Яамнаас баасан гараг бүрийн ээлжит хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийлээ.Тэрбээр “Коронавирусийн тохиолдлын тоо Улаанбаатар, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудлад огцом нэмэгдэж байна. Бидний хийж буй тандалт судалгаагаар ажлын байр, гэр бүлээсээ халдвар ихээр авч байна.Түүнчлэн дэлгүүр, эмнэлэг, худалдааны төв, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн халдварласан байдал нь батлагдсан тохиолдлын 63 хувийг эзэлж байна. Халдварлаж буй иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд байна. Иймд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Continue Reading

Uncategorized

Билл Гейтс: Хүн төрөлхтнийг шинэ цар тахлууд хүлээж байна

Published

on

By

Коронавирусээс ч аюултай шинэ цар тахлуудтай хүн төрөлхтөн тулгарна, тиймээс улс орны засгийн газрууд ийм тахалтай тэмцэхийн тулд ихээхэн хөрөнгө гаргахад бэлэн байх хэрэгтэй хэмээн Билл Гейтс мэдэгджээ. Энэ талаар Financial Times мэдээлсэн байна.”Коронавирусийн омикрон болон дельта штаммууд нь түүхэн дэх хамгийн халдвартай вирусүүдэд тооцогдож байгаа ч дэлхий ертөнц илүү их үхэл, хүнд өвчлөл дагуулах тахалтай нүүр тулж болзошгүй” гэж Гейтс мэдэгдсэн байна.Гейтсийн өгүүлснээр түүний удирддаг сан болон Британийн Wellcome Trust сан Тахалд бэлэн байх бэлтгэлийг хангах хүрээний инновацийн эвсэлд 300 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд энэ эвсэл нь буурай орнуудад вакцин нийлүүлэх КОВАКС хөтөлбөрийг зохион байгуулдаг юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!