Connect with us

Нийслэлийн Мэдээ

Голын эрэгт дээгүүрээ ууж доогуураа гаргаад орк юм бээ.

Published

on

Эх оронд урин дулаан цаг ирж Нийслэл хот маань бороо хуртай сайхан зуншиж байна. Иргэд олуулаа голын эрэгээр зугаалж, амралт чөлөөт цагаа их өнгөрүүлдэг. Голын эргээр явж байхдаа сог туу руу лах ундаа хэрэглэж, хогоо ил задгай хаях зэрэг бүдүүлэг иргэд олон байна. Байгалиа хайрлаж боловсон байх нь иргэний үүрэг атал дэндээ замбараагүй хүмүүс олон болж. Өнөөдөр гэхэд эмэгтэй хүн найзуудын хамт голын эрэгт сууж буй сайхан бүсгүй ил задгай, замбараагүй сууж байгааг хараад үнэхээр орк санагдлаа. БОЛОВСОН БАЙЖ БАЙГАЛАА ХАЙРЛАЦГААЯ ЗАЛУУСАА.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийслэлийн Мэдээ

Хүүхдийн мөнгөний нэмэгдэл болон бусад хөнгөлөлтийг үргэлжлүүлэн олгох талаар ҮАБЗ-өөр хэлэлцэнэ. Хүүхдийн мөнгө хасвал иргэд хоосон хонох нь ээ.

Published

on

By

Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Засгийн газраас шат дараатай авсан арга хэмжээний зарим хэсэг болох хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даах арга хэмжээ энэ оны долдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Уг хөнгөлөлт, арга хэмжээг долдугаар сарын 1-нээс зогсоох гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр бүрэн эрх нь баталгаажсан шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөмөгцөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж дээрх хөнгөлөлт, халамжийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол хийж, хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтийг үргэлжүүлэх боломжийн талаар хэлэлцэхээр болсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг “Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгөний нэмэгдэл болон бусад хөнгөлөлтийг зогсооно гэдэг нь буруу ташаа мэдээлэл” гэв.

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

Шуурхай мэдээ: ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ САРЫН 7-НЫГ ХҮРТЭЛ ХАТУУ ХӨЛ ХОРИО СУНГАХЫГ ДЭМЖЛЭЭ

Published

on

By

Шуурхай мэдээ: ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ САРЫН 7-НЫГ ХҮРТЭЛ ХАТУУ ХӨЛ ХОРИО СУНГАХЫГ ДЭМЖЛЭЭ


Өнөөдөр УОК хуралдаж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналын дагуу хөл хориог ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлүүлэхийг дэмжсэн.

Тэгвэл Засгийн газар 14 цагт уг асуудлаар хуралдаж хатуу хөл хориог сунгахыг дэмжлээ.

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх бодлого барьж байгаа. Учир нь өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо огтхон ч буурахгүй байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт ч нэмэгдсээр байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас иргэд хөл хорионы дэглэмийг чангаруулах тухай саналыг Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хаяг руу ирүүлж байна.

Тухайлбал, иргэдийн зүгээс “Хүүхдүүдийг олноор нь гадаа их тоглуулж байгаа нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэсэн мэдээлэл их ирж байна. Тиймээс бид иргэдийн тэрхүү саналыг ч анхаарч үзэх хэрэгтэй” гэсэн юм.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр энэ сарын 10-наас 25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хөл хорио тогтоосон ч хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 3-4 оронтой тооноос буухгүй байгаа юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!