Connect with us

Uncategorized

Жүжигчин Б.Тамирын экс Э.Номин шинэхэн нөхөр Н.Номтойбаяраа хүлээсээр…

Published

on

УИХ-ын гишүүн Б.Номтойбаяр хувийн амьдрал нь тогтворгүй байсан. Монголын сайхан бүсгүйчүүдтэй ээлж дараалан нэр холбогдсон Н.Номтойбаяр анх УИХ-ын гишүүн болсон жилээ буюу 2012 онд Б.Мандхай гэдэг бүсгүйтэй хурим хийж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан.

Хамт амьдарсан дөрвөн жилдээ хоёр ч охинтой болсон албан ёсны эхнэр Б.Мандхайгаас салж амжаагүй “Киви” хамтлагийн дуучин Агийтай холбоотой болсон. Хамтдаа Алтай Таван богд ууланд авирч, нисдэг тэргээр зугаалж гурван жил шахам холбогдсон. Агий, Номтойбаяр хоёр Булган аймагт явж байгаад Түлүүгийн даваанд мотоцикльтой иргэнийг мөргөн амь насыг нь хохироосныг бүгд мэднэ.

Харин олонд цуутай хосууд нэг л өдөр салж, итгэж сонгосон Н.Номтойбаяр нь гэнэт орхисонд цочирдсон Агий сэтгэл санаагаар унаж, олны өмнө гарахаа больсон гэдэг. Дуучин Агийгаас салсан Н.Номтойбаяр Э.Номин гэдэг бүсгүйтэй гэрлэж, хүүтэй болжээ.

Э.Номин нь урьд жүжигчин Б.Тамиртай үерхэж байсан. Хайртайгаа зарлан тунхагласан хосын харилцаа бүтэлгүйтэж, Э.Номин нь Номтойбаяртай гэрлэж, “МАК”-ын ам бүлд багтжээ. Н.Номтойбаяр хэцүү нэртийнд байгаа болохоор залуухан Э.Номин хүүгээ тэврэн, эр нөхрөө хүлээж байна.

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Онгоц мөргөлдөхөөс сэргийлж чадсан баатар Б.Даваасамбууг алдаршуулаан зүрх даран шэйр хийгээрэй

Published

on

By

Онгоц мөргөлдөхөөс сэргийлсэн Б.Даваасамбууг ОУ-ын нийгэмлэгээс шагнажээ Иргэний нисэхийн үндэсний төвийн /ИНҮТ/ нислэгийн удирдагч Б.Даваасамбууг Олон улсын “Хил хязгааргүй Агаарын навигаци” нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс шагнажээ.Тэрээр агаарын хөлгүүд ойртон мөргөлдөж, осол болохоос амжин сэргийлсэн бөгөөд ийм явдал жилд дунджаар хоёр удаа л болдог байна.Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-аас манай нутгийг чиглэн нисэж явсан “Кореэйн Эйр” компанийн агаарын хөлөг манайхаас ОХУ-ын нутгийг чиглэн нисэж явсан “Аэрофлот” компанийн агаарын хөлөгтэй хоёр улсын хилийн орчимд мөргөлдөх аюул тулгарсан байна.Энэ үед ажил үүргээ гүйцэтгэж байсан, ИНҮТ-ийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Нислэгийн удирдагч Б.Даваасамбуу нөхцөл байдлыг тодорхойлон өөрийн бүсэд нислэг үйлдэж байсан агаарын хөлгийн чиглэлийг өөрчлөх заавар өгч шуурхай арга хэмжээ авснаар агаарын хөлгүүдийг мөргөлдөх аюулаас аварчээ.

ОХУ-ын нислэгийн удирдагчийн гаргасан алдааг ийнхүү манай нислэгийн удирдагч залруулан аюул ослоос сэргийлж чадсан бөгөөд хэрэв нэг минут л хоцорсон бол осол болох магадлалтай байв.Түүний гавьяаг Олон улсын “Хил хязгааргүй Агаарын навигаци”нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс сайшаан “Нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад онцгой гавьяа байгуулсны төлөө” дипломоор шагнасан байна.

Түүнчлэн уг нийгэмлэгийн “Агаарын навигацийн түүх хувь хүмүүсийн дүрээр” хэмээх түүхэн галерейд зураг түүхийг нь байршуулахаар шийдвэрлэжээ.

 

Continue Reading

Uncategorized

Осоржамаа: Байртай болсондоо маш их баяртай байна Удаан нуусанд yyчлaapaй

Published

on

By

Фэйсбүүкт элдэв лайв хийж олны анхаарлыг татаад зогсохгүй сонирхолтой амьдралаараа хүмүүсийн ярианы сэдэв болдог Осоржамаа саяхан шинэ байранд оржээ. Лайв хийж үзэгчдээс хандив цуглуулдаг тэрбээр нэгэн лайвдаа байртай болохыг хүсч байгаагаа илэрхийлж байсан удаатай.

Тиймээс түүнд хэсэг залуус 3,4 хороололд байрлалтай 2 өрөө байр бэлэглэжээ. Харин өчигдөр тэрбээр шинэ байранд орж байгаагаа мэдэгдсэн байна. Хороололд 2 өрөө байр авсан гэдгээ хэлсэн ч хэрхэн гэдгээ танилцуулсангүй.

Continue Reading

Uncategorized

“Нүдэн гоо” дууны клипэнд тоглосон Б.Сугарсүрэн гэж хэн бэ???

Published

on

By

Үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохион, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дуу олны анхаарлыг ихээхэн татаж байна. “Намайг дагаад цэнгэ”-ээс ч задгай клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Нөгөө талаар нийтийн дууны хэв маягийг эвдсэн, шинэлэг дуу болж хэмээн сайшаах хүн ч бий.

Тэгвэл “Нүдэн гоо” дуунд бодибилдинг, фитнессийн тамирчин Б.Сугарсүрэн тогложээ. Бодибилдингийн анхны монгол тамирчдын нэг тэрбээр анхны фитнесс мисс. ОУХМ цолтой, шүүгчийн А зэрэглэлийн зэрэгтэй. Зургаан настайгаасаа спортоор хичээллэсэн Б.Сугарсүрэн Москва хотод арван жилээ төгсөн, МУБИС-ийг дүүргэсэн. 2000 оноос хойш бодибилдинг, фитнессээр хичээллэж буй тэрбээр улсын хошой аварга, Азийн АШТ-ий олон медальтай, Азийн аварга. Б.Сугарсүрэн 2008 онд “Монголын мистер” тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлж, улсын шилдэг болсон. Тэрбээр 2014 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!