Connect with us

Uncategorized

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш: “Та бүгд санаагаа бүү чилээ. Би номоо үйлдээд сайн байгаа”

Published

on

Шуурхай мэдээ Дэлхийн энх тайвны Нобелийн шагналт Дээрхийн гэгээн 14-р Далай багш маань “Та бүгд санаагаа бүү чилээ. Би номоо үйлдээд сайн байгаа” хэмээн нарийн бичгээрээ дамжуулан албан ёсоор мэдээ ирүүллээ. Дээрхийн гэгээн Далай багшийн маань өлмий улам батжиж шашин, амьтны тусын тухайтад орчлонгийн хүрд хоосортол залрах болтугай.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Билл Гейтс: Хүн төрөлхтнийг шинэ цар тахлууд хүлээж байна

Published

on

By

Коронавирусээс ч аюултай шинэ цар тахлуудтай хүн төрөлхтөн тулгарна, тиймээс улс орны засгийн газрууд ийм тахалтай тэмцэхийн тулд ихээхэн хөрөнгө гаргахад бэлэн байх хэрэгтэй хэмээн Билл Гейтс мэдэгджээ. Энэ талаар Financial Times мэдээлсэн байна.”Коронавирусийн омикрон болон дельта штаммууд нь түүхэн дэх хамгийн халдвартай вирусүүдэд тооцогдож байгаа ч дэлхий ертөнц илүү их үхэл, хүнд өвчлөл дагуулах тахалтай нүүр тулж болзошгүй” гэж Гейтс мэдэгдсэн байна.Гейтсийн өгүүлснээр түүний удирддаг сан болон Британийн Wellcome Trust сан Тахалд бэлэн байх бэлтгэлийг хангах хүрээний инновацийн эвсэлд 300 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд энэ эвсэл нь буурай орнуудад вакцин нийлүүлэх КОВАКС хөтөлбөрийг зохион байгуулдаг юм.

Continue Reading

Uncategorized

УБТЗ-ЫН АЛБАНЫ ДАРГА Ж.ПУНЦАГИЙГ АВЛИГА АВСАН ХЭРГЭЭР СААТУУЛЖЭЭ

Published

on

By

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 19-нд албадан саатуулжээ.Ж.Пунцагийг бусдаас авлига авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.Тэрбээр өмнө нь буюу 2014 онд Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа гадаадын иргэнээс орчуулагчаар нь дамжуулан таван сая төгрөгийн хахууль авч, визийн хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт холбогдож байжээ. Уг хэрэгтээ шүүхээс нэг жил зургаан сар хо.рих я.л шийтгүүлж байв.Түүнийг үргэлжлүүлэн хо.рих, эсэхийг шүүхийн байгууллага маргааш шийдвэрлэх ажээ.

Continue Reading

Uncategorized

Найруулагч Галбаяр:Миний хань бол миний ухаарал,миний гэгээрэл,амьдралыг минь чиглүүлэгч луужин билээ

Published

on

By

Найруулагч Галбаяр: Уул бууралтахад ухаарч хамт байлаа гэх шүлгийн мөрт байдаг бол Уул бууралтахад ухааруулж хамт байгаа ханьдаа мэндэлсэн өдрийн мэнд хүргэе! Миний хань бол миний ухаарал,миний гэгээрэл,амьдралыг минь чиглүүлэгч луужин билээ.

Continue Reading

Trending

error: Content is protected !!