Uncategorized

МУГЖ Б.ЭНХБАТ АГСНЫ ОХИН С.БОЛОР: Монголын радио ээжийн минь дууг сонсох гэсэн сонсогчдын хүсэлтэд дарагддаг байлаа

Уянгалаг, намуухан хоолойгоороо ард олныхоо сэтгэлийг хөгжим мэт хөглөж явсан байсан түүнийг Б.Энхбат гэдэг. Тэрээр “Алтан нарны цацраг атган Ариун хөрсөнд соёолон найгасан Амьдрал жаргалын гэгээн бэлгэдэл Алаг цэцэг мөнх дэлгэрэг Энхэрхэн дэлбээг чинь тааланхан Эхийн хайраар чамайг ургуулсан юм” хэмээх “Цэцэгчний хүслэн” дууг яг л цэцэг шиг тансаг хоолойгоор дуулж, үзэгчдийг алмайруулж, нижигнэтэл алга ташуулсаар хорвоогоос буцсан ховорхон заяасан авьяастан билээ. Түүний хүчтэй мөртлөө намуухан хоолой өнөөг хүртэл бид мартаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний уран бүтээл, дахин давтагдашгүй хоолой сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнх дэлгэрч, жаргал мэдрүүлэх нь гарцаагүй биз ээ. 25 настайдаа Монгол Улсын гавьяат жүжигчин болж, олны хайр, энэрэлийг хүртэж, дааж явсан дуучин Б.Энхбат агсны охин С.Болортой ярилцлаа.Таны ээж Дарханы Б.Энхбат нэрээрээ алдаршсан юм билээ. Тэнд хэчнээн жил ажиллаж, амьдарсан бэ?-Ээж минь 1958 онд Улаанбаатар хотод төрж, хүүхэд насаа Төв аймагт өнгөрүүлсэн юм билээ. Эцэг, эхээс тавуулаа. Нэг ах, гурван дүүтэй. Ээж долдугаар ангиасаа дуулах авьяастайгаа мэдэж, мандалин тоглож, олон түмнээс урмыг үг сонсож, дуучин болох мөрөөдөлтэй болсон гэдэг. Миний ээж Хөгжим бүжгийн дунд сургуулийг ёочин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөх жилээ залуучууд эвлэлийн илгээлт аваад Дархан явахыг нь телевизээр харж, Дарханд очих хүсэлтэй болсон юм билээ. Тэгээд сургуулиа төгссөн даруйдаа хүслээ биелүүлж, үеийн охидтойгоо Дарханыг зорьсон байдаг. Тухайн үед ээжийг Дархан хотын “Залуучууд” театрын уран бүтээлчид элэгсэг дотноор хүлээн авч, ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн юм билээ. Ээж минь 1978 оноос Дархан хотод хөгжимчин, дуучин, гоцлол дуучнаар ажилласан болохоор “Дарханаасаа холдоно” гэх бодол сэтгэлд нь багтдаггүй гэж ярьдаг байсан. Ээж Дарханд залуу нас, уран бүтээлийн оргил үеэ өнгөрүүлсэн тул “Дарханы Б.Энхбат” нэртэй болсон.-Үзэгч олон таны ээжийг дуучнаас гадна хөгжимчин гэдгийг мэддэггүй байсан болов уу?-Сонсогчид ээжийг хөгжимчин гэдгийг нь сайн мэддэггүй байсан. Ээж Дарханд очсоныхоо дараа жилээс бригадаар явж, тоглолтод оролцож байсан юм билээ. Тухайн үед дуучин хүрэлцэхгүй байсан учир театрынхан нь “Чи л дуулна даа” гэж хэлсэн цагаас хойш ээжийн минь дуучин болох эхлэл бий болсон гэдэг.Ээж нь тайзан дээр ганцаараа гарч дуулж байсан тухайгаа ярьж байв уу?-Ээж дуучин мэргэжил эзэмшээгүй ч төрөлхийн авьяастай байсан болохоор 1979 оноос мэргэжлийн түвшинд дуулж эхэлсэн юм билээ. Тэр жилдээ Дарханы театрт болсон “Залуусын золбоо” концертод “Орь залуу нас” дуугаараа оролцож байсан юм билээ. Түүнээс хойш “Цэцэгчний хүслэн”, “Бүүвэй”, “Уянга цагаан хуруу”, “Тогтохоо байлаа”, “Хар торгон хамжаар”, “Цэрэг эрийн гэргийн дуу”, “Аз жаргалын алтан хараацай” зэрэг сэтгэлд хоногшсон дуугаар нь ард түмэнд андахгүй болсон доо. .-Таны ээж 1980-аад онд зохиолын дууны ертөнцөд өөрийгөө тунхаглаж чадсан авьяаслаг эмэгтэй. Танд ээжийнхээ дуунуудыг сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?-Ээжийнхээ бүх дуунд дуртай. Ээж чанга, хашхирч биш шаглаж, уярч дуулдаг байсан. Тиймээс ээжийнхээ дууг хэд ч сонссон уйддаггүй.Дахиад л шимтэн сонсмоор байдаг. Ээж минь өөрийнхөө зан чанар шиг аядуу зөөлөн, намбалаг аялгуутай дуулдаг байсан. Дуу бүхнээ өөрийнхөөрөө мэдэрч дуулдаг байсан болохоор ард түмний сэтгэлд илүү хүрдэг байсан болов уу.-Багадаа ээжийнхээ дуулахыг хэр сайн мэддэг байв. Ээжээрээ бахархаж хүмүүст гайхуулдаг байв уу?-Мэдээж, бахархалгүй яахав. Одоо ч “Дарханы Б.Энхбатын охин” гэхээр хүмүүс сайн таньдаг. Гэхдээ байнга гайхуулаад явахгүй л дээ. Ойр тойрныхон, хамт ажилладаг хүмүүс амархан мэдчихсэн байдаг. Ээж минь алтан үеийн гавьяат дуучин болохоор хүмүүс сайн таньдаг юм. Телевизийн нэвтрүүлгээр ээжийн маань тухай, уран бүтээлийнх нь тухай алдар нэртэй хүмүүс дурсан ярьдаг. Түүнийг сонсоод ээжээрээ улам их бахархадаг шүү дээ.Та ээжийгээ хэрхэн дурсан, санадаг вэ?-Ээж минь байхгүй ч гэлээ дууг нь сонсож, уярч явна даа. Ээжийн минь уран бүтээл, дуу хоолой мөнх оршиж байна. 27 настайдаа Монгол Улсын гавьяат жүжигчин болсон гэж бодохоор ямар чадалтай, авьяастай дуучин байсан гэдгийг нь надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.-Ээжийнх нь удамд дуучин байсан уу?-Ээжийн удамд нь дуучин хүн байгаагүй. Цэцэрлэгт байхаасаа мандалин хөгжмөөр тоглодог, Төв аймагт сургуульд байхдаа концертуудад дуулдаг авьяастай хүүхэд байсан юм шиг байна лээ.-Таны ээж залуудаа бурхан болсон юм билээ. Шалтгаан нь юу байсан бэ?-Би 18 настайдаа ээжийгээ алдсан. Ээж минь 2003 онд бөөрний дутагдалд орж, БНХАУ-ын Бээжин хотод бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Санхүүгийн боломжгүй байсан учир 2003 оны тавдугаар сард уран бүтээлч найзууд нь нийлж, хандивын тоглолт хийсэн. Тэр тоглолтонд Монголын алдартай яруу найрагчид, алтан үеийн эстрад, одоогийн рок попын 100 гаруй уран бүтээлч оролцсон томоохон тоглолт болж байсан. Ард түмний сэтгэлийн дэм, тусламжаар эмчилгээний мөнгө нь цугларч, ээж маань хагалгаанд орсон. Тэгээд ээж, аав хоёр Бээжинд тав, зургаан жил амьдарсан. Даанч харамсалтай нь, дархлаа сул байсан дээрээ хатгаа авч, бие нь муудаж, эмчилгээ хийлгэж байгаад 49 насандаа бурхан болсон доо.-Ээжийгээ “Одоо байсан бол” гэж харамсах, хүлээх үе танд байдаг уу?-Тухайн үед үеийнх нь дуучид тайзан дээр гарч дуулахаар “Ээж минь байсан бол ингээд л тайзан дээр зогсох байсан даа” гэж битүүхэн атаархдаг байсан. Би ээжийгээ баярлуулж чадаагүй гэж боддог. Гэхдээ ээж минь тэнгэрээс намайг сайн ханьтай учирч, сайхан амьдарч байгааг хараад баярладаг гэдэгт итгэдэг. Ээждээ залбирч, цай, сүүнийхээ дээжийг өргөж, төрсөн өдөр, бурхан болсон өдрөөр нь зул өргөдөг.Ээж нь дуугаа хэрхэн бэлддэг байсан бэ. Гэртээ дуулах дасгал хийдэг байв уу?-Гэртээ дуу, хоолойны дасгал хийдэггүй байсан. Би дуугаа бэлдээд байсныг нь санадаггүй юм. Гэртээ бие нь өвдөөд хэвтэж байхдаа ёочин хөгжмөө тоглохоороо нүд нь сэргээд л эхэлдэг байсан. Тэрхэн үедээ яг л эрүүл, саруул болсон юм шиг жаргалтай харагддаг байсан.-Та аавынхаа тухай ярьж өгөөч?-Миний аавыг Сүхбаатар гэдэг. Сэлэнгэ аймгийнх. Багш мэргэжилтэй. Дарханаас ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж, ээжтэй танилцаж байсан юм билээ. Аав минь ээжийг өвчтэй байхад маш их асарсан буянтай. Одоо үр хүүхэд, ач, зээгээ тойруулан сайхан амьдарч байна.-Ээжийнхээ уран бүтээлийн сан хөмрөгийг судалж, эмхэтгэсэн үү. Ойд нь зориулж сан байгуулж байв уу?Ээж урын сандаа 200 гаруй дуутай. Бид гэр бүлээрээ сэтгэлд хоногшсон 10 дууны клип, 18 дууны CD, DVD 2010 онд хэвлүүлж байсан. Ээж минь бурхан болохоосоо өмнөхөн есөн клипээ бүтээж, найруулагч О.Машбат агсан, гэргий МУГЖ Н.Батцэцэг нараар “Үгүйлэн санана” хөрөг нэвтрүүлгээ хийлгэж, бидэнд үлдээсэн. Монголын радио ээжийн минь дууг сонсох гэсэн сонсогчдын хүсэлтэд дарагддаг байсан. “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр ээжийн минь дуунуудыг сонсох гэж хүлээдэг, редакцад нь олон мянган захидал ирж, бүр “Дарханы Энхбатын дуулсан эгшиг дуу эх орны дөрвөн зүг, найман зовхист өдөр бүр уянгалах боллоо” гэсэн нийтлэл гарч байсан. Ээжийнхээ дуунуудыг youtube сувгаар олон мянган үзэлттэй, сэтгэгдэлтэй байгааг хараад баярладаг. Мөн ээжийн дуунуудыг залуучууд шинэчлэн дуулж байна. 2011 онд Дарханд ээжийнхээ найз нөхдийн санаачлагаар “Залуучууд” театрын хамт олон, орон нутгийн удирдлагуудтай хамтран Гавьяат жүжигчин Б.Энхбатын нэрэмжит “Сэтгэлийн аялгуу” дууны уралдаан зохион байгуулж, байр эзэлсэн оролцогчдыг Бээжин хотоор аялуулж байсан. Цаашид ээжийнхээ СD-г шинэчилж, пянз гаргах төлөвлөгөөтэй байна.-Цаг гарган ярилцсанд баярлалаа.-Баярлалаа. Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав.  Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ.  Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна.  Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм…  Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!.  Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь  Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч,  машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров.  ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.  Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм.  Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа…  #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.  Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв.  ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг  анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм.  НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!!  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *