Connect with us

Uncategorized

Жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт иргэдээ оруулдаг болно

Published

on

Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Иймд өнөөдөр Засгийн газрын хуралдаан болжээ. Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө: -Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоогоор дараах дөрвөн шийдвэрийг гаргаад байна. Нэг. Жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт иргэдээ оруулдаг болох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

Иргэд насны ангиллаас хамааран үзлэгт орно. Мөн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг мэдээллийг цахим системд оруулах шийдвэр гарсан. Манай улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хоёрдугаарт хавдрын өвчлөл, гуравдугаарт гэмтэл, хордлого гэх мэт гаднын шалтгаан бий. 2020 онд 6702 хүнийг хавдартай гэж оношилжээ. Тэдний 73 хувийг хожуу үедээ буюу хоёр болон гуравдугаар шатандаа орсон байжээ. Иймд эрүүл мэндийн эрт оношилгоо, үзлэгт хамрагдах үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өглөө.  Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг гаргах бүрэн боломжтой гэж Эрүүл мэндийн сайд үзэж байна. Хоёр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг даавал ажиллуулах үүргийг ААН-үүд хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол торгууль төлдөг. Цаашид төлбөр аваад өнгөрөх биш хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал ажиллуулах үүргийг төрийн байгууллагууд биелүүлэх үүрэг өглөө. Мөн Ерөнхий сайд өөрийн ажлын албандаа Ч.Ундрахбаярыг Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллуулах болжээ. Тэрээр “Түгээмэл хөгжил” төвд ажилладаг юм байна.  Мөн хувийн хэвшлүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахыг уриаллаа. Гурав. Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдэх талаар ч ярилцлаа. Ерөнхий сайд хотын даргатай хамт нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан. Энэ дагуу дараах чиглэлийг өглөө. Түгжрэлийг бууруулах нүхэн гарц хийх төсөлтэй танилцаад 2022 оны улсын төсвөөс санхүүжилт гаргах болжээ.  Мөн Гандан орчмыг тохижуулах зардлыг ирэх оны улсын төсвөөс гаргана. Дөрөв. 8768 иргэнд ажлын байрыг дэмжих, гурван хувийн хүүтэй зээл олгожээ. Нийт 668 мянган ажлын байрыг энэ зээлийн дагуу хамгаалжээ. Өнөөдрийн байдлаар нийт 2 их наяд төгрөгийн зээлийн хүрээнд 1.1 их наяд төгрөгийн зээлийг 16 мянган иргэн, ААН-д өгчээ. Хэрэв шаардлагатай бол энэ зээлийн эх үүсвэрийг нэмэх боломжтой. Ингэснээр нийт 3 их наяд төгрөгийг энэ зээлд зарцуулна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Нэвтрүүлэгч Чимгээ сард 7 сая төгрөгийн цалинтай гэв үү?

Published

on

By

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид он удаан жилийн хур туршлагатай, залгамж халаагаа сайн бэлддэг болохоор үндэсний телевизийн нэвтрүүлэгчид хамгийн сайн нь. Тэр тусмаа нэвтрүүлэгч Г.Чимгээг хүмүүс онцолж, Төрийн хүндэтгэлийн концерт, гоо бүсгүйн наадам гэхчлэн олон арга хэмжээг урин хөтлүүлдэг. МҮОНТ-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгч “Монгол” HD телевизэд ирээд цөөнгүй жил боллоо.

Нэвтрүүлэгч С.Чимгээ ажлаа солихдоо сарын 7 сая төгрөгийн цалин авахаар гэрээ байгуулж, шинэ ажилдаа уригдан ирсэн гэлцдэг. Нэвтрүүлэгч С.Чимгээ телевизийнхээ “Авъяаслаг монголчууд” шоуг хөтөлж үзсэн. Тэгэхдээ хэд хэдэн “амны алдаа” гаргаж, олон нийтэд шүүмжлүүлж байсан билээ. Мөн телевиздээ өөрийн нэрийн ток шоутай болсон.

Заримдаа хэт гял цал, оролцогчийнхоо хажууд тогос шиг гоёдог, эсвэл илт нөгөө хүнээ доош нь хийсэн, эвгүй байдалд оруулсан мэдрэмжгүй асуулт асуух зэрэг алдаа дутагдал гаргачихдаг “гэмтэй”. Гэхдээ энэ бүхнийг үл тоож, нэвтрүүлэгч С.Чимгээгийн ток шоунд оролцох сонирхолтой зочин олон байдаг.

Continue Reading

Uncategorized

Сонгууль дөхөхөөр савчиж эрчимжиж эхэлдэг улс төрийн МЭ-ЭМНҮҮД…

Published

on

By

Сонгууль дөхөхөөр савчиж эрчимжиж эхэлдэг улс төрийн м.ээ.мнүүд… – Дарамтлуулагдсан өрөвдөм бяцхан охины дүрд ша.агч : Сүнээ – Эрх чөлөөний төлөө галтай тэмцэгч нийгмийн идэвхитэй бүсгүйн дүрд шаагч: Цэцэгээ – Хүмүүсийн төлөө Нийгмийн дуу хоолой болох синглэ мам-ийн дүрд ша.агч: Нара Найруулагч, Продюсер : Нам

Continue Reading

Uncategorized

Туйлдаж байна гэхдээ бид хэзээ ч иргэдээ (өвчтөн) ОРХИХГҮЙ! Зүгээр л жаахан урам бидэнд хэрэгтэй байна

Published

on

By

Туйлдаж байна гэхдээ бид хэзээ ч иргэдээ (өвчтөн) орхихгүй ! Зүгээр л жаахан урам бидэнд хэрэгтэй байна.
Урам хайрла! Тэнхээ ороод л явчихна. Тусгай хамгаалалтын хувцастай бүтэн 24 цагийн турш агаар амьсгалахгүй шахам ажиллах ямар байдгийг та төсөөлж байсан уу? Ер нь тэдний оронд өөрсдийгөө нэг тавьж үзсэн үү? Нүд рүү нь хөлс нь урсавч арчиж чадахгүй, хүссэн цагтаа сууж тухалж чадахгүй, өмссөн памперсаа шингэнээр хэт дүүргэхгүйн тулд ам норгох төдий л ус ундаа ууна.

Хоолны талаар бараг ярих ч хэрэггүй. Эмнэлгээс тавьж өгсөн үнэтэй цайтай тусгай өмсгөлийг тултал нь ашиглаж байж л хаяхыг хичээнэ. Үнэндээ энэ хувцсыг өмссөн л бол хүндрэх хориотой… Өвдсөн хүмүүсийг үзэх, эмчлэхийн зэрэгцээ заримдаа загнуулж, элдвээр хэлүүлэх ч энүүхэнд. Ээжийнхээ өтгөн шингэнийг зөөж үзээгүй мөртлөө хар элгийн хэн нэгний гутлыг өмсүүлж дотуур өмдийг угааж ч үзнэ.  Гэртээ харилгүй сар дамнаж, нялх үрстэйгээ утсаар л уулзана. Сайн ханьтай ч яахав, харин хэцүүхэн ханьтай зарим нь нөхөртөө загнуулж, хадмууддаа чичлүүлж амаргүй өдрүүдийг өнгөрөөж яваа. Тийм болохоор эмч сувилагч асрагч найздаа, танилдаа, хамаатан садны хэн нэгэндээ сайхан үг хэлж сэтгэлийн дэм өгөөрэй. Салбар нь хэл ам ихтэй, дарга удирдлагууд нь увайгүй ч эмч, сувилагч, ажилтнуудын буруу гэж юу байхав дээ?

Continue Reading

Trending

error: Content is protected !!