26.2 C
Washington
spot_img

БААБАР: Өнгөрсөн гуч гаруй жилд дан ганц популизмаа хөгжүүлсээр олигтой дэвшилд хүрсэнгүй. Үндсэн хуулиа сахиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая Үндсэн хуулиа сахиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая.

Date:

Share:

Ардчилсан төрийн шийдвэрийг алив улс төрийн хүчин, олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс эсэргүүцэх, шүүмжлэх, буруушаах бүрэн эрхтэй. Мэдээж тайван замаар. Чухам үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй бол нийгэмд гүнзгий хагарал үүсгэх, тогтворгүй байдал бий болгох, улмаар ардчилсан тогтолцооноос хальж дарангуйлал хүчирхийлэл ноёлох суурь болно. Харин төрийн нэгэнт гарсан шийдвэрийг төрийн бусад салбар, орон нутгийн захиргааны байгууллагуудын зүгээс сөргөсөн албан дүрэм журам, хуулийн чанартай хориг зэргийг тавьж болохгүй. Энэ нь хуулиар хориглогдох ёстой. Энэ бол орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэв хэмжээнээс хэтэрсэн зүйл. Гэхдээ засгийн төлөөлөгчийн даалгавараар Үндсэн хуулийг давсан алив тушаалыг аль ч төрийн байгууллага биелүүлэхээс татгалзах эрхтэй төдийгүй үүрэгтэй.Үндсэн хуулиа сахиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая. ҮНДСЭН ХУУЛЬ БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛАль ч улс оронд Үндэсний аюулгүй байдлын хамгийг салшгүй бүрэлдэхүүнд Төрийн функционал ажиллагааны тасралтгүй, найдварай, хүчин төгөлдөр үйл ажиллагааг тооцдог. Аль ч орон, түүний дотор Монголд Төрийн хүчин төгөлдөр тасралтгүй функционал ажиллагааны зарчмыг Үндсэн хуулинд тусгасан байгаа.Үндсэн хууль бол төрийн зүгээс ард түмэнтэй хийсэн гэрээ юм. Зөвхөн өөрчлөлт орсон тохиолдлоос бусад үед хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийг хэн ч зөрчих эрхгүй. Үндсэн хуулийг үгчлэн дагах нь ялангуяа төрийн байгууллагуудын үндсэн үүрэг. Олон нийтийн байгууллага ч. Иймээс улс төрийн намын үзэл бодол хандлага дүрэм программ нь хүчин төгөлдөр Үндсэн хуультай зөрчилдөж байвал тийм нам улс төрийн болон олон нийтийн байгууллагыг төр хүлээн зөвшөөрдөггүй, бүртгэдэггүй, оршин буйг нь хууль бус гэж үздэг.Төр бол тухайн улс оронд засаглаж буй улс төрийн бүлэглэлийн шийдвэр гаргах дээд байгууллага. Гитлер, Сталин, Модура, Путин, Си Жиньпин нарын удирдсан төрүүд бүгд хууль ёсны байсан, учир нь тэд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан, эсвэл шинээр зохиосон. Иймээс эдгээр төрүүд өөрийн нутаг дэвсгэртээ засаглах бүрэн эрхтэй. Хууль бусаар төрийн эрхэнд гарсан, шударга бус, олон улсын хууль дүрмэнд захирагддаггүй, империалист, расист төр засаглаж байгаа зэрэг нь тусдаа асуудал.
Ардчилсан төрийн шийдвэрийг алив улс төрийн хүчин, олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс эсэргүүцэх, шүүмжлэх, буруушаах бүрэн эрхтэй. Мэдээж тайван замаар. Чухам үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй бол нийгэмд гүнзгий хагарал үүсгэх, тогтворгүй байдал бий болгох, улмаар ардчилсан тогтолцооноос хальж дарангуйлал хүчирхийлэл ноёлох суурь болно. Харин төрийн нэгэнт гарсан шийдвэрийг төрийн бусад салбар, орон нутгийн захиргааны байгууллагуудын зүгээс сөргөсөн албан дүрэм журам, хуулийн чанартай хориг зэргийг тавьж болохгүй. Энэ нь хуулиар хориглогдох ёстой. Энэ бол орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэв хэмжээнээс хэтэрсэн зүйл. Гэхдээ засгийн төлөөлөгчийн даалгавараар Үндсэн хуулийг давсан алив тушаалыг аль ч төрийн байгууллага биелүүлэхээс татгалзах эрхтэй төдийгүй үүрэгтэй.
Хэдхэн жишээ. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус аймгийн нутагт ус ашиглахыг хориглосон захирамж гаргасан. Энэ нь км гүнд буй далайн усыг илрүүлэн ашигласантай давхцсан. Ер нь аймаг суманд үйлчилдэг хууль гэж байдаггүй. Увсын Өмнөговь сумаас усан цахилгаан станц барихыг хориглосон шийдвэр гаргасан. Энэ нь орон нутгийг өөрийн гэх бие даасан хуультай байх субьект болгох нийтлэг салан тусгаарлал руу түлхэж байна. Мөн цагдаагийн газраас тайван жагсаал эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг барьж хорин дураараа шоронд хийж байсан. Нийгмийн сүлжээ үзэж байгаад буруу юм бичсэн байвал тэр хүнийг баривчлан шийтгэдэг гэж цагдаагийн өндөр албан тушаалтан мэдэгдсэн. Цагдаа бол нийгмийн хэв журам сахиулдаг газар болохоос үзэл суртал хариуцсан нууц жандармын газар биш гэх мэт. Энэ талаар тодорхой хууль журам үйлчлэх болохоос аль нэг төрийн эрх мэдэлтний үүрэг даалгавар хүчин төгөлдөр биш.Үндэсний аюулгүй байдал гэдэг томъёололд аль ч улс орон гадаадын халдлагаас хамгаалах, дотоодын үймээнээс хамгаалах, төрийн тогтвортой ажиллагааг хамгаалах гэсэн гурван зүйлийг онцолдог ба энэ хүрээнд хамаарах бусад салбарын нарийвчилсан дүрэм журмыг цааш тодотгодлог.Гадаадын халдлага гэдэг нь шууд зэвсэгт халдлага, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн хамгаалалт, өдөөн хатгалгаас гадна Төрийн тогтолцоо, Үндсэн хуульт тогтолцоо, тусгаар тогтнол, бие даасан байдалд хохирол учруулах гэсэн гадны алив оролдлого, нөлөөллийг ойлгодог. Үүнд мөн эдийн засгийн хувьд тамирдуулах, хүн амын эрүүл мэндэд хор учруулах, байгаль орчинд аюул учруулах зэрэг элдэв санаатай оролдлогыг тооцно.Хоёр хүчирхэг орноор хүрээлүүлсэн Монгол мэтийн жижиг орны хувьд хэрэв хөршөөс дээрх байдлаар гаднаас аюул учруулах аваас нэгдүгээрт хоёр хөршийн хоорон дахь ашиг сонирхолын хүчний балансыг тооцоолон баримтлах, хоёрдугаарт дэлхийн бусад орнуудаас дэмжлэг хүлээх, дипломат шугамаар хөршүүдтэй тохиролцох, гуравдугаарт гуравдахь хөршийн бодлогоо чанд сахих, дөрөвдүгээрт энхийг сахиулах зэрэг олон улсын ажиллагаанд байнга идэвхитэй оролцох зэрэг болно. Мөн Олон улсын элдэв байгууллагын ажиллагаанд байнга идэвхитэй оролцон өөрийн эрх ашгаа хамгаалахаас гадна ялангуя НҮБ-аас гаргаж буй тогтоол шийдвэрт үргэлж дэмжигч бөгөөд шийдвэрийг дагагч байх.Монгол улсын хувьд стратегийн хамгийн нөлөө бүхий худалдаа болон дэд бүтэц нь Оросоос, худалдаа наймаа болон гадагш гарц Хятадаас илүү хамааралтай байгаа. Энэ бол өнөөгийн нөхцөл байдал.Энэ байдлыг огцом болон ойрын хугацаанд өөрчлөх боломжгүй учир ийм нөхцөлд бие даасан байдлаа хэрхэн тогтвортой хадгалах талаар бодлогын шийд гаргах ёстой юм.Путины дараах Орос орон хэрхэн өөрчлөгдөхийг өнөөдөр хэн ч зөв мэргэн тааж чадахгүй. Өнөөдөртөө Оросын Монгол руу хандсан бодлогыг зөв тайлж уншин хариу реакци боловсруулах нь илүү чухал, илүү бодитой. Патрушевын толгойлсон (дарга нь Путин өөрөө) Оросын холбооны Аюулгүй байдлын зөвлөл нь Орост хамгийн эрх мэдэлтэй байгууллага. Тус байгууллагын нууц илтгэлд “Орос, Хятад нь мөнхийн нийцсэн эрх ашигтай хөршүүд биш. Хожим энэ оронтой дахин зөрчилд ороход бидэнд өмнөөс нь гаргах хөзөр бол Монгол, Казахстан хоёр юм. Иймээс энэ хоёр оронд онцгой анхаарал хандуулах ёстой” гэсэн байдаг. Энэ бол Путинаас үл хамаарсан тус улсын бодлого.Өнөөгийн Оросын Монголд хандсан бодлого нь юутай ч хүйтэн дайны үе шиг Монголыг цэргийн полигон болгох, үзэл суртал, нийгэм, эдийн засгийн хувьд колончлох санаа зорилго үгүй. Монгол улс нь 1945 онд Зөвлөлт Хятадын гэрээгээр хоёр орныг заагласан буфер бүс байхаар тохирсон тохиролцоогоо цаашид баримтлах сонирхолтой. Энэ нь Монголд зөвхөн Хятад, Оросын эрх ашиг байх ёстой, зөвхөн энэ хоёр орны тохиролцоо хэлэлцээ гэрээ хүчин төгөлдөр байх ёстой, иймээс энэ буфер бүсд өөр улс орон, ялангуяа герполитик тоглоом тоглодог хүчирхэг гүрнүүдэд энд зай байхгүй гэж үздэг. Үүнийгээ ч Оросын Гадаад яамны сайд Сергей Лавров хэдэн жилийн өмнө Монголд айлчлахдаа тов тодорхой хэлж анхааруулсан. Иймээс л Монголыг Хятадтай тоглох хөзөр гэж үздэг.Хятадын хувьд Монголын тусгаар тогтнолыг бүрнээ хүлээн зөвшөөрдөг учир хүйтэн дайны үеийн суртал нэвтрүүлгээр монголчуудад тогтсон ойлголт болох “ирээдүйд хятадууд Монголын өөртөө нэгтгэнэ, одоо ч ийм санаа агуулж байгаа” гэсэн сэрэмжлүүлэг нь юутай ч өнөөгийн дэлхийн дэг журмын хувьд бүтэшгүй учир хий хардлага юм. Тэгээд ч Хятад нь түүх уламжлал, бодлогын хувьд Орос шиг империалист гүрэн биш. Гэвч ХХ зууны туршид Монгол нь Зөвлөлтийн бүрэн мэдэлд байж цэргийг нь Хятадын эсрэг байрлуулан да.йсагнаж байсан гашуун туршлагыг тэд мартаагүй. 1990 оноос хоёр орны дайсагнасан харилцаа намжсан боловч монголчуудын бие даасан бодлого үйлдэл нь мөнөөх буфер бүсийн баримжаанаас хэдийнээ хальсанд нэн тааламжгүй байгаа. Оросууд монголчуудыг АНУ-тай хэт ойртож байна гэж харддаг бол, хятадууд монголчуудыг Японтой хэт ойртож байна гэж харддаг. ХХ зууны туршид монголчуудын ой санамжинд тогтон үлдсэн Хятадаас болгоомжлох, улмаар дайсагнасан үзэл санаа !990 оноос хойш ч үргэлжлэн харилцан үл итгэлцэл улам лавширсан юм. Иймээс Хятадын зүгээс монголчуудын энэ үзлийг эерүүлэх ажиллагаа нэлээд идэвхитэй зохиосноор өдгөө нэлээд эерэг болж байна. Үүнд соёл боловсролын талд хүчтэй анхаарсан. Нөгөө нэг харилцаанд муугаар нөлөөлж буй зүйл Төвдийн асуудал гэж хятадууд үздэг.Хятад болон Оросын Монголд хандах хандлага, геополитик болон геостратегибодлого нь хоорондоо зарчмын ялгаатай. Хятадууд Монголыг Оросын мэдэлд дахин тэр чигээр нь алдахаас маш их болгоомжлоно. Ийм өнгөрсөн туршлага бий, энэ нь Хятадын үндэсний аюулгүй бодлогод нь маш хортой гэж тэд үздэг. Ер нь Орос Хятадын хоорондын зөрчил, дайсагнал, газар нутгийн маргаан 400 жилийн түүхтэй. Үүний хохирогч нь үргэлж Хятад байсан. Энэ зөрчил цаашид ч амь бөхтэй үргэлжлэнэ. Өнөөгийн найрамдал нь 1950-иад оны түр зуурын найрамдлын нэгэн адил урт насгүй. Хятад-АНУ-ын эдийн засаг хэдийнээ интеграцлагдсан, зөвхөн хоёр орны худалдааны эргэлт удахгүй ихнаяд долларт дөхөх ба энэ нь Оросын ДНБ-ий хэмжээ юм. Иймээс Хятадын хувьд АНУ-тай харилцаагаа лавшруулах, барьцаа чангалах, Хэт их гүрний дангаар давамгайлах санаархалд нь саад болон хориглоход нь тэдэнд Орос өнөөдөртөө хэрэгтэй.Олимпын тоглолтын үеэр талбайд Монголын тамирчид туг далбаага намируулан жагсан орж ирэхэд Оросын төв телевизийн тайлбарлагч “Монголия самая независимая страна в мире, потому что от Монголии никто не зависит” гэж байсан. Энэ нь үгэн тоглоом ашигласан доромжлол. Гэвч нэг талаас энэ нь үнэний хувьтай. Нөгөө талаас Оросын хувьд ч, Хятададын хувьд ч Монгол улс нь геополитикийн маш чухал орон зай. Монголыг эзлэн түрэмгийлэх, анекс хийх, өөртөө нэгтгэх, хуваан авах тухай энд яриагүй. Ийм яриа бол дэндүү бодит бус, ухваргүй, өнөөгийн дэлхийн улс төрийн тогтолцоо болон хүчний тэнцвэрийн талаар ойлголтгүй, хий хоосон хөөрхөл, бараг пароной гэж үзэхээр. Орос, Хятадын хувьд Монгол нь буфер бүс, өөрөөр хэлбэл хоёр орны харилцаан дахь хөзөр. Монголын тусгаар тогтнолыг аль ч тал бүрэн хүлээн зөвшөөрч буй, цаашид ч харьцангуй бие даасан байдлыг зөвшөөрнө. Ардчилсан, тусгаар тогтносон, харьцангуй бие даасан Монгол улс оршин тогтнох нь хөршүүдийн хувьд геополитик утгаараа харин ч ашигтай. Гэвч Монголын бие даасан байдал нь буферийн бүсийн зарчмаас давах, хоёр орны сонирхол дундуур өөр бусад хүчирхэг орны нөлөө шургахыг төдийлөн таашаахгүй.Дөнгөж 1988 онд дайсагналаас хэвийн харилцаанд шилжсэн Хятад Монголын харилцаа нь өнгөрсөн 35 жилд үндсээрээ өөрчлөгдсөн. Монголын Хятадтай хийх худалдаа маш их өргөжсөнөөс гадна Монголын экспорт буюу мөнгө олох ганц гарц нь Хятад болсон. Хятадын хөрөнгө оруулалт үнэндээ амьдрах тэжээлийн үндсэн сурвалж болсон. Өнөөгийн нөхцөл байдалд үүнээс зайлсхийх бололцоо байхгүй. Монголд уул уурхайгаас өөр худалдах юм байхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авах зах зээл Хятадаас өөр байхгүй. Энэ үнэнтэй эвлэрэхээс өөр арга үгүй. ЗХУ Монголын худалдааны 92%-ийг бүрдүүлж байсан, эдийн засгийг бүрэн монополчилж байсантай монголчууд эвлэрэхээс өөр аргагүй олон жилийн нөхцөл байдалтай байсантай үлгэрлэн жишиж болохуйц. Харин ялгаатай нь нийгэм улс төр гадаад бодлогын хувьд юутай ч өнөөдөртөө бие даасан бодлогоо хадгалсаар байна. Бие даасан байдлаа хадгалж чадсаар буйн өөр нэг маш том хүчин зүйл бол 1990 онд заралсан “гурав дахь хөршийн бодлого” юм. Хоёр хөрштэйгээ мөнхийн элэгсэн дотно харилцаатай байхын зэрэгцээ дэлхийн бусад бүх улс орныг мөн бас хөршөө гэж үзэн хэнтэй ч дайсагналгүй сайн харилцаагаа өргөжүүлнэ гэсэн үг. Монгол улсын Үндсэн хуульд тусгасан санаагаар чөлөөт ардчилсан Монгол улс нь цэрэг улс төрийн алив талцал нэгдэл бүлэглэлд үл хамаарах тусгаар тогтносон, бие даасан, төвийг сахьсан субъект юм.Бие даасан байдлаа цаашид сахин хамгаалж, гадаад орчноос сөрөгөөр нөлөөлөх хүчин зүйлийг багасгахын тулд дөрвөн арга хэмжээг биелүүлэх шаардлага тулгарч байна.
Ложистик. Далайд гарцгүй, ердөө хоёрхон хөршөөр бүтэн хүрээлэгдсэн Монгол орны хувьд мөнгөтэй болох ганц арга зам нь төмөр замжуулах гарц юм. Учир нь Монголд буй байгалийн баялаг болох нүүрс, зэс, жонш, нефть нь олзвололт гэхээсээ тээвэрлэлтийн бизнис.Эрчим хүч. Эрчим хүчээр өөрсдийгөө бүрэн хангах нь бие даасан байдлаа хадгалах голлох хүчин зүйлийн нэг. Монгол нь эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах хангалттай нөөцтэй төдийгүй экспортлох арвин боломжтой. Нүүрсний, атомын, сэргээгдэх эрчим хүчний баялаг эх үүсвэр энд бий. Үүнд хөрөнгө оруулах, хамтран ажиллах гадны хөрөнгө оруулагчдын сонирхол ч их. Шатах тослох материал. Ганц орноос бүрэн хамааралтай байдлыг багасгах арга замыг хайх. Геологийн хайгууль. Өнөөдөр Монгол орон түүхэндээ газар нутгийн ердөө хорин хувьд нь геологийн хайгууль хийгджээ. Геологийн хайгуулиар баялагийг тогтоон бүртгэлжүүлнээр улс орны нөөц баялаг ил болж, тэр хэрээрээ зээлжих эрх эрс нэмэгдэнэ.Тусгаар тогтносон ардчилсан, чөлөөт Монгол улс өнөөгийн бие даасан байдлаа сахин хамгаалахад дээрх дөрвөн хүчин зүйл тулгамдсан шаардлага юм. Бие даасан байдлаа хамгаалахад хамгийн чухал хэрэгслэл бол мөнгө. Мөнгөтэй байхад нийгэм эдийн засгийн бүх салбараа “солонгоруулж” болно. Мөнгөгүйгээр элдэв амлалт, мөрөөдөл, уриа лоозон, санаархал бүгд хий хоосон популизм. Нийгэм улс төр эдийн засгийн тогтолцоогоо өөрчилсөн өнгөрсөн гуч гаруй жилд дан ганц популизмаа хөгжүүлсээр олигтой дэвшилд хүрсэнгүй. Дээр тооцсон дөрвөн гол амин чухал дэвшлийн гарцыг гадны нөлөөнөөс гэхээсээ монголчууд өөрснөө популизмдаж чөдөрлөн зогсоосон. Энэ нь Монгол улсын Үндсэн хууль, үндэсний аюулгүй байдалд шууд утгаараа харшилсаар ирлээ.Үндсэн хуулиа сахиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая.Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав.  Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ.  Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна.  Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм…  Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!.  Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь  Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч,  машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров.  ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.  Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм.  Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа…  #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.  Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв.  ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг  анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм.  НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!!  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.

Subscribe to our magazine

━ more like this

Эм уулгүйгээр ходоодны шарх, хоол боловсруулах, зүрх судасны өвчлөлийг байцааны шүүсээр бүрэн эмчлэх арга. Байцааны шүүс бэлтгэх аргачлал ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Буруу хооллолт, байнга түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамт дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг. Үүнийг цаг алдалгүй яаралтай...

Заваан санагдаж магадгүй ч яг үнэндээ сайн нөлөөтэй бидний нийтлэг зуршил

Нэг үйлдлээ 21 хоногийн турш давтахад зуршил болж үлддэг гэх боловч практик дээр хэрэгжих нь маш ховор. Харин сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд ямар нэгэн...

Таны залуу насны дүр төрхийг өдөр бүр бага багаар хумсалсаар байдаг муу зуршилууд

Бүсгүй хүн сайхан харагдахыг хичээдэг. Нас өтөлж буйн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчилнө, мэргэжлийн гоо сайханчийн туслалцаа авахаас өөр аргагүй...

Зөгийн жилий ходоодны шарх, хоол боловсруулах эрхтний өвчлөлд маш сайн. Хэрэглэх заавар ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Монголчуудын хамгийн их өвчилдөг нэг өвчин болох ходоодны шарх бол архаг өвчин юм. Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад...

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт...
spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

error: Content is protected !!