Connect with us

Нийслэлийн Мэдээ

КИБЕР ОРОН ЗАЙД АЖИЛЛАДАГ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ УЛАМ НЭМЭГДЭЖ БАЙНА

Published

on

ҮБХИС-ийг онц дүнтэй төгссөн Д.Ууганбатыг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа. Зэвсэгт хүчний эгнээнд тавтай морил. Ямар мэргэжлээр суралцаж төгссөн бэ? Системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцсан. Кибер аюулгүй байдлын цэргийн командлал байгуулагдсантай холбогдуулан манай мэргэжлийн эрэлт хэрэгцээ Зэвсэгт хүчинд улам нэмэгдэж байна.

Сонирхолтой мэргэжил эзэмшсэн байна. Яагаад тус мэргэжлийг сонгосон бэ? Би 2016-2017 онд ҮБХИС-ийн Батлан хамгаалахын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгссөн. Тэр хугацаандаа цэрэг хүний амьдралтай зах зухаас нь танилцсан. Төгсөөд ер нь л офицер болъё гэж шийдээд ҮБХИС-д үргэлжлүүлэн суралцаж 2017 оноос Цэргийн холбоо кибер аюулгүй байдлын тэнхимд системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцаж төгссөн.

Мэргэжлийнхээ талаар мэдээлэл өгнө үү? Системийн аюулгүй байдал гэдэг нь их том ойлголт. Мэдээллийн аюулгүй байдал, түүнтэй холбогдсон хууль эрх зүй талаас нь ч мэргэшиж болдог. Ер нь хөрвөх боломж ихтэй мэргэжил гэж үздэг. Ерөнхийдөө сүлжээний төвд ажиллагаа хийдэг гэж ойлгож болно. Тухайн байгууллагын сүлжээг зохион байгуулах, хамгаалах, сүлжээнд ирж буй халдлагыг илрүүлэх, урьдчилан эсэргүүцэх, программ техник хангамжийг суурилуулах, кибер аюулгүй байдлыг нь сахин хамгаалах, хариу үзүүлэх чиглэлээр ажилладаг.

Таны мэргэжил энэ цаг үед хэр чухал гэж боддог вэ? XXI зууныг мэдээллийн эрин зуун гэж тодорхойлж байгаатай холбогдуулан кибер орон зайд ажилладаг мэргэжлүүдийн эрэлт хэрэгцээ олон улсад маш ихээр нэмэгдэж байна. Манай Зэвсэгт хүчний хувьд кибер аюулгүй байдлын цэрэгтэй болсноос энэ төрлийн мэргэжлийн боловсон хүчний эрэлт дагаад нэмэгдсэн. Бид системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцсан анхны 10 төгсөгч. Тийм болохоор миний хувьд тус мэргэжлийг эзэмшсэндээ тун баяртай байгаа.

Багш нарынхаа талаар юу гэж хэлэх вэ? Анги удирдсан багшийг маань ахлах дэслэгч С.Билэгт гэдэг. ОХУ-д системийн аюулгүй байдал мэргэжлээр 2017 онд төгссөн. Дэлхийд кибер цэргээрээ дээгүүрт эрэмбэлэгддэг улсад мэргэжил эзэмшсэн болохоор бидэнд маш их зүйл зааж сургасан. Мөн Зэвсэгт хүчний 189 дүгээр ангиас программист багш нар ирж, программ хангамж болон бусад хичээлүүдийг заадаг байсан.

Дадлагаа хаана хийсэн бэ? ЗХЖШ, 189 дүгээр ангид дадлага хийх байсан боловч цар тахлын улмаас сургуульдаа байрлаж дадлагаа хийсэн. Сургалтын тогтолцооны хувьд юу хэлэх вэ, цаашид засаж сайжруулах талаар санал байна уу? Хичээл, дадлага сургалтаас эхлээд амрах цаг хүртэл бүгд цагийн хуваарийн дагуу явагддаг учир сонсогч бидэнд суралцахад амар байсан. Мэдээж цэргийн хүнд байх тэсвэр хатуужил, цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтууд ч чухал. Энэ талд бид нар өөрсдийгөө сайн бэлтгэгдсэн гэж боддог. Харин цаашид сайжруулах асуудал гэвэл сонсогчдын бие даах цагийг илүү нэмж өгвөл зүгээр санагдсан. Аливаа мэргэжлийг эзэмшихэд түүнийхээ дагуу давхар судалгаа хийх шаардлага зайлшгүй тулгардаг. Тийм учир бие даалтын хангалттай цагтай байх нь мэргэжлээ сайн эзэмших маш чухал.

Томилолтоо авсан уу? -Одоогоор аваагүй байна. Ирэх сараас биднийг анги, байгууллагууд руу томилно гэж мэдэгдсэн.

Суралцах арга барилынхаа тухай хэлбэл… Бид арваас гурав нь онц дүнтэй төгссөн. Мэдээж хүн бүрийн сурах арга барил өөр. Миний хувьд эхлээд дадлага дээр бүгдийг болохоос болохгүй хүртэл нь оролдож үзчихээд онолын хичээлдээ суувал маш үр дүнтэй байдаг. “Байгууллагын сүлжээ, түүнийг гаднын халдлагаас хамгаалах” сэдвээр диплом бичсэн. Ер нь диплом бичнэ гэдэг нь ямар нэгэн байгууллагад ажилд ороход тухайн бичсэн сэдвийнхээ дагуу ажиллаж чадна гэдгээ баталж байгаа хэрэг юм. Хоёр сар гаруй хугацаанд анги удирдсан багшаас эхлээд тэнхимийн багш бүгд гар сэтгэл нийлэн миний дипломын ажилд тусалсан. Мөн ШУТИС-д тус мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудтай туршлага солилцож, тэдэнтэй хамтран ажилласан. Ямар ч анги, байгууллагад томилогдсон бай бичсэн дипломынхоо чиглэлийн дагуу ажиллаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

Онжавууддаа хандаж юу гэж хэлэх вэ? Системийн аюулгүй байдал мэргэжлийг эзэмшсэндээ бид маш баяртай байгаа. Цаашид мэргэжлээ улам гүнзгийрүүлэн судлах хүсэл эрмэлзэлтэй. Манай онжавууд хайрцагнаас гадуур сэтгэхийг хүсдэг. Шинэ зүйл сурч мэдсэн бол заавал бусдадаа хуваалцдаг, зааж сургадаг онцлогтой. Мөн тус мэргэжлээр суралцсан анхны сонсогчид учир бүгд өөрсдийн сонирхсон чиглэлийнхээ дагуу диплом бичсэн. Ямар ч гэсэн бид өөрсдийнхөө хэмжээнд тултал нь сонгон судалж, дипломоо хамгаалсан. Онжавуудаараа бахархаж байна. Монгол орны хаана ч томилогдсон бай бид үргэлж нэг нэгэнтэйгээ холбоотой байх болно. Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийслэлийн Мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирлоор гурван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

Published

on

By

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2021 оны есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 34,317,014 баримт хамрагдсан юм. Үндсэн тохирлын дугаар: 05936915 30 мянган төгрөгийн азтан – 30,984 100 мянган төгрөгийн азтан – 3,048 500 мянган төгрөгийн азтан – 330 1.5 сая төгрөгийн азтан – 38 Гурван сая төгрөгийн азтан – 4 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан ч найман орон таарсан азтан тодорсонгүй. Супер тохирлын дугаар 88362546 байв.

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

Аз жаргалын түвшингээрээ дэлхийд 1-р байр эзэлдэг Финланд улсын тухай

Published

on

By

Аз жаргалын түвшингээрээ дэлхийд 1-р байр эзэлдэг Финланд улсын тухай
1917 онд Оросоос тусгаар тогтносон. Өмнө нь Шведийн харьяа байсан.
Дэлхийн II дайны үеэр газар нутгийнхаа 10 хувийг алдсан ч олон улс дахь харилцаа худалдаагаа хэвийн явуулж байснаар тусгаар тогтнолоо алдаагүй.
5.5 сая хүн амтайгаас 4.7 сая нь төв суурин газар амьдардаг.
Ерөнхийлөгчийн сонгууль 6 жилд нэг удаа болдог. Энэ нь улс орны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй гэж үздэг.
Эмэгтэйчүүдийг сонгууль өгөх эрхийг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг.
Цаг агаарын эрс тэс хүйтэн уур амьсгалтай.
Нэг хүний хэрэглэж байгаа эрчим хүчний хэмжээгээрээ дэлхийд өндөрт эрэмбэлэгддэг.
Албан ёсны хэл нь Швед болон Финн хэл.
Нутаг дэвсгэрын ⅔ нь өтгөн ой модоор хучигдсан байдаг учир Европын хамгийн модны нягтаршил өндөртэй оронд тооцогддог.
1990 он хүртэл Финнчүүд Орос луу ихээр цагаачладаг байсан бол Финландын чөлөөт эдийн засаг үзэл баримтлалын ачаар 21-р зууны эхэн гэхэд Финланд руу олон орны иргэд ирж суурьшдаг болсон.
Дайны дараах үеүдэд олонх нь уул уурхай газар тариалан эрхэлдэг байсан ч 1980 оноос Европыг орнуудтай худалдаагаа өргөжүүлснээр эдийн засаг нь огцом өссөн.
Газар тариалан, махны үйлдвэрлэл нь дотоодоо хангалттай хангачихдаг.
Финландын эдийн засгийн гол бүтээгдэхүүнүүд нь:
-2.7% нь аж ахуй
-28.2% нь үйлдвэрлэл
-69.1% нь үйлчилгээ
Биотехнологи, химийн салбар болон инженерчлэл нь үйлдвэрлэлийн ангилалдаа голлох хувийг эзэлнэ.
XX зууны сүүл гэхэд засгийн газар улсын мөнгөний ⅓-ийг судалгаа шинжилгээны салбарт төсөвлөдөг болжээ.
Ингэснээр мэдээллийн технологи харилцаа холбооны салбар нь хурдацтай хөгжин Nokia гэх мэт компаниуд гарч ирэн эх орондоо асар их мөнгөн урсгал оруулдаг болсон байдаг.
Мессеж бичих гэдэг зүйлийг гар утасны салбарт анх нэвтрүүлсэн.
Angry birds, Clash of Clans гэх дэлхийд алдартай гар утасны тоглоомууд Финландаас үүсэлтэй.
Хүн амын ажиллах хүчний ⅔ нь тэдгээр үйлчилгээ үзүүлдэг салбартаа ажилладаг.
65-аас дээш насныхан тэтгэвэр авдаг.
Албан татварын хэмжээ нь 34.6 хувь бөгөөд хэдий өндөр хэмжээ ч гэсэн засгийн газрын үйлчилгээ сайн учир иргэд нь сэтгэл хангалуун байдаг.
Амаржсан эх жилийн турш бүтэн цалинтай бусад хүүхдэд хэрэгтэй зүйлсээр хангагдаж гэртээ байх боломжтой.
Дээд боловсрол үнэгүй олгогддог. Олон улсын сурагчдад ч мөн ялгаагүй.
ЕБ-ийн сургуулиуд нь ихэвчлэн өглөөний 9 цагт эхэлдэг.
7 настайгаас эхэлж сургуульд ордог.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад гэрийн даалгавар хавьгүй бага байдаг ба дунджаар 60 минутыг л гэрийн даалгавартаа зарцуулдаг.
Hollistic learning буюу хувь хүнийг бүх талаас нь хөгжүүлдэг боловсролын системээр явдаг.
Финнчүүдийг боловсролдоо баримталдаг гол үнэт зүйлс нь:
-Боловсрол нь нийгмийн тэгш бус байдлийг тэнцвэржүүлдэг хэрэглүүр байх ёстой.
-Бүх сурагчид үнэгүй сургуулийн хоол иднэ.
-Эрүүл мэндийн үйлчилгээ хялбар хүртээмжтэй байх ёстой.
-Сэтгэлзүйн зөвлөгөө.
-Ганцаарчилсан уулзалтууд байдаг байна.
Туйлийн туяа жилийн 200 өдөр буюу өвлийн туршид харагддаг. Цана тэшүүрээр гулгах улирал 6 сар үргэлжилдэг бөгөөд зундаа нар жаргана гэж байхгүй.
Улсын нийслэл Helsinki нь дэлхийн бүх том хотуудаас гоожуурын ус нь хамгийн цэвэр.
Heavy metal хамтлагууд нь дэлхийд дуу хөгжмийн салбарт өндөрт цохилж яваа.
1000 гаруй музей байдгаас 200 гаруй нь уран зургийн музей.
Үндэсний хоол нь талх cheese бол үндэсний спорт нь Pesapallo буюу мөсний хоккей юм байна.

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

Гал сөнөөгчийн гэр бүлд амины сууц барьж өгчээ.

Published

on

By

Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд шинэ хашаа, байшин барьж өглөө.

Тодруулбал, уг төсөлд TV9 телевиз, Араг продакшн зэрэг байгууллагууд хамтран, бусад аж ахуйн нэгж, иргэд мөнгөн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ. Орон сууц барих ажилд НОБГ-ын дарга А.Дашнямын тушаалаар томилсон ажлын хэсгийн 14 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр есдүгээр сарын 15-наас энэ сарын 22-н хүртэл ажилласан байна.

Сайн үйлсийн аяны хүрээнд Онцгой байдлын албаны 750 гаруй аврагч, гал сөнөөгчдөөс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлийг сонгожээ. Ж.Пүрэвдэмбэрэл нь Онцгой байдлын албанд 15 жил ажилласан, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр гамшиг ослын 965 удаагийн дуудлагаар ажиллаж 12850 цаг үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн үүрэг гүйцэтгэхдээ галын аюулаас 14 хүний амь аварч, ээлжийн бүрэлдэхүүн 2 тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгой байдлын байгууллагын ангиудтай ойрхон газар албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна” хэмээв.

Тус байшин нь 15х8 харьцаатай, дотроо угаалгын өрөө, халуун хүйтэн устай. Мөн гал түймэр, үер, газар хөдлөлт, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж, гамшгийн эрсдлийг тооцож барьсан жишиг байшин гэдгээрээ онцлог юм.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “НОБГ 2021 онд дотоод журамдаа өөрчлөлт оруулан Ахлагчийн зөвлөл байгуулсан. Бид стандарт хангасан, жишиг байшинг барьж ашиглалтад оруулж байна. Нийтдээ 110 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ аянд НОБГ-ын бүх албан хаагч оролцсон” хэмээн онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Continue Reading

Trending

error: Content is protected !!