Connect with us

Uncategorized

Галд өртсөн гурван айлд тавилга хийж өгсөн Т.Батмөнх: Өөрийгөө рекламдсан болчихно гээд зураг авхуулаагүй

Published

on

Цар тахалд нэрвэгдэн, эдийн засаг элгээрээ мөлхөж буй өнөө цагт хүмүүс бид нэгэндээ эрвийх дэрвийхээрээ тусалж, боломжийнхоо хэрээр дэмжвэл хүнд үеийг хамтын хүчээр давж чадна. Өргөө гэр нь галын аюулд өртөн, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч суусан гурван айлд тавилга хийж өгсөн түүнийг Төмөр-Очирын Батмөнх гэдэг.Өмнөговь аймгийн иргэн тэрбээр гэр нь галд өртсөн гурван айлд ийн халуун сэтгэлээ дэлгэсэн нь олны талархлыг ихэд хүлээв. Тэгээд бүр өөрсдийнх нь хүссэн загвар, өнгөөр урлаж өгчээ. “Мөнх ундарга” гэдэг нэртэй тавилгын үйлдвэр ажиллуулдаг Т.Батмөнх үргэлж өөрөөсөө илүүчлэн, бусдад туслаж явдаг нэгэн гэнэ. Тэднийх өнгөрсөн жил Өмнөговь аймгийн “Хүмүүнлэг байгууллага”-аар шалгарчээ. Олсон хэдийгээ олонтойгоо хувааж, хандивын гараа үргэлж сунгаж явдаг түүнтэй ярилцлаа.–Галд өртсөн гурван айлд тавилга хийж өгөх санаа танд хэрхэн төрөв. Тэдэнд харамсалтай зүйл тохиолдсоныг та яаж мэдсэн бэ?-Одоогоос гурав (энэ сарын 13) хоногийн өмнө манай энэ ард нэг хашааны гурван айл шатсан юм. Бөөн утаа униар болсон. Тухайн үед “Ямар харамсалтай юм болов оо. Хүн эндээгүй байгаа. Гайгүй байгаасай” гэж залбираад өнгөрсөн юм. Тэр өдөр фэйсбүүкээс айл шатсан талаар мэдээлэл уншив.Гэр нь шатах ямар олиг байх вэ. Тэгээд ийм цар тахалтай, эдийн засаг хүнд байгаа үед бүр ч хэцүү. Тиймээс боломж, бололцооныхоо хэрээр туслахаар шийдээд очлоо. Тэнд очих нь ээ гурван айл шатсан байсан. Нэгэнт туслаж байгаа юм чинь аль нэгийг нь ялгах, онцлох муухай. Тусласан шиг туслачихъя гэж бодоод гурвуулангийнх нь тавилгыг хийж өгөхөөр шийдсэн. Тухайн үед хийж байсан бүх ажлаа хойш нь тавьж байгаад урлаж өглөө.адаа гэх мэтийн зураг байж болноГурвуулаа бага насны олон хүүхэдтэй, өнөр айл байна лээ. Бүгд эсэн мэнд байгааг нь хараад баярласан. Ийм олон хүүхэдтэй айлд туслалгүй яах вэ гэж бодлоо.-Ямар загвар, өнгөөр хийлгэх хүсэлтэйг нь асууж байгаад урласан гэсэн, тийм үү?Зургийн тодорхойлолт алга байна.-Тийм ээ. Нэгэнт хүнд туслаж байгаа бол сэтгэлд нь 100 хувь нийцсэн юм хийж өгөх хэрэгтэй. Тиймээс бүгдийнх нь санаа бодол, ямар өнгө, загвараар хийлгэх хүсэлтэйг нь асуусан. Түүнийх нь дагуу урлалаа. Гурван хоног хийгээд өнөөдөр (уржигдар) хүлээлгэж өглөө.–Хийж өгсөн тавилгаа өнөөдөр өгөхөд ямар байв. Бүгд их баярлаж байсан нь лавтай.-Тэгэлгүй яах вэ. Бусдад туслахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Бусдын баярлаж буйг харах жинхэнэ жаргал. Тусласан гурван айл маань дандаа хөдөөгийн хээгүй, гүндүүгүй, монгол зангаараа сайхан хүмүүс байна лээ. Тусласан хүн маань “Баярлалаа” гэж хэлээд, баярлаж явахыг харах хамгийн сайхан. “Ийм хүнд цаг үед ингэж тусладаг хүн байдаг аа. Ямар сайхан юм бэ” гээд тэд их баярлаж байна лээ. Нээрэн бидэнд нэг ямаа бэлэглэсэн.–Хөөх, тийм үү. Ямар хөөрхөн юм бэ.-Харин тийм ээ. Цаг сайхан болохоор хамт олонтойгоо хамт хорхог хийж идээрэй гэсэн.Зургийн тодорхойлолт алга байна.–Ямар ч үед байгаагаараа байх, боломж бололцоогоороо туслах ийм сайхан, тийм ээ.-Тэгэлгүй яах вэ. Монгол хүн халуун дулаан, нэнжин сэтгэлтэй, элгэмсэг, нэгэндээ үргэлж туслах сан, дэмжих сэн гэж явдгаараа бусад улсаас ялгаатай, өөр гэж би боддог. Хоёр идэх хоол байвал нэгийг нь ядарсан нэгэндээ илүүчилдэг, хэн нэгэн сайн явбал өмнөөс нь баярладгаараа монгол хүн өөр. Түүгээрээ ч монгол хүний ажил үйлс нь үргэлж бүтдэг, өөдөө байдаг, заяа өөдрөг явдаг болов уу.–Та ер нь бусдад үргэлж туслаж, хандив өргөж явахыг чухалчилдаг уу?-Тэгдэг. Би бусдад аль болох туслаж, дэмжиж явахыг хичээдэг. Ядуу амьдрахын, юмгүй байхын зовлонг би сайн мэднэ. Өөрөө тийм амьдрал туулсан учраас бусдад туслаж л байвал надад сайхан. Хэн нэгэнд туслах хандивын аян өрнөж байвал боломжоороо мөнгө шилжүүлдэг. Тус, хандив хэзээ ч багадахгүй. Хамгийн гол нь нэгэндээ туслая гэсэн халуун сэтгэл хүн бүхний сэтгэлд булиглаж байгаасай.-Танай үйлдвэр 2020 онд Өмнөговь аймгийн “Хүмүүнлэг байгууллага”-аар шалгарсан. Жилд дунджаар хэдэн айлд тусладаг вэ?дотор гэх мэтийн зураг байж болно-Бид жилд дунджаар 12 айлд туслаж, тавилгыг нь үнэгүй хийж өгдөг. Сард нэг айлд туслахыг зорьдог. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай иргэн, залуу гэр бүлийг түлхүү дэмжиж, туслах хүсэлтэй явдаг. Түүнийхээ дагуу л энэ гурван айлд туслалаа.-Өмнөговь аймагт коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Үйлдвэрлэл эрхлэхэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарч байна уу?дотор гэх мэтийн зураг байж болно-Манай аймагт халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар яг нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй байна. Хоёр жил гаруй үйл ажиллагаа явуулж буй компани маань зургаан ажилтантай. Бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг нь шийдэж өгөхийн тулд үйлдвэрийнхээ хашаанд орон сууц барьсан. Тэндээ ажилчдаа амьдруулдаг. Тиймээс ажилчид маань ажилдаа ирэхэд ямар нэгэн хүндрэлгүй, гадуур гарах шаардлагагүй.Анхандаа Улаанбаатараас мэргэжлийн хүмүүс авч ирж ажиллуулдаг байлаа. Одоо манайхан өөрсдөө сайн хийгээд сурчихсан, амар байна.Өмнөх жилүүдтэй харьцуулахад халдварын улмаас хүндрэл, бэрхшээл гаралгүй яах вэ. Хүмүүсийн худалдан авах чадварт нэлээд нөлөөлж байгаа. Тавилгын түүхий эд тасрахад л бид хэрэглэгчдийнхээ захиалгыг хугацаанд хүлээлгэж өгч чадахгүйд хүрнэ.Манай аймгийнхан харьцангуй уужуу тайван, сайхан хүмүүс байдаг. Түүхий эд тасарчихлаа, хугацаандаа бэлэн болж чадахгүй нь гэхэд ойлгодог. “Болохгүй. Чадахгүй” гээд зүгээр суувал бүхий л юм болохгүй, бүтэхгүй. Хэцүү бүхнийг даван туулж байж л зорилгодоо хүрнэ.-Таны ярилцлага дээр ямар зураг тавьбал зүгээр вэ. Тавилгаа хүлээлгэн өгч буй үеийн тань зураг бий юү?-Байхгүй ээ. Өнөөдөр гурван айлдаа тавилгыг нь хүлээлгэж өгчихөөд л хүрээд ирсэн. Өөрийгөө рекламдсан болчих байх гэж бодоод зураг ер авхуулаагүй. Би ер нь бусдад тусласнаа аль болох мэдэгдэхгүй байхыг хичээдэг. “Тэгж туслалаа, ингэж дэмжлээ” гэж явах муухай.Фэйсбүүкт хүмүүс зураг оруулсан байна лээ. Тэндээс аваад тавьчихгүй юу. Надад ер нь миний ч зураг ховор. Зургаа ер авхуулдаггүй. Бүр болохгүй бол би өөрийнхөө зургийг дараад явуулъя.Ингэж хэлээд тэрбээр ярилцлагын эхэнд ганцаараа зогсож буй зургаа авхуулаад, бидэнд илгээсэн юм. Хүн сэтгэлийн амьтан. Бусдад чимээгүй туслах, боломж боломцооныхоо хэрээр дэмжих, “Тэгж туслалаа, ингэж дэмжлээ” гэж өөрийгөө рекламдахгүй, эгэл даруу амьдрах ийм сайхан.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Ч.Хүрэлбаатар: Амыг минь барина гэж бодож байвал санасны гарз

Published

on

By

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсны дараа өнгөрсөн даваа гарагт төрийн ордонд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “Савада гэдэг хүний гомдлоор намайг АТГ-т шалгасан асуудал байхгүй” хэмээсэн.Харин Японы иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео Гадаад харилцааны яамаар дамжуулж, Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан нь үнэн бөгөөд АТГ шалгаж байгааг эх сурвалж баталж буй юм.Харин эл мэдээллүүдэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар албан хаягаараа дамжуулан тайлбар хийжээ.Тэрбээр “Ч.Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар бас санал бодлоо хэлье. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз.Савадагийг ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкыг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ?” гэжээ.

Continue Reading

Uncategorized

ХӨСҮТ: Өвчлөгсдийн 63 хувь нь дэлгүүр, эмнэлэг, автобуснаас халдвар авч байна

Published

on

By

Эрүүл мэндийн Яамнаас баасан гараг бүрийн ээлжит хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийлээ.Тэрбээр “Коронавирусийн тохиолдлын тоо Улаанбаатар, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудлад огцом нэмэгдэж байна. Бидний хийж буй тандалт судалгаагаар ажлын байр, гэр бүлээсээ халдвар ихээр авч байна.Түүнчлэн дэлгүүр, эмнэлэг, худалдааны төв, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн халдварласан байдал нь батлагдсан тохиолдлын 63 хувийг эзэлж байна. Халдварлаж буй иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд байна. Иймд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Continue Reading

Uncategorized

Билл Гейтс: Хүн төрөлхтнийг шинэ цар тахлууд хүлээж байна

Published

on

By

Коронавирусээс ч аюултай шинэ цар тахлуудтай хүн төрөлхтөн тулгарна, тиймээс улс орны засгийн газрууд ийм тахалтай тэмцэхийн тулд ихээхэн хөрөнгө гаргахад бэлэн байх хэрэгтэй хэмээн Билл Гейтс мэдэгджээ. Энэ талаар Financial Times мэдээлсэн байна.”Коронавирусийн омикрон болон дельта штаммууд нь түүхэн дэх хамгийн халдвартай вирусүүдэд тооцогдож байгаа ч дэлхий ертөнц илүү их үхэл, хүнд өвчлөл дагуулах тахалтай нүүр тулж болзошгүй” гэж Гейтс мэдэгдсэн байна.Гейтсийн өгүүлснээр түүний удирддаг сан болон Британийн Wellcome Trust сан Тахалд бэлэн байх бэлтгэлийг хангах хүрээний инновацийн эвсэлд 300 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд энэ эвсэл нь буурай орнуудад вакцин нийлүүлэх КОВАКС хөтөлбөрийг зохион байгуулдаг юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!