Connect with us

Нийслэлийн Мэдээ

М.Пүрэвжав: Солонгост 1950-иад оноос хэрэгжүүлсэн үдийн хоолны үр дүнд хүүхдийн дундаж өндөр 20 см-ээр нэмэгдсэн

Published

on

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжавтай ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн ач холбогдлын талаар ярилцлаа. Хүүхэд өдөрт авах ёстой шим тэжээлийн хэмжээний талаар ярилцлагаа эхэлье. Сургуулийн хөтөлбөрт үдийн хоолны хөтөлбөр оруулснаар ямар ач холбогдолтой вэ?

-Хүн байгалийн амьтан. Хүн хоол тэжээл идэж байж амьд байхаас гадна эрүүл байна. Энэ бол хүний физиологийн анхдагч хэрэгцээ. Анхдагч хэрэгцээг хангаж байгаа хоол тэжээлийг зөв хэрэглэснээр тухайн хүн төдийгүй улс орны хүн ам эрүүл байж, хөгжил цэцэглэлттэй амьдрахын үндэс болдог. Тийм ч учраас дэлхийн улсууд хүн амынхаа хооллолтод гойд анхаарч байна. Хоол тэжээлийн асуудлын хүрээнд хүүхдийг сургууль дээр нь хооллох гэсэн чухал асуудал бий. Сургууль дээр нь хүүхдийг нь хооллож ирсэн түүх 1800-аад оноос эхлэлтэй. Одоо дэлхийн 190 гаруй оронд сургуулийн үдийн хоол хөтөлбөр хэрэгжиж байна. Манай улс олон улсын тайланд 500-гаад мянган хүүхдийг хооллодог гэж орсон байдаг ч үнэн хэрэгтээ чанартай хоол өгч чадаж байгаа эсэх нь асуудалтай.

1970, 1980-аад онд хүүхдүүд хичээлээ тараад өдөр 12:00 цаг гэхэд харьчихдаг байсан бол одоо хүүхдүүд бүтэн өдрийг сургууль дээрээ өнгөрөөж байна. Насанд хүрэгчид 12:00-13:00 цагийн үед үдийн хоолоо иддэг. Гэтэл хүүхдүүд оюуны ачаалалтай ажилладаг, өсөж бойжиж байгаа учраас бодисын солилцоо эрчимтэй явагддаг, нэгж жинд шаардлагатай байгаа шим тэжээлийн бодис асар өндөр хэрэгцээтэй байгаа насан дээрээ явж байна. Энэ насан дээр нь шим тэжээлээр хангаж чадахгүй бол насанд хүрсэн хойноо өвчин зовлонд өртсөн хүмүүс болдог. Тийм учраас дэлхийн бүх улс орон хүүхдүүддээ сургууль дээр нь хоолоор үйлчлэх асуудлыг авч үзэж байна. Нөгөө талаас айл өрх болгон өглөө хүүхдэдээ өглөөний цайг нь уулгаад явуулж байна уу, цүнхэнд нь өдөр идэх хоолыг өгч явуулж байна уу гэвэл асуудалтай. Тэгэхээр нийгмийн тэгш байдлыг бүрдүүлэх хэрэгтэй.

Нэгэнт буруу дадал зуршилтай болсон хүнийг өөрчлөхөд асар их цаг хугацаа, мөнгө, хүчин чадал шаардлагатай. Гэтэл багаас нь зааж сургаснаар маш амар болно. Дэлхийн бүх улс орнууд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Засгийн газар эсвэл Ерөнхийлөгч өөрийн ивээл дор, гар дор хийдэг хэд хэдэн чухал хөтөлбөрүүдийн нэг юм. Үдийн хоол хөтөлбөр хүүхэд, эцэг эхчүүдэд зөв хооллолтын боловсролыг багаас нь олгох ёстой

Ирээдүйд Монгол Улсыг авч явах иргэн ядуу, баян, боломжтой боломжгүйгээс үл хамаараад хүүхэд болгоныг эрүүл өсгөх ёстой. Ийм учраас цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолыг гойд анхаараад байдаг. Дээр нь Монгол Улсад боломжтой айл нь ч өвчлөлтэй, боломжгүй нь ч өвчлөлтэй байна. Тэгэхээр хоол, шим тэжээлийн талаар мэдлэг дадал муутай гэсэн үг. Сургуулийн хүүхдийн хоолоор дамжуулан зөв хооллолтын мэдлэгийг олгодог. Тухайн хүүхэд зөв хооллолтын мэдлэгтэй болсноор насанд хүрсэн хойноо хэн нэгний буруу, зөв ярьж байгаа эсэхийг ялгахгүйгээр даган дуурайх явдал алга болно. Тийм учраас өндөр хөгжилтэй орнуудад хүнсний янз бүрийн бүтээгдэхүүний зар сурталчилгаа байдаггүйн шалтгаан нь тэр. Хоол шим тэжээлийн талаарх зөв мэдлэг дадалтай хүмүүст тийм сурталчилгаа манайх шиг гарахгүй. Сурталчлаад нэмэргүй гэсэн үг. Сургууль цэцэрлэгийн хоол хүүхдэд зөв хоолоор хангаж, өсөлт хөгжлийг дэмжихийн зэрэгцээ шим тэжээлийн боловсрол олгож байдаг.

-Өмнө нь үдийн цай байсан бол одоо үдийн хоол болж байна. Ямар өөрчлөлт гарч, шим тэжээл нь яаж нэмэгдэж байна вэ?
-Бүрэн утгаараа явбал асар их өөрчлөлт гарах ёстой. Үдийн цай хөтөлбөрийг англиар орчуулаад гадаадын хүнд ойлгуулах маш хэцүү байдаг. Дэлхийн улсуудад ийм юм байхгүй учраас тэр. Үдийн цайг хоол болгох ёстой гэдгийг бид олон жил ярьсан. Хоол болгох гээд явах гэхээр хууль эрх зүйн орчин бүрдэхгүй бол болохгүй юм байна гэдгийг олон жилийн туршлагаас мэдсэн. Тийм учраас хэдэн гишүүдийн оролцоотойгоор 2019 онд хуулийг баталсан. Тэгэхээр Монгол Улс бол сургуулийн хоолны хөтөлбөрийн хуультай дэлхийн улсуудын нэг юм. Эрх зүйн маш чухал орчин бүрдсэн. Нэгэнт хуультай болсон учраас олон эрх зүйн акт, зохицуулалт гарч байна.

Энэ хөтөлбөрийн ард хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асар том өөрчлөлт явагдах ёстой Тэгэхээр цай бол цай. Шууд утгаар нь л ойлгох хэрэгтэй. Хоол бол хоол. Гэхдээ үүнд шим тэжээлийн болон үйлчилгээний, эрүүл ахуйн, аюулгүй байдлын хяналтын түвшиндээ асар том өөрчлөлтүүд гарах ёстой. Үүнийг зөвхөн аяганд хоол байгаагаар төсөөлж болохгүй. Үүний цаана хоол үйлдвэрлэл, үйлчилгээний том өөрчлөлт явагдах ёстой. Хоолоор дамжуулаад өвчин ч түгээж болно, эрүүл мэндийг ч түгээж болно. Дээр нь дагаад хоол шим тэжээлийн боловсрол олгох үйл ажиллагаа зэрэгцээд давхар явах ёстой.

Хоол шим тэжээлийн боловсрол зөвхөн хүүхдүүдэд биш, багш нар, ажиллагсад, эцэг эхчүүдэд очих ёстой. Ингэснээр Монгол даяар хүмүүсийн зөв хооллолтын талаарх мэдлэг хандлага, дадалтай болгоно. Эцсийн дүндээ Монголд байгаа энэ өвчлөлийг бууруулах зорилготой. Энэ үр дүнг нь тооцож явах судалгааг эхнээс нь зэрэгцүүлээд хийгээд явах хэрэгтэй байна. Хөтөлбөрийн үр дүнг тооцох хэрэгтэй учраас дэлхийн бүх улс орнууд хамт хэрэгжүүлдэг.

-Дэлхийн улс орнуудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн өсөлтөд эергээр нөлөөлж байсан гэх судалгааны талаар та өмнө нь ярьж байсан. Энэ тухай сонирхуулахгүй юу? Дэлхийн бүхий л улс оронд үр дүн гарсан. Хятадад сургуулийн хүүхдийн хоолыг сайжруулж, бага наснаас нь сүү уулгаснаар хятад хүмүүс шүд сайтай болж, өндөр биерхүү болсон. Солонгост 1953 оноос энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээсээ хойш байнгын судалгаа хийсэн. Энэ судалгаагаар 1950 оны солонгос хүний өндөр, өнөөдрийн дундаж өндөр 20-иод см-ээр өөрчлөгдсөн нь сургуулийн хүүхдийн хоол буюу хүүхдийг бага наснаас нь эхлээд зөв хооллолтоор явуулсантай шууд холбож тайлбарладаг. Өөр хүчин зүйл байх боломжгүй гэж үздэг.

АНУ-д сургуулийн хүүхдийн хоолны хөтөлбөр үүссэн түүхийг ярья. Дэлхийн хоёрдугаар дайнд АНУ татагдаж орсны дараа цэрэг татлага явагдахад цэргийн насны маш олон залуус эрүүл мэндээрээ тэнцэхгүй, шим тэжээлийн дутагдалтай, өвчлөл ихтэй байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Трумэн насанд хүрсэн залуус цэргийн шаардлагад тэнцэхгүй байгаагийн шалтгааныг тодруулах судалгаа хийх үүрэг өгсөн байна. Судалгааны дүнд бага наснаасаа эхлэн хоол шим тэжээл муутай байснаас болж бие махбодын өсөлт хөгжил муутай байгаатай холбоотой гэсэн дүгнэлт хийсэн. Тиймээс АНУ бүх хүүхдээ сургууль дээр нь шим тэжээллэг хоолоор хангах ёстой гэж үзсэн юм билээ. Энэ бол зүгээр хоол өгөх асуудал биш. Хамгийн гол нь эрүүл, аюулгүй байх ёстой. Хууль батлагдсанаар Америкийн хүн амын өсөлт хөгжил сайжирч, цэрэгт гологдох нь багассан. Энэ бол дэлхий дахинд амжилттай хэрэгжиж байгаа цөөхөн хөтөлбөрүүдийн нэг юм. НҮБ хүлээн зөвшөөрсөн.

Солонгост 1950-иад онд иргэд нь ядуу, өвчлөл ихтэй, тураалтай их хэцүү байсан. Солонгосын дайны дараа ямар ч мөнгөгүй байсан ч орон даяар хийсэн хамгийн том ажил нь энэ. Сургууль дээрх бүх хүүхдүүддээ өдөрт нэг аяга сүү, нэг хэрчим талх өгдөг болсон. Миний санахад бараг хоёр жилийн дараа хоол болгож өөрчилсөн байх. Мал аж ахуй хөгжөөгүй байсан учраас малын гаралтай хуурай сүүг шингэлээд өгдөг байжээ. Гэтэл хуурай сүүнд А витамин гэх мэт витамины дутагдал байсан учраас хүүхдүүдийн хараа муудах зэрэг эрсдэлүүд гараад эхэлсэн тул маш хурдан хоол болгосон юм билээ.

-Монголд жингийн дутагдалтай ч хүүхэд байна, илүүдэлтэй нь ч байна гэсэн. Монголд айхавтар их өлсгөлөн байхгүй ч өглөө цай ундаа идэж уухгүйгээр сургуульдаа явах, түр зуурын өлсөх мэдрэмж хүүхдэд байдаг. Өглөө хоосон гараад их өлсдөг. Ковидын өмнөхөн би хотын төвийн нэг сургуульд очиж 13 цагаас хичээл нь ордог зургаадугаар ангид лекц уншсан юм. 55 хүүхэдтэй ангиас “Өглөөний цайгаа уусан хүүхэд хэд байна?” гэж асуухад 10 хувь нь гараа өргөж байсан. Бас “Сая сургуульд ирэхдээ өдрийн хоолоо идээд ирсэн хүүхэд хэд байна” гэхэд бас л 10 хувьтай байсан. Бусад нь хам хум, боов боорцог, чихэр идсэн гэж хэлж билээ. Сургууль дээр ирээд үйлдвэрлэгчийн нэр, хадгалах хоног хугацаа ч байхгүй ундаа авч уудаг юм билээ. Би тэр ундааных нь зургийг нь хүртэл аваад хадгалчихсан.

-Өглөөний цайндаа хүүхдүүд юу идэж уувал хурдан бөгөөд шим тэжээлтэй вэ? Тухайн гэр бүл ямар хоол иддэг, ээж аав юу бэлдэж чадах вэ гэдгээс хамаарна. Өглөө болгон хурдан амархан гээд зарим айл зайдас шараад өгчихдөг шүү дээ. Хамгийн амархан нь тэр боловч хүүхдэд байнга зайдас өгөөд байж болохгүй. Миний хувьд хүүхдэд ээлтэй хоол бол сүүтэй төрөл бүрийн агшаамлууд юм. Ганцхан сүүтэй будаа биш. Бүх төрлийн будаагаар хийсэн сүүтэй агшаамлууд байж болно. Эсвэл агшаасан будаан дээр янз бүрийн хачрууд тавиад өгч болно.

Зайдас өглөө гэхэд хажууд нь будаатай байх жишээтэй. Гэхдээ ганцхан цагаан будаа биш. Олон төрлийн будаа байх хэрэгтэй. Дан өндөг шараад өгснөөс шинэ бэлтгэсэн халуун сүүтэй агшаамал өгвөл илүү ээлтэй. Ээжид цаг байвал янз бүрийн блинчик бэлтгэж өгч болно. Зайдас өгөхөөр бол долоо хоногт л нэг л байхад хангалттай. Хүүхдэд өглөө болгон өөр өөр юм өгөх нь чухал. Мөн хүүхэд тань юу идэх дуртай байна тэрийг нь хийж өгөөрэй.

Буруу хэрэгжүүлсэн Үдийн цай хөтөлбөр нийгэмд буруу ойлголт төрүүлчихсэн Үдийн хоолыг хэрэгжүүлэхэд шаардлага хангасан гал тогоо, хоол зүйчийн асуудал бас хөндөгдөнө. Энэ дээр та ямар бодолтой байна вэ? Тэр том асуудал. Бүх сургууль шаардлага хангасан гал тогоотой болох ёстой. Бид хүүхдүүдийнхээ төлөө энэ ажлыг зайлшгүй хийх ёстой. Дэлхийн бүх улсууд угаасаа хийдэг. Тэр улсууд бүгд шаардлага хангасан гал тогоотой байсан уу? Үгүй шүү дээ. Одоо ч зарим улс орнууд хийгээд явж байгаатай адил манай улс хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, өсөлт бойжилт, ирээдүйн аз жаргалаа бодож шаардлага хангасан гал тогоотой болох ёстой.

Гэхдээ социализмын үед Монголд дандаа гал тогоотой сургуулиуд барьдаг байсан учраас харьцангуй гайгүй. Огт гал тогоогүй сургууль Монголд цөөхөн. Засах, тоног төхөөрөмжөөр хангах, гал тогооных нь зориулалтаар ашиглах, хүний нөөцөөр хангах нь одоо тулгамдаж байгаа том асуудал. Хувь хүмүүс сургуулийн гал тогоо түрээсэлдэг байдал зогсоно гэж ойлгосон? Хуулийн дагуу түрээс болих ёстой. Яагаад гэвэл хүүхдийн хоол ашгийн бус байх ёстой. Ашиг олох зориулалтаар байх ёсгүй.

-Хоолны цэсэд шим тэжээлийн тэнцвэрийг хэрхэн барих вэ? Тэр ажлыг хийхийн тулд сургууль болгонд хоол зүйч ажиллах ёстой. Улс даяар өдөр болгон нэг хоолны цэстэй байя гэж бодъё. Гэтэл 700 гаруй сургууль өдөр болгон зэрэг нэг материал авбал юу болох вэ? Хоёрдугаарт, хоолны материал зарим үед хомстож байдаг. Хэт их хомсдол үүсвэл үнийн хөөрөгдөл бий болно. Тийм учраас хоол зүйч тухайн үедээ хамгийн боломжтой, олдоц ихтэй байгаа түүхий эдээр шим тэжээллэг хоолыг хийнэ. Хүнс болгон өөр өөрийн шим тэжээлтэй, хэмжээ нь янз бүр учраас тэр тэнцвэрийг барих нь хоол зүйчийн ажил.

-Өдөрт нэг хүүхдэд оногдох хоолны төсөв 1500 төгрөг гэсэн. Та үүнийг хэр боломжтой гэж үзэж байна вэ? Ашгийн бус хоол үйлдвэрлэл учраас боломжтой. Ашгийн хоол үйлдвэрлэл болбол мэдээж боломжгүй. Ямар ч ашиг гарахгүй. Харин үр тариа, ногоо, жимс, сүү цагаан идээ, мах гэсэн таван бүлэг хүнсээ бүгдийг нь оролцуулсан бүрэн төгс хоол байлгана гэж үзвэл мэдээж хангалттай биш. Тухайлбал, сүү өгье гэвэл 1500 төгрөг хангалтгүй. Гэхдээ өнөөдрийн түвшинд ашгийн бус байдлаар тэнцвэртэй хоолыг бүрдүүлээд өгөх боломжтой төсөв.

Сургуулийн үдийн хоолны хөтөлбөрийг дэмжсэнээр давхар хөдөө аж ахуйн салбараа дэмжих боломжтой юм билээ. Тийм. Дэлхийн улс орнууд сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол гэдэг төрийн том худалдан авалт. Мах, сүү, ногоо худалдаж авах нь бүх түвшиндээ газар тариалан, хөдөө аж ахуйн салбарыг бүрэн утгаар нь дэмждэг. Байнгын тогтвортой зах зээл. Нөгөө талдаа стандартын шаардлага өндөр тавьдаг учраас тухайн салбар хөгждөг. Ингэснээр нийт улс даяараа стандартын шаардлага хангасан хүнсээр хангагддаг. Дэлхийн бүх улс орнуудын хувьд ингэж ирсэн түүх нь ийм юм. Бид зохиож байгаа юм биш. Хамгийн гол нь тогтолцоог нь зөв бүрдүүлэх ёстой. Сургуулийн хүүхдийн хоолны мөнгө дотооддоо эргэдэг. Учир нь дотоод зах зээлээсээ хүнсээ бүрдүүлдэг.

Нэмж хэлэхэд, сургуулийн хүүхдийн хоолны хөтөлбөрийн талаарх мэдээ гараад, доод талд нь орсон сэтгэгдлүүдийг уншихад тэрийг дэмжиж байгаа, баярлаж байгаа хүмүүс цөөхөн байна. Гол төлөв сөрөг байна. Яагаад хүүхдийн хоолыг чухал гэж бодохгүй байна вэ? Дэлхий үнэлээд байгаа энэ үйлчилгээг буруу өнцгөөс олон нийт харж ойлгодог нь харамсалтай байна. Үдийн цай хөтөлбөр гажуудалтайгаар хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн 15 жил бол нийгэмд буруу ойлголт өгсөн. Үүнийг засах ёстой. Аль болох шинэ хэрэгжиж байгаа хуулийг зөв бодлогоор явуулах хэрэгтэй.

Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолонд анхаарах ёстой. Хаана юу идэж ууж байгаад нь анхаардаг болох ёстой. Танай хүүхэд мундаг математикч болохоосоо илүүтэй эрүүл өсөх ёстой шүү дээ. Нөгөө талаас мэдлэг муутай эцэг эхчүүд буруу шаардлага тавихыг үгүйсгэхгүй. Тухайлбал, өгдөг байсан гаднын жигнэмгийг тэр цэцэрлэгт ажилд орсон хоол зүйч өгөхөө больсон байна. Тэр жигнэмгийн орц найрлага нь химийн нэмэгдэлтэй байсан билээ. Оронд нь гал тогоонд нь жигнэмэг хийдэг болгосон. Гэтэл тэрийг эсэргүүцсэн ээжүүд орж ирж уурлаж бухимдсан. Энэ бол маш харамсалтай. Мэргэжлийн хүмүүс мэргэжлийн ажлаа хийх хэрэгтэй. Үдийн цай буруу голдирлоор явснаас болж нийгэмд буруу ойлголт төрүүлчихсэн. Тиймээс эхнээс нь хариуцлагатай зөв явуулах ёстой хөтөлбөр. Ярилцсанд баярлалаа.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийслэлийн Мэдээ

Аз жаргалын түвшингээрээ дэлхийд 1-р байр эзэлдэг Финланд улсын тухай

Published

on

By

Аз жаргалын түвшингээрээ дэлхийд 1-р байр эзэлдэг Финланд улсын тухай
1917 онд Оросоос тусгаар тогтносон. Өмнө нь Шведийн харьяа байсан.
Дэлхийн II дайны үеэр газар нутгийнхаа 10 хувийг алдсан ч олон улс дахь харилцаа худалдаагаа хэвийн явуулж байснаар тусгаар тогтнолоо алдаагүй.
5.5 сая хүн амтайгаас 4.7 сая нь төв суурин газар амьдардаг.
Ерөнхийлөгчийн сонгууль 6 жилд нэг удаа болдог. Энэ нь улс орны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй гэж үздэг.
Эмэгтэйчүүдийг сонгууль өгөх эрхийг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг.
Цаг агаарын эрс тэс хүйтэн уур амьсгалтай.
Нэг хүний хэрэглэж байгаа эрчим хүчний хэмжээгээрээ дэлхийд өндөрт эрэмбэлэгддэг.
Албан ёсны хэл нь Швед болон Финн хэл.
Нутаг дэвсгэрын ⅔ нь өтгөн ой модоор хучигдсан байдаг учир Европын хамгийн модны нягтаршил өндөртэй оронд тооцогддог.
1990 он хүртэл Финнчүүд Орос луу ихээр цагаачладаг байсан бол Финландын чөлөөт эдийн засаг үзэл баримтлалын ачаар 21-р зууны эхэн гэхэд Финланд руу олон орны иргэд ирж суурьшдаг болсон.
Дайны дараах үеүдэд олонх нь уул уурхай газар тариалан эрхэлдэг байсан ч 1980 оноос Европыг орнуудтай худалдаагаа өргөжүүлснээр эдийн засаг нь огцом өссөн.
Газар тариалан, махны үйлдвэрлэл нь дотоодоо хангалттай хангачихдаг.
Финландын эдийн засгийн гол бүтээгдэхүүнүүд нь:
-2.7% нь аж ахуй
-28.2% нь үйлдвэрлэл
-69.1% нь үйлчилгээ
Биотехнологи, химийн салбар болон инженерчлэл нь үйлдвэрлэлийн ангилалдаа голлох хувийг эзэлнэ.
XX зууны сүүл гэхэд засгийн газар улсын мөнгөний ⅓-ийг судалгаа шинжилгээны салбарт төсөвлөдөг болжээ.
Ингэснээр мэдээллийн технологи харилцаа холбооны салбар нь хурдацтай хөгжин Nokia гэх мэт компаниуд гарч ирэн эх орондоо асар их мөнгөн урсгал оруулдаг болсон байдаг.
Мессеж бичих гэдэг зүйлийг гар утасны салбарт анх нэвтрүүлсэн.
Angry birds, Clash of Clans гэх дэлхийд алдартай гар утасны тоглоомууд Финландаас үүсэлтэй.
Хүн амын ажиллах хүчний ⅔ нь тэдгээр үйлчилгээ үзүүлдэг салбартаа ажилладаг.
65-аас дээш насныхан тэтгэвэр авдаг.
Албан татварын хэмжээ нь 34.6 хувь бөгөөд хэдий өндөр хэмжээ ч гэсэн засгийн газрын үйлчилгээ сайн учир иргэд нь сэтгэл хангалуун байдаг.
Амаржсан эх жилийн турш бүтэн цалинтай бусад хүүхдэд хэрэгтэй зүйлсээр хангагдаж гэртээ байх боломжтой.
Дээд боловсрол үнэгүй олгогддог. Олон улсын сурагчдад ч мөн ялгаагүй.
ЕБ-ийн сургуулиуд нь ихэвчлэн өглөөний 9 цагт эхэлдэг.
7 настайгаас эхэлж сургуульд ордог.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад гэрийн даалгавар хавьгүй бага байдаг ба дунджаар 60 минутыг л гэрийн даалгавартаа зарцуулдаг.
Hollistic learning буюу хувь хүнийг бүх талаас нь хөгжүүлдэг боловсролын системээр явдаг.
Финнчүүдийг боловсролдоо баримталдаг гол үнэт зүйлс нь:
-Боловсрол нь нийгмийн тэгш бус байдлийг тэнцвэржүүлдэг хэрэглүүр байх ёстой.
-Бүх сурагчид үнэгүй сургуулийн хоол иднэ.
-Эрүүл мэндийн үйлчилгээ хялбар хүртээмжтэй байх ёстой.
-Сэтгэлзүйн зөвлөгөө.
-Ганцаарчилсан уулзалтууд байдаг байна.
Туйлийн туяа жилийн 200 өдөр буюу өвлийн туршид харагддаг. Цана тэшүүрээр гулгах улирал 6 сар үргэлжилдэг бөгөөд зундаа нар жаргана гэж байхгүй.
Улсын нийслэл Helsinki нь дэлхийн бүх том хотуудаас гоожуурын ус нь хамгийн цэвэр.
Heavy metal хамтлагууд нь дэлхийд дуу хөгжмийн салбарт өндөрт цохилж яваа.
1000 гаруй музей байдгаас 200 гаруй нь уран зургийн музей.
Үндэсний хоол нь талх cheese бол үндэсний спорт нь Pesapallo буюу мөсний хоккей юм байна.

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

Гал сөнөөгчийн гэр бүлд амины сууц барьж өгчээ.

Published

on

By

Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд шинэ хашаа, байшин барьж өглөө.

Тодруулбал, уг төсөлд TV9 телевиз, Араг продакшн зэрэг байгууллагууд хамтран, бусад аж ахуйн нэгж, иргэд мөнгөн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ. Орон сууц барих ажилд НОБГ-ын дарга А.Дашнямын тушаалаар томилсон ажлын хэсгийн 14 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр есдүгээр сарын 15-наас энэ сарын 22-н хүртэл ажилласан байна.

Сайн үйлсийн аяны хүрээнд Онцгой байдлын албаны 750 гаруй аврагч, гал сөнөөгчдөөс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлийг сонгожээ. Ж.Пүрэвдэмбэрэл нь Онцгой байдлын албанд 15 жил ажилласан, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр гамшиг ослын 965 удаагийн дуудлагаар ажиллаж 12850 цаг үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн үүрэг гүйцэтгэхдээ галын аюулаас 14 хүний амь аварч, ээлжийн бүрэлдэхүүн 2 тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгой байдлын байгууллагын ангиудтай ойрхон газар албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна” хэмээв.

Тус байшин нь 15х8 харьцаатай, дотроо угаалгын өрөө, халуун хүйтэн устай. Мөн гал түймэр, үер, газар хөдлөлт, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж, гамшгийн эрсдлийг тооцож барьсан жишиг байшин гэдгээрээ онцлог юм.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “НОБГ 2021 онд дотоод журамдаа өөрчлөлт оруулан Ахлагчийн зөвлөл байгуулсан. Бид стандарт хангасан, жишиг байшинг барьж ашиглалтад оруулж байна. Нийтдээ 110 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ аянд НОБГ-ын бүх албан хаагч оролцсон” хэмээн онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

Монголын Сайхан Ээжүүд. 60, 80, 100 насны төлөөлөлүүд гэнэ дээ. Урт насалж Удаан жаргаарай

Published

on

By

Монголын Сайхан Ээжүүд. 60, 80, 100 насны төлөөлөлүүд гэнэ дээ. Урт насалж Удаан жаргаарай

Ямар ч эх хүн үр хүүхдээ өвдөхөд туслаж чаддаг ба ямар ч хүнд өвчин байсан эдгэхэд нь тусалж чадна. Өвдсөн хүүхдэд ээж нь ямар ч эм тангаас илүү хүчтэй туслагч юм. Үүнийг Оросын эрдэмтэд баталж, эмчилгээний нэгэн шинэ арга боловсруулжээ Хүссэн болгоноо хэлэх биш … Үг болгоныг нь бодсон шалгасан байдаг бөгөөд түүнийг өөрчилж болохгүй. Хэлэх үгний суурь нь хүүхдэд тустай дөрвөн хэсгээс бүрдэнэ. Энэ нь эрүүл бас аз жаргалтай хүүхдэд ч хэрэгтэй. Ээжийн дуу хоолой нь хүүхдийн дотоод дуу хоолой болно.

Хэрвээ ээж нь байнга л ууртай, дургуйцсэн байдалтай байж, хүүхэд нь өөрийн нь хүссэнээс өөр гээд байвал өсөж байгаа хүүхдэд амжилтгүй байх, өвчин зовлонтой байх байдал программчлагдана. Харин эсрэгээр нь энэ дуу хоолой байнга сайшааж, дэмжиж, аз жаргалтай, эрүүл байхыг үндэслэж байвал бүх сэтгэл санааны үйл явц хэвийн байна. Нэгдүгээр хэсэг- ээжийн хайр бүхий амин дэм “Би чамд маш их хайртай. Чи надад байгаа хамгийн үнэтэй зүйл юм. Чи миний мах цусны тасархай. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Би болон аав чинь чамайг маш ихээр хайрладаг” гэж хэлснээр ээж нь өөрийн хайраа илэрхийлдэг. Хоёрдугаар хэсэг-бие махбодийн хувьд эрүүл байлгах Хүүхдийн бие бага зэрэг тавгүйтэхэд энэхүү “ээж эмчилгээ” дангаараа ямар ч эмгүйгээр эмчилж чадна. “Хүү (охин) минь чи хүчтэй, эрүүл, сайхан хүүхэд. Чи хоолоо сайн иддэг учраас хурдан өсөж хөгжиж байгаа. Чамд хүчтэй эрүүл зүрх, цээж, гэдэс байгаа. Чи хөнгөн бас гоё хөдөлдөг. Чи чийрэг хааяа бага өвддөг” Гуравдугаар хэсэг- сэтгэц-оюун ухааны эрүүл байдлыг үндэслэх, сэтгэцийн хэвийн хөгжил “Чи тайван хүүхэд. Чамд сайн бат бөх мэдрэл байгаа. Чи тэвчээртэй, чи сайн, чи нийтэч, чи ухаантай. Чиний толгой сайн хөгжиж байгаа. Чи бүгдийг сайн ойлгож, санадаг. Чи дандаа сайхан ааштай байдаг, чи бусдыг хайрладаг инээмсэглэдэг. Чи сайн унтдаг. Чи хурдан, амархан унтаж орхидог, чи дандаа сайн зүүд зүүдэлдэг. Чи унтахаараа сайн амардаг. Чиний яриа хурдан сайн хөгжиж байгаа” Дөрөвдүгээр хэсэг- ардын ухааныг илэрхийлэх Дээр үед ээж нь хүүхдээ тэвэрч өөртөө наагаад өөрийн дотоод хүчээр түүний тавгүй байдлыг цэвэрлэдэг байжээ. “Надад өөрийн өвчнийг өг”
“Би чиний өвчин, хэцүү зүйлийг аваад хаялаа” (Тэгээд ээж нь хүүхдэд байгаа тодорхой асуудлыг нэрлэнэ)
“Би чиний унтаж чадахгүй байгааг авч хаялаа” (хэрвээ хүүхэд муу унтаж байвал)“Би чиний муу зүүдийг авч хаялаа” “Би чиний уйлахыг авч хаялаа” “Би чиний хоолонд дургүй байдлыг авч хаялаа” Тэгээд сүүлд нь “Би чамд маш их хайртай” гэж хэлнэ. Хэрвээ хүүхэд хүнд өвдсөн бол эмч хүүхдэд зориулан тусгай программыг боловсруулж энэхүү дөрвөн үндсэн хэсэг дээр нэмэн тодорхой эмчилгээг хийнэ. Эдгээр үгнүүдийг зүүрмэглэж байгаа хүүхдэд зөөлөн аядуугаар хэлнэ. Ингэснээр таны хүүхэд эрүүл, ухаантай, аз жаргалтай болж өснө. Чи тэвчээртэй, чи сайн, чи нийтэч, чи ухаантай. Чиний толгой сайн хөгжиж байгаа. Чи бүгдийг сайн ойлгож, санадаг. Чи дандаа сайхан ааштай байдаг, чи бусдыг хайрладаг инээмсэглэдэг. Чи сайн унтдаг. Чи хурдан, амархан унтаж орхидог, чи дандаа сайн зүүд зүүдэлдэг. Чи унтахаараа сайн амардаг. Чиний яриа хурдан сайн хөгжиж байгаа” Дөрөвдүгээр хэсэг- ардын ухааныг илэрхийлэх Дээр үед ээж нь хүүхдээ тэвэрч өөртөө наагаад өөрийн дотоод хүчээр түүний тавгүй байдлыг цэвэрлэдэг байжээ. “Надад өөрийн өвчнийг өг”
“Би чиний өвчин, хэцүү зүйлийг аваад хаялаа” (Тэгээд ээж нь хүүхдэд байгаа тодорхой асуудлыг нэрлэнэ)
“Би чиний унтаж чадахгүй байгааг авч хаялаа” (хэрвээ хүүхэд муу унтаж байвал)“Би чиний муу зүүдийг авч хаялаа” “Би чиний уйлахыг авч хаялаа” “Би чиний хоолонд дургүй байдлыг авч хаялаа” Тэгээд сүүлд нь “Би чамд маш их хайртай” гэж хэлнэ. Хэрвээ хүүхэд хүнд өвдсөн бол эмч хүүхдэд зориулан тусгай программыг боловсруулж энэхүү дөрвөн үндсэн хэсэг дээр нэмэн тодорхой эмчилгээг хийнэ. Эдгээр үгнүүдийг зүүрмэглэж байгаа хүүхдэд зөөлөн аядуугаар хэлнэ. Ингэснээр таны хүүхэд эрүүл, ухаантай, аз жаргалтай болж өснө.

 

Continue Reading

Trending

error: Content is protected !!