Connect with us

Нийслэлийн Мэдээ

Хүүхдийн мөнгөний нэмэгдэл болон бусад хөнгөлөлтийг үргэлжлүүлэн олгох талаар ҮАБЗ-өөр хэлэлцэнэ. Хүүхдийн мөнгө хасвал иргэд хоосон хонох нь ээ.

Published

on

Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Засгийн газраас шат дараатай авсан арга хэмжээний зарим хэсэг болох хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даах арга хэмжээ энэ оны долдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Уг хөнгөлөлт, арга хэмжээг долдугаар сарын 1-нээс зогсоох гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр бүрэн эрх нь баталгаажсан шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөмөгцөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж дээрх хөнгөлөлт, халамжийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол хийж, хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтийг үргэлжүүлэх боломжийн талаар хэлэлцэхээр болсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг “Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгөний нэмэгдэл болон бусад хөнгөлөлтийг зогсооно гэдэг нь буруу ташаа мэдээлэл” гэв.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийслэлийн Мэдээ

УОК 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулуулахыг зөвшөөрчээ

Published

on

By

Засгийн газрын 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсөн. Үүний дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо баяр наадмын бөхийн барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа, Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь хүргүүлсэн.

УОК-ын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар ” … цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах…” шийдвэрийг гаргалаа. Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

Манай улсад дельта вирусийн долоон тохиолдол илэрлээ.

Published

on

By

Өнөөдрийн байдлаар манай улсад дельта вирусийн долоон тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Хэрэв нийт хүн амын дунд дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ. “Дельта хувилбарын нууц үеийн хугацаа нь мутацид ороогүй вирусээс богиносоод ирсэн. Мутацид ороогүй вирусийн нууц үе нь 5-6 хоног бол дельта вирусийнх түүнээс бага. Түүнчлэн халдварлуулагч болон халдвар авч байгаа хүмүүст шинж тэмдэг илрэх хугацаа багасна.

Үүнээс харвал хэрвээ манай улсад дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй. Батлагдсан тохиолдол нэмэгдэх тусам эмнэлгийн үйлчилгээний асуудалд хүндрэл үүснэ. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүний тоо, биеийн байдал нь хүндэрсэн хүний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй уялдуулан эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудал гарна” гэж хэллээ.

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

АЛДАРТ ЖҮЖИГЧИН МОНИКА БЭЛЛУЧИГИЙН ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР ОХИНТОЙ ТАНИЛЦ

Published

on

By

Бидний МАЛЕНА дүрээр нь сайн таних Италийн алдарч жүжигчин Моника Бэллучигийн охин нь ээжийнхээ гоо үзэсгэлэнг тэр чигт нь дуурайжээ. Дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Түүнд хэд хэдэн кинонд тоглох саналыг тавиад байгаа аж. гоо үзэсгэлэнд хязгаар үгүй мэт… Охиныг Дева Кассель гэдэг бөгөөд удахгүй 17 нас хүрэх юм байна. Тэр Dolce & Ganbbana брэндтэй удаан хугацаанд гэрээлэн ажиллаж байсан туршлагатай билээ.

Continue Reading

Trending

error: Content is protected !!