Connect with us

Uncategorized

НОЙРНЫ ИД ШИД ТА ХАДГАЛААД АВААРАЙ. УНТАЖ АМРАХ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ ЮМ БАЙНА ШҮҮ.

Published

on

Нойрны биологийн цаг: -Оройны 21 – 23 цаг: Энэ цагуудад хүний биенээс хэрэгцээгүй хорт бодисууд гадагшилж байдаг. Оройны 21 цагийн үед хүн тайван амгалан хэвтэх, суух юм уу,намуухан хөгжим сонсох хэрэгтэй. Хэрэв чи энэ цагийг аяга тавгаа угаах, эсвэл хүүхдүүдээ асрах мэтэд зориулан завгүй бөгөөд сандруу өнгөрүүлвэл энэ нь өдрийн туршид чиний биед цугларсан хорт бодисууд тэндээ хуримтлагдахад нөлөөлнө. -Оройн 23 цагаас –Шөнийн 01 цаг: Яг энэ үед элэг өөрөөсөө хорт бодисыг гадагшлуулдаг. Гэхдээ зөвхөн “эзэн бие” нь гүн нойрондоо автаж байвал… -Шөнийн 01 – 03 цаг: Харин энэ үед цөс цэвэрлэгддэг. Мөн л гүн нойрон дунд л цэвэрлэх процес явагдана. -Үүрийн 03 – 05 цаг: Үүрийн энэ үеэр уушги өөрийгөө цэвэрлэдэг юм. Тиймээс яг 03-05 цагийн хооронд хүн нойрондоо бага зэрэг ханиалгах нь бий. Энэ нь хэвийн үзэгдэл учраас, үүнээс болж ханиадны эм уух хэрэггүй. -Өглөөний 05 – 07 цаг: Бүдүүн гэдэсний цэвэрлэгдэх цаг. Энэ үеэр хүндээр бие засч гэдсээ хоосолвол сайн. Өглөөний 07 – 09 цаг: Энэ үеэр нарийн гэдэс нь шим тэжээлийг боловсруулдаг. Тиймээс үүнээс өмнө өглөөний цайгаа уусан байвал сайн. Өвчтэй хүмүүс өглөөний 6:30-аас өмнө өглөөний цайгаа уух хэрэгтэй. Харин биеийнхээ жинг хадгалахыг хүсч байгаа бүсгүйчүүдэд 7:30 минут илүү ашигтай.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Л.Энх-амгалан: Малчид хүүхдээ 7 настайгаас нь сургуульд оруулахаар боллоо

Published

on

By

Хүүхдээ хэдэн /6 эсвэл 7/ настайд нь сургуульд өгөх вэ гэдгийг сургуулийн захирал биш эцэг, эх шийдэх хэрэгтэй гэдэгт сүүлийн жилүүдэд албаны хүмүүс санал нийлээд байгаа. Малчдын хувьд 6 настай хүүхдээ сургуульд оруулна гэдэг томоохон асуудал үүсдэг. Бүр цаашлаад малчдын залуу халаа бэлтгэгдэхгүй байна гэсэн гомдол ахмад малчдаас ихээхэн ирж байгаа.
Тиймээс УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудасаараа дамжуулан “Малчдын зургаан настай хүүхэд дотуур байранд балчирдахаас эхлээд, сумын төвд хүүхдээ харахаар гэр бүлийн нэг нь ирж нэг айл хоёр яндантай болдог. Хоёр тусдаа амьдардаг гэр бүл салах хэмжээний асуудал үүсдэг гэх мэтчилэн олон асуудлыг харгалзан малчид хүүхдээ долоон настайд нь сургуульд оруулах сонголтыг өгье” гэсэн тайлбарыг өгчээ.

Continue Reading

Uncategorized

Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй гэж Зэвсэгт Хүчний Жанжин Штаб мэдээллээ.

Published

on

By

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах гэж байсан ёслолын жагсаалыг МАН-ын дарга У.Хүрэлсүх цуцлах чиглэлийг өчигдөр өгсөн. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье” хэмээжээ

Continue Reading

Uncategorized

С.Ононбат :Насан туршийн минь цор ганц хайр, анхны минь бөгөөд эцсийн минь хайр юм

Published

on

By

С.Ононбатыг Монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг гэж болно. Ононбат рок попын нууц ноёнтон, “Пентатоник” наадмын санаачлагчдын нэг. Түүнтэй хамтарч ажиллаагүй, түүний “On and Off” продакшнаар клипээ, тоглолтын найруулгаа хийлгээгүй хамтлаг, дуучид тун цөөн. С.Ононбат Урлагийн гавьяат зvтгэлтэн бол ээж нь Үндэсний телевизийн анхны найман боловсон хүчний нэг телевизийн найруулагч, Соёлын гавьяат зvтгэлтэн Янжмаа гуай юм.

Тиймээс багаасаа л дэлгэцтэй ойр өссөн аж. С.Ононбат 1993 онд “On and off” продакшнаа байгуулсан. Шинэ жилээр хүмүүсийг телевизийн өмнө уядаг байсан “Цэнхэр дэлгэц”-ийг С.Ононбат найруулан хийдэг байв. Эхнэр Нансалмаа нь Боловсрол сувгийн “Mongolian next top model” загварын шоуны шvvгчээр ажиллан, олон нийтэд дахин танигдсан. С.Ононбат, Нансалмаа хоёр гэр бүл хувийн амьдралаа тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй. Юутай ч шvvгч С.Ононбатыг гэргий Т.Нансалмаагаасаа олон насаар дүү гэлцдэг. Харин тэд нэг л насны зөрvvтэй. С.Ононбат FM-д ярилцлага өгч байх үеэрээ гэргий Т.Нансалмаадаа анхны харцаар дурласан гэдэг. Тэд анхны болзоогоороо дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байжээ.  Т.Нансалмаа 102,5 FM, дараа нь 25 дугаар суваг телевизэд ажиллаж байсан. Харин С.Ононбаттай гэрлэснээр “On and off” продакшнд ирсэн. Хэрвээ С.Ононбаттай гэрлээгүй бол одоо ч 25 дугаар суваг телевизэд ажиллаж явна байх гэж дурссан байдаг. Мөн С.Ононбат өөрийн цахим хуудаснаа “Насан турш ингэж хэлхэлдээд л ажлаа ч амьдралаа ч босгож явна. Ажлын завсарлагаар амарч байнаа гэдэг зураг. Насан туршийн минь цор ганц хайр, анхны минь бөгөөд эцсийн минь хайр юм. Миний хань, миний хүүхдүүдийн эх, миний хамтрагч, миний найз, бүх ертөнц минь” гэжээ.  С.Ононбат найруулагч дөрвөн хүүхдийн аав гэнэ. Түүнээс “Та хэр сайн аав бэ” гэж асуухад, Хүүхдүүд маань л хэлэх байх даа. Би ч ер нь мэдээж сайн байхыг л хичээж амьдардаг. Хүүхдүүдээ сайхан эрхлvvлэх дуртай. Дураар нь байлгахыг боддог. Өөрийн vзэл бодолтой хүмүүс болгохыг хичээдэг дээ. Гэр бүлийн vнэ ц.э.нэ бол харилцан хvндэтгэл, хайр, тэвчээр гэж би бодож байна.  Эхнэр Нансалмаа нь нөхрийнхөө талаар ярихдаа: Хаана ч явсан, яаж ч байсан, өBдөх зoвох, жаргах нaргих аль ч үед надаа бат ар тал бий. Анх таарснаасаа өдийг хүртэл яг хэлсэндээ, амласандаа байдаг найдвартай эр хүн бий. Намайг онигоо ярихад тэр хэд дахин сонссон ч анх сонсож байгаа аятай үнэн голоосоо инээдэг. Намайг дуулхад анх удаа шvтдэг алдартай дуучнаа сонсож байгаа мэт б.ишрэн сонсож, хоолой хvрэхгүй газарт минь түрж..aмьсгалаас минь аз жаргалыг мэдэрдэг гэдгээ мэдрvvлдэг. Махлаг байсан ч сайхан гэж, тарган байсан ч сайхан гэж…ямагт хайрлаж хардаг нэг хүн бий. Миний хань, хүүхдүүдийн минь эцэг, хамтрагч , өвөө шиг минь духан дээр минь vнэрлэн үнсэгч, тэнгэрийг мөрлөгч, нөмөр хэмээжээ.

Continue Reading

Trending

error: Content is protected !!