Бар жилтэй хүмүүс, Логар буюу цагаан жил орж байгаа үхэр жилтэй хүмүүс засал хийлгэнэ. Мөн 33 насны мөчлөг орж байгаа, бага харш жил орж байгаа могой, гахай жил, их харш жил орж байгаа бич, жилтэй хүмүүс засалтай. Энэ жил Нува Гирди буюу Буян үйлдэгч, Сайжруулагч хэмээх нэршлээр нэрлэгддэг Усан бар жил гарч байна. Цаг тооны бичгүүд дээр ингэж хэдэн янзаар нэрлэж бичсэн нь нэг үгний орчуулагдсан нэршүүд юм. Өөр утгатай биш. Үүнийг зарим хүн эндүүрэх вий гэдэг үүднээс хэлье. Энэ нь юунаас гардаг вэ гэхээр Жаран жилийн зурхай буюу урьдчилж тооцоолж гаргасан жаран жилийн үр гэж байдаг. Энэ нь 12 жилийг таван махбодиор үржүүлээд жаран жил гэж явдаг. Одоо бол 17 дугаар жаран явж байна. Жаран жилийн зурхайн үр дээр 17 дугаар жарны Усан бар жилийг “Сайжруулагч” хэмээн нэрлэсэн нь эд баялаг төгөлдөр, хүмүүн жаргалтай гэсэн сайн үр гарсан. Би үүнийг их бэлэгшээж байгаа. Зурхайн судар, ном дээр ингэж гарсан учраас бид үүнийг бэлэгшээх ёстой. ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЖИЛ НЬ УГТАЖ ОРДОГ УЧРААС ЖИЛИЙНХЭЭ ӨМНӨ НЬ ЗАСАЛ НОМДОО ШАМД 13, 25, 37, 49,61, 73 нас гэхчилэн бар жилтэй бүх хүний жил орж байна. Тэгэхээр энэ насны хүмүүс тус бүртээ өөр өөрийн онцлогтой жил ордог учраас тухайн онцлогийг анхаарч, жилийн заслаа хийлгэх нь чухал. Ерөнхийд нь тоймлоод хэлэхэд, эрэгтэй хүний жил нь угтаж ордог учраас жилийнхээ өмнө нь засал номдоо шамдвал зүгээр. Гэхдээ жил нь орж байгаа бүх эрэгтэй хүнд жилийн өмнө тухайн жилийн шинж тэмдэг, муу нөлөө нь гарна гэсэн үг биш. Ер нь жилийн өмнө болон тухайн гарсан жил дээрээ жил нь орох тохиолдол байдаг гэдгийг санаж, анхаарах хэрэгтэй.Эмэгтэй хүн жилээ дагаж, орж байгаа жил дээрээ жилийн өнгө нь орох учраас засал номдоо анхаарна. Мөн жилийн хойно буюу туйлай жилд жил орсны өнгө, нөлөө нь гарах учраас үүнийг анхаарч засал номдоо шамдаж, өөрөөсөө шалтгаалах зүйлдээ анхаарах нь зүйтэй.
-2010, 1950 онд төрсөн 13 настай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг анхаарч Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.1998, 1938 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил ажил үйлсэд нь их нөлөөлдөг. Засал нь Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.1986, 1926 онд төрсөн 37, 97 насанд хийморь доройтох, бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.1974 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг бөгөөөд засал нь Нити, Хийморийн сан айлтга.1962 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил бөгөөд гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга. УСАН БАР ЖИЛД БИЧ ЖИЛТНҮҮДЭД ИХ ХАРШ ЖИЛ ТОХИОЖ БАЙНА Хагацлын үүд гэхээр хэн нэгнээсээ хагацахвий гэж их айдаг. Энэ нь уурын тухайд юм. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. нээгдсэн хүмүүс гэр бүл, ойр дотны хүмүүс, ажил алба, аливаа зүйл дээр үл ойлголцолд хүрэх, холдож салах эрсдэлтэй байдаг. Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрсдийн цээрлэх зүйл буюу хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийх хэрэгтэй.Яс тасрахын үүд нээгдэхэд хэл аманд орж,
гарз гарах гээд байдаг. Тиймээс энэ үүд нээгдэж байгаа хүмүүс эд зүйлдээ болгоомжтой байж, хэл ам, хэрүүл тэмцлээс өөрийгөө зайлуулж явах, үүд хаалгах ном заслаа хийлгэх хэрэгтэй.Гарзын үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг.Газрын үүд нээгдвэл газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас бид дотоод жилийн засалдаа анхаарч, муу үүдүүдийг хаах номнуудыг давтамжтай уншуулж байх нь тухайн хүндээ ээлтэй.
