Connect with us

Зөвлөгөө

Эрүүлжиж, биеийн бохирдлоо цэвэрлэе гэвэл нимбэгний шүүс, перец, давс гуравтай нөхөрлөөрэй.

Published

on

Давс, перец, нимбэгний шүүсээр бид хоолоо амталж иддэг. Харин эдгээрийг хольж хэрэглэснээр та олон төрлийн өвчнөөс сэргийлэх, ангаах боломжтой шүү. Ханиадыг эдгээнэ – Тал нимбэгний шүүсийг аяга буцалсан усанд хийж 10 минут байлгаарай. Дараа нь дулаан хөнжлөө нөмөрч байгаад уугаарай. Ингэснээр таны хөлс гарч ханиадны вирус гарч та эдгэрнэ. Дотор муухайрахыг болиулна – Таны дотор муухайрвал та аяга буцалсан усанд нэг халбага хар перец хийж хутгаарай. Үүнийг ууснаар дотор сэргэж, огиудос хүрч байсан мэдрэмж үгүй болдог гэнэ шүү. Хоолойн өвдөлтийг намдаана – Нэг халбага нимбэгний шүүс, нэг халбага хар перец болон жижиг халбага давсыг буцалсан аяга усанд хийнэ. Хоолойгоо тус бэлдмэлээр зайлж өвдөлтөө намдаагаарай. Жин бууруулна – 2 халбага нимбэгний шүүс, халбаганы дөрөвний 1 хар перец, 1 халбага зөгийн балтай аяга буцалсан халуун усанд хийгээрэй. Бэлтгэсэн ундаагаа уухад цусны эргэлт сайжирч хоол боловсруулах системийн үйл ажиллгаа нэмэгдэж богино хугацаанд турах боломжтой.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

ЦАГААН ГААТАЙ УСААР ЖИНГЭЭ ХАСАХ ХАМГИЙН ЭРҮҮЛ АРГА ХАДГАЛААД АВААРАЙ

Published

on

By

Цагаан гаатай усаар жингээ хасах нь эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй шалгарсан арга юм. Жин хасах олон дэглэм байдаг бөгөөд янз бүрийн юм шаардаж тодорхой хэмжээний үр дүнг амласан байдаг.

Харин бидний санал болгож байгаа энэхүү жор нь эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй, харин ч үр дүнтэй арга юм.

Усанд хандалсан цагаан гаа нь бэлхүүсний өөх тосыг шатааж таны гуя болон бусад хэсгийг жигд турааж, галбиржуулдаг байна.

ХИЙХ ЗААВАР:

Цагаан гааныхаа үндсийг нимгэн хэрчинэ. Тэгээд 1-1,5 литр усанд хийгээд зөөлөн гал дээр 15 минутын турш халаагаад хөргөнө.

ХЭРЭГЛЭХ АРГА:

Та хандалсан цагаан гаагаа бүхэл өдрийн турш бага багаар ууж болох бөгөөд эмч нар зургаан сарын турш өдөр бүр нэг литр уухыг зөвлөдөг.

Хандалсан цагаан гааны ач холбогдол:

– Цагаан гаатай ус нь үрэвслийн эсрэг өндөр үр дүнтэй. “Эмчилгээний хоол хүнс” сэтгүүлээс харах юм бол үе мөчний өвчин болон яс янгинахад өндөр үр дүнтэй гэсэн байдаг.

– Цагаан гаатай ус нь хүчтэй антиохидант болж бие мах бодыг сэргээж чөлөөт радикалуудын эсрэг тэмцдэг байна. Эдгээр радикалууд нь хавдрын эс үржих гол шалтгаан болж өгдөг.

– Цагаан гаатай ус нь хавдраас урьдчилан сэргийлдэг

– Цагаан гаатай ус нь хлостриныг хэмжээг хэвийн болгон тогтворжуулж байдаг.

ШЭЙРЛЭЭД АВААРАЙ 

Continue Reading

Зөвлөгөө

“Ээж ээ, аав аа, энэ эмээг гэр лүү нь явуулчихаж болохгүй юм уу” гэж хүү минь гуйлаа. Яасан бэ? хүү минь гэхэд…

Published

on

By

Ажлаас бид хоёрыг ирсэн чинь хүү маань “Ээж ээ, аав аа, энэ эмээг гэр лүү нь явуулчихаж болохгүй юм уу” гэж гуйлаа.
-Яасан бэ? хүү минь гэхэд,
-Өглөөгүүр унтах гэхлээр, өрөөнд орж ирчхээд л, “Унтах идэх нь уруудахын шинж, санаж сэрэх нь өөдлөхийн тэмдэг, бос бос, миний шар хүү” гэж, нялуурсаар байгаад, намайг босгочихсон. Дараа нь, өглөөний цайгаа уух гээд гал тогоонд орсон чинь, “Оо, миний шар хөвүүн, чи хө, орой унтахдаа, аяга тавгаа угаахаа мартжээ дээ. Өөрөөр чинь угаалгах гээд, эмээ нь угаасангүй. Ажил хийвэл, ам хөдөлнө гэдэг үгтэйг мэднэ биз дээ, алив, миний шар хүү аяга тавгаа угаачхаад, амаа хөдөлгө дөө” гээд л, алиалж аргалж байгаад, аяга таваг угаалгачихсан. Цайгаа уучхаад, амраад сууж байтал, өрөөнд орж ирээд л, “Сууж л байна уу, миний эрх шар, суух тусам залхуу болно, идэх тусам ховдог болно.

Гэрээ цэмцийтэл цэвэрлэчихвэл, аштай юу” гэж шалсаар байгаад, шахсаар байгаад, гэр цэвэрлүүлсэн. Түүний дараа, зурагт асаагаад, хүүхэлдэйн кино үзээд сууж байтал, “Өө, өнөө ТЕЛЕ хичээлийн чинь цаг болчихлоо, сурсан нь далай, сураагүй нь балай болдийм, түргэл, түргэл” гэж шамдуулсаар байгаад, нэг кино дутуу үзүүлсэн. ТЕЛЕ хичээлээ үзээд сууж байтал, “тэмдэглэхгүй бол, тэр өдөртөө мартана, бичихгүй бол, билиг оюунаас чинь гээгдэнэ” гэсээр байж, бичүүлсэн. Бичиж байх хооронд “мэдье гэвэл мэрий, чадъя гэвэл чармай, миний шар хүү” гээд л, үнсэж үнэрлээд л, саад болоод байсан. Хичээлээ хийчхээд, “эмээ ээ, гараад жаахан тоглох уу” гэсэн чинь, “Ай, болохгүй ээ, Айж явбал аминд өлзийтэй, аймшгийн өвчин дэлгэрээд, аюул болж байна аа, цаана чинь” гээд, аргалж хоргоогоод, бас л, гаргасангүй. Үд болох үед, “Хоёулаа их сайхан хоол хийцгээе, “өөрөө хийсэн хоол өнгөтэй байдийм” чи гурил зуур, чадна аа, чадна, миний эрх шар” гэж хөөргөсөөр байгаад, анх удаа гурил зуурууллаа.

Жаахан шалдран зуурчихсан чинь, “ажилд дадлага хэрэгтэй, ачаанд татлага чухал” ахин ахин зууруулж, сайн сургамаар юм байна гэж байна лээ. “Эмээ ээ, би гурил зуураад сурчихлаа, тийм ээ” гэсэн чинь, “Онгироо хүн олонд хүндгүй, оготор хормой жаварт нэмэргүй, онгирох цаг чинь одоо, арай л биш” гээд, урам өгсөнгүй. “Эмээ ээ, та хорон үг хэлээд, хор малтаад байна аа” гэсэн чинь, “Уран үгэнд урагдаж, хорон үгэнд хорсовч, шударга, ширүүн үг явдал мөрт тустай, хорон хатуу үг хожим хойно нэмэртэй” гээд л, огт тоож өгсөнгүй. Эмээг ер нь, гэрт нь буцаачихвал болохгүй юу? гэж хүү минь гуйв.


-Эмээ нь, эрх шар ачийгаа, ээж ааваас нь илүү сургаж хүмүүжүүлж байгаа юм байна. Ээ дээ, явуулж яасан ч болохгүй байх аа. Эвий хүү минь, эрдэм ухааны багш – эмээгээсээ их зүйл сурахыг, энэ цагаас хойш улам их хичээгээрэй гэж, эрх шардаа би учирлав.
##Copy

Continue Reading

Зөвлөгөө

Асар их мөнгөтэй болохыг хүсдэг хүн бүхэн 5 секундын дотор шэйр хийвэл баяжина шүү.

Published

on

By

Баяжих хамгийн хялбар аргууд: Хүн бүр их мөнгөтэй болж, мөр бүтэн, гэдэс цатгалан явахыг хүсдэг. Гэхдээ хэрхэн мөнгө олох вэ? Насаараа хөдөлмөрлөсөн боловч хурааж хуримтлуулсан зүйлгүй амаа барих хүмүүс цөөнгүй байдаг. Иймд та бүхэндээ мөнгө олох, баяжих хамгийн “залхуу” аргуудыг танилцуулъя. Гэхдээ залуусдаа хандаж хэлэхэд хэдий эдгээр аргууд нь хялбар боловч таниас хамааралтай зүйл үгүй бөгөөд зөвхөн сохор азнаас хамаарах юм шүү.

ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
1Интернэтээр мөнгө олох
Та зөвхөн комьпютерийнхээ ард суугаад л өөртөө хөрөнгө оруулж, мөнгө олох боломжтой. “Google” компанийн сурталчилгааг зөвшөөрөгдсөн хэлтэй сайтуудад байршуулан, мөнгө олж болох юм. Ингэхийн тулд та эхлээд “Google” компани руу сурталчилгааг нь сайтуудад байршуулах зөвшөөрөл авна. Хийгээд байх зүйл нэг их байхгүй бөгөөд таниас бага зэргийн хэлний мэдлэг л шаардана. Ингээд л та зүгээр шахуу сууж байгаад л “Google”-ээс цалинжих нь байна шүү дээ. Сайхан биш гэж үү? Цаашлаад өөрийн сайттай болж, хөгжүүлэн бизнес эрхлэгчдийг дэмжин, сурталчилгааг нь байршуулж, мөнгө олох ч боломжтой. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг л…

2Өв залгамжлах
Зүгээр нэг өв залгамжлагч болчихно гэж байхгүй. Тэгэхийн тулд та баян айлд төрөх ёстой. Гэр бүлээс тань уламжилж ирсэн бизнесийг үргэлжлүүлж, мөнгө олох юм. Хийгээд байх зүйл гэж бараг л үгүй. Өөрийгөө зовоох ч шаардлагагүйгээр мөнгө халаасалж явах бөгөөд бүх ажлыг нь туслахууд нь хийчихнэ. Гол нь тэр их хөрөнгийг зөв зарцуулж, өсгөж үржүүлэх ухаан л танд хэрэгтэй. Үүний томоохон жишээ бол алдарт Парис Хилтон юм. Өвөг эцгийнхээ байгуулсан зочид буудлыг өвлөн авч, өдгөө үдэшлэгийн хатан хэмээн цоллуулж яваа нэгэн. Гэхдээ түүнийг юу ч хийдэггүй гэвэл өрөөсгөл болох биз. Өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас загварын брэнд хүртэл гаргасан овсгоотой нэгэн гэдгийг та өмнө нь сонсож байсан байх.

3Эртний эдлэлийн наймаа
Эртний ховор болоод өвөрмөц түүх агуулах эдлэлийг хямд үнээр худалдаж авах хэрэгтэй. Харин үүнийг хадгалж, эгзгийг нь тааруулж байгаад өндөр үнээр худалдах боломжтой. Мөн доллар худалдаж аваад үнийг нь өсөхөөр буцааж солиулж ч болно. Гэхдээ тус аргыг хэрэглэж байгаад цаг үеийн золиос болж “модоо барьсан” хүмүүс ч олон байдаг юм шүү. Тиймээс танд хамгаас илүү мөнгөний ухаан, маркетинг чадвар болон ирээдүйг таамаглах мэдрэмж байх шаардлагатай аж.

4Судалгаа бөглөх
Танд интернэт, комьпютер байхад л хангалттай. Гэхдээ мэдээж англи хэлний мэдлэг шаардагдах бөгөөд та өдөр шөнөгүй судалгаа бөглөх шаардлагатай болно. Тодорхой хэдэн сайтуудтай холбогдож анкет бөглөн, тус сайтад гишүүн болж орох хэрэгтэй. Ингээд л өөр ямар ч зүйл хийлгүй зөвхөн судалгаа бөглөж, суух юм. Жаахан хэцүү, залхуутай байж мэдэх ч цаг тутамд таны данс руу мөнгө орж байх тул үүндээ урамшиж, үүгээрээ дагнасан хүмүүс ч өнөө цагт олширсон юм.

5“Youtube” орлогын үүдийг нээнэ
Хүмүүсийн анхаарлыг татахуйц бичлэг хийж, “Youtube” хуудсанд байршуулвал таны орлогын үүд томоос том онгойлоо л гэсэн үг. Хэр их хүн үзсэнээс хамаарч таны данс руу мөнгө орж ирнэ. Хамгийн гол нь яавал хүний анхаарлыг татах, өрсөлдөгч бичлэг байршуулагч хүмүүсээс юугаараа ялгарах талаар толгойгоо ажиллуулах хэрэгтэй. “Youtube” орлогын үүдийг нээнэ

6“Ebay” дээр эд зүйлсээ зарах
Мөнгөтэй болох хамгийн хялбар арга бол өөрт байгаа хэрэглэдэггүй зүйлсээ “Ebay” сайт дээр худалдаалах юм. Ингэснээр та их мөнгөтэй болох авч дараа нь өнөөх мөнгөөрөө зарсан зүйлсээ буцаад худалдаж авах шаардлага ч гарч мэднэ.

7Хувьцааны зах зээлд хөрөнгө оруулах
Хувьцааны зах зээл маш эрсдэлтэй. Нэг л буруу шийдвэр гаргавал та байгаа бүхнээ алдаж, шалдаа бууж ч мэднэ. Гэхдээ аз таарвал үүгээр амархан баяжих ч боломжтой. Хувьцаа худалдан авч, хадгалаад үнэ нь өсмөгц худалдаалж, мөнгөө өсгөнө гэсэн үг. Харин эсрэгээрээ таны худалдаж авсан хувьцааны үнэ буурвал мянга харамсч, амаа бариад нэмэргүй. Иймд танд азын тэнгэр, алсын хараа хамгаас хэрэг болно.

8Металл илрүүлэгч худалдаж авах
Хийх ажилгүй хүмүүст баяжиж болох бас нэгэн арга байна! Ердөө л металл илрүүлэгч байхад хангалттай. Гадуур салхилангаа төхөөрөмжөө бариад явахад л болоод явчих нь тэр дээ. Таны аз шовойж, алт эрдэнэс олох ч юм билүү. Хамгийн гол нь зөв газраа сонгох хэрэгтэй. Сайн судалсны эцэст хамгийн их эрдэнэс нуугдсан байж болохуйц газрыг сонгон, эрлээ эхлүүлэх хэрэгтэй.

9Баян хүнтэй суух
Баян болох хамгийн залхуу арга бол баян хүний хань болох юм. Өөрийгөө тордож, ааш зангаа засч, хамгийн гол нь тухайн хүндээ таалагдахуйц авирлах шаарлагатай аж. Гэхдээ хэдий та хөрөнгө чинээтэй боллоо гээд хөлдүү зүрхтэйгээр аз жаргалтай байж чадна гэж үү? Мөнгө хайрыг орлож чадах болов уу? Дахин нэг бодоод үзээрэй.

10Сугалаа авах
Таныг хормын төдийд л баян болгох ид шидтэй зүйл билээ. Азын тэнгэр таныг харамгүй ивээж, алтанд умбуулж ч мэднэ. Таниас шаардагдах зүйл юу ч үгүй. Харин та хэдэн зуун удаа сугалаа авсан ч ганц удаа мөнгө хожиж азтанаар шалгарахгүй бол яах вэ? Тийм бол өөрийн гараар ариун хөдөлмөр хийж, үр шимээ хүрттэл ажиллаарай.

Continue Reading

Trending

error: Content is protected !!