Connect with us

Uncategorized

Энэ онд 19 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад оруулна. СХДүүрэгт 6 цэцэрлэг, СБДүүрэгт 4 сургууль ашиглалтад оруулна

Published

on

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс 2021 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэгийн барилга, 11 ерөнхий боловсролын сургуулийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна. Үүнээс найман цэцэрлэгийн барилга баригдаж дууссан бөгөөд 11 цэцэрлэг, 11 сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Энэ онд нийслэлд Улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй 19 цэцэрлэг ашиглалтад орсноор 3650 ор, 11 сургуулийн барилга байгууламж баригдсанаар 6400 суудал шинээр нэмэгдэх аж.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Энгэр хормой чанга байж ЭХ гэдэг нэрийг зүүнэм, сэтгэл зүрх чанга байж ЭЦЭГ гэдэг нэрийг зүү…

Published

on

By

1. Мэдрэмжтэй Гэр бүлийнхэн, ялангуяа хүүхдүүдээ бүтэлгүйтсэн үед нь урмаар тэтгэж, айдастай үед нь зоригжуулж, өөртөө итгэлгүй болсон үед нь хамгийн шилдэг нь гэдгийг мэдрүүлж, ганцаардсан үед нь хань болж ярилцдаг, хайртай хүмүүсийнхээ сэтгэл зүйг мэдэрч ойлгодог байх.2. Инженерийн сэтгэлгээтэй Аливаа юмыг логик дарааллын дагуу бодож, гаргалгааг нь олох чадвартай байх. Хэрэгтэй үед цахилгаанчин, мужаан, сантехникч ч болж чаддаг, амьдралын ухаан, гарын дүйтэй байх.3. Хариуцлагатай Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг бүрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээдэг гэдгээ хүүхдүүддээ харуулдаг байх. Аливааг бодлоготойгоор сонгон, гарах үр дүнг нь өөрийн биеэр даана гэдгээ мэдрүүлэх.4. Хүүхдүүдээ сорьдог Ээжийн хүчээр хүүхэд өөрийнхөөрөө байж сурдаг бол аавын хүчээр хүүхэд өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхад давхар суралцах учиртай. Чадахгүй зүйлийг нь даалгаж, туршлага суулгаж, алдаа гаргахад нь ахиад оролдоход бэлтгэдэг сайн дасгалжуулагч хүн бол аав юм.5. Ээжид нь маш их хайртай Хүүхдүүдийнхээ төлөө эцэг хүний хийж чадах хамгийн чухал, сайн зүйл бол ээжийг нь хайрлах юм.6. Сэтгэлийн тэнхээтэй Амьдралын зовлон бэрхшээлд ганхаж, сөхөрдөггүй. Ямар ч асуудлыг хатан зоригтойгоор даван гарч, гэр бүлээ айдаст автахаас сэргийлдэг байх. “Аав тайван байгаа юм чинь бид зүгээр байх аа” гэсэн бодол төрүүлдэг.7. Үлгэр дууриаллаар манлайлдаг Хүүхдээсээ хүсдэг бүхнээ өөрөө хийж харуулдаг. Өөрийнхөө үлгэрлэж чаддаггүй зүйлийг хүүхдүүдээсээ шахаж шаарддаггүй байх.8. Хайраараа “хазаарладаг” Эцгийн хайр хүүхдийг эрх дураар нь явуулахаасаа илүү энэ бие, сэтгэлдээ эзэн болж явахад сургадаг байх ёстой. Аавыгаа л харж хүүхдүүд сахилга батад суралцдаг. Зөв зүйлийг нь дэмжиж, буруу үйлийг нь өөгшүүлэлгүй чангалж, биеийнхээ биш үгийнхээ хүчээр ухамсрыг нь өргөж явдаг байх.9. Баатар байдаг Гэр бүлийн хамгаалагч, аврагч-Цорын ганц баатар нь байх. Баатар байхгүй үед итгэл төрдөггүй. Хүүхдүүд бүгд “Ааваас маань илүү мундаг хүн гэж үгүй” гэж боддог байх ёстой.10. Хүргэнээ “баздаг” Өөрөө гайхалтай эр нөхөр байж чаддаг учраас хүргэнээ ч бас охиныхоо хувьд тийм эр нөхөр байхыг нүүр бардам шаардаж чадах хүн байх.11. Монгол ёс заншлаа хүүхэддээ зааж чаддаг Гэр барихыг, адуу уургалахыг, мах эвдэхийг, ууц хөндөхийг зааж чаддаггүй аавтай хүүхэд “монголоо алдсан” хүн болно.12. Санаачлагатай байх Хэдий эцэг эх хоёр ихэнх том шийдвэрийг ярилцаж байж гаргадаг ч, гэр орноо, гэр бүлийнхнээ өөд нь татах тал дээр аав хүний санаачлага хамгийн түрүүнд илрэх ёстой.

Continue Reading

Uncategorized

Өнөөдрөөс 1500 ор дэлгэнэ

Published

on

By

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн Засаг дарга нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай өргөтгөсөн уулзалт хийжээ. Уулзалтын үеэр “Нөхцөл байдал амаргүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна. Иймд цар тахлын галын шугамд цаг наргүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс онцгой анхаарч ажиллана. Өнөөдрөөс эхэлж тодорхой байршлуудад 1500 орчим ор дэлгэгдэнэ. Эдгээр газруудыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах бэлтгэл ажлыг хангаж 1000 орчим баллон захиалсан байгаа. Цаашид ч хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Continue Reading

Uncategorized

Б.Баттөрийг 50 сая төгрөгөө НҮБ-д биш “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төсөлд ХАНДИВЛАХЫГ уриаллаа. Та санал нэг байвал ТИЙМ гэж бичээд Шэйрлээрэй!

Published

on

By

Шоуны ялагч Б.Баттөр 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн төлөө санд хандивлахаа мэдэгдлээ. Гэвч ард түмэн ялагчын 50 сая төгрөгийг НҮБ-д биш зүрх мартахгүй төсөлд хандивлахыг уриаллаа. Зүрх мартахгүй төсөл эхлээд удаагүй ч олон мянган хүүхдүүдэд амьдрал бэлэглэж буян үйлдэж байгаа билээ. Тиймээс энэ буяны үйлсийг улам дэлгэрүүлж тэдгээр хүүхдүүдэд хандивлахыг уриалж байна.

Continue Reading

Trending

error: Content is protected !!