Connect with us

Uncategorized

Домог IZ: Дансаа үлдээсэн хүн бүрт 100 000 тараана

Published

on

“14 настайгаасаа хойш аав, ээжээсээ мөнгө авч үзээгүй. 18 настайдаа анхны тэрбум төгрөгөө олж байсан” гэж ам бардам хэлэх энэ залууг Гантогтохын Ирээдүй гэдэг. Түүнийг хүмүүс Ноён IZ, Домог IZ нэрээр, “Meborny” компаниар нь танина. Бид түүний ертөнцөд хэсэг саатаж хүүхэд насных нь мөрөөдөл, ажил, сонирхол, амьдралын сургамж, харуусал, ирээдүйн алсын хараа зэрэг олон сэдвээр ярилцлаа. -Та өөрийн гэсэн ертөнцөөрөө хэдийнээ олны танил болсон. Гэхдээ таныг огт танихгүй хүнд өөрийгөө хэрхэн танилцуулах вэ?

-Сонсож байгаагүй асуулт байна. Би мэдээллийн технологийн салбарт ажилладаг. ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. Одоо ч энэ мэргэжлээрээ ажиллаж байна. 16 настайдаа аавынхаа нэр дээр “Ноён IZ” нэртэй анхны компаниа байгуулж байсан. 2019 онд “Meborny” компанийг байгуулсан. Энэ компани маань хүмүүст компьютер болон интернет хэрэглээг таниулах, сурталчлах, суралцагчдын түвшинг ахиулах зорилготой үүсэн. Сүүлийн долоон жилийн хугацаанд 8000 орчим харилцагч, хэрэглэгчтэй болсон байна. Сүүлд байгуулагдсан компани гэхэд идэвхтэй хэрэглэгч маш олонтой. Манай компани гадаад зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.  Компанидаа найман ажилтантай. 8000 орчим харилцагчтай харилцахын тулд хүчин чадал сайтай Дуудлагын төв, дэмжлэг үзүүлэх системтэй байх ёстой. Гэхдээ мэдээллийн технологийн компани учраас энэ бүхнийг дижиталаар шийдсэн. Тиймээс найман хүн ажилладаг. Үүнээс энэ чиглэлд хэр их мэргэшсэнийг харж болно. Би хүний 30, 40 насандаа мэдрэх мэдрэмжүүдийг 20-тойдоо мэдэрчихсэн Монголдоо яагаад юм хийдэггүй юм бэ гэж хүмүүс гайхах нь бий. Гэхдээ манай компаниудын төсөв хангалттай байдаггүй. Манайх маркетинг чиглэлийн компани. Сүүлд LG mobile, Samsung зэрэг компанитай ажилласан. Монголд байгаа ажилтнууд маань оффис ажилдаа төвлөрдөг. Мөн манайх Пакистан, Энэтхэг, БНСУ зэрэг улсаас ажиллах хүч авдаг олон улсын компани юм. Манай компани Монголд нэрээрээ танигдаагүй ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дижитал маркетингийн компани юм. Би 2013 оноос хойш “Social bakers” компанид сайн дурын ажил мөн дадлага хийж байсан. Өнгөрсөн оны наймдугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн. Яагаад гэвэл сүүлийн гурван жил орохыг хүсэж байсан компанидаа таван шатны шалгуурт тэнцээд, ажиллаж эхэлсэн. Одоо миний ажиллаж буй “Daimler Asia” групп компани нь Mercedes-Benz-ийг эзэмшигч юм. -Та “Daimler Asia” групп компанид яг ямар ажил гүйцэтгэдэг вэ? Би Mercedes-Benz-ийн нэрэмжит “Petronas Fone” багийн Льюис Хэмилтон нисгэгчийн дижитал маркетингийн багт ажилладаг. Тухайн нисгэгчийн талаарх мэдээлэл, зураг, видео зэрэг цахим хаягуудад орох контентуудыг хянадаг. Льюис Хэмилтон нь Английн 2020 оны хамгийн нөлөө бүхий хүний нэг. Тэрээр Англид хамгийн анхны Гүн цолыг авсан өнгөт арьстан хүн юм. Мөн би Mercedes-AMG Petronas F1 багийн дэлгүүрийн борлуулалтыг хариуцан ажилладаг. ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИЙН ЭХНИЙ 100-Д БАГТАЖ ТЭНЦСЭН 100 ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ТӨЛНӨ -2022 онд төлөвлөсөн ажлынхаа тухай хуваалцвал? -Ирэх онд “Meborny” олон улсын сангийн үйл ажиллагааг эхэлнэ. 2022 онд 1.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гадаадаас тус санд төвлөрүүлнэ.  Уг сангаараа дамжуулж их сургуульд суралцах боломжгүй, гадаадын их сургуульд суралцах гээд тэтгэлэг авч чадахгүй байгаа оюутнуудын төлбөрийг 100 хувь даах юм. “Meborny” сангийн санхүүжилтийг 2022 оны аравдугаар сараас эхлэн төвлөрүүлж, 5 жилийн дотор дэлхийн шилдэг их сургуулийн эхний 100-д багтаж тэнцсэн 100 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлөх юм. -Дэлхийд үнэлэгдэхүйц боловсрол эзэмшихийг хүсдэг ч санхүүгийн боломжгүй маш олон залуус байдаг. Тэдэнд туслах санг үүсгэн байгуулж байгааг сонсоход таатай байна. Ер нь “Meborny” санг үүсгэх санаа хэзээнээс төрсөн бэ? -Би 2013 онд Английн Кембрижийн их сургуульд тэнцсэн. Төлбөрийн боломжгүй мөн улсаас тэтгэлэг олдоогүй учир сурч чадаагүй. 2014 онд хүүхэдтэй болсон болохоор гадаад руу явахгүй гэж шийдсэн. Манай сургалтад хамрагддаг залуусын ихэнх нь гадаадад сурах хүсэлтэй байдаг. Надаас үүн дээр олон талын зөвлөгөө авах гэж ханддаг. Тэдний зарим нь сургуульдаа тэнцсэн ч тэтгэлэг авч чаддаггүй. Ингээд би тэдэнд яаж тусалж болох вэ, ер нь энэ тогтолцоог өөрчлөхөд миний хувь нэмэр юу байна вэ гэж удаан бодсон. Ингээд сан үүсгэн байгуулах санаагаа гаргаж, маш олон хүнд танилцуулсан. Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллана. Яамны зүгээс биднийг оюутнуудын мэдээллээр ханган дэмжин ажиллахаа илэрхийлсэнд таатай байна. -Танай сангаас тэтгэлэг авсан тохиолдолд сургуульдаа сурч, төгсөөд эх орондоо ажиллах ёстой зэрэг тодорхой шаардлага бий юу? -Ийм шаардлага байхгүй. Хэрвээ таны дурдсанчлан шаардлага тавиад эхэлбэл зээлтэй адил болох юм. Би тэтгэлэг олгосон оюутнаа буцаагаад компанидаа ажиллах нөхцөл тавьж болно.  Гэхдээ тийм зүйл байлгахгүй. Сангийн санхүүжилтэд би өөрөөсөө 1 тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй байна.МӨНГӨТЭЙ БОЛООД “ЭВДЭРЧ” ЯВСАН ҮЕ НАДАД БИЙ -Хүрээлэл чухал. Хөгжихгүй байвал хүрээллээ соль гэх мэт хувь хүний хөгжлийн зөвлөгөөнүүд байдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Хоёр талтай л байх. Хүрээлэл хайж явдаг хүмүүс надад өрөвдөлтэй санагддаг. Би өөрийнхөө байгаа хүрээллээ мундаг байлгахыг, миний хүрээлэлд байгаа хүмүүс намайг мундаг байлгахыг бас хичээдэг. -Г.Ирээдүй 18 настай үе рүүгээ буцаж очоод өөртөө ганцхан зүйл захих боломж олдвол юу гэх байсан бэ? -Буцаж очоод захихыг хүссэн зүйл байхгүй. Сэтгэл хангалуун байна. -Заавал хариулт хэл гэвэл? -Бусдын сэтгэлийг хайрлаж яваарай л гэж захих байх. Харьцаж байсан охин маань амиа хорлож байсан. Бас сайн найздаа цаг гаргаж чадаагүй. Маргааш нь тэр маань үгүй болчихсон байсан. Тэр үе рүү буцвал найздаа цаг гарга гэж өөртөө хэлэх байсан. Хэрвээ тэгсэн бол найз минь өнөөдөр надтай хамт чамтай ярилцаад ч сууж байх байсан юм билүү. Тэгэхээр чамайг хайрладаг хүмүүсийг хайрлах ёстойг өөртөө сануулмаар байна. -Та өөрийгөө бусадтай харьцуулдаг уу? -Өөрийгөө аавтайгаа харьцуулдаг. Өвөө маань аавыг есөн настайд өөд болж байсан. Аав маань есхөн жил аавтайгаа хамт байсан. 18 настай намайг яаж хүмүүжүүлэхээ тухайн үед мэдэхгүй байсан юм шиг санагддаг. Би аавдаа нэг үг хэлж байсандаа маш их харамсдаг. Намайг загнаж байхад нь би “Та өөрөө аавтай байгаагүй болохоор яаж хүний аав байхаа мэдэхгүй байна. Намайг бусдын аав нар шиг хайрлаж чадахгүй байна” гэж хэлж байсан. Тэрнээс хойш аав намайг загнахаа ч больсон. Энэ үгэндээ одоо хүртэл харамсдаг. Намайг хүүтэй болсноос хойш аав надтай илүү зөөлөн, ойлгож харьцдаг болсон. Одоо аавыгаа харахад маш гайхамшигтай санагддаг. Өөрийгөө харьцуулах хүн гэвэл аав маань л байна. 

1 Comment

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Манай аав бид хоёрыг олсон мөнгөөрөө заавал хүмүүст буян хийгээрэй гэж хэлдэг. Үнэхээр нулимсаа барьж дийлсэнгүй

Published

on

By

Жүжигчин Бооёогын охидууд болох
Намайг Номин гэдэг.Манай эгчийг Аминэрдэнэ гэдэг. Бид хоёр өөрсдийн жижиг бизнесээ эрхлээд нүүр чийгшүүлэгч аппарат зарсан байнаа.

Тэгээд олсон багахан орлогоосоо нэг амьдралын боломжгүй айлд туслах гэсэн юм аа. Зорилтот айлыг бид 2 өөрсдөө хайж явж үзсэн. Тэгээд огт олж чадаагүй тайнай нэвтрүүлэгт хандсан юм. Бид 2 Англи-д сурдаг байгаа. Гэр дотроо авдар, ширээ, 2 ор, гал тогооны хэрэгсэл, шкаф авсан.

Намайг Баярцэцэг гэдэг. 4хүүхэдтэй. Манай нөхөр тавантолгойд ажилладаг байсан. Одоо гарчихсан байнаа. Одоогоор ээж аавтайгаа хамт амьдардаг. Манай гэрт нөхөр, хүүхэд, дүү нар, ээж аав байгаа. Маш олуулаа амьдардаг нийт 12 уулаа.

Олуулаа байдаг болохоор ганц мөрөөдөл минь тусдаа гарах байсан юм. Найз минь энэ нэвтрүүлэгт захиа бичээгүй байсан бол бид нар ингээд байж байхгүй байсан. Би бүх зүйлээ найздаа ярьдаг угаасаа үнэн л юм чинь гэж бодоод

Манай аав бид хоёр олсон мөнгөөрөө заавал хүмүүст буян хийгээрэй гэж хэлдэг. Аав минь ч бас үргэлж сайн үйлсийн аянд сайн оролцдог.

The post Манай аав бид хоёрыг олсон мөнгөөрөө заавал хүмүүст буян хийгээрэй гэж хэлдэг. Үнэхээр нулимсаа барьж дийлсэнгүй appeared first on Goldencos.

Continue Reading

Uncategorized

Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас

Published

on

By

БАТМӨНХ: Бид хоёр танилцаад 25 жил болж байна. 2017 оны 1 сард бага охин маань Америкт төрсөн юм. Тэгээд хүүхдийнхээ хүйг аав нь тасалдаг юм билээ. Тэр үед надад яг л үхэл амьдралын зааг дээр байгаа маш төвөгтэй мэдрэмж төрж байсан. Өөрөө тусалж чадахгүй мөртлөө, эхнэрийнхээ евдөж байгааг харах маш хэцүү.

Эмэгтэй хүн төрөхдөө эрүүний яснаас бусад бүх яс нь салж байж, 2 яс салдаг гэдэг. Хүн алдаж байгаа юм шиг маш аймар мэдрэмж байсан л даа. Бас нөгөө талдаа шинэ амь, шинэ амьдралыг угтаж авч байгаа.Эр хүн бол эхнэрээ төрөхөд заавал дэргэд нь байж, мэдрэх л ёстой тийм зүйл гэж ойлгосон.

Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас л бүх зүйл болсон байсан л даа. Тэгээд бодсон. Би ингээд өнгөрөх юм бол ард үлдэж байгаа гэрийнхэн минь яах билээ, нөгөө ярьдаг мөрөөддөг байсан зүйлээ хийж чадалгүй, үзэж чадалгүй дуусна гэхээр л..

Тэгээд гэрийнхэнтэйгээ удаан амьдрахын тулд өөртэйгөө тэмцэж эхэлсэн. Хамгийн түрүүнд зохистой хооллож эхэлсэн, дасгал хөдөлгөөн байнга хийдэг болсон. Үр дүнд нь 5 жилийн хугацаанд 20 кг хассан.

Хүн ер нь богино хугацаанд их жин хасах гэж өөрийгөө хүчлэлгүй, зөв зохистой тууштай байх ёстой юм байна гэж бодсон. Манай гэр бүлийн хүн ч хамтдаа дасгал хийгээд 15 кг хассан. Тэгэхээр нэг нь зөв зүйл хийж эхэлвэл дэргэдэх хүндээ нөлөөлөөд, хамтдаа зөв зүйлийг бүтээдэг. Хэрвээ таргалалттай тэмцэж байгаа хүн байгаа бол тэр хүн хамгийн эхэнд өөртэйгөө ярьж, өөрийгөө шүүмжилж, өөрийгөө ялах хэрэгтэй. Хүнийг ялах амархан, өөрийгөө ялах хамгийн хэцүү.

ГЭРГИЙ ЭНХТУЯА: Хамгийн гол нь аялал. Аялал бид бүхнийг илүү таниулж, илүү их ярилцуулж, илүү их ойлголцуулдаг. Аяллын үеэр хүүхдүүдэд амьд харилцаа үүсгээд хамт тоглоод, хамт аялаад ирэхээр илүү их дотор байгаа зүйлээ гаргаж, яг өөрийнхөөрөө байдаг санагддаг.

Манай Мөнхөө хүүхдүүдийнхээ яг нас насанд нь тохируулж, найз шиг нь ярилцдаг. Бага охинтойгоо цэцэрлэг дээр болсон зүйлийг яриад, цасан охины бүжиг хийдэг бол том охинтойгоо кофе уугаад гадуур алхаад ярилцах жишээний. Тэгэхээр мартаж болохгүй зүйл бол их ярилцаж, хурдан ойлголцох.

БАТМӨНХ: Яг үнэндээ манай гэрийнхэн баярыг ёс төдий тэмдэглэдэг. Нэг их нүсэр, сүртэй тэмдэглээд байдаггүй. Шинэ жилээр гацуураа засна, ширээ тойрч сууна. Даруухан баярлах дуртай. Харин эсрэгээрээ аяллын өмнө том жижиггүй бүгд маш их баярлаж, догдолдог. Яг л нэг баяр мэт хүн бүр догдолж, хувийн бэлтгэлээ хангаж, аяллын өмнөх орой унтаж чадахгүй догдолдог.

The post Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас appeared first on Goldencos.

Continue Reading

Uncategorized

Н.Учралын үзэсгэлэнт гэргий Том Хүүгийнхээ бэлгээр гангарлаа

Published

on

By

УИХ-ын гишүүн хүнд өвчнөө ялан дийлж эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Тэрээр хоёрхон хоногийн өмнө өөрийн цахим хуудаснаа зургаа тавьж олон хүний хайр ерөөлийг хүртсэн юм. Тэгвэл түүний үзэсгэлэнт гэргий болох Сэлэнгээ өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ ” Ээжийнхээ гарын хоолыг санасан Тэм хүүгийн минь бэлэг энэ хөл хориотой үеийн байнгын минь гоёо болжээ” гэв. Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье

Continue Reading

Trending

error: Content is protected !!