Connect with us

Uncategorized

ЗУРХАЙЧИД 2021 ОНЫ ХАМГИЙН АЗ ХИЙМОРЬТОЙ БАЙХ ОРДЫНХНЫГ НЭРЛЭЖЭЭ

Published

on

2021 он оддын ямар ордынхонд таатай байх, харин ямар ордынхон дараа жил илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэй тухай зурхайчид ярьжээ. Од гарагсын шинжээчдийн үзэж байгаагаар, Бархасбадийн нөлөөнөөс болоод аз хийморь гал махбодитнуудын талд байх болно гэжээ.Аз хийморьтай ордынхны тоонд хонь, арслан, нумын ордынхон орж байна. Бархасбадь гарагийн нөлөөнд байдаг нум, арслангийн ордынхон бусдаас илүү аз хийморьтой байх болно гэж зурхайч Павел Чудинов ярьжээ.

Гэвч хэрвээ арслангийнхны хувьд зуны улирал хамгийн аз хийморьтой байх бол, нумынхныг бүр оны эхнээс аз хийморь ивээх ажээ. Нарны аймгийн хамгийн том гарагийн нөлөөнд бас байх хонины ордынхон ч 2021 оны эхний саруудад аз хийморьтой байна хэмээн найдаж болох гэнэ. Зурхайч Лилия Любимова ч гал махбодитнууд аз хиймортой байхыг дурджээ. Гэхдээ өөрийн аз хийморьт эргэлзэхгүй байж болох бас хоёр ордынхныг тэр нэрлэсэн байна. 2021 онд хувь заяа жинлүүр, бумбын ордынхонд олон таатай бэлэг барина. Үүний зэрэгцээ, ирэх он үхэр, мэлхийн ордынхны хувьд таатай, тайван жил байх болно гэдгийг Любимова тэмдэглэжээ. Харин шороон махбодитнууд амьдралын шинэ мөчлөгөөс болоод амьдралд нь өөрчлөлт гарна хэмээн найдаж болох гэнэ.

Матрын ордынхныг хамгийн олон өөрчлөлт хүлээж байгаа бөгөөд тэдний амьдрал ойрын хоёр жилд танигдахын аргагүй өөрчлөгдөж мэднэ гэж Чудинов ярьжээ. Өөрчлөлтийг эерэг байлгахын тулд тэвчээртэй, бологоомжтой байх шаардлагатай гэнэ. Любимовагийн хэлснээр, энэ үед эрүүл мэнддээ хангалттай анхаарал хандуулах нь охины ордынхны хувьд чухал, түүнчилэн маргалдаж муудалцахаас зайлсхийн, ажил дээрээ нямбай нягт байх хэрэгтэй.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас

Published

on

By

БАТМӨНХ: Бид хоёр танилцаад 25 жил болж байна. 2017 оны 1 сард бага охин маань Америкт төрсөн юм. Тэгээд хүүхдийнхээ хүйг аав нь тасалдаг юм билээ. Тэр үед надад яг л үхэл амьдралын зааг дээр байгаа маш төвөгтэй мэдрэмж төрж байсан. Өөрөө тусалж чадахгүй мөртлөө, эхнэрийнхээ евдөж байгааг харах маш хэцүү.

Эмэгтэй хүн төрөхдөө эрүүний яснаас бусад бүх яс нь салж байж, 2 яс салдаг гэдэг. Хүн алдаж байгаа юм шиг маш аймар мэдрэмж байсан л даа. Бас нөгөө талдаа шинэ амь, шинэ амьдралыг угтаж авч байгаа.Эр хүн бол эхнэрээ төрөхөд заавал дэргэд нь байж, мэдрэх л ёстой тийм зүйл гэж ойлгосон.

Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас л бүх зүйл болсон байсан л даа. Тэгээд бодсон. Би ингээд өнгөрөх юм бол ард үлдэж байгаа гэрийнхэн минь яах билээ, нөгөө ярьдаг мөрөөддөг байсан зүйлээ хийж чадалгүй, үзэж чадалгүй дуусна гэхээр л..

Тэгээд гэрийнхэнтэйгээ удаан амьдрахын тулд өөртэйгөө тэмцэж эхэлсэн. Хамгийн түрүүнд зохистой хооллож эхэлсэн, дасгал хөдөлгөөн байнга хийдэг болсон. Үр дүнд нь 5 жилийн хугацаанд 20 кг хассан.

Хүн ер нь богино хугацаанд их жин хасах гэж өөрийгөө хүчлэлгүй, зөв зохистой тууштай байх ёстой юм байна гэж бодсон. Манай гэр бүлийн хүн ч хамтдаа дасгал хийгээд 15 кг хассан. Тэгэхээр нэг нь зөв зүйл хийж эхэлвэл дэргэдэх хүндээ нөлөөлөөд, хамтдаа зөв зүйлийг бүтээдэг. Хэрвээ таргалалттай тэмцэж байгаа хүн байгаа бол тэр хүн хамгийн эхэнд өөртэйгөө ярьж, өөрийгөө шүүмжилж, өөрийгөө ялах хэрэгтэй. Хүнийг ялах амархан, өөрийгөө ялах хамгийн хэцүү.

ГЭРГИЙ ЭНХТУЯА: Хамгийн гол нь аялал. Аялал бид бүхнийг илүү таниулж, илүү их ярилцуулж, илүү их ойлголцуулдаг. Аяллын үеэр хүүхдүүдэд амьд харилцаа үүсгээд хамт тоглоод, хамт аялаад ирэхээр илүү их дотор байгаа зүйлээ гаргаж, яг өөрийнхөөрөө байдаг санагддаг.

Манай Мөнхөө хүүхдүүдийнхээ яг нас насанд нь тохируулж, найз шиг нь ярилцдаг. Бага охинтойгоо цэцэрлэг дээр болсон зүйлийг яриад, цасан охины бүжиг хийдэг бол том охинтойгоо кофе уугаад гадуур алхаад ярилцах жишээний. Тэгэхээр мартаж болохгүй зүйл бол их ярилцаж, хурдан ойлголцох.

БАТМӨНХ: Яг үнэндээ манай гэрийнхэн баярыг ёс төдий тэмдэглэдэг. Нэг их нүсэр, сүртэй тэмдэглээд байдаггүй. Шинэ жилээр гацуураа засна, ширээ тойрч сууна. Даруухан баярлах дуртай. Харин эсрэгээрээ аяллын өмнө том жижиггүй бүгд маш их баярлаж, догдолдог. Яг л нэг баяр мэт хүн бүр догдолж, хувийн бэлтгэлээ хангаж, аяллын өмнөх орой унтаж чадахгүй догдолдог.

The post Би 20 кг жин хассан юм. Таргалалтаас болоод бие евдөөд, эмнэлэгт хэвтсэн юм. Эхэндээ онош олдохгүй байсан боловч сүүлдээ таргалалтаас appeared first on Goldencos.

Continue Reading

Uncategorized

Н.Учралын үзэсгэлэнт гэргий Том Хүүгийнхээ бэлгээр гангарлаа

Published

on

By

УИХ-ын гишүүн хүнд өвчнөө ялан дийлж эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Тэрээр хоёрхон хоногийн өмнө өөрийн цахим хуудаснаа зургаа тавьж олон хүний хайр ерөөлийг хүртсэн юм. Тэгвэл түүний үзэсгэлэнт гэргий болох Сэлэнгээ өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ ” Ээжийнхээ гарын хоолыг санасан Тэм хүүгийн минь бэлэг энэ хөл хориотой үеийн байнгын минь гоёо болжээ” гэв. Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье

Continue Reading

Uncategorized

САХАРЫН ӨВЧТЭЙ ГЭЖ САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ БОЛЛОО ХАДГАЛААД АВААРАЙ

Published

on

By

Сахарын өвчтэй хүмүүст.

Би сахарын өвчнөө мэдэхгүй жаахан хүндрүүлчихсэн байж бгаад энэ зун мэдлээ. Хэвийн бус таргалалт явагдаж, нүдний хараа муудан, гар хуруун дахь шарх эдгэхгүй бараг 6.7-н сар хагархай хуруутай, ам хатаж байнгын юм уугаастай, тэр хирээр шээс байн байн жоохон хүрдэг, хөл өвдөгнөөс доош шагайгаараа хүчтэй өвдөн хөлийн хуруунд яс ургаж, дэлүү нойр булчирхай өвддөг байлаа. Сахарын хүндрэл маань хөл нүдэндээ нөлөөлж хөл маань өөрийн мэдэлгүй бадайрч мэдээгүй болдог байлаа. Хүчтэй өвдөж байнга л өвчин намдаах эм ууж тослуулж бариулж шаналдаг байсымаа.

Өвдөж шаналсан тэр үеийг бодохоор одоо ч гэсэн айх сэтгэл минь төрдөг. Гэхдээ би одоо өөрийгөө эрүүл болсон гэж боддог. Учир нь сонгины хальс тасралтгүй ууж байгаа болохоор сахарын эм тарианд орсонгүй. Ямарваа нэг хүндрэл өгсөнгүй.

Бид дэндүү хайнга юм. Сахартай болчихож гэдгээ мэдснээс хойш ёстой л энэмуу өвчинг нам дарж авна гэсэн зүтгэлээр элдвийн юм уншиж мэдээлэл цуглуулаад үзэж тарлаа. Хамгийн шилдгээр сонгино шалгарлаа даа. Манайх дандаа монгол сонгиноо хэрэглэдэг. Тусгай саванд сонгиноо хийгээд гэрийхэндээ хальсыг нь хаяж болохгүй гэж лүндэндээд цуглуулж эхэлсэн. 3-4 ширхэг сонгины хальс болмогц шилэн саванд хийгээд дээрээс нь буцлам халуун ус хийхээр тэр дороо хандарч гоё шаргал өнгөтэй болно.

Би хөрсөн хойно нь өглөө өлөн дээрээ нэг стакан, орой унтахдаа бас нэг стакан уучихаад л унтчихдаг. Эхэндээ мэдэхгүй замбараагүй хэзээ ч хамаагүй уугаад зүрх дэлсээд уур аашаа барьж чадахгүй хачин юм боллоо. Тэгсэн чинь сонгины хальс цус цэвэрлэж судас тэлдэг сайн үйлчилгээтэй юм бна лээ. Нөгөө муу зүрх маань тэгээд л дэлсээд байсын бна лээ. Тэгээд эмчилгээний журмаар оройдоо л нэг аяга уух байсныг оросын сайтнаас олж мэдсээн. Сонгины хальсны ханд уухад эхний 10д хоног их гүйлгэсэн. Их өмхий ёстой л дотор ялзарсан мэт. Тэгээд л гүйлгэхээ зогсоод биенд эерэг өөрчлөлт гарч илт хөнгөрдөг. Одоо байнга л сонгины хальсаа хандалж тавьчихаад өглөө оройдоо хүртсээр. Сахар надаас холдсоор л.

Ганц сахар гэлтгүй бүх л өвчинд их тустай санагдсан. Ялангуяа зүрх судас.

Сонгины хальс ууж эхлэхтэй зэрэгцэн эхний 2 сар хоолны дэглэм яс барьсан. Хар бор гурилан бүтэгдэхүүн хэрэглэж өөх тосыг хаяж байцаа юуцай мэтийн ногоон навчит хоол шөл идэж, уух цайндаа энхжингийн сахар бууруулах цайг / номинд бгаа/ хэрэглэсэн. Одоо бол хоолны дэглэмийг хаяж дуртай бүхнээ идэж сонгины хальсаа уусаар. Одоо 4дэхь сардаа уугаад л байж бна. Байнгын тогтмол хэрэглээ болсон.

Үүний хүчинд сахарын эм тарианд орсонгүй хэрэглэсэн ч гүй. Эм тарианд орсон бол та бүхэн дэглэмээ сайн бариад сонгины хальсаа уугаад л бай. 3.4н сарын дараа сахар тогтворжоод биед эерэг байвал эм тариагаа багасгаж болох байх. Миний сахар 28тай байсан. Одоо хаа нэг аптек ороод сахараа үзүүлэхээр 5.6гаас хэтэрдэггүй.

Монголчууд бид дэндүү хайнга өөрсдийнхөө төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэйг ер ухаардаггүй тууштай байж чаддаггүй шүү. Элдвээр бүү дайраарай. Сахарын өвчингөө дийлж яваа нэгэн та бүхэнд тус болох байх гэсэн үүднээс өөрийнхөө туршлагаас хуваалцлаа.

Мартах шахлаа. Сууж босох дасгалыг өдөртөө ядаж 10-20н удаа хийж бгаарай. Хөдөлгөөн дасгал чухал. Хөлний хуруун дээрх ургасан ясыг би хааяадаа шар тос түрхэж бгаад л нухаад бдын. Өвчин ортол нь сайн дарж нухахаар хэд хоног зүгээр болчихно. Ямартай ч бие маань эрүүл шинжиндээ ороод л байгаа. Аа тийм найруулсан хандаа 2 хоног л ууна. Хоёр хоног тутамд шинэ ханд найруулна шүү.

За та бүхэндээ сайн сайхан эрүүл энхийг хүсье.

ШЭЙРЛЭЭД АВААРАЙ 

Continue Reading

Trending

error: Content is protected !!