Connect with us

Uncategorized

Ард түмэн хэрэглээний зээлийг нэг удаа ТЭГЛЭХийг шаардаж байна. Иргэн та дэмжих үү?

Published

on

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг энэ оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэрийг Монголбaнкнаас гаргасан. Энэхүү арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн з,элийн сарын төлбөр буурч, зээлдэгчийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ гэж Төв банк үзэж байна. Зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлт дoголдсон, орлого нь буурч, зээлийн анхны гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон зээлдэгчдийн хувьд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах юм.

Түүнчлэн өмнө нь хэрэглээний зээл төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргаагүй байсан зээлдэгчид дээрх шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тухайн банкиндаа хүсэлт гарган, энэ оныг дуустал хэрэглээний з.ээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргах боломжтой. Ингэхдээ зээлийн хүүг төлөөд яюна. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт, эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоодог.  Хэрэглээний зээл гэдэг нь өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүн юм. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг. Тэтгэврийн зээл тэглэсэнтэй зэрэгцээд ковидын улмаас олон сараар ажилгүй орлогогүй болсон иргэд зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа билээ.  Ямар нэгэн байдлаар хэрэглээний зээл аваагүй айл өрх ховор. Тэгвэл ард иргэдийн дунд тэтгэврийн зээл тэглэсэн шиг хэрэглээний зээлүүдийнхээ хүүг зогсоож өгөөчээ гэсэн санал банкинд өдөрт хэдэн зуугаараа ирдэг гэнэ. МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга та ҮАБЗ-ыг ахин хуралдуулж ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэсэн шиг ард иргэд залуу гэр бүлүүдийнхээ хэрэглээний зээлийг нэг удаа тэглэж өгөөч хэмээн ард түмэн тань хүсэж байна. Таны 2017 оны мөрийн хөтөлбөрт ч уг яриа байсан билээ. Цар тахалын хэцүү цаг үед иргэдийнхээ эдийн засгийг ганцхан удаа дэмжиж өгөөч. Ард түмэн тань хол хорионы нөлөөнд эдийн засаг нь элгээрээ хэвтсэн гэдгийг мэдэх биз ээ. Суудлаасаа буухаас өмнө ард түмнийхээ хэрглээний зээлийг нэг удаа тэглэж өгнө хэмээх үгийг Монголын ард түмэн тань хүлээж байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

ӨНГӨРСӨН ХҮНИЙГ ЗҮҮДЛЭХ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?!

Published

on

By

Хүн бүр хайртай дотны хүнээ алдана гэдэг энэ амьдралд нөхөж болшгүй их гарз авчирдаг. Тэдэнтэйгээ зүүдэндээ уулзах нь нэг талаараа сайхан боловч ойр ойрхон зүүдлэх нь муу байдаг аж.

Шашны талаас өөд болсон хүн нь 49 хоногтоо гэртээ байдаг бөгөөд хэрэв танд та.лийгаачид ойр ойрхон зүүдлэгдвэл тэр хүн төрлөө олоогүй таныг нөгөө ертөнц дуудаж байгааг харуулдаг байна.

Зүүдний тайлалд өгүүлснээр зүүдэлсэн хүн тань бул.шиндаа, ү.хсэн хэвээр үзэгдэж байх нь тийм ч таатай биш, харин амьд сэрүүн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, мөн танд ямар нэг учир нь ойлгогдохгүй зүйлсийн тухай хэлж, сануулж байвал сэрэмжтэй байхыг сануулдаг гэнэ. Харин сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар, нас барсан нэгнийг зүүдлэх нь тэднийг хэт дурсаж, шаналсантай холбоотой бөгөөд энэ үед тэдний тархинд мэдээлэл очсоноор зүүдэлдэг аж.

 Барууны сэтгэлгээнд, хэрэв нас барсан хүн хуримын
ёслол, шинэ хүүхэд төрөх мөчид хамтдаа байгаагаар зүүдлэгдэх нь, хурим аз
жаргалгүй, төрсөн хүүхэд нь сул дорой, өвчин ороосон хүүхэд болно хэмээн ихэд
цээрлэдэг юм байна.

Continue Reading

Uncategorized

Г.Эрдэнэчимэг: Хань минь намайг ингэж өнгөлж, хөгжүүлж, ундруулсан юм шүү дээ

Published

on

By

Одоогоос яг 10 гаруй жилийн өмнө дуучин Самандын Жавхлан, “Шуранхай”-н Гантөгсийн Эрдэнэчимэгтэй хамт амьдарч байна гэсэн мэдээлэл монголчуудын анхаарлыг татсан билээ. Хоёр од нэг тогоонд багтдаггүй гэлцдэг гэж шуугижцгааж байлаа. Харин нийтийн дууны ханхүү, “Шуранхай” хамтлагийн мисс бүсгүй хоёр хамт амьдарсан 10 жилдээ, хазгай гишгэж хэл амны бай болсонгүй. Бөхийн өргөөг долоо найман өдөр торохгүй дүүргэдэг дуучин С.Жавхлан өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн болж, уртын дууч бүсгүй дөрвөн хүүхэд төрүүлж Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан. С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр 2013 онд хамтдаа “Хар хархан харц” дуу дуулсан нь Монголоос “ютүб”-эд хамгийн их үзсэн дуу болж билээ.

Тэр клипэндээ хоёр том охиноо тоглуулсан билээ. СТА Г.Эрдэнэчимгийг МУГЖ С.Жавхлантай ханилснаас хойш л гэнэт дээл өмсөөд л монголжуу болчихсон гэж ойлгох хүмүүс цөөнгүй байдаг. Энэ талаар тэрбээр албан ёсоор тайлбар өгчээ. Тодруулбал, Би монголч үзэлдээ өөрийнхөө дураар амьдарч яваа бүсгүй хүн шүү дээ. Намайг бага байхад манайх зусланд буюу мал дээр их гардаг айл байсан. Тийм болохоор монгол ахуйтай их ойр өссөн. Ер нь хотод орж ирсэн цагаас хойш бодоод байхаар миний хамгийн аз жаргалтай сайхан байсан үе маань бол хөдөө мал дээр ээж, аавтайгаа, хурга ишигээ хариулаад явж байсан үе маань байдаг. Тоглох ч завгүй, өглөө босоод айргаа уугаад л үнээндээ гардаг.

Тиймээс бид хоёрын хувьд ч бас мэдээж үзэл бодол, сонирхол нийлж байж л бие биедээ татагдаж ханилна л даа. Гэхдээ миний сурсан, үзсэн энэ суурь хүмүүжил дээр нэмээд нөхрөөсөө маш их зүйлсийг сурсан. Нөхөртөө ч бас хэлдэг, Эрдэнэчимэг гэдэг хүнийг ингэж өнгөлж, миний амьдралыг хөгжүүлж, ундруулж байгаад маш их баярлалаа гэж. Харин одоо бол би өөрөө монгол ухаанаар, арга барилаар яаж зөв, эрүүл амьдрах уу гэдэгт хорхойсож, дурладаг болсон. Монгол хувцас л өмсөхгүй бол европ хувцас чимэггүй ч юм шиг санагддаг болж, эсвэл холиод өөрийнхөөрөө өмсвөл илүү гоё нийцтэй юм шиг санагддаг ш дээ.  Нэг хэсэг бол Жавхлангийн дарамтаар энэ хүүхэн ингэж байна гэх ойлголт байсан, дарамталсаар байгаад л араг түшүүлээд төрүүлчихлээ, одоо бүр нүүрийг нь будуулахаа болиод, үсийг нь хоёр салаа сүлжүүлээд, нөгөө миссийн тэмцээнд орж байсан бүсгүй ч өнгөрлөө гэж ярих нь их байсан /инээв/. Ямар ч байсан монголоороо байснаар бидний амьдрал маш амттай байдаг” хэмээн ярьжээ. Сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй байгаа дуучин маань амьдралдаа ихэд сэтгэл хангалуун байдаг талаараа хэд хэдэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьсан байдаг.

Continue Reading

Uncategorized

Тарни болон дээдийн номыг аль болох ЗӨВ УНШВАЛ тарнийн буян өөрт шингэх учиртай. Хадгалаад аваарай

Published

on

By

Тарни, дээдийн номыг унших ёс Сэрдог номун хан Лувсанчүлтэмийн зохиол “Удиртгал дөрвөн их хөтөлбөр”-ийн нэг “Дорсэмгомдой”-н хөтөлбөрт тарни унших ёсыг айлдахдаа буруу уншихын найман гэмээс хагацаж зөв унших ёстой хэмээсэн байна Буруу уншихын найман гэм: Тарнийг хэтэрхий хурдан унших Хэт удаан Хэт чанга дуугаар Хэт сул дуугаар Тарни уншиж байх үед бусадтай ярих Аливаад алгасрах Эгшиг үсгүүдийг уншихгүй гээх, орхих Тарнийн дуудлагыг доройтуулах зэрэг нь буруу уншихын найман гэм нь болно.

Эдгээр найман гэмээс хагацаж зөв унших талаар “Бүнсанги шүйби жүд” номонд: Тарни унших үед хурдан удааныг тохируулж тааруулан дуугаа хэт чанга биш, дэндүү сул биш жигдхэн Утгыг санаж, ярих болон аливаад сатаархахыг тэвчижҮг, эгшиг, тарнийг гүйцэд тод хэлж уншина хэмээн айлдсанчлан уншиж буй тухайн тарнийхаа үг, утгыг сайтар санан унших аваас тарнийг уншсаны буяныг хурааж, тарнийн эрдэм, хүч чадал өөрт шингэх болно.

Continue Reading

Trending

error: Content is protected !!