Connect with us

Соёлын мэдээ

ЭЛБЭГ ИХ ХӨРӨНГӨ, ЭД БАЯЛАГ-ын билэгдэл БАЯН НАМСРАЙ бурханаа шэйр хийж эд баялагаа дуудаарай.

Published

on

Намсрай бурханы зүрхэн тарни: УМ ВЭЭ СУХАЙ УМ ВЭЭ ШАРВАА НАЕЙ СУУХАА

Эрт урьд цаг өвгөн эмгэн хоёр үрийн ганц хүүдээ Намсрай гэдэг нэр хайрлаж гэнэ. Өвгөн эмгэн хоёр ганц хүүгээ амандаа хийвэл ууснам болбуу, алгандаа тавивал бөмбөрнөм болбуу” гэж хайрласаар хүү нь өдрөөс өдөр өсөж эрийн цээлд хүрээд нэгэн өдөр ээждээ “ээжээ би өдий том болтлоо гадаа гарч орчлон ертөнцийн сонин сайхныг үзээгүй юм. Одоо гадна дотно гарч үзье” гэж гуйхад аав ээж нь ядуу тул гурван алтан чямба өгч “Үүнийг замын зардал болгоорой, замдаа сайн яваарай ” гэж цацлаа өргөн хоцорсон гэнэ.

Намсрай гурван алтан чямбаа аваад явж байтал ээрэм цагаан хөдөө нэгэн анчин нум сумаараа нэг час улаан үнэгийг онилж байж гэнэ. Намсрай анчны дэргэд хүрч “ Анчин ахаа тэр үнэгийг алахгүй байж болох уу” гэж гуйж гэнэ. Тэгсэн чинь анчин “одоо намрын сүүл өвлийн эх болж байгаа тул үнэгний арьс их үнэд хүрнэ, үнэгний арьсаар малгай хийвэл ч сайхан малгай болно” гэж хариулав. Тэгэхэд Намсрай “Та тэр үнэгийг алахгүй бол би танд гурван алтан чямба өгье” гэсэнд анчин зөвшөөрөөд үнэгийг алалгүй мөнгийг нь аваад явж гэнэ.

Тэгээд Намсрай хүү замаа хөөгөөд явжээ. Уулыг даваж явтал нөгөө улаан үнэг хүрч ирээд “Амийг минь аварсан ах танд их баярлалаа, би уул нь улсын хааны хүргэн юм. Хэрэв танд ямар нэгэн хүчир бэрхшээл тааралдвал тэр харагдаж байгаа өндөр уулын элгэн хаданд хүрч “үүдээ нээ” гэж дуудвал би гараад ирнэ” гэж хэлээд алга болжээ. Намсрай хүү их л хол газар хүрээд гэр орноо санаж нэг хоноод гэрийн зүг явжээ. Өвөл болж хүйтний эрч чангарч байсан тул нимгэн хувцастай Намсрай хүү дааран бээрч явтал нүүрс тээсэн хүмүүс тааралдаж нэг газар очиж нүүрсийг нь түлээд дулаацаж унтаад маргааш өглөө нь сэрэхэд нөгөө нүүрс тээсэн хүмүүс бүгдээрээ байхгүй байв гэнэ.

Тэгээд аргаа барж үнэгний хэлсэн хаданд очоод “хаалгаа нээ” гэтэл нэг том дуутай мэлхий гарч ирээд “Та хүрээд ирэв үү, гараа над өг, нүдээ ань, нээ гэхэд нээгээрэй” гээд баахан шуугиж байснаа “одоо нүдээ нээ” гэхэд нь нүдээ нээвэл нэг сайхан ордны үүдэн дээр байна гэнэ. Ордны хаалгаар нэгэн гоо үзэсгэлэн охин бас нэг залуу гарч ирээд “Та сайн ирэв уу, та намайг таньж байна уу” гэж асуусанд Намсрай “Танихгүй байна” гэж толгойгоо сэгсэрч гэнэ. Тэгэхэд нөгөө залуу “би үнэгт хувилаад явж байтал та миний амийг аварсан биз дээ, энэ бол лусын хааны охин” гээд дэргэд байгаа охиныг заав.

Тэгээд алт мөнгө эд хөрөнгө юу ч авалгүй, зөвхөн бурхны өмнө тавиастай хоёр цагаан цэцгийн нэгийг нь аваад, эрдэнийн цэцгээр юу хүссэн бүхнээ бүтээж , сайхан сэтгэлтэйгийнхээ эрхээр хожим нь бурхан болсон гэдэг ч домог бий. Намсрай бурхан нь санасан төдий л ядуурал арилдаг бурханы хутгийн дээдэд орших ба амьтан бүхний горьдлогыг найман газрын эрх баялагаар хангагч орон бүхий дээдэс эдийн эзэн их хаан бясман нөхөд бүгд ир итгэлт бүхний сэтгэлд одоо таван цөвийн цаг бүхэнд нүглийг бачигт живсээр завсаргүй тав бүгдийг эдэлжээ.

Амьтан нийтийн тэтгэгчийг хоёр мөрөнд нар, сараар чимсэн, их зэндмэнээр биндэрлэсэн малгай, ээмэг, эрхи, элбэг сайхан торгон хувцас дөрвөн шулмасын дайныг асар ялах, би шараас гарсан тугийг баруун гартаа, зүүн гартаа сангийн хурыг буулгагч морин хулгана барьсан их эрдэнийн мөн чанартай амнаас нь эрдэнийн хур буудаг үлгэр бөгөд гэрэлт солонго цацарсан элдэв цэцэг сар нарны хот мандалт хэвтээ арслан дээр сууж огторгуйн санд эрхшээсэн их хаанд та болгоож бурхан гэгээний зарлигийг таалснаа сэтгэж удирдагчийн шажин төрийн сахих хийгээд есөн хүслийн дээдийг хязгааргүй олон амьтанд өршөөхийн тулд ирж соёрхжээ.

Өөр нэгэн домогт Намсрай бурхан эрт цагт санд нуусан их хэмжээлшгүй их эрдэнэс баялгийг олж түүндээ эзэн сууснаар эд баялгийн эзэн бурхан хэмээх алдарыг хүртсэн гэх бөгөөд “Тийн сонголт нэрт ягчис 999 хүүтэйгээс хамгийн бага хүү нь Намсрай гэх бөгөөд Бурханы шашиныг сахин хамгаалах сахиус болохоор тангаргалсан ” гэх нь ч байдаг. Баян Намсрай бурхан нь хинду болон бурханы шашинд хоёуланд нь адилхан эд баялгийн эзэн хэмээн шүтэгддэг байна.

Түүний дүр байдал нь, биеийн өнгө алтнаас илүү үзэсгэлэнтэй шар, нэг тэргүүнтэй хоёр мутартай байхаас: баруун мутартаа эрдэнийн дуаз (жанцан) барьсан, зүүн мутартаа элдэв эрдэнээр бөөлжсөн үхэр оготно барьсан, хэвтсэн дүртэй арслангийн дээр хагас завилгаагаар оршино. Намсрай бурханы амнаас эрдэнийн хур бууж өлссөн, цангасан, хоосорсон, амьтан бүгдийг зовлонгоос нь гэтэлгэсэн, үсээ эрдэнийн зүйлээр чимсэн, борогшү малгай өмссөн, биеэ янз бүрийн эрдэнийн зүйлээр ярайлган чимсэн, тэргүүнийхээ баруун, зүүн талыг нар сараар чимсэн, буман нарны үзэсгэлэнтэй, ихээхэн сэтгэл хангалуун, хийморлиг сүр жавхаатай ажээ.

Шарын шашны ёсоор Намсрай нь: 1. Очирваань ядамын зарлигийг биелүүлэгч арван хангалын нэг чойжин сахиус 2. Найм дахь газрын бодисадвагийн хувилгааны дүрээр амьтны тусыг бүтээгч 3. Шарын шашны гурван төрөлхтний нэгийг хамгаалагч 4. Бурханы шашныг дааж ертөнцийн дөрвөн зүгийг хариуцсан их хаадын нэг юм. Ягчисын хаан гэж гардаг нь түүнийг хааны язгуурт өндөр төрөлтэйг харуулдаг. Намсрай нь өөрт нь хүсэлт тавьж, тахин шүтэгч хэн бүхэнд өөрсдийнх нь хүссэн бүх эд зүйлсийг соёрхдог тул түүний үр шимийг хүртэх сүсэгтэн олны сүсэг бишрэлээр Төвд, Монгол зэрэг оронд өргөн дэлгэр шүтэгджээ.

Мөн Балба, Бутан, Сикким, одоо Энэтхэгийн харъяаны Ладака зэрэг Төвдийн шашины уламжлал өргөн дэлгэрсэн нутаг орнуудад төдийгүй Хятад, Япон, Солонгос гэх зэрэг их хөлгөний уламжлал түгсэн орнуудад ч гэсэн эрт үед түгээмэл дэлгэрсэн ба эдүгээ цагт ч шүтэгдсээр байгаа юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Соёлын мэдээ

“БУРХАН ХАЛДУН” Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар сайн сайхан дэлгэрэх болтугай.

Published

on

By

Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын энэ өдөр Төрийн тахилгат “Бурхан Халдун” хайрханы дөрвөн улирлын өнгө төрхийг гэрэл зургийн хальснаа буулгасныг хүргэж байна.

Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтана. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Монголчууд тус хайрханыг “Хадун хайрхан” гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж “Бурхан Халдун” болсон бөгөөд Буддын шашины нөлөөнөөс өмнө Монголчууд “бурхан” гэдэг үг хэллэг хэрэглэдэггүй байсантай маргахгүй биз ээ.

Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан бий.
Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай. Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо бий.

Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан бий. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.

Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуйвандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н.Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан.

Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тиймээс энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” хэмээжээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Түүхийн урт замын эхэнд Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн нэртэй 13 газар байдаг ажээ. Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэх нь бий. Гэвч энэ бол төрийн тахилгат уул биш юм. Харин Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан гэж мэдэгдэж байна.

Бурхан халдун нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон. Түүнчлэн 2015 онд Германы Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ

Continue Reading

Соёлын мэдээ

Индианчуудын зурхай- Таныг бүх талаар нь шинжиж өгнө. Өөрийгөө шинжээрэй.

Published

on

By

Төрсөн өдөр бидний амьдралыг тодорхойлон хэлдэг. Үүнд шинэ зүйл огт байхгүй. Гэхдээ оддын зурхайнаас гадна индианчуудын зурхай гэж байх ажээ. Америк тивийн уугуул иргэд хүн болгоныг ямар нэгэн тодорхой амьтан удирдаж явдаг гэдэгт итгэж иржээ. Тэр амьтан нь тухайн хүнд дээд тэнгэрийн хүч бэлэглэнэ. Төрсөн өдрөөрөө өөрийн амьтныг тодорхойлж болно. Та бүхэндээ 12 амьтныг танилцуулж төрсөн өдрөөр нь тухайн хүний шинж чанарыг хэлж өгье.
Төрсөн өдрөөрөө та ямар амьтанд хамааралтай вэ?

1. Халиу (01.20–02.18) Амьдралыг нь халиу ивээж явдаг хүмүүс маш тэвчээртэй, дайчин, хүмүүжилтэй байдаг. Тэдний авьяас амбицтайгаа зэрэгцэн явна, тэд сайн ажилтнууд. Үл хүндэтгэл болон зальтай хүмүүсийг үзэн ядна. Яагаад гэвэл тэд өөрсдөө төлөв даруу хүмүүс юм шүү дээ. Ивээл өдөр – Мягмар, Азтай тоо нь – 19. Аз жаргалтай өнгө – чернилэн ягаан, тийм учраас гэр орон болон хувцасны цуглуулгадаа нэмэх хэрэгтэй.

2. Чоно (02.19–03.20) Бие даасан хараат бус бөгөөд ганцаараа байхыг хүсдэг ч гэлээ тэд гэр бүлсэг хүмүүст тооцогдоно. Тэдэнд элдвийг тунгаан бодоход нь зүгээр л хувийн орон зай хэрэгтэй байдаг юм. Тэд үнэнч шударга бас өглөгч хүмүүс. Амжилтад хүрэхийг тэмүүлдэг, үүнийхээ тулд худал хуурмаг, арга заль хэрэглэнэ гэж байхгүй. Их зантай бас залилагч нарыг үзэн ядна. Сайн өдөр нь Пүрэв гариг, азтай тоо нь 3. Улаан өнгө тэдэнд амжилт авчирна.

3. Шонхор (03.21–04.19) Шонхрын эр зориг ивээж байгаа хүмүүсийн хувьд – том зорилготой, сэтгэлийн хаттай бас хурц ухаантай. Тэдний хурц ухаан нь бусдаас онцгойрно. Хөдөлмөрч бас эрч хүчтэй. Нэгэн зэрэг олон ажил эхлүүлж амжилттай дуусгаж чадна. Удаан бас залхуу хүмүүст дургүй. Азтай тоо нь 21, ивээл өдөр нь – Баасан. Хар өнгө тэдэнд амжилт авчирна.

4. Минж (04.20–05.20) Уян зөөлөн, найрсаг бас сайхан сэтгэлтэй хүмүүс гэгддэг. Тэд халуун дулаан уулзалтад дуртай, бас ойр дотныхонтойгоо байнга харьцаатай байхыг эрмэлзэнэ. Хэн нэгний уй гашууд үнэн сэтгэлээсээ хандаж байнга туслахад бэлэн. Бүдүүлэг хүмүүст чин сэтгэлээсээ дургүй бас хий хоосон виртуаль ертөнцөөр амьдардаг хүмүүсийн таашаахгүй. Тэд чинь амьд харилцааг эрхэмлэдэг хүмүүс. Тэдний дундаас интровертууд маш ховор олно.
Даваа гариг тэдний хувьд тааламжтай өдөр, 18-ын тоо аз авчирна. Аз жаргалтай өнгө нь саарал.

5. Буга (05.21–06.20) Үндсэн чанар: эрч хүчтэй, хөдөлгөөнтэй бас бат суурьтай. Тэд эрсдэл хүлээх дуртай. Шийдэмгий бөгөөд эр зоригтой. Ажлын өндөр амжилт гаргаж чадна, тэд аливааг хурдан, чанартай гүйцэтгэх чадвартай. Бага зэрэг огцом ааш гаргах гээд байдаг. Атаархуу эсвэл хорон муу санаатай хүмүүс тэдэнтэй хэл амаа авалцаж чадахгүй, бас худалч хүмүүстэй тэд харьцахгүй. Азтай өдөр нь Мягмар, азтай тоо нь 11. Цагаан өнгө амжилт дуудна.

6. Тоншуул (06.21–07.21) Амьдралыг нь тоншуул ивээж буй хүмүүс маш буурь суурьтай байхаас гадна мэдрэмж нь мундаг хөгжсөн хүмүүс. Аливаад дүн шинжилгээ хийхдээ гаргууд, чадварлаг сэтгэл зүйчид болно. Эдгээр хүмүүс зорилготой, шулуун шударга. Тэд анхаарлын төвд байхыг хүсдэг, гэхдээ өөрийн дотоод ертөнцөд бусдыг оруулах тун дургүй. Үл хүндэтгэл болон худал хуурмаг зүйлд дургүй. Азтай өдөр нь – Ням гариг. 29 гэсэн тоо аз авчирна. Бор болон улаан туяатай өнгийг өөрийн ивээл өнгө болгоорой.

7. Яргай загас (07.22–08.21) Энэ хугацаанд төрсөн хүмүүс цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чаддаг, бас нарийн мэдрэмжтэй хүмүүс байна. Уран бүтээлч, ухаантай бас өөрийн гэсэн арга зальтай. Маш өндөрт гарч чадна – улс төр, урлаг, бизнес. Бусадтай ойлголцохдоо гаргууд, тэдний бодолд ч нөлөөлж чадна. Бүгдийг эмхлэх дургүйгээс гадна ертөнцийн асуудал болгонд оролцохыг хүсдэггүй. Таатай өдөр – Баасан, аз авчрах тоо нь 6. Аз жаргал татах өнгө нь цайвар шаргал.

8. Баавгай (08.22–09.21) Шулуун шударга бас эр зоригтой чанар нь бусдаас түүнийг онцгойруулна. Өөрийгөө хайрлаж хүндэлдэг бас хурц ширүүн ааштай. Хичээнгүйлэн хөдөлмөрлөнө эсвэл заримдаа залхуураад хэвтчихнэ. Алтан дундаж гэж тэдэнд байхгүй. Зөрүүд, эргэн тойрныхондоо өндөр шаардлага тавина. Амьдралын чухал асуудлыг Даваа гаригуудад хийвэл сайн. Азтай тоо нь 23. Аз жаргалтай өнгө нь улаан шаргал.

9. Хэрээ (09.22–10.22) Хэрээний ивээл дор байгаа хүмүүс хурц ухаантай, инээд наргиан ойлгодог бас хичээнгүй чанар агуулсан байдаг. Үнэнч шударгыг дээдэлнэ, бас бусдыг хагас үгнээс нь л ойлгох чадвартай. Өглөгч, гэхдээ замбараагүй бол биш. Илүү их орлого олохыг хичээх бөгөөд олсон бүхнээ гэртээ л авчирна. Драм зэрэгт дуртай хүмүүстэй ойлголцож чадахгүй, бас өчүүхэн зантай хүмүүсээс зайгаа барихыг хичээдэг. Мөн өөрсдөдөө өндөр шаардлага тавьсан үед дургүйцлээ илэрхийлнэ. Хамгийн таатай өдөр нь – Бямба, азтай тоо нь 14. Ивээл өнгөөр хөх эсвэл энэ өнгийн туяатай ямар ч өнгө байж болно.

10. Могой (10.23–11.22) Ухаалаг, шийдэмгий бас эр зоригтой – могойн ивээлд орсон хүмүүс ийм чанар агуулсан байна. Тэд алхам бүрээ урьдчилан тооцоолсон байдаг, аливаад хандахдаа хурдан шуурхай. Хөдөлгөөнтэй бас шинэ нөхцөл байдалд хурдан дасан зохицох чадвартай. Бүдүүлэг, худал хуурмагийг үл тэвчинэ. Тэдний хувьд – Лхагва гариг ивээл өдөр,
азтай тоо нь 9. Хамгийн тааламжтай өнгө ногоон хэмээгддэг.

11. Шар шувуу (11.23—12.21) Оньсого мэт зан чанар агуулсан хүмүүс гэлтэй, бас маш дур булаам хүмүүс байдаг. Амбицтай, сэтгэл өөдрөг. Чухал шийдвэр гаргахаасаа өмнө ихийг тунгаан бодно. Удаан хөдөлгөөнтэй. Хов жив бас аальгүйтэх зэрэгт үнэндээ дургүй. Аж ахуйч бас хэмнэхийг эрхэмлэнэ. Бор өнгө азтай өнгө нь. Ивээл өдөр нь – Баасан,
харин тоо нь 17.

12. Галуу (12.22–01.19) Бодлогширсон, уян зөөлөн бас тайван чанартай. Гайхалтай гэр бүлсэг хүн. Оюуны өндөр чадамжтай. Элэгсэг дотно ч гэлээ тэр болгон дотоод сэтгэлээ нээгээд байдаггүй. Тэдний сайн анд нөхөр нь – хамаатан саднууд л байдаг. Бүдүүлэг бас залхуу хүмүүст дургүй. Азтай өдөр нь – Ням, 12 гэсэн тоо аз авчирна. Шар өнгө тэднийг ивээнэ. Таны шинж чанар таарч байна уу?

Continue Reading

Зөвлөгөө

Кофеноос ч илүү сэргээх цайны нууж жор хадгалаад аваарай. офе арван аяга уусан дайтай сэргэлтийг өгдөг.

Published

on

By

Кофег ажих нь ээ элгэн дэх шимийг ястай нь хөөж гаргадаг эд байна лээ. Шимийг ястай нь хөөж гаргана гэдэг нь яс сийрэгжүүлнэ гэсэн үг. Кофеноос ч илүү сэргээх цай яаж хийхийг зааж өгье. Атга хатаасан үзэм, гурван ширхэг хар чавга, хатаасан үрэл жимс, хэдэн ширхэг хатаасан долоогоно зэргийг нийлүүлж уувал нэг төрөл сэргэх цай болно. Кофе арван аяга уусан дайтай сэргэлтийг өгдөг. Чиний нойрсох ядрах мэдрэмжүүдийг алга болгодог. Хүний тархины хэмээр тэтгэдэг. Үүнийг уувал хулжсан нойр хүрдэг, сэрүүн байх ёстой үед тархийг хурдан сэргээдэг. Энэ жимснүүд тархийг идэвхтэй ажиллуулах бодиснууд байдаг. Үрэл жимс бол хүний тархины их ундарга юм. Тархи зөв ажиллаж, тогтоох чадамжийг нэмэгдүүлдэг. Долоогоно бол зүрхний үйл ажиллагааг сайжруулж, үзэм нь бөөрний үйл ажиллагааг тэтгэх, хар чавга дотоод гэдэсний ажиллагааг тэтгэх гэх дөвөн их хүчийг нийлүүлж хүртэж байгаа юм. (Домчийн судараас )

Continue Reading

Trending

error: Content is protected !!