Connect with us

Uncategorized

Жүжигчин А.Ганчимэг: Хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг аварга болжээ…

Published

on

Жүжигчин Ганчимэг цахим хуудаснаа “Ёстой сонин сайхан учрал боллоо…

2014 онд охиноо төрүүлчихээд 1 сар гаруйтай кино зургандаа орж Хөвсгөлд зурагтай явж байхад хөх чинээд хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг аварга болжээ.

“ээжгүй өссөн болохоор таний сүүг уухад үнэхээр гоё амттай байсан.

Бүр 3 том аяга уусан, Надад их хүч өгсөн гэхийг сонсоод хайр хүрч, хамаг сэтгэл баяслаа “Улам мундаг болноо ээжээ” гэсэн яг л хүүхдээрээ….

Хүссэн бүхэндээ хүрч эх орныхоо нэрийг мандуулж, алдараа мөнхөлсөн тамирчин болоорой… үргэлж дэмжиж, ерөөж явах болноо.” хэмээсэн байна.

2020.09.07

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Дуучин Ука 1995 онд ийм охин байжээ…

Published

on

By

“Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Укаг танихгүй хүн бараг үгүй болсон. Түүнийг анх хамтлагийн ахлагчаар нь таньдаг байсан бол өнөөдөр гоцлол уран бүтээлээр нь илүүтэй мэднэ.

Исгэлэн жимсний нэрээр нэрлэгдсэн хамтлагтаа ороод түүний амьдрал олны өмнө ил байдаг болсон биз. Харин үүнээс өмнө нь тэрбээр үсчин, гоо сайханч, бүжигчин хийж явсан. Арван жилийн сургуулиа төгсөөд “Орхон” дээд сургуульд орчуулагч, нарийн бичгийн ангид сурч байсан нэг жил сураад өөрт нь ийм ажил зохихгүй гэдгийг ойлгосон гэдэг.

Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид орхоор шалгалт өгсөн ч тэнцээгүй юм. Үүнээсээ болж шантралгүй өөрийн хичээл зүтгэлээр өнөөгийн энэ амжилтад хүрсэн хэмээгддэг түүний Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, үйлчилгээний коллежийн Үсчний ангийн 1-р дамжааны оюутан Ука 1995 онд ийм охин байжээ.

Continue Reading

Uncategorized

Л.Энх-Амгалан: Өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг зогсооно

Published

on

By

Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа юу гэвэл, тийм. Төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх, гадаад өрөө яаж дарах вэ гээд асуудал юу мундах билээ. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газарт “бүсээ чангалах” том даалгавар оногдоод байгаа юм. Үндсэндээ хэтэрхий их хөөсөрчихсөн төсвөө хэмнэх шаардлагатай байна. Тэвчиж болох бүхнийг тэвчээд, хэрэггүй зардлуудаа бууруулах шаардлага бий. Гэтэл харамсалтай нь ирэх оны төсөв дээр хэмнэх биш, харин ч хэрэгтэй хэрэггүй баахан зардал төлөвлөчихөөд байгаа.

30 сая төгрөг хэр их мөнгө вэ. Зарцуулж буй хүнээсээ л хамаарах байх. Монголчуудын дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрлээ гэх Үндэсний статистикийн хорооны тайланд итгэвэл дундаж орлоготой иргэний 27 сарын цалин гэсэн үг. Түүнчлэн Монголд 905 мянган хүн сард 166 мянгаас бага орлогоор амьдралаа залгуулж буй гэх ста­тистикийг НҮБ-ын хийсэн судал­гаанаас харж болно. Тэгвэл өнөөх 30 сая төгрөг тэрхүү сая шахам хүний 15 жилийн хэрэглээний мөнгө болж байна. Ингээд бодо­хоор 30 сая гэдэг асар том тоо юм. Гэхдээ зарим хүний хувьд тийм биш. Жилийн 30 сая төгрөгийн төлбөртэй дунд сургуульд хүүхдээ сургадаг айл Монголд олон бий.

Continue Reading

Uncategorized

Зугтах тусам үйлийн үрэндээ ороогдож, булзах тусам гуниг зовлондоо дөрлүүлдэг…Мэсэн хүрдний сургаал!!!

Published

on

By

Буддын их хөлгөн ёсны амин зүрх нь бодь сэтгэл юм. Бодь сэтгэлийг янагуухь, үнэмлэхүй гэж хоёр ангилдаг. Янагуухь бодь сэтгэл нь энэрэл нигүүлсэл бол үнэмлэхүй бодь сэтгэл нь хоосон чанарын билиг ажгуу.Зугтах тусам үйлийн үрэндээ ороогдож, булзах тусам гуниг зовлондоо дөрлүүлдэг энэ амьдралыг өөрчлөх алтан жор – бодь сэтгэл гэдгийгэртний мэргэд нээжээ. Үйлийн үр, зовлон шаналлаас булзаарах хэрэггүй. Хаагдмал явцуу сэтгэлд л нүгэл нүглээрээ, зовлон зовлонгоороо үлддэг.  Нээлттэй зүрх сэтгэлээр хүлээн авч, ажиглан бясалгах цагт нүгэл ч нүгэл биш, зовлон ч зовлон биш, арилсан сэтгэл, амирласан цэнгэл болон хувирах.Эл нууцад нэвтэрвэл хорт жимс идээд өд сөд нь солонгорох тогос мэт хорвоогийн гашуун амьдралаас бурханы гэрэл бадраагч бодьсадва болно. Энэ бол хоосон цэцэрхэ л биш, үе үеийн гэгээнтнүүдийн үйл амьдралаар нотолсон бодит үнэн. Туршаад үз, тэгээд итгэ! гэж Будда шавь нартаа хэлдэг байжээ.

Continue Reading

Trending

error: Content is protected !!