Uncategorized

ОНЛАЙН ПОКЕРЧИД ДАРААХ АРГААР ТОГЛОГЧДЫН ХӨЗРИЙГ ХАРАХ МӨН ХИЙМЭЛ ТОГЛОГЧ ОРУУЛЖ ХОЖДОГ НЬ ТОГТООГДСОН тул амьдарлаа алдхаас болгоомжино уу???

Мөрийтэй тоглоомоос үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, орон байр, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж эд хөрөнгөөрөө хохирох, залилах гэмт хэргүүд гарсаар байгааг цагдаагийн газраас мэдээлсээр. Гэвч залуус амьдралаа мөрийнд тавьсан хэвээр. Цахим хуудаснаасаа “покер тоглоом” гээд хайхад хэдэн мянган илэрц гарч ирж байна. Ороод сонирхвоос админ гэх нууц этгээд “Яг одоо цаггүй зуун мянгад ширээ байна, шинэ гишүүд хорин мянгаар бонус аваад тоглоорой”, “Таван мянгад ширээ байна. Эхний 9 хүн үнэгүй шүү” гэх мэт пост хуурамч хаягаараа бичсэн байх. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ядмагхан сэтгэлгээнээс болоод их хэмжээний мөнгө алдах, цаашлаад өрөнд орох, донтох зэргээр хохирч буй энэ цаг мөчид бид сэрэмжүүлэг болгон энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ. ИРГЭН Б: АЛДСАН МӨНГӨӨ БУЦААЖ ОЛОХ ГЭЖ ТОГЛОСООР ДАХИАД Л АЛДДАГ Иргэн Б нэг жилийн турш онлайн покер тоглоом тоглосон. Тэрээр жилийн хугацаанд нийт 50 сая төгрөг алдаж, 70 сая төгрөгийн өрөнд орсон байна. Тэрбээр “Нэг жил покер тоглосон. Нийтдээ 120 сая төгрөг алдсан. Анх маш бага мөнгөөр тоглодог байсан. Үргэлж л хождог байлаа. Байраа томруулах зорилготой байсан болохоор энэ аргаар мөнгө хялбархан олж болох юм байна гэж бодож, сая төгрөгөөр тоглож үзсэн. Таван сая болгож чадсан. Тэр үеэс л шөнө ч нойр хүрэхгүй мөнгөө өсгөх талаар бодож эхэлсэн. Тоглож эхэлснээсээ хойш дандаа мөнгө хождог байсан болохоор хожих юм шиг санаад 15 саяар тоглоод шууд л алдсан. Шоконд ороод мөнгөө заавал буцааж авах гээд дахин тоглоод алдсан. Алдаад байгаа юм чинь ингээд л больё гэж боддоггүй юм байна билээ. Заавал мөнгөө эргүүлж авах бодол төрдөг. Онлайн покер тоглоомд их мөнгө алдсан хүмүүс яг л над шиг ийм бодолтой байдаг байх. Мөнгө хожих бүрд улам их шунал хөдөлнө. Алдаад ирэхээрээ алдсан мөнгөө буцааж авах гэж тоглосоор анх алдсан мөнгөө хэд дахин үржүүлж алддаг. Ерөнхийдөө бол онлайн покер тоглоом чинь цаанаасаа ямар хөзөр буух нь шийдэгдчихсэн луйврын зүйл гэдгийг сүүлд ойлгосон. Эхэндээ бага мөнгөөр тоглож эхлэхэд дандаа хожно. Хожиж байгаа хүн чинь их мөнгө олох гэж мөнгөө их хэмжээгээр нь тавьж эхэлдэг. Энэ замналаар л олон хүн мөнгөө алдаж байгаа даа” гэлээ. Тэрбээр хадгаламжинд байсан мөнгөөрөө тоглож эхэлсэн бол мөнгөө алдсаны дараа машинаа заржээ. Ойр дотны хүмүүсээсээ мөнгө зээлсээр нэг л мэдэхэд олон хүнд өртэй болчихсон байсан. Харин одоо өрөө дарахын тулд байраа зарах гэж буй талаараа дурдсан юм. Бид сурвалжилгынхаа хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Түвшинжаргалаас тодруулга авлаа. Б.ТҮВШИНЖАРГАЛ: ТОГЛОГЧ НАРЫН ХӨЗРИЙГ КОМПЬЮТЕРООСОО ХАРАХ МӨН ХИЙМЭЛ ТОГЛОГЧ ОРУУЛЖ ХОЖДОГ НЬ ТОГТООГДСОН -Онлайн покер тоглоомын эсрэг цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч, ажиллаж байгаа вэ?-2021 оны 10-11 сард Улсын ерөнхий прокурор, Монгол банкны ерөнхийлөгч, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын баталсан “Хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Мөн цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 461 сайтыг Монгол улсаас хандах хандалтыг хязгаарлаж, 226 иргэний 461 данс дахь нэг тэрбум гаруй төгрөгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилсэн. -Онлайн покер тоглоомыг зохион байгуулах тохиолдол их гарч, иргэд тэр хэмжээгээр хөрөнгөө алдаад байна. Үүний ард залилангийн шинжтэй үйлдэл байна уу? -Онлайн мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдогч этгээдүүдэд чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах, мөн хиймэл тоглогч оруулан хожуулах байдлаар программчилсан нь тогтоогдсон. -Он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ? -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 803 бүртгэгдсэн. Эдгээрээс цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үндэслэлээр 633 гэмт хэрэг шалгагдсан. Үүний: 79 хэрэг бүртгэлийн хэргийг хаах Есөн хэргийг хэрэгсэхгүй болгох 32 хэрэг бүртгэлийн хэргийг нэгтгэх 61 хэрэг бүртгэлийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Нийт 181 хэргийг шийдвэрлэж ажилласан.-Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээлэл, гомдлын дагуу шалгалт явуулахад анзаарагддаг л байх. Мөрийтэй тоглоомыг ихэвчлэн ямар насны хүмүүс тоглодог вэ? -Насанд хүрсэн иргэд ихэвчлэн тоглодог ч өсвөр насны хүүхдүүд тоглосон тохиолдол бүртгэгдэж байсан. Насанд хүрсэн иргэдийн хувьд цалинтай учраас ахиу мөнгөөр тоглодог. Харин өсвөр насныхны хувьд бага мөнгөөр тоглох жишээтэй. Цагдаагийн байгууллагад 461 гомдол ирүүлсэн. Үүнээс: 387 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. 46 гомдол мэдээллийг түдгэлзүүлсэн 18 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн 10 хэрэг бүртгэлийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцож тоглох аль аль нь хууль бус үйлдэл гэдгийг мэддэггүйн улмаас гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй тул та бүхэндээ сэрэмжлүүлж байна. ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ Цахим мөрийтэй тоглоом: Компьютероор покер, казино тоглох, спортын мөрий тавих зэрэг хамаардаг. Анхны цахим казино нь 1994 онд нээгдэж байсан бол өдгөө дэлхийн ихэнх улс оронд үүнийг хориглосон.Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Эрүүгийн хуулиар хуульчилжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах /Энэ зүйлийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.Харин мөрийтэй тоглоом тоглох үйлдлийг зөрчлийн тухай хуулиар хуульчилжээ. Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом тоглох /Энэ зүйлийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Ж.ДАВААДУЛАМ Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *