Connect with us

Uncategorized

Шинэ аав: Үнэхээр сайхан аав юм аа. Аав бүхэн л ийм байдаг даа. Бүгдээрээ аавын тухай дурсамжаа хуваалцацгаая

Published

on

Их нүүдэл ба грушик аавын өчил #13
Хурдан юм даа. Ихэр хүүтэй болоод 13 цуврал нийтлэл бичиж та бүхэндээ хүргэжээ. Бичсэндээ маш их баяртай байгаа учир нь эхний 7 хоногоос нь эхлээд бараг мартаж явах шиг байна. За нөгөө юу яасаан лагер гарахаар болсоон. Би бүр 16,17 наснаасаа л Солонгост айл нүүлгэдэг байлаа. Залгаад 6,7 жил мэрзгэр оюутны амьдралаар дэлхийг хэрэн хэсэж сурч, тэнэж явахдаа ганц хийдэг ажил нь л хоёр бондгор чимдаандаа хувцсаа чихих, багтаах, сэтгэх байлаа. Том урлаг байдаг юм шүү манай оюутнууд мэднэ дээ. Өсвөр насандаа сурсан тэр том эрдэм маань идэр насанд ингэж хэрэг болох юм гэж хэн мэдэхэв. Хүний биш өөрийнхөө гэрийг нүүлгэдэг болж, нярай хүүхэдтэй лагерт шилжин суурьшихуй гэдэг аугаа том нүүдэл хийхээр зэхээд байна. Үнэндээ би аль хэдийн өнөө өглөө лагер луу нэг удаа яваад ирчихсэн юм лдаа. Хоёр зөөврийн ор, плитка, өөр тэгээд нохой новшын түмэн юм аваачиж тавьчихаад эргээд ирэхэд өөдөөс энэ бүхэн Hi гээд л хүлээгээд суужаагаан бас энэ муу памперснууд. Энэ чинь тэгээд ганцаараа зөөхөд хөөрхөн дараалалтай лдаа. Манай гэр доороо гаражгүй гараж маань жаахан хол. Хоёр гартаа бараг арван тор юм тогтоочихно мөр гараад л гоё, хөлөөрөө хоёр хайрцаг өшиглөөд явна, нэг хайрцгаа лифтний хаалганд түр тээглүүлээд тэгээд л ёолкны тоглоом шиг юм явна даа. Хаяа нэг хүн таараад хаалга онгойлгоод өгөхөөр ямар урамтай гээч. Хөөрхий муу ээж нь л гэж хүмүүс хошуугаа дэвсдэг болохоос аавуудын бараг мэдэгдэхгүй өдөр тутмын энэ махруун ажил бараг анзаарагддаггүй лдээ хөөрхий … Хуруу гар өм цөм авлаа, шалбарч урагдлаа гэхэд вхүү гэж нэг үлээчихээд л гүйж явдаг хүмүүс бол аавууд юм. Вхүү гэж үлээдэг нь ч одоо яагаад байгаан … 4 жилийн өмнө цаг сайхан, жуулчны ажил ашиг арвин байхад нэг зуны хөдөлмөрөөрөө нэг сайхан Hilux дунд оврын жийп авч унасан юм. Чихээд л байвал ороод л байдаг сайхан машин. Тээр жил Да хүрээ захад нэг ачаа хийлгэсэн түлээ мод, нүүрс гээд ачихад бас л урамтай. Ингэж нэг бинзен их иддэг, ер нь их юм нэхдэг дөрвөлжин хар юмны ашиг гардаг юм байж гээд баяртай байгаа. Хамгийн аймшигтай нь тэгсэн ч үл багтана. Түрүүн гараад 7 уут памперсыг овортой цаасан хайрцагнаас нь гаргаад элдэв юмны завсар чихсээр байгаад багажанд багтаачихсандаа дэндүү баяртай суужийна. Цаасан хайрцаг суллаад доторхыг нь ийшээ тийшээ гулгуулаад л чихээд багтаагаад байх гоё урамтай тээ ? Энэ зурган дээр харагджаагаа хүүхэд усанд оруулдаг ванн чихсэн чинь хавтгай болоод хураагдсанаа яг нэг завсраар захиалсан юм шиг багтаад орцон чинь би бүр гадаа зогсоол дээр ганцаараа орилж морилоод тэнэгтэж өгжаагаан бишүү ? Тэр гадааны сандал дээр найз охиноо тэврээд болзоод суужийсан хар хувцастай туранхай залуу намайг хараад бүр гайхсан байх. Ирнэ дээ ирнэ ахын дүү … Ийм юманд баярлаж орилдог цаг, баас хараад баярлах мөч, чиний ирээдүй яг энчээ түлээ царайлчаад урд чинь зогсжийна хаха. Гэхдээ би боддог юм амьдрал заримдаа ийм жижигхэн аз жаргал, кайф урман дээр л явдаг. Ирээдүйд бараг хүргэлтийн компани дуудчихаад л хүруугаа хөдөлгөхгүй суужийдаг баян амьтан боллоо гэж бодьё лдоо, тэр уйтгартай амьдрал хэзээ ч миний хураагддаг ванны дэндүү гоё зайгаар багтаж орсон тэр аз жаргалыг надад, хэдэн ч төгрөг алт мөнгөөр авчирж чадахгүй нь үнэн билээ. За тэгээд энэ удаагийн нүүлгэлт бол зүгээр дессерт юм. Аль хэдийн тэнд оччихсон биднийг хүлээж байгаа эмээ өвөө ихрүүдийн ах Анир, Анирын тоглоом гээд үндсэн нүүдэл яваад өнгөрчихсөн байгаа бөлгөө. Одоо ч том өрөөгөөр хөглөрөх зүйлсийг хараад бодлого бодоод л сууж байна, хоёр хүүхдийг хоёр хүн тэвэрч суугаад би жолоо барихаар энэ зүйлсийг урд ард суудлын хаагуур хаагуур шургуулахуу ? гээд … бараг зүүдэлж хонох байх хаха. Миний ганц бодож байгаа зүйл бол энэ мөч, ийм хэмжээтэй памперс, ийм зэрэг зэрэг, энэ хором энэ бүх зүй л дахиад миний амьдралд бараг ирэхгүй нэг л удаа ирэх болов уу … Ирэх жил нүүхэд төрөл зүйл бүгд өөр болчихно. Энэ утгаараа их сайхан үнэ цэнэтэй мөч юм болов уу ? Амьдралыг ер нь ийм сэтгэхүйгээр туулах учиртай юм уу даа… Эх сурвалж: Шинэ аав фэйсбүүк хуудас

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Б.Баттөрийг 50 сая төгрөгөө НҮБ-д биш “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төсөлд ХАНДИВЛАХЫГ уриаллаа. Та санал нэг байвал ТИЙМ гэж бичээд Шэйрлээрэй!

Published

on

By

Шоуны ялагч Б.Баттөр 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн төлөө санд хандивлахаа мэдэгдлээ. Гэвч ард түмэн ялагчын 50 сая төгрөгийг НҮБ-д биш зүрх мартахгүй төсөлд хандивлахыг уриаллаа. Зүрх мартахгүй төсөл эхлээд удаагүй ч олон мянган хүүхдүүдэд амьдрал бэлэглэж буян үйлдэж байгаа билээ. Тиймээс энэ буяны үйлсийг улам дэлгэрүүлж тэдгээр хүүхдүүдэд хандивлахыг уриалж байна.

Continue Reading

Uncategorized

Ковидын улмаас 3 өдөр дараалан жирэмсэн эмэгтэйчүүд нac б a p л a a. Хүнээ хүүхэдтэйгээ алдаж байгаа ар гэрт ямар хэцүү байгаа бол доо.

Published

on

By

Коронавируст КОВИД-19 өвчний халдварын тохиолдол 2700 давав. Үүнийг дагаад эpcдэл бүлгийн буюу 60-аас дээш насны болон жирэмсэн эмэгтэйчүүдийн нac бapax эpcдэл нэмэгдсэн байна. Сүүлийн гурав хоногт жирэмсэн эмэгтэйчүүд нac бapcaн xapaмсалтай мэдээлэл байна. Тухайлбал 2021 оны 6 дугаар сарын 16 өдөр 22 настай эмэгтэй КОВИД-19 өвчний улмаас aмьсгалын замын дутагшил, хоёр уушигны хатгалгаа гэсэн оноштойгоор нac бapcaн байна. Мөн 2021 оны 6 дугаар сарын 17 өдөр мөн л 30 гаруй насны эмэгтэй жирэмсэн байхдаа КОВИД-19 өвчин тус 20 орчим хоног эмчилгээ хийлгээд өвчнөө дийлэлгүй нac бapcaн байна. Түүний хувьд мөн л жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдож буй xvндpэлээр нac бapcaн болохыг эх сурвалж хэллээ. Өнөөдөр мөн л эрүүл мэндийн яамны мэдээлэдд 34 настай эмэгтэй нac бapcaн тухай дурдав. Түүний хувьд КОВИД-19 өвчнөөр өвдөөд маш хурдан xvндэpч, олон эpxтэнд нь ковид-19 өвчин нөлөөлсний улмаас нac бapcaн байна. Ийнхүү 3 хоног дараалан жирэмсэн эмэгтэйчүүд ковид-19 өвчний улмаас нac бapлаа. Дээрх иргэд нь вакцинд хамрагдаагүй байсан талаар эх сурвалж өгүүллээ.

Continue Reading

Uncategorized

Жүжигчин А.Aлтанхуяг СТА тэмдгээр энгэрээ мялаалаа. Халуун баяр хүргэе

Published

on

By

Тусгай салаа” ОАУСК-нд Сүлд хэмээх залуугийн дүрээр олон нийтэд танигдсан А.Алтанхуяг МУСТА тэмдэгээр энгэрээ мялаалаа.  Энэ тухайгаа А.Алтанхуяг өөрийн фэйсбүүк хуудаснаа “2008 онд СУИС-ийг төгсөөд 13 жил урлагийн салбарт ажилсаныг минь үнэлж Монгол улсын засгийн газрын шагнал МУСТА гэдэг эрхэм шагнал авлаа. Дэмждэг хүн бүрт баярлалаа” гэжээ.

Тусгай салаа” киноны Сүлд буюу Жүжигчин А.Алтанхуяг өмнө нь “Сарны нулимс” олон ангит кинонд тоглож байсан. Бага насаа Био комбинатад өнгөрүүлсэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дугаар дунд сургуулийг төгсч, 2008 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. Тухайн үед жүжигчин А.Алтанхуягт “МИ-15” кинонд тоглох санал ирээд байсан. Харин А.Алтанхуяг Сүлдийн дүрийг сонгож “Тусгай салаа” кинонд тоглохоор шийдэж байжээ.

 

Continue Reading

Trending

error: Content is protected !!