Uncategorized

ПОЛО ЦАМЦЫГ СУРГУУЛИЙН ДҮРЭМТ ХУВЦАС БОЛГОХЫН 5 ДАВУУ ТАЛ

1. Өмсөхөд амар хялбар – Сул чөлөөтэй болохоор дотуур нь майк өмсөх, хүйтэн өдөр гадуур нь ноосон цамц зэргийг дурын жинс болон костюм өмд, юбкатай хослуулан өмсөж болно. 2. Угааж цэвэрлэхэд хялбар – ихэнх аав ээжүүдэд индүүдэх, хими цэвэрлэгээнд өгөх гэх тусгай арчилгаатай дүрэмт хувцас хэцүү байдаг. Харин индүүдэх шаардлагагүй, амархан хатчихдаг, даавуун материалтай поло цамц асуудлыг шийднэ.
3. Орчин үеийн загварлаг- Поло цамцыг бол ер нь хүүхэд, том хүн гэлтгүй өмсөх дуртай, биеийн хэлбэр хэмжээ хамаарахгүй хүн бүрт аятайхан ч зохидог. 4. Үнэ нь боломжийн – Мэдээж зах зээл дээр хангалттай их сонголттой, үйлдвэрлэгчтэй байдаг болохоор үнэ өртөг ч боломжийн байдаг.
5. Биед эвтэйхэн – Хүүхдүүд л юм хойно, гүйж харайна, тоглоно, хөлөрнө. Таталдаж, бие бариад байхгүй биед эвтэйхэн. Хичээлээ тараад дугуйлан, сургалтууддаа өмсөөд явсан ч биед тухтай амар. Өөр ямар давуу талууд байна, нэмээд бичээрэй. Өмнөх постноос саналуудыг нь нэгтгээд, нэмээд ингээд биччихлээ. Ингээд хөөрхөн ямар ч логогүй, зөвхөн өнгөний сонголт өгчихөөр маш амар, эцэг эхчүүдэд дарамтгүй байдаг. Олон хүнд хүрч, санал нэгдвэл хэрэгжихэд түлхэц болно шүү дээ. Эхний зурган дээрх Монгол охин манай охин ❤️. Тухайн үедээ 9.99 доллараар цагаан поло футболка авч өгөөд л нэгдүгээр ангид оруулж билээ 🥰

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *