Uncategorized

27 жил БӨХ тайлбарлагч хийж байгаа Ц.Батнасан: 400 хуудастай бөхийн номыг нэг уншаад л толгойд ордог

рдын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэллээ. Энэ жил хамтатган тэмдэглэж буй тэгш ойн баяр наадмыг Монголын ард түмэн сэтгэл догдлон хүлээж байна. Тэр дундаа наадамчин олны баяр хөөрийг ноцоож өгдөг хэсэг бол үндэсний бөхийн барилдаан. Энэ жилийн барилдаанд Г.Өсөхбаяр, А.Сүхбат тэргүүтэй олон бөхчүүд зодоглохоор бэлтгэлдээ гарсан. Тэгвэл домогт аваргаас авхуулаад, шинэ залуу бөхчүүдийг нүдэнд харагдаж сэтгэлд хоногштол тайлбарласаар ирсэн бөх тайлбарлагч Ц.Батнасантай ярилцлаа. Түүний хувьд өөрийн дуу хоолой, уран тайлбарлалтаараа үзэгч олны хүндэтгэлийг хүлээж чадсан нэгэн билээ. -Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болно. Хаанахын ямар бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраараа илүүрхэх шинжтэй байна вэ? -Байгаль дэлхий хур бороо хайрласан сайхан наадам болох юм шиг байна. Зуншлага сайхан байна гэдэг нь наадам сайхан болохын илэрхийлэл. Хэчнээн сайхан зохион байгууллаа гээд ган гачигтай байвал наадам гандуухан болдог. Бөхчүүд гал галаараа бэлтгэл сургуулилтдаа гарсан. Наадмаар хэн сайн барилдаж, аль нутаг усны бөх түрүүлж цол авах бол гэсэн хүлээлт хүн бүрт байгаа байх. Бөхчүүдтэй ойр байдаг хүний хувьд Увс, Архангай аймгийн бөхчүүд энэ жилийн төрийн их баяр наадамд дээгүүр барилдах болов уу гэсэн бодолтой байна. -Хэдийнээс бөх тайлбарлагч болж, үндэсний бөхтэй ажил, амьдралаа холбох болов. Ер нь хэдэн жил бөх тайлбарлаж байна вэ? -Багын л бөх сонирхдог хүүхэд байсан. Малчин айлын хүүхэд учраас радиогоор бөх сонсдог байлаа. Эхлээд сайхан бөх болчих юм сан л гэж хүсэж мөрөөддөг байсан. Хөдөө малын бэлчээрт давхиж явахдаа бөхийн тайлбар унших гэж оролдог байлаа. Бөх болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж яваад 1995 онд цэрэгт байхдаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын баяр наадамд бөх тайлбарлаж, түүнээс хойш 27 жил тасралтгүй бөх тайлбарлаж байна даа. Сүүлийн 18 жил ТВ-9 телевизээр улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг тайлбарлаж байна. Бөх тайлбарлахын тулд монгол бөхийн түүх намтрыг арван хуруу шигээ судалсан байх ёстой. Багаасаа бөхийн холбогдолтой ном, сонин цуглуулж малынхаа бэлчээрт уншиж судалдаг байсан. Тэр үед Агвааны Ганбаатар, телевизээр Ш.Чанрав гуай бөх тайлбарладаг байлаа. А.Ганбаатар гуай “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас 1500 км-ийн алсаас улсын харцага Однойн Бахыт ирээд барилдаж байна. Увс аймгийн Малчин сумын харьяат Хархираагийн тэжээлийн сангийн аж ахуйн жолооч улсын заан Тулгаа ЗИЛ-130 машинтайгаа Спортын төв ордны гадаа ирээд, аян замынхаа тоосыг ч гөвж амжилгүй барилдахаар алхаж явна. Дундговь аймгаас Ц.Улаанхүү, Өмнөговь аймгаас Д.Багахүү начин ирээд барилдаж байна” гэж ирээд л тайлбарлана шүү дээ. Шимтэн сонсохоос өөр аргагүйгээр, уран сэцэн, оновчтой үгээр нүдэнд үзэгдтэл тайлбарлана. Дээр нь 1980-аад оны дунд үед содон нэртэй бөхчүүд барилддаг байсан нь намайг бөхөд их сонирхолтой болгосон. Жишээ нь Улсын арслан М.Мөнгөн, Улсын заан Д.Амгаа ,Ё.Ишгэн, Ө.Тулгаа, З.Дүвчин, Улсын харцага Ж.Бор, Улсын начин Ц.Улаанхүү, Д.Шоовдойхүү, Д.Багахүү зэрэг содон нэртэй бөхчүүд барилддаг байсан. -Таны хоолой их өвөрмөц шүү дээ. Зарим үзэгчид энгийн үедээ ч ингэж ярьдаг болов уу гэж боддог юм билээ? -Манай удамд хоолойны цар хүрээ сайтай улсууд их бий. Мэдээж худлаа жүжиглэж ярина гэж юу байх вэ дээ. Миний хоолой яг шилжилтийн насан дээр л ийм болж тогтсон гэж боддог юм. -Бөх тайлбарлахын тулд бөхийн түүх намтрыг арван хуруу шигээ судалсан байх ёстой гэж та яриандаа дурдсан. Мэдээж унасан, давсан бөхийг дэлгэрэнгүй тайлбарлахад их юм уншиж, судлахаас гадна ой тогтоолт чухал болов уу? -Хүн өөрийгөө хэт их магтаж дөвийлгөх дэмий л дээ. Гэхдээ би 300 үхрийг тугалтай нь таньдаг, мэддэг байлаа. Зуны шөнө зэлэн дээрээс хаана хаана уяатай байгааг нь мэдэж очоод эвлэдэг байлаа шүү дээ. Харин бөхийн холбогдолтой номыг нэг уншаад л цээжилчихдэг. Цээжилье гэж хичээгээгүй байхад л ерөнхийдөө толгойд орчихсон байдаг юм даа. 1921-2013 оны улсын баяр наадамд түрүүлсэн бөхийг түгдрэлгүй хэлдэг болох юмсан гэж бодож байтал нэг л мэдэхнээ мэддэг болчихсон байсан. Ер нь хүн өөрийн сонирхсон зүйлдээ л тэгж ханддаг ч байж болох юм. Бөхийн 400 хуудастай номыг нэг уншаад л толгойд орчихсон байдаг. Дургүй юмаа мянга хичээгээд ч цээжлэхгүй шүү дээ. -Танай удамд хоолойны цар хүрээ сайтай хүмүүс олон бий гэсэн. Ой тогтоолт тал дээр ч ялгаагүй юу? -Манай удамд нэг тийм ой сайтай хүн байсан юм билээ. Эмээгийн талд Өндөр өвгөн гэж лам хүн байж. Түүний тухай нутгийн хууччуул ярихдаа “Сайхан унзад дуу хоолойтой, хэллэг сайтай хүн байж билээ. Энэ Батнасан адилхан юм” гэж хэлэхийг их сонссон. Би өөрөө тэр хүнийг тийм ч сайн мэдэхгүй. Намайг хоёр настай байх үед өөд болсон юм билээ. -Таны хувьд наадам тайлбарласан энэ олон жилийн хугацаанд хамгийн их сэтгэлд хоногшиж, санаанаас мартагддаггүй наадам бий биз? -2015 оны наадам юм уу даа. Манай Дундговь аймгаас хоёр ч начин төрж билээ. Бүр төрсөн нутаг усны хүү Э.Даш, А.Алтанхуяг нар Улсын начин болсон. Гэхдээ би тэр жилийн наадмын тавын давааг тайлбарлаагүй юм даа. Ямар өөрийнхөө нутгийн бөхчүүдийг учир зүггүй магтаад байлтай биш. -Бас нэг сонирхолтой зүйл байна. Бөх сонирхогчид зүй тогтлоор бөхийн таавар явуулдаг. Тэгэхээр тэгш ойтой баяр наадмуудад ихэнхдээ аль аймгийн, ямар цолтой бөхчүүд илүүрхэж байсан бол? -1921 оноос хойш түрүүлсэн алдар цуутай аваргуудыг судалж үзэхэд, 1931 онд Улсын арслан М.Лхагва, 1941 онд Б.Түвдэндорж аварга, 1951 онд Ж.Цэвээнравдан аварга, 1981 онд даян аварга С.Цэрэн, 1971, 1981 онуудад Дархан аварга Х.Баянмөнх, 1991 онд О.Балжинням аварга түрүүлсэн байдаг. Мөн 2001 онд Дархан аварга А.Сүхбат, 2011 онд С.Мөнхбат аварга түрүүлсэн гээд аварга цолтой бөхчүүд тэгш ойд давамгайлсан байдаг л даа. Энэ мэт түүхэн барилдаануудаас харвал аварга цолтой бөх дээшээ гарч ирэхийг үгүйсгэхгүй. -Танд гарын шавь бий юу. Залгамж халаагаа бэлдэх тал дээр хэрхэн анхаарч байна? -Би 50 нас хүртлээ бөх тайлбарлана гэж боддог. Гурван жилийн дараа 50 нас хүрлээ дээ. Гэхдээ хоолойны цар сайхан байвал түүнээс цааш тайлбарлаад явахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ доороос шинэ залуус гарч ирж байхад сандлын бөглөө болоод суугаад байхыг нэг их эрмэлзэхгүй л байгаа. Юм суръя, мэдье гэсэн залуус ирж л байна. Би мэддэг, чаддаг бүхнээ хэлж өгөөд л явуулдаг юм. -Залуустаа хандаж үг хэлээч? -“Би”-гээр л өвчилж болохгүй юм даг уу даа. Даруу төлөв, ахас ихэстээ мэндтэй устай явах хэрэгтэй. Мэндэлсэн ч зөв мэндлэх хэрэгтэй юм болов уу. Саяхан манай цэргийн найз 20 гаруй жил уулзаагүй, яриагүй хэр нь гэнэт залгаад “Юу байна даа” гэж мэндчилж байгаа юм. Угтаа энэ бол байнга шахуу хамт байдаг хүмүүсийн өөр хоорондоо мэндчилэх үг шүү дээ. Энэ мэтчилэн манай үеийнхэн ч гэсэн зөв сайхан мэндчилж, нэгэндээ элэгтэй байх их чухал болоод байна гэж би боддог. -Ярилцлагын төгсгөлд наадамчин олондоо хандан баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү? -Наадамчин олондоо Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя. -Ярилцсанд баярлалаа. Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав.  Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ.  Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна.  Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм…  Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!.  Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь  Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч,  машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров.  ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.  Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм.  Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа…  #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.  Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв.  ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг  анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм.  НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!!  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *