Connect with us

Uncategorized

Сүлжээний эм биш ГАНГА өвс л МОНГОЛ ХҮНИЙГ эрүүлжүүлж, эмчилнэ. ХАДГАЛААД АВААРАЙ!

Published

on

Монголчууд бид үнэтэй цайтай эм, витамин, сүлжээний элдэв дээдийн бэлдмэл гэсэн хор хэрэглэхээсээ илүү Монгол хөрс шороонд ургаж, Монгол хүний бие онцлогт тохирсон, байгалийн аура, биеийн энергийг дэмжиж өгдөг ариун дагшин өвс ургамлаа шүтэж хэрэглэх ёстой юм шүү.Өвөг дээдэс маань ганга өвсний ид шидийг гайхан биширч, амьдрал ахуйдаа байж болох бүх хувилбараар нь ашигладаг байсныг олон жишээгээр хэлж болохоор байна. Гангыг ууж, утаж, дэрлэж, идэж дуундаа хүртэл “Ариун ганга” гэж оруулж ирсэн нь цаанаа учиртай билээ.Ингээд ариун сайхан үнэртэй, айл гэрт буй муу энергийг хөөж сайн сайхныг урин дууддаг увидастай ганга өвсний гайхамшгуудыг хүргэж байна.

НЯН, ХАЛДВАРЫГ УСТГАЖ, УУШГИЙГ ЦЭВЭРЛЭНЭ. Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь агаар дахь нян бактерийг устгаж, амьсгалаар хүний биед орсноор уушгийг цэвэрлэж биеийг эрүүлжүүлдэг. Арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх нян бактер, олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог хамгийн хэрэгтэй ургамал.АМЬСГАЛЫН ЗАМ, ХООЛОЙН ӨВЧНИЙГ АНАГААНА. Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.

АРЬСНЫ ХАРШИЛ, МӨӨГӨНЦӨР, ЯР ШАРХЫГ АРИЛГАНА. Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг. Гангыг ууж, биеэ шавшсанаар нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэ.АМНЫ ХӨНДИЙГ ХАМГААЛЖ, ШҮДИЙГ ХОРХОЙТОХООС СЭРГИЙЛНЭ. Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Байнга хэрэглэснээр амны хөндийн элдэв бактерийг устгаж таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээнэ. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтохоос сайтар хамгаалдаг.

ЭЛДЭВ ШАВЬЖ, ШУМУУЛ, ЦАГААН ЭРВЭЭХЭЙГ ҮРГЭЭНЭ. Гангийг үүсгэж, утсахад жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргэдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавжнуудыг ганга өвсний үнэр, тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай.СТРЕСС, БУХИМДЛЫГ ТАЙЛЖ ТАЙВРШУУЛНА. Ганганы үнэр уушиг, судас болон оюун санааг “нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулахад ганга хамгийн чухал хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмчлээрэй.ХӨХНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЖ ЦЭВЭРШИЛТИЙГ ХОЙШЛУУЛНА. Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд ганга өвс эхний 6-д багтсан байдаг. Ганга нь биед дутагдаж буй дааврын ялгаралтыг нэмэгдүүлснээр цэвэршилтийг хойшлуулдаг.ГАНГЫГ УУЖ ХЭРЭГЛЭХДЭЭ: Ганга өвсийг бүгшүүлэн ханиах, астма, сүрьеэ, бронхит, уушигны зогсонгшил, эхийн эхэс үлдэх, цээжний эд эсийг анагаах, гэдэс дотор эвгүйцэх, хамрын шуухниа, шар тайлах, толгой өвдөх, арьсны үрэвсэл, биеийн юмыг зохицуулах, хеликобактерыг устгахад ууж хэрэглэхдээ 1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1 – 2 минут буцалгаад 1 – 2 цаг хандалж хэрэглэдэг. Өдөрт 70 – 100 мл-аар хоолноос өмнө 3 удаа уудаг.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Манай аав бид хоёрыг олсон мөнгөөрөө заавал хүмүүст буян хийгээрэй гэж хэлдэг. Үнэхээр нулимсаа барьж дийлсэнгүй

Published

on

By

Жүжигчин Бооёогын охидууд болох
Намайг Номин гэдэг.Манай эгчийг Аминэрдэнэ гэдэг. Бид хоёр өөрсдийн жижиг бизнесээ эрхлээд нүүр чийгшүүлэгч аппарат зарсан байнаа.

Тэгээд олсон багахан орлогоосоо нэг амьдралын боломжгүй айлд туслах гэсэн юм аа. Зорилтот айлыг бид 2 өөрсдөө хайж явж үзсэн. Тэгээд огт олж чадаагүй тайнай нэвтрүүлэгт хандсан юм. Бид 2 Англи-д сурдаг байгаа. Гэр дотроо авдар, ширээ, 2 ор, гал тогооны хэрэгсэл, шкаф авсан.

Намайг Баярцэцэг гэдэг. 4хүүхэдтэй. Манай нөхөр тавантолгойд ажилладаг байсан. Одоо гарчихсан байнаа. Одоогоор ээж аавтайгаа хамт амьдардаг. Манай гэрт нөхөр, хүүхэд, дүү нар, ээж аав байгаа. Маш олуулаа амьдардаг нийт 12 уулаа.

Олуулаа байдаг болохоор ганц мөрөөдөл минь тусдаа гарах байсан юм. Найз минь энэ нэвтрүүлэгт захиа бичээгүй байсан бол бид нар ингээд байж байхгүй байсан. Би бүх зүйлээ найздаа ярьдаг угаасаа үнэн л юм чинь гэж бодоод

Манай аав бид хоёр олсон мөнгөөрөө заавал хүмүүст буян хийгээрэй гэж хэлдэг. Аав минь ч бас үргэлж сайн үйлсийн аянд сайн оролцдог.

The post Манай аав бид хоёрыг олсон мөнгөөрөө заавал хүмүүст буян хийгээрэй гэж хэлдэг. Үнэхээр нулимсаа барьж дийлсэнгүй appeared first on Goldencos.

Continue Reading

Uncategorized

Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас

Published

on

By

БАТМӨНХ: Бид хоёр танилцаад 25 жил болж байна. 2017 оны 1 сард бага охин маань Америкт төрсөн юм. Тэгээд хүүхдийнхээ хүйг аав нь тасалдаг юм билээ. Тэр үед надад яг л үхэл амьдралын зааг дээр байгаа маш төвөгтэй мэдрэмж төрж байсан. Өөрөө тусалж чадахгүй мөртлөө, эхнэрийнхээ евдөж байгааг харах маш хэцүү.

Эмэгтэй хүн төрөхдөө эрүүний яснаас бусад бүх яс нь салж байж, 2 яс салдаг гэдэг. Хүн алдаж байгаа юм шиг маш аймар мэдрэмж байсан л даа. Бас нөгөө талдаа шинэ амь, шинэ амьдралыг угтаж авч байгаа.Эр хүн бол эхнэрээ төрөхөд заавал дэргэд нь байж, мэдрэх л ёстой тийм зүйл гэж ойлгосон.

Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас л бүх зүйл болсон байсан л даа. Тэгээд бодсон. Би ингээд өнгөрөх юм бол ард үлдэж байгаа гэрийнхэн минь яах билээ, нөгөө ярьдаг мөрөөддөг байсан зүйлээ хийж чадалгүй, үзэж чадалгүй дуусна гэхээр л..

Тэгээд гэрийнхэнтэйгээ удаан амьдрахын тулд өөртэйгөө тэмцэж эхэлсэн. Хамгийн түрүүнд зохистой хооллож эхэлсэн, дасгал хөдөлгөөн байнга хийдэг болсон. Үр дүнд нь 5 жилийн хугацаанд 20 кг хассан.

Хүн ер нь богино хугацаанд их жин хасах гэж өөрийгөө хүчлэлгүй, зөв зохистой тууштай байх ёстой юм байна гэж бодсон. Манай гэр бүлийн хүн ч хамтдаа дасгал хийгээд 15 кг хассан. Тэгэхээр нэг нь зөв зүйл хийж эхэлвэл дэргэдэх хүндээ нөлөөлөөд, хамтдаа зөв зүйлийг бүтээдэг. Хэрвээ таргалалттай тэмцэж байгаа хүн байгаа бол тэр хүн хамгийн эхэнд өөртэйгөө ярьж, өөрийгөө шүүмжилж, өөрийгөө ялах хэрэгтэй. Хүнийг ялах амархан, өөрийгөө ялах хамгийн хэцүү.

ГЭРГИЙ ЭНХТУЯА: Хамгийн гол нь аялал. Аялал бид бүхнийг илүү таниулж, илүү их ярилцуулж, илүү их ойлголцуулдаг. Аяллын үеэр хүүхдүүдэд амьд харилцаа үүсгээд хамт тоглоод, хамт аялаад ирэхээр илүү их дотор байгаа зүйлээ гаргаж, яг өөрийнхөөрөө байдаг санагддаг.

Манай Мөнхөө хүүхдүүдийнхээ яг нас насанд нь тохируулж, найз шиг нь ярилцдаг. Бага охинтойгоо цэцэрлэг дээр болсон зүйлийг яриад, цасан охины бүжиг хийдэг бол том охинтойгоо кофе уугаад гадуур алхаад ярилцах жишээний. Тэгэхээр мартаж болохгүй зүйл бол их ярилцаж, хурдан ойлголцох.

БАТМӨНХ: Яг үнэндээ манай гэрийнхэн баярыг ёс төдий тэмдэглэдэг. Нэг их нүсэр, сүртэй тэмдэглээд байдаггүй. Шинэ жилээр гацуураа засна, ширээ тойрч сууна. Даруухан баярлах дуртай. Харин эсрэгээрээ аяллын өмнө том жижиггүй бүгд маш их баярлаж, догдолдог. Яг л нэг баяр мэт хүн бүр догдолж, хувийн бэлтгэлээ хангаж, аяллын өмнөх орой унтаж чадахгүй догдолдог.

The post Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас appeared first on Goldencos.

Continue Reading

Uncategorized

Н.Учралын үзэсгэлэнт гэргий Том Хүүгийнхээ бэлгээр гангарлаа

Published

on

By

УИХ-ын гишүүн хүнд өвчнөө ялан дийлж эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Тэрээр хоёрхон хоногийн өмнө өөрийн цахим хуудаснаа зургаа тавьж олон хүний хайр ерөөлийг хүртсэн юм. Тэгвэл түүний үзэсгэлэнт гэргий болох Сэлэнгээ өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ ” Ээжийнхээ гарын хоолыг санасан Тэм хүүгийн минь бэлэг энэ хөл хориотой үеийн байнгын минь гоёо болжээ” гэв. Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье

Continue Reading

Trending

error: Content is protected !!