Connect with us

Орон нутгийн мэдээ

Хил зөрчсөн хятад иргэнд Улаанбаатараас хоёр жил гарахгүй байх шийтгэл оноожээ

Published

on

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр өнгөрсөн сарын 21-ний өдөр түрүүч О.Пүрэвсүх ахлагчтай хилийн манаа гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлж ангийн шуурхай жижүүрт мэдэгдсэн байдаг.

Тодруулбал, хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн байсан бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явсан байдаг. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байсан юм. Тэгвэл Дорноговь аймаг дахь Замын-Үүд сумын сум дундын шүүхээс түүнд Улаанбаатар хотоос хоёр жилийн хугацаанд хаашаа ч гарахгүй байх шийтгэл оноожээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Орон нутгийн мэдээ

Харуулын даргаа хө.нөөсөн байлдагчид 11 жилийн хо.рих я.л оноолоо

Published

on

By

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн байлдагчид харуулын даргаа буу.даж ами.йг нь бүрэлгэж, цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан. Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүх шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хо.рих я.лаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хо.рих я.лыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах я.лаар сольж, шүүгдэгч Х-д 11 жилийн хугацаагаар хо.рих я.л оногдуулж, я.лыг нээлттэй хо.рих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Continue Reading

Trending

error: Content is protected !!