Connect with us

Зөвлөгөө

Дэлхийн хамгийн амжилттай яваа удирдагчид сэтгэл хөдлөлөө удирдах чадвар буюу EQ өндөртэй байдаг. Учир нь…

Published

on

Хэн нэгэн шилдэг ажилтан болохын тулд мэдлэг, ухаалаг байдал, алсын хараатай байх нь чухал. Гэхдээ дэлхийн хамгийн амжилттай яваа удирдагчид сэтгэл хөдлөлөө удирдах чадвар буюу EQ өндөртэй байдаг гэдгийг та мэдэх үү. Компаниуд ажилтнаа хөгжүүлэх, тушаал дэвшүүлэх, шинээр ажилтан авахдаа сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нь хардаг болсон цаг үед бид амьдарч байна. Учир нь сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүн гүйцэтгэл өндөртэй, бүтээлч байдаг аж. Дэлхийд хамгийн анх EQ буюу emotional intellingence гэсэн ойлголтыг таниулсан, “Сэтгэл хөдлөлийн оюун ухаан”, /Emotional Intelligence/ “Нийгмийн оюун ухаан” /Social Intelligence/ гэсэн бестселлер номын зохиогч, сэтгэл судлаач, Харвардын их сургуулийн доктор эрдэмтэн Даниел Гоулман сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг дөрвөн хэсэгт хуваан тайлбарлажээ.

Heart or brain

1.Өөрийгөө таньж мэдэх чадвар
Өөрийгөө таньж мэднэ гэдэг нь өөрийн сэтгэл хөдлөлөө хянана гэсэн үг. Өөрт төрж байгаа мэдрэмжүүдийг юунаас болсон гэдгийг нь ухаарч, юу чамайг гуниглуулж, юу жаргалтай болгодог, сэтгэл зүй эмзэг үед юу хийхээ мэддэг байхыг өөрийгөө таних чадвар гэж үздэг. Мөн үнэт зүйт, зорилгынхоо талаар бодитой, тодорхой мэдээлэлтэй байж, шийдэмгий үйлдэл гаргахыг хэлж байгаа юм.

2.Өөрийгөө удирдах
Ямар үед юу хэлэхээ хянахыг өөрийгөө удирдах чадвар гэнэ. Аливаа асуудалд тайван ханддаг удирдагч байх нь ажилчдад асар их итгэл найдварыг өгдөг.Асуудал үүссэн, санаа зовнисон үед түүнийгээ шууд илэрхийлэхгүй, тайван байхыг эрмэлзэх нь өөрийгөө удирдах чадвар юм. Ийм чадвартай хүн өөрөө болон бусдад мэдрэмжээ хэрхэн зөвөөр илэрхийлэхээ мэдэж, зорилго, алсын хараандаа итгэлтэй байдаг. Чухамдаа сорилт, гарцаагүй байдалтай тулгарах үед уян хатан байж, шийдвэрлэх шинэ арга замыг олж чадна гэсэн үг. Хүмүүс, нөхцөл байдал, эргэн тойрны үйл явдал бүрээс сайныг олж харж чаддаг болсноор боломж, шинэлэг зүйлсийг үргэлж өөртөө татдаг.

3.Нийгмээ танин мэдэх
Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, “унших”-ыг нийгмээ таних мэдэх чадвар гэнэ.Манлайлагч олон төрлийн хүнтэй ажилладаг учир үр ашигтай харилцаа үүсгэх нь хамгаас чухал байдаг. Ингэхийн тулд бусдын хэлж буй үгэнд анхаарлаа бүрэн төвлөрүүлж, тэдний сэтгэл хөдлөлийг мэдрэх хэрэгтэй.Ерөнхийдөө бусдын оронд өөрийгөө тавьж үзэж, тухайн үед юу мэдэрч байгааг нь олж нээнэ гэсэн үг. Энэ нь танай байгууллага ямар нэгэн шийдвэр гаргахад хэн ямар хариу үйлдэл үзүүлэхийг урьдчилан таамаглах боломжийг олгодог.

4.Харилцааны менежмент
Бусдад урам зориг өгч, хүчирхэгжүүлдэг, дэмждэг, эв найрамдалтай хамтарч ажилладаг хүнийг харилцааг удирдах чадвартай хэмээн үздэг. Ажилчид нь санал зөрөлдөх үед аль аль талд ашигтай байдлаар асуудлыг шийдэж чаддаг, бусдын давуу талыг гаргаж ирдэг удирдагчийг харилцааны менежмент сайтай хэмээн дүгнэж болно. Хэрэв та байнга сөрөг зүйл боддог бол харилцааг удирдаж сурахад амаргүй байхын сацуу хугацаа их шаардана.

Б.Должинжав Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

А.Оюунтуяа: Зэрлэг мөөг их хэмжээний уураг агуулдаг учир махыг орлуулан хэрэглэх боломжтой

Published

on

By

Бид “Мөөгөндөө” танин мэдэхүйн аялал зохион байгуулагч, мөөг сонирхогч А.Оюунтуяатай ярилцлаа. Тэрээр дизайнер мэргэжилтэй ч сонирхлоороо мөөг судалдаг юм. -Та хэзээнээс мөөг сонирхож судалж эхэлсэн бэ?
-Би мөөг сонирхож, судалж эхлээд дөрвөн жил гаруй болж байна. Анх салхинд гарангаа мөөг сонирхон түүж үзье гэж бодсон ч төстэй төрөл зүйл ихтэй учир хортой, хоргүй мөөгийг ялгахад хэцүү байсан. Монголд энэ чиглэлийн мэдээлэл ховор, анх түүж эхэлж байгаа үед дан зураг, хэвлэмэл мэдээлэл дээр үндэслэн мөөг түүж сурахаас илүү сайн мэддэг хүн дагаж түүх нь чухал. Мөн мөөгний зураг, бодит байдлаас өөр байх тохиолдол байсан учир Н.Хэрлэнчимэг мөөг судлаачтай хамтран хүнсний мөөг түүх нэг өдрийн аялал, сургалт зохион байгуулж байсан. Өмнө нь явсан туршлагатай байсан учир анхлан сонирхогчдод түгээмэл тохиолддог, андуурдаг эргэлзээтэй мөөгнүүдийн талаар онол, дадлага хосолсон байдлаар аяллаа зохион байгуулсан юм. Үүнээс хойш бие даан судалж байна.

-Яагаад сургалт, аялал зохион байгуулах болов? Мөөг сонирхон судалж эхэлснээс хойш ажиглаад байхад хүмүүс энэ талаар мэдээлэл хомс, буруу хэрэглээтэй байгаа нь анзаарагдсан. Үүнээс болж хортой мөөгийг андуурч хэрэглэх, мөөгийг буруу түүснээс дахин ургах боломжийг нь багасгах, мөөг ургадаг талбайд зуслангийн байшин барьж хөрс бохирдуулан байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, хувь хүний түүсэн ямар нь мэдэгдэхгүй мөөгийг худалдан авах гэх мэт олон зүйлс дурдаж болно. Мөөгний олон төрөл зүйл байдаг. Хүмүүс өөрсдөө түүсэн мөөгөө хэрэглэх нь аюулгүй, зөв хэрэглээ болдог. Тиймээс хүмүүст зөв мэдлэг мэдээлэл хэрэгтэй гэж үзэн аяллаа зохион байгуулж эхэлсэн.

Хүмүүс хүнсээ зөв хэрэглэж сурснаар эдийн засаг талаас харвал гадагш урсах мөнгөний урсгалыг багасгах, импортын мөөгний хэрэглээг багасгах ач холбогдолтой. Импортын мөөг нөөшлөгч бодис агуулсан, холоос тээвэрлэн авчирдаг учир шатахуун түлш нь агаар бохирдуулж, байгальд сөрөг нөлөөтэй. Мөн зэрлэг мөөг импортын таримал мөөгнөөс уургийн агууламж өндөртэй. Ямар нэг нэмэлт бодис агуулаагүй байдаг.

Мөөг түүж сурахдаа аль болох албан ёсны зохион байгуулалттай мөөгний аялалд явахыг хүмүүст зөвлөдөг. Олон жил мөөг түүсэн гэхээс илүү хэр сайн судалсан бэ гэдэг нь чухал. Учир нь олон жил өнгөц мэдлэгээр буруу түүгээд сурсан хүмүүс бий. Мөн орос хүн бүр мөөгийг сайн мэддэг гэх ойлголт буруу юм. Бусдаас авсан мэдээллээ заавал давхар судалж нягталж байх нь чухал.

Та мөөгний судалгаагаа хэрхэн, яаж хийдэг вэ? -Мөөгний талаарх албан ёсны нэг бус хэд хэдэн эх сурвалжуудаас мэдээлэл авах, харьцуулах, байгальд бодитоор нь хайж олж шинжилж судлах, мэргэжлийн болон сонирхогч хүмүүстэй зөвлөлдөх, шаардлагатай бол лабораторид шинжлүүлэх гэх мэтээр судалдаг. Нэг дор олон төрөл мөөг гэхээс илүү нэг мөөгөө олон талаас нь төрөл зүйл болгоныг сайтар судлаад өөрийгөө алхам алхмаар сайжруулан, мэддэг нэр төрлөө олшруулаад явахыг анх сурч, судалж байгаа хүмүүст зөвлөдөг.

-Мөөг ямар ургамал юм бол. Бусад ургамлаас ялгарах шинж нь юу вэ? -1960-аад он хүртэл дэлхийн шинжлэх ухаанд мөөгийг ургамлын аймагт хамруулж доод ургамал гэж үздэг байсан. 1969 онд АНУ-ын эрдэмтэн Роберт Н.Виттакер мөөгний хооллох хэлбэр, амьдралын хэлбэр, бүтэц бүрэлдэхүүний онцлогийг харгалзан анх удаа бие даасан аймаг гэж үзсэн. Мөөг нь ургамал ч биш амьтан ч биш тусдаа аймаг юм. Мөөгний аймаг нь шавжийн дараа ордог. Мөөг ургамлын үлдэгдэл, амьтны сэг зэмээр хооллон амьдардаг гэсэн үг.

-Хүмүүс мөөг түүх хугацаа болсон уу гэж их асуудаг юм билээ. Хэзээ бүрэн ургадаг вэ? -Долдугаар сарын дунд болон сүүл үеэс ургаж эхэлдэг.Идэвхтэй ургадаг үе нь 8-9 дүгээр сарын хооронд байдаг. Цаг агаар тааламжтай байвал аравдугаар сар хүртэл үргэлжилнэ, тааламжгүй байвал есдүгээр сараас цөөрдөг. Мөн газарзүйн байршил, мөөгний нэр төрлөөс хамаараад зарим газраар мөөг түрүүлж ургах тохиолдол бий. Тухайлбал, тосондой найман сарын эхээр илүү их ургаад сарын сүүл үед ургах нь цөөрдөг.

Мөөгөнд олон төрлийн амин дэмүүд байдаг. Хүний биед ямар ач тус вэ? -Хатаасан мөөг 20-30 орчим хувийн уураг агуулдаг тул махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болдог. Бүх хүнсний мөөгнүүд A, B1, B2, C, D, PP аминдэмийг ихээр агуулах бөгөөд эдгээр аминдэмийн агууламжаараа хүнсний ногоо, үр тарианаас илүү байдаг. Мөн дархлаа сайжруулж, цусны даралт, халуун бууруулах, цусан дахь холестрин багасгах, вирусын эсрэг, үрэвсэл, хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.

Тухайлбал, талын цагаан мөөгийг Төвд, Монгол анагаах ухаанд хүүхдийн халуун, савны халуун, дотор халууныг бууруулах, элэгний эмчилгээнд хэрэглэдэг. Фосфор, кали, кальци, төмөр, зэс, цайр, иод зэргийг агуулсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж хэлж болно.

-Хүмүүс мөөг түүж хэрэглэх болсон нь ажиглагдлаа. Мөөгийг ялгаж түүх хэцүү гэж та сая хэлсэн. Тэгвэл хэрхэн хортой, хоргүй мөөгийг ялгах вэ? Гадна төрх, өнгө, хэлбэр хэмжээ, томорсон үедээ ямар байдаг, малгай нь иштэйгээ хэрхэн холбогдсон, салбан, гуурсны өнгө хэлбэр, зүссэний дараа ямар өнгөтэй байна гэх мэт олон талаас нь шинжилж тодорхойлно. Зарим төрлийн мөөгийг зүсэх, малгайд нь хүрэхэд янз бүрийн өнгө өгдөг. Ихэвчлэн тод шар өнгө өгч байгаа мөөгнүүд хортой. Гэхдээ ерөнхий шинж тэмдгээр мөөгийг хортой, хоргүй гэж тодорхойлж болохгүй. Дээрх шинж тэмдгүүдийг нэг бүрчлэн шинжилж тодорхойлдог. Учир нь зарим үед хортой мөөг хүнсний мөөгний хажууд зэрэгцэн ургах тохиолдол бий.

Зарим хүн уутанцартай, ишин дээрээ бөгжтэй, хар салбантай бол хортой, цагаан бол хоргүй гэж боддог. Гэвч уутанцартай, ишин дээрээ бөгжтэй, хар салбантай хүнсний мөөг ч байдаг. Жишээ нь хүнсний мөөг болох ойн хар мөөг буюу шампинион ишин дээрээ бөгжтэй, улаан хүрэн салбантай байдаг. Хөгширсөн үедээ салбан нь харладаг. Мөн нэлээд их хортойд тооцогддог хорон цагаан гээд цагаан мөөг бас байдаг. Мөн гоё үнэртэй, салбан нь цагаан хорхой идсэн бол хоргүй гэх мэтээр ерөнхийлөн мөөгийг түүх нь маш эрсдэлтэй, буруу.

Шампинион нь хүнсний мөөг гэж байдаг ч дотроо төстэй олон төрөл бөгөөд хортой төрөл ч байдаг. Андуурч түүх аюултай. Зарим төрлийн мөөг салбанг нь зүсэхэд шүүс ялгаруулдаг ба шүүсний өнгө ямраас хамаарч тухайн мөөгийг бас тодорхойлно. Опята гээд нэг дор бөөнөөр ургадаг мөөг нь мөн хүнсний болон хортой гэж байдаг. Зарим нь гадна талаасаа ялгагдахааргүй, лабораторид нарийн шинжилж байж ялгадаг учир анхлан сурч байгаа хүмүүст энэ төрлийн мөөг түүхийг зөвлөдөггүй. Сайтар судалж ялгааг нь мэддэг болсон үедээ түүхийг зөвлөдөг.

Мөөг түүхдээ ишийг нь тасалж түүх хэрэгтэй гэдэг. Энэ арга зөв үү? Зүсэх боломжгүй, бүдүүн, хатуу иштэй зарим төрлийн мөөгийг мушгих байдлаар сугалж түүдэг. Нүхийг нь тэр дор нь шороогоор булах хэрэгтэй. Бусад төрлийн мөөгийг малгайнаас доош 1 см орчимд зүсэж түүхийг зөвлөдөг. Мөөгний гол шим тэжээл малгайдаа буюу махлаг эдэндээ агуулагддаг. Байгаль, ан амьтандаа бас тодорхой хэмжээг үлдээх хэрэгтэй. Ер нь дундаж хэмжээтэй мөөгнүүдийг зүсэж түүх нь зөв. Хэт том мөөг хөгширсөн байдаг. Хэт жижиг мөөг андуурагдах магадлалтай учир зэрэгцэж байсан ч хамаагүй түүдэггүй, байгальд нь үлдээдэг.

Зүсэж түүхийн давуу тал нь тэр дор нь өттэй эсэхийг мэдэх боломжтой, зарим мөөг гаднаас харахад өт идсэн эсэх нь мэдэгддэггүй. Мөөгийг байгальд нь тэр дор нь зүсэж шалгаад цэвэрхэн хэсгийг нь зүсэж түүвэл муудсан мөөг бусад мөөгтэй холилдож муутгахгүй цэвэрхэн байдаг.

Мөөгийг яаж хэрэглэх вэ? Мөөгийг чанаж, шарж, дарж хэрэглэж болно. Мөөг болгон өөрийн гэсэн онцлогтой, боловсруулах арга бий. Амт чанарын хувьд зэрэглэлтэй байдаг. Манай оронд ургадаг тосондой, ойн хар мөөг, талын цагаан мөөг амт чанарын хувьд сайн мөөгөнд ордог. Хэврэг чидмэг мөн манай оронд түгээмэл ургадаг мөөгнүүдийн нэг, амт чанарын хувьд дундаж буюу гашуун. Давсалж хачир байдлаар хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

-Түүсэн мөөгөө хэрхэн муутгалгүй хадгалж хүнсэндээ хэрэглэвэл зохимжтой вэ? Талын цагаан мөөг хуурай шинж чанартай учраас нарийн зүсэж хатааж болдог. Ойн мөөгний 70-80 хувь ус, чийг байдаг учраас хатахдаа удаан, амархан мууддаг. Тасалгааны температурт удаан байлгаж болохгүй. Түүсэн өдөртөө хөлдөөгчид бүрэн хөлдөөгөөд хэрэглэх хэмжээгээрээ бага багаар хэрэглэж болдог. Чийг ихтэй ойн мөөгийг тусгай технологийн дагуу хатаана. Мөн мөөгийг тэр дор нь даршилж хадгалж болдог. Гэхдээ буруу даршилсан тохиолдолд мөөгний хордлого хурц байдаг учир эхлээд ногоо дарж чаддаг болсны дараа буюу туршлагатай байж мөөг дарахыг зөвлөдөг.

-Бид хүнсэндээ яагаад мөөг хэрэглэх ёстой вэ? Уураг их агуулсан учраас махны хэрэглээгээ багасган, хааяа мөөг идэх хэрэгтэй. Хүн амын өсөлтөөс шалтгаалан маш олон амьтад зовж байна. Махны хэрэглээгээ багасгаснаар цөөн ч гэсэн амьтны амийг аврах байх гэж боддог. Хүмүүс мөөгийг зөв хэрэглэж, ач холбогдлыг нь ойлгоод эхэлбэл байгаль орчин ой модоо илүү хайрлана.

-Хаанаас мөөг түүж, худалдаж авах нь эрүүл мэндэд ашигтай вэ? Хэн түүсэн, ямар нь мэдэгдэхгүй мөөгийг замбараагүй худалдан авч дэмжихгүй байх, улмаар борлуулахыг хориглох хэрэгтэй гэж боддог. Энэ нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхөөс гадна ашгийн төлөө мөөгийг хэт их түүн, ойн амьтад хоолгүй болох, байгаль орчин тэнцвэрээ алдахад нөлөөлнө. Жишээ нь самар ихээр түүснээр маш олон мод гэмтэж, амьтад хоолгүй болсоор байна. Бусдын түүсэн мөөгийг ямар орчинд хэрхэн хадгалсныг бид мэдэхгүй. Тиймээс мөөгөө өөрсдөө таньж түүж сураад байгалиас зохистой хэмжээгээр түүгээд шинээр нь хэрэглэж байвал эрүүл мэндэд аюулгүй. Мөн мөөг түүх нь нэг төрлийн бясалгал, хөдөлгөөн, амралт болдог. Эрүүл амьдралын хэв маягийг өөртөө бий болгоорой гэж уриалъя.

-Ярилцлагын төгсгөлд мөөг түүж буй иргэдэд анхааруулах зүйл байна уу? Буруу хэрэглээтэй холбоотойгоор анхааруулах хэдэн зүйл байна. Сайн мэдэхгүй мөөгөө ихээр битгий түүж байгаарай. Магадгүй хортой мөөг байвал таны гарт шингэж, амандаа хүргэх, хоол хүнсээ барьж идэх, өөр бусад мөөгөнд холилдсон тохиолдолд хор нь шингэж хордуулах эрсдэлтэй. Мөөгний хор янз бүр байдаг. Зарим нь тэр дороо хордлого өгнө, зарим нь удаан хугацаанд дотор эрхтэн, тархи, мэдрэлийг гэмтээдэг. Тиймээс тодорхойгүй мөөгийг түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Мөн фэйсбүүкт хүмүүс мөөгний зураг тавьж асуух тохиолдол их. Эдгээр групп мэдлэг мэдээллээ солилцох зорилготой болохоос мөөг тодорхойлж өгөх зорилгогүй. Тиймээс тухайн мөөгнийхөө нэрийг нь заавал асууж, давхар судалж байж хэрэглэхийг зөвлөе. Мөөгний зургийг авахдаа зөвхөн нэг талаас бус малгайн дээд, доод хэсэг, хажуу тал, зүссэн байдал гэх зэргийг харуулан олон талаас нь, гэрэл сайтай орчинд, ямар орчинд яаж ургасан, хэр хэмжээтэй зэрэг зүйлсийг тодорхой харуулах хэрэгтэй. Зөвхөн нэг талаас авсан, бүдэг зургаас мөөгийг харж тодорхойлох нь эрсдэлтэй. Туршлагатай мөөгчид бусдын эрүүл мэндэд хариуцлагатай ханддаг учир иймэрхүү асуултад хариулахаас татгалздаг.

Мөөг түүж сурахад ажигч байдал, туршлага чухал байдаг. Дахин хэлэхэд мөөг төстэй төрөл зүйл их учир нэг дор олон мөөг биш нэг мөөгийг олон талаас нь судалж алхам алхмаар мэдлэгээ сайжруулахыг зөвлөж байна. Ер нь туршлагатай мөөг түүдэг хүмүүс ч олон төрөл гэхээс илүү өөрийн дуртай хэдэн төрлийн түүдэг мөөгтэй, түүнийгээ л түүх нь их байдаг.
-Ярилцсанд баярлалаа. Ш.Номиндэлгэрэх сурвалж: энд дар

Continue Reading

Зөвлөгөө

Мөнгөтэй болохыг хүсвэл үүнийг Хадгалаад аваарай. Удахгүй танд их хэмжээний мөнгө орж ирэх болно!!!!

Published

on

By

Хавирган саранд мөнгөө харуул – Мөнгө өсгөхөд саргыг ашигладаг энэ зан үйлийг хийж гнйцэтгэхэд хэцүү юм байхгүй.Учир хь сар шинэхэн байгаа үед буюу хавирган сартай үдэш гадаа гараад халаасанд дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай гэх нь бий.Сар өсч томрох тусам таны халаасан дахь мөнгө нэмэгдэн үржинэ.эсвэл та түрүүвчиндээ байнга хадгалж явах зэс зоос олж ав.Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ зоосоо тавиад сарны гэрэл үзүүл.Энэ зоосоо түрүүвчиндээ хадгал,алдаж үрэгдүүлж болохгүй. Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хийнэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсэний дараа “хэзээ миний мөнгө тань өсөх нь вэ” хэмээн хүлээх хэрэггүй, мартчихвал сайн аж. Учир нь хүлээх тусам уддаг. Байшин бариулж байгаа бол – Нэн эртний өргөн тархсан аргуудын нэг. Хэрвээ та хувийн сууц, зуслангийн байшин ч юмуу,өөрийн гэсэн ямар нэгэн барилга барьж байгаа бол байшингийнхаа урд талийн буланд,ханан завсараа хэдэн зоосон мөнгө хийж шавардана. Чингэж чадвал тэр байшинд амьдрах хүмүүс үргэлж баян чинээлэг, элбэг хангалуун байдаг гэнэ.Мөнгөөр тасарахгүй байх арга – Энэ аргыг нэн эртнээс Англи, шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан үйлийг эртний кельтийн шүтлэг бишрэлтэй хобоотой гэж үздэг. Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж хийж явбал мөнгөөр тасардаггүй гэнэ.Мэдээж яг ийм зоосийг олоход амаргүй, тэгвэл өөрөө түүнийг тусгайлан бэлдэж болно.Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой. Тогтсон заншил ёсоор бол ням гаригт,тэгэхдээ шинийн 4-нөөс 12-ны хооронд (билгийн тооллоор) оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нүхэлнэ,эсвэл бага зэрэг нугална. Энэ үед та анхааралаа сайтар төвлөрүүлж, “мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” хэмээн шившээрэй. 

Сүм хийдэд очихдоо – Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээд яваарай. Чингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байдаг байж.Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ? – Маш богино хугацаанд, хурдан баяжихын тулд Оросууд маш энгийн зан үйлийг хийж гүйцэтгэдэг байна. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг аж. Мөнгөө цуглуулахын ач тус – Одоо ч задгай мөнгө,жижиг дэвсгэрт цуглуулах нь моодноос гарч дээ. Гэхдээ л хүмүүс мөнгөө хуримтлуулж хадгалахыг хичээдэг. Магадгүй та мөнгөө долларт шилжүүлэн, гэртээ хадгалдаг байх. Эсвэл алт,мөнгө үнэт эдлэл болгосон нь найдвартай гэж үздэг байж болох. Ер нь аль ч аргаар мөнгөө цуглуулах нь сайн учир нь “мөнгө мөнгийг дагадаг” гэсэн сонин зүй тогтол байдаг. Та мөнгийг хичнээн их хуримтлуулна төдий хэмжээгээр орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ нэг зүйлийг анхаар. Хэрвээ та цуглуулж байгаа мөнгөө ойр ойрхон гаргаж тоолоод байвал мөнгө өсөхөө байдаг. Мөнгө хөрөнгийг даллан дуудах арга – Өөр нэгэн арга нь бол хуруундаа алтан бөгж зүүн борооны усаар угаал үйлдэх. Гэртээ муур тэжээх. Гэхдээ муурийн үс нь дор хаяхад л гурван өнгөтэй байх ёстой, харин муурын үс долоон өөр өнгөтэй байвал нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэнэ. Учир нь ийм өнгөтэй муур нь баяжихын баталгаатай тэмдэгт тооцогддог байна.*Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хийх нь ойрын үед хөрөнгөжих боломж олгодог гэнэ Шинэ оны босгон дээр сүм хийдэд хандив өргө – Шинэ оны босгон дээр эсвэл Цагаан сарын өмнө ойролцоо байдаг бүх сүм хийдээр дараалан орж бага ч байсан хамаагүй хандив өргөж, амьдрал ахуй, өмч хөрөнгөө даатгадаг. Энэ нь дараа жилийн турш мөнгөөр тасрахгүй, баян чинээлэг байхын үндэс болдог ба манай улс төр,урлаг бизнэсийн томчууд ч үүнийг сайн мэддэг, мөрддөг байна. Хүүхдээ баян чинээлэг болгохыг хүсвэл – Бие давхар эмэгтэй төрөх хүүхдээ баян хүн болгохыг хүсвэл хэнээс ч, юу ч зээлдэж болохгүй гэнэ. Мөн хэдэн ширхэг зоосон мөнгийг хэлхэн зүүлт болгон зүүдэг байжээ.Бусдаас мөнгө зээлдэхийг хүсвэл – Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэхээр хандах гэж байгаа бол халаасандаа гүзээлзгэний навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгүй. Гүзээлзгэний навч, иш нь хатсан ч байж болно. Анхны худалдан авагч тухайн өдрийн орлогийг тодорхойлдог – Худалдаа арилжаа бол баяжих мөнгөжих хамгийн хялбар аргуудын нэг юм. Гэхдээ хүн болгон наймаа хийгээд амжилт олдоггүй, “наймааны тэнгэртэй” хүн гэж тусдаа байдаг хэмээн манайхан ярьдаг. Хэрвээ та худалдаа арилжааны салбарт ажилладаг бол бид танд ашиг орлогоо нэмэгдүүлэх зарим аргыг зааж өгье. Худалдаа хийж байхад хамгийн анхны худалдан авагчаас тухайн өдрийн ашиг орлого шууд хамаардаг. үсвэл ҮүнийгТиймээс эхний худалдан авагч болон түүхий өгөх мөнгийг анхаарах шаардлагатай. Хамгийн эхний худалдан авагчид заавал хариулт өгдөг ба (мөнгөө тааруулж өгсөн байсан ч хамаагүй ) тэгэхдээ аз жаргал хүснэ. Хариулт нь Бэлэгдлийн шинжтэй боловч заавал өгөх нь чухал. Ингэснээр та худалдаа арилжааг ивээгч хүчинд өглөг өглөг өгч байгаа хэрэг. Харин эхний худалдан авагчийг явсаны дараа мөнгөө кассанд хийх гэж яарах хэрэггүй, хоёр алганыхаа хооронд бариад ашиг орлого ихтэй байх болтугай хэмээн шившин үлээж, үүний дараа сая далд хийнэ. Анхны орсон мөнгө тань бусад мөнгийг даллан дуудаж орлого сайтай байна. Харин та хонь, ямаа зарах гэж байгаа бол ногт,цолбуур,оосорлосон , хөтөлсөн олсоо заавал авч байгаараа. Худалдан авагчид өгчихвөл буянаа өгнө. Түрүүвчээ хоослох нь ядуурахын цондон – Юм худалдан авах гэж байгаа хүмүүс ч худалдаа арилжаанд хануур хандах хэрэгтэй.Хэрвээ таны мөнгө дуусч байвал сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол.Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй шүү. Та өөрт хэрэгтэй зүйлээ авахдаа харамч нарийн хүнээс бүү аваарай, гай болно шүү. Харин харамч эсэхийг нь яаж мэддэг вэ гэвэл барааны үнийг хямдруулах, татах гээд үзэхэд л мэдэгдэнэ. Хэрвээ наймаа хийж байгаа хүн үнээ буулгахыг хүсэхгүй байвал малгайгаараа духаа үрдэг гэнэ. Энэ тохиолдолд зарагч ямар ч л байсан үнээ буулгадаг байна. Толь мөнгийг бэлгэддэг – Толинд олон утга байдаг гэж ярьдаг ч түүнд мөнгийг бэлгэдэх чанар бас буй. Тиймээс толийг гал тогооны өрөөнд, эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт даллан авчирдаг гэдэг.Мөнгөн зоос – Усанд орохдоо тоссон усандаа мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Ингэж усанд орох нь ирээдүйд заавал мөнгөтэй болгодог байна. Усанд биш “мөнгөнд” ор – Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод түүнийг анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл. Дараа нь усан дотор орж зогсоод мөнгөний энергийг таны биеийн энерги шингээн авч байна гэж төсөөлөхтүн 

Continue Reading

Зөвлөгөө

Амьдралаа өөрчлөх цаг болсны 5 шинж – ЗААВАЛ УНШ

Published

on

By

1. Долоо хоног бүр 5 дахь өдрийг хүлээдэг бол: Бид амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг. Гэтэл ажлын өдрүүдийг хурдхан дуусгахыг хүсдэг бол таны амьдрал аз жаргалтай биш байгааг илтэж буй хэрэг. Яаж өөрчлөх вэ? Зөвхөн амралтын өдрийг хүлээлгүй ажлын өдрүүдэд ч аз жаргалтай байж болох аргыг хайж олох хэрэгтэй. Тухайлбал ажилдаа дуртай болох аргыг хайж болно. Эсвэл ажлын хажуугаар дуртай зүйлээ хийх цаг гарга. Бүр болохгүй бол ажлаа сольсон ч болно шүү дээ.

__________________________________
2. Зорилго чиглэлгүй, урсгалаараа амьдарч байгаа бол: Өдөр хоногууд нэгэн хэмээр өнгөрсөөр, хийж бүтээсэн ч зүйлгүй, амьдралдаа сэтгэл дундуур байгаа бол өөрчлөлт хийх цаг болжээ. Яаж өөрчлөх вэ? Таны хувьд хамгийн чухал гурван зүйлийг эргэн сана. Хамгийн чухал гурван зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Үнэ цэнэтэй чухал зүйлдээ цаг зарцуулах нь сэтгэл дүүрэн байхад тусална.

__________________________________
3. Бусадтай өөрийгөө харьцуулдаг бол: Сошиал ертөнцөөр хэн хаана ямар амжилт гаргаж байгааг олж мэдэх амархан болсон. Тиймээс бусдыг өөртэйгөө харьцуулж тэдний амжилтанд атаархах сэтгэл төрдөг бол амьдралаа өөрчлөх цаг болсон. Яаж өөрчлөх вэ? Бусдын хэрэг рүү өнгийлгүй, өөрийнхөө урдах замыг анхаарах хэрэгтэй. Атаархал төрүүлээд байгаа хүнд чин сэтгэлээсээ талархаад өөрийн амьдралд амжилт гаргах урам зоригийг түүнээс ав.

__________________________________
4. Ахицгүй, нэгэн хэвийн нөхцөлд байгаа бол: Амьдрал чинь зогсонги байдалд орсон бол өөрчлөх цаг болжээ. Дасаж дадсан хэвшилдээ шигдсээр байвал амьдралд чинь дэвшил гарахгүй, нэгэн хэвийн уйтгартай байх болно.
Яаж өөрчлөх вэ? Айдас эргэлзээгээ даван туулж, шинэ салбарт хүч үзэж болно. Өөртөө итгэлгүйгээс болж хийхийг хүссэн ч хийж чадаагүй зүйл байвал одоо оролдоод үзэхэд гэмгүй. Үгүй бол эцэст нь та харамсах болно.

__________________________________
5. Одоо цагтаа төвлөрч чадахгүй байгаа бол: Өнгөрсний тухай бодож, ирээдүйн тухай мөрөөдсөөр одоо цагаас зугтаад байвал анхаарах цаг болсны шинж. Одоо цагаас зугтана гэдэг нь өнөөдрийн амьдралдаа сэтгэл дундуур байгааг илтгэж буй юм. Яаж өөрчлөх вэ? Ирээдүйд хүрнэ гэж мөрөөдөөд байгаа сайхан амьдралаа одооноос эхлээд эдэл. Маргааш гэдэг өдөр хэзээ ч ирэхгүй. Учир нь маргааш болоход тэр өдөр нь өнөөдөр болж хувирна. Хүсэж байгаа зүйлээ одоо л хий.

Continue Reading

Trending

error: Content is protected !!