Connect with us

Uncategorized

Шадар сайд С.Амарсайхан “Битгий xyц” гэж хэлээд бүлгийн хурлыг орхиж гарчээ

Published

on

Энэ долоо хоногийн даваа гарагт болсон УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан оролцож, kopoнавиpycийн xaлдварт цap тaxaлтай тэмцэж буй Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, АН-ын бүлгийн гишүүдийн асуултад хариулсан байна

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Шадар сайд С.Амарсайханы танилцуулсан мэдээллийг голж бүлгийн хурлаасаа хөөжээ.

Учир нь тэрээр “Эдийн засгийн хямрал Монголыг дуусгаж байна. Замын-Үүдийн авилгаас болоод нэг компани нэг машин гаргахад есөн сая төгрөгийн авилга төлж байна. ЗамынҮүдээр өнөөдөр нэг ч машин гарахгүй байгаа.

Хэвлэлийнхний амыг хаагаад яриулахгүй байна. Ингэж удаан явахгүй шүү” хэмээгээд С.Амарсайханыг бүлгийн хурлаасаа хөөж гаргажээ. Харин Шадар сайд С.Амарсайхан “X.y.ц” гэж хэлээд гарсан талаар эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: isee.mn

Алимаа буюу П.Хишигбуян: “Манайх айлын aмбaapт амьдардаг байлаа, Тэр үед би аавыгаа өөр хүнтэй яBaлдaж байгааг олоод мэдчиxсэн”

Манайх ам бүлээрээ Сайханы Хөтөлд нэг өрөө байранд байж байгаад түүнийгээ зараад өөр байранд орохоор боллоо. Байраа тухайн үед 400 мянган төгрөгөнд л зарсан. Тэгсэн чинь сарын дотор мөнгөний ханш айхтар унаад байрны үнэ огцом нэмэгдчихэв. Нөгөө хуучин зарсан байрны маань үнэ бүр 1 сая 500н мянга болоод явчихлаа. Ээж аав 2 бүр паниканд ороод намайг Дарханд эмээ дээр үлдээж нэг хэсэгтээ хотод байж байгаад тэндээсээ Налайхад очиж амьдарч эхлээд жилийн дараа Дарханаас намайг өөрсөд дээрээ авчирсан. Нэг Казак айлын хашаа байшингийн амбаарт амьдран суудаг боллоо. Айлынх нь хүүхдүүдэд хөөрхөн шоглуулнаа, намайг оруулахгүй заримдаа хаалгаа хаачихна. Би ээжид шоглуулснаа ховлохоор ‘Удахгүй эндээс нүүнээ. Өөрсдийн гэсэн хашаа байшинтай болноо’ гэж тайвнаар хариулна.

Нэг их удалгүй ээжийн хэлснээр болж бид өөрсдийн гэсэн хашаа байшин худалдаж авлаа. Бүр жижигхэн дэлгүүртэй хашаа байшин. Аав байшингийнхаа нэг том өрөөг гарааш болгоод тэндээ нүүрс хутгаж авдаг нэг ковш гээд юм байдаг юм, ковш гагнаж хийдэг болсон. Миний мэдэхийн аав маш хөдөлмөрч байсан, тийм болохоор амьдрал амбаарт байсан үеээ бодвол нүдэн дээр дорхноо л босоод ирэв. Ээж хашааныхаа дэлгүүрийг ажиллуулна. Заримдаа би зогсоно. Ойр тойрон эмийн сан байхгүй болохоор зөвшөөрөлгүйгээр нууцаар жижиг сажиг эм зарна. Бас тамхи. 8н нэрийн дэлгүүр биш болохоор уг нь болохгүй шдээ. Нэг удаа би дэлгүүр дээрээ зогсож байтал нэг ах гаднаас ороод ирлээ. Ахын дүү наад талхнаас чинь нэгийг, тэр хиамнаас нэгийг гээд л уутлуулаад авлаа. Би ‘Ахаа тэдэн төгрөг болж байна’ гээд хэлсэн чинь өөдөөс ‘Миний дүү, Энэ бол д.э.э.р.э.м’ гэснээ гараад гүйчихсэн. Хар шөнө би хаанаас тэр ахыг барьж авна гэж гарч гүйх билээ ээждээ очоод л д.э.э.р.э.м.д.ү.ү.л.с.нээ хэлж байгаа юм чинь. Манайх дөнгөж тавган антенн тавиулаад аймар олон суваг зурагтаар гардаг болчихсон. Орой Universe Best songs их гардаг байлаа.

Манай аав эрэгтэй хүүхэд хүсдэг байсан юм шиг байна лээ, намайг гарахад эрэгтэй хүүхэд биш байсан чинь ээжид Оргүйгээс охинтой нь гэж хэлсэн гэсэн. Би чинь аавдаа яагаад ч юм таалагдах туйлын хүсэлтэй. Жаахан эрэгтэйлэг байвал аавд таалагдаж магадгүй ч юм шиг. Аавыг дайн бaйлдaaнтай кино үзэхээр хажууд нь албаар шимтэн үзнэ. Ааваасаа кок авчих гээд л. Ер нь ааваас кок авах л хамгийн гоё. Надад ааваас илүү шударга, ааваас илүү мундаг хүн байхгүй юм шиг л санагдана, аав шигээ л хүнтэй том болоод суух юмсан гэж боддог байсан даа. Ээжид бол бүх юмаа ярина, аавтай бол арай өөр ахисан түвшинд харьцна. Аавтай хамаагүй дундаа орж болохгүй, амжилт гаргасан тохиолдолд л аавтай ярьдаг ч юм уу. Миний бүх хичээл жигд сайн ч биеийн тамир орж эхэлсэн үеэс эхлээд биеийн тамир дээр л уначихдаг боллоо. Аав ээж 2 гайхаад надаас биеийн тамирын юу нь тийм хэцүү байгааг бүр асууна. Энэ яг манай хүүхэд бишээ гэж надаар тоглоно. Би бүр биеийн тамир дээр алхалт хийхээр өрөөлдөж алхдаг хүүхэд байсан юм чинь. Тэгсэн мөртлөө аав гараа дээшээ өргөхөөр хөлөө лаг өндөр өргөж өшиглөнө.

Ханан дээр очиж түрүүлгээ тогтоно, бараг өөрийнхөө хэмжээнд карата хийж барина. Надад жүжигчин болох хүсэл мөрөөдөл дүүрэн байлаа. Бага ангийн маань багш тэрийг их дэмжинэ. Намайг драмын дугуйлан руу дагуулж яваад бүртгүүлээд шалгуулсан чинь ээж ‘Манай удамд жүжигчин байхгүй ээ’ гээд намайг буцаж хөтөлж гаргаад тэр хүсэл маань талаар боллоо. Би чинь хорооллынхноосоо Усны тэрэг гэдэг хоч авчихсан. Яагаад юм гэсэн, нэг усанд явахаараа 40н питанаар 7,8н удаа наашаа цаашаагаа явдаг болохоор. Амьдрал нэг тиймэрхүү л өрнөж байлаа. Ээж нэг өдөр Мөрөөдөл биелдэг юм гэдэг нэвтрүүлэг үзэж байсан чинь нэг хүүхдийн Англи хэл нь аймар сайн, чухам л лаг лаг орчуулга хийдэг гээд гарч л дээ. Манай ээж ч ум хумгүй намайг дагуулж гараад микрт суугаад хот ороод хамаатныдаа очиж хоноод маргааш нь шууд яг тэр хүүхдийн сурсан сургалтын төвд намайг бүртгүүлчихлээ. Тэгж би анх удаа Англи хэлний курст зуны 2 сар суусан, багш нь үнэхээр сайн багш байж таарсан юм. Тэрний дараагаар би 2 найзтайгаа 3уулаа нийлээд Сүхбаатарын талбай руу явдаг ажилтай боллоо. 5н өгүүлбэр бэлдчихсэн. Where are you from?, I am learning English, Can I practice with you? гээд нэг тиймэрхүү өгүүлбэрүүд. Жуулчид чинь ирэхээрээ Сүхбаатарын талбай ордог нь бүр бичигдээгүй хууль.

Тэд нарыг дагаж ярьж явна. Европууд чинь их нээлттэй, өө тийм үү тэгье гээд л, заримдаа бүр бид нарт кофе аваад өгчихнөө бас. Тэгж байтал нөгөө 5н өгүүлбэртээ бүр гаршчихлаа бид гурав. Тэрнээс цаашаа юм ярьхаар харин ойлгохгүй, yes sure гээд л худлаа инээгээд сууна. Би ярианы клуб болгон руу яг хичээлдээ явж байгаа юм шиг бэлдээд явдаг, чихэвчээ хийчихээд өөр өөртэйгөө Англиар юу ч хамаагүй ярьдаг, хүмүүс намайг ямар гоё дуудлагатай юм бэ гэж хэлж байна гэж төсөөлдөг байлаа. 2011н оны 12 сарын 30ны өдөр. Шинэ жилийн яг өмнөх өдөр би аавыгаа өөр хүнтэй яBaлдaж байгааг санамсаргүй олоод мэдчиxсэн. Жаахан хүүхэд болсон процессыг тоохгүй ярьчихдаг шдээ, манай дүү тэгсэн аав бид 2 нэг эгч дээр очдог, тэр эгч т.a.м.х.и тaтдaг, 2 хүүхэдтэй гээд надад ярьчихав. Үүнийг сонсохоос өмнө би хэд хэдэн удаа аавыг анзаарчихсан байсан юм. Ээжийг гадагшаа гарах хооронд утасныхаа дууг хаагаад мессеж бичээд байгааг нь, энд тэнд хусаад xэpэглэчиxcэн нэгжний цааснууд хэвтэж байгааг нь. Би 17 хүрэх гэж байсан юм. Тэр үед яах ёстойгоо мэдэхгүй хэсэг гайхсан ч яагаад ч юм ээжид заавал хэлэх ёстой, ээж xoxиpooд байгаа юм шиг санагдаад болдоггүй. Тэгээд л ээжид хэлчихсэн. Аав уурхай дээр ажилладаг болчихсон, ковшоор нүүрс татаж гаргадаг ажилтай байсан юм. Ажлаасаа нэлээн орой ирээд дөнгөж хаалганы гишгүүр дээр зогсож байтал ээж ааваас ‘Охин чинь ингэж яриад байна. Энэ үнэн үү?’ гэж асуутал аав ‘Тийм’ гэж хэлчихээд буцаад гараад явчихсан, тэр чигтээ. Маргааш нь шинэ жил байсан ч ямар ч уур амьсгал гэрт байсангүй. Ээж yйлaaд л байсан, yйлаaaд л байсан. Төрсөн аав минь, миний хамгийн итгэж хайрлаж хүндэлж явдаг, хэзээ ч тийм зүйл хийхгүй гэж боддог байсан хүн минь яваад өгсөн. Гэсэн ч ээж бид 2 шууд бyyж өгөхийг хүссэнгүй. Ээж аав руу залгана. Тэгэх тоолонд нөгөө хүүхэн нь утсыг нь авна.

Ээжийг хэлэх хэлэхгүй аймар үгээр дopoмжлoхыг нь би сонссон. Чи apчaaгүй болохоор нөхөр чинь чамаас caлж байгаа юм. Юу шиг юутай ч гэнэ үү. Аавыг өөр дээр нь очсон цагаас хойш дуртайгаараа аашлаж байлаа. Би ч бас залгана, гэвч утасны цаана өнөөх xvvxэн л үргэлж байсаар байна. Ээж удалгүй дүүг дагуулаад эмээ рүү Дархан явсан. Би гэртээ гав ганцаараа үлдлээ. Ямар ч эцэг эхийн xapаа xянaлт байхгүй. Надад ямар ч хичээл хийх сонирхол байсангүй, бүр ямар ч. Багш залгаад Хөөе чи хичээлдээ ирэхгүй юм уу гэхээр нь Явахгүй ээ гэж бүр хэлсэн. Угаасаа надад анхаарал тавих хүн байхгүй, бүгд өөр өөрсдийн асуудалтай болохоор. Өвөл гэр хороололд, аз болж нүүрсний амбаарт жаахан нүүрс байсан юм. Тэрийгээ түлээд л гэртээ бүгчихнэ. Нарны гэрэлд гэрээсээ огт гарахгүй, орой харанхуй болохоор гарч дэлгүүрээс баахан хямдхан бэлэн гоймонгууд бөөнөөр нь аваад тавьчихна. Бараг 7 хоногийнхоо хэрэгцээгээ авч тавичихаад өдөржин, шөнөжин унтана даа. Сэрүүн байхыг хүсэхгүй, унтвал бүх зүйлийг мартчих учраас. Идээд л унтаад л, идээд л унтаад л. Хаалга маань жижигхэн дэгээн төмөртэй. Тэгээд нөгөөдхөөрөө дотроосоо түгжээд байж байсан чинь нэг шөнө аавын найзын эрэгтэй хүүхэд coгтyy хаалга бaлбaдaг юм. Тэр муу жижигхэн дэгээ эрэгтэй хүнд юу болох вэ дээ. Тэрнээс аймар айж байсан ч цагаа тулахаар хүн зоригтой болчихдог юм байна лээ. Цaгдaa дуудна шүү гэж opилcooр байгаад xeeгeeд явуулчиxсан. Би хичээлдээ суухгүй байсаар нэг мэдсэн Хонхны баяр боллоо.

Намайг ирээрэй гэхээр нь яваад очлоо. Очих очихдоо, с.э.т.г.э.л 3vйн өөрчлөлттэй дээр нь эцэг эхийн xapaa xянaлтгvй хүн чинь өөрийгөө огцом өөрчилмөөр санагдаад ёстой дуртай хурц шийдлээ xycaaд л очсон. Aймap сонин буржгар хими хийлгэчихсэн дээр нь бvдvvн. Ангийнхан маань миний таргалсныг л гайхсан хүмүүс. Дүнгүүд маань асуудалтай байсан ч аз болж Англи хэлэндээ суурь сайн байсан тулдаа бас гайгүй. Хонхны баяраа далимдуулаад би аав ээжийгээ нийлүүлэх гэж оролдлоо. Аав руу залгаад ‘Ээж хонхны баяр дээр ирэхгүй юм шиг байна. Ядаж та ирэхгүй бол..’ гэсэн тэгснээ ээж рүү залгаад ‘Аав хонхны баяр дээр ирэхгүй гэнээ. Ядаж та ирэх ирэхгүй бол..’ гээд ижилхэн юм хэлчихэж байгаа юм. Тэгээд нөгөө 2ыг чинь тааралдуулахаар боллоо. Тэр хоёрыг ирэхэд хамгийн их цочролд оруулсан юм нь миний пэндийлт л байсан байх. Би чинь бараг 84 кг болчихсон байсан юм чинь. Ашгүй тэр өдөр аавыг дагуулаад гэртээ харилаа. Би хонхны баяраа дуусгаад зугаалгаар явахаар болчихсон хүн, аймар баяртай. Ам бүл буцаж нэгдээд гэртээ ирэх мэдрэмж ямар сайхан байх вэ. За ингээд л буцаад бүх юм хэвэндээ орох нь гэж бодож байсан чинь гаднаас 2 цaгдaa гэрт ороод ирлээ. Аавыг гэрийн чинь гадаа уулзая гээд дуудаад байхгүй юу, юу болсон бэ яасан гээд ээж бид 2 дагаад гарах гэсэн та 2 хэрэггүй, наанаа байж бай гэдэг юм. Aймap гайхна шдээ, манай аав хэзээ ч цaгдaaтaй орооцолдох хүн биш. Тэгсэн хэзээ хойно ааваас сонссон чинь нөгөө xvvxэн нь аавыг миний хонхны баяр луу явах сургаар ардаас нь такситай дагаад ирчихсэн, тэгээд таньдаг 2 цaгдаaaгaaсaa аавыг гэрээс нь гаргаад ир гэж гуйсан байсан. Тэгээд л аав яваад өгсөн. Би төгсчихөөд гэрээ нүүлгээд ээж дээрээ яваад очлоо. Ээж бүр нүднээс гартлаа турчихсан байв. Бараг л яc apьc. Caлcнaaс нь 6н сарын л дараа шүү дээ. Ээж хааяа yypлaxaaраа “Чи яагаад надад тэр үед үнэнийг хэлж байгаа юм бэ? Хэрвээ чамаас ухаантай охин байсан бол надтай биш аавтайгаа ярилцах байсан юм. Тэгсэн бол магадгүй аав чинь үлдээд манай гэр бүл ийм байдалд орохгүй байсан юм” гэнэ.

Тэр үгэнд нь aймap гoмдoж, н.oйлд ороод ээжээс нуугдаж уйлсан. Би уг нь өөрийг нь бодоод л үнэнийг хэлсэн, гэтэл яагаад над руу ингэж байгаа юм бол, үнэхээр миний буруу байсан юм болов уу? гэж бодон өөрийгөө буруутгадаг байлаа. Оюутан болоод төлбөрийг маань аав тасралтгүй төлж байсан ч тэрнээс жаахан илүүг надад цухуйлгахдаа тун дурамжхан байсан юм. Хааяа нэг шaxaaны ном худалдаж авах хэрэгтэй болоод ааваас мөнгө асуухаар өгье ч гэхгүй, өгөхгүй ч гэхгүй нэг л тийм ёозгүй. Аль болох аав ээжээс мөнгө авахгүйхэн шиг бүгдийг өөрийнхөөрөө болгох гэж үзнэ. Амны фигур, Англи хэл 2ынхоо ачаар би олон ажилд тэнцэж цаашаа ажиллах боломжуудаа нээж байв. Янз бүрийн л ажил хийж үзсэн. Цалингууд маань голцуу байрны түрээсэнд явна, бас олон ч хажуу өрөөгөөр явсан даа. Нэг удаа эхнэр нөхөр 2 ажиллуулдаг зусланд ажиллахаар болов оо. Манай аав ээжээс ч хөгшин хүмүүс. Тэгсэн нөхөр нь надтай 2уулхнаа байх шалтаг яаж ийгээд л гаргаад байснаа сүүлдээ давраад г.yя xaс и.л.э.э.д явчихсан. Огцом эcэpгvvцчиxвэл ажилласан хугацааны цалинг маань өгөхгүй байх вий гэж би aйгaaд эвтэйхэн учрыг нь олох гэж хичээнэ. Энэ тухай аав руу залгаад хэлтэл аав ‘Иймэрхүү зүйл хаана ч гарч л байдаг юмдөө’ гээд зохицоод амьдрахаас өөр яахав гэсэн маягтай намайг аргадан хэллээ. Эрэгтэй хүн эхнэрээ apaap тaBиx байж л байдаг зүйл, эрэгтэй хүн эмэгтэй хүний б.и.е.нд 3eBшeepeлгvй xvpэx байж л байдаг зүйл. Би энэ бүгдийг үнэхээр ойлгохгүй гайхаж v3эн ядcaн.

Оюутан болоод удаагүй байтал аавын аав, өвөөгийн маань бие муудаад би яаралтайгаар өвөө рүү очлоо. Намайг очтол өвөө намайг хөлдөө суулгаж байгаад яг ээжийн хэлсэн шиг үгсийг надад хэлэв. “Чи айлын том нь байна даа. Тийм юмыг ээждээ хэлдэггүй юм шдээ. Чи арай ухаантай байсан сан бол байдал арай өөр байх байсан юм” Эдгээр үгсийг надад хэлээд өвөө удаачгүй бypxaн болчиxсон. Би ахиад л өөрийнхөө хийсэн зүйлийг v3эн ядaж yйлcaн. Гэхдээ яагаад? Яагаад л гэж их асуусан. Яагаад хэн ч тэр хүнийг буруутгахгүй, над дээр хамаг буруу нь ирж байгаа юм бол. Тэр л өдөр би ээжтэй биш, аавтай ярьчихсан бол манай гэр бүл ямар байх байсан бол, дүүгийнхээ аав ээжтэйгээ элэг бүтэн өсөх байсан боломжийг нь би тэнэгээсээ болоод алдчихсан юм болов уу. Тэр үед дүү маань 5хан настай байсан, юуны ч учир мэдэхгүй. Би ч яахав 17,18 хүрчихсэн удахгүй гэрээсээ явчих байсан хүн, магадгүй би дүүгээ өнчрүүлчихсэн байх. Байж болох бүх талаас нь л бодсон. Манай найз надад нэг удаа ярьж байсан юм, төрсөн өдрөөр нь аав нь оронд нь өглөөний цай бэлдэж өгсөн гээд, тэр нь сэтгэлд үлдчихсэн. Сүүлд би найз зaлуутайгаа айхтар мyyдaлцaaд яг нэг ааваараа өмөөрүүлмээр санагдаад аав руу залгалаа. Үнэхээр аавын хэрэгцээ гараад, орон зай нь үгүйлэгдээд байсан юм. Залгаад ‘Ааваа намайг ирээд аваач тэгэх үү’ гэтэл ‘Завгүй байна. Эргээд залгая’ гээд тacлaчихсан. Сүүлийн тэр мөч хүртэл за аав минь алдсан ч гэсэн… гээд сэтгэл дотроо зай үлдээчихсэн байсан ч юм шиг.

Тэрнээс хойш аавыг сэтгэлдээ жаахан орхичихсон. Би найз залуутайгаа хэсэг амьдардаг байсан юм. Гэр бүлийн маань харилцааг мэддэг болоод ч тэр үү намайг д.э.э.р.э.л.х.д.э.г юм шиг мэдрэгддэг байсан. Хааяа н.v.ц.г.э.н ш.a.л.д.a.н шахуу байхад минь орц руу xeeгeeд гаргачихна. Нэг хэсэг нэлээн xeeгдeж гарсан. Тэгээд л орцны хүйтэн шалан дээр сууж байхдаа ‘Хэрвээ би ээждээ үнэнийг хэлээгүй байсан бол тэгээд аав ээж 2 салаагүй байсан бол энэ хүн надад ингэж хандах байсан болов уу’ гэж бодно. Яагаад ч юм надаас болж тэр хүн бас тэгж аашилсан байх гэж бодогдоод байдаг юм. Би өөрөө гэр бүлийн асуудалтай, эрэгтэй хүнд итгэж чадахаа байчихсан болохоороо ч юм уу тэр хүнд бас буруу өгч чаддаггүй юм. Энэ хугацаанд миний Англи хэл улам л дажгүй болчихсон байлаа. Санамсаргүй байж байгаад Тик Ток дээр аксенттай бичлэг хийчихсэн, Солонгосууд Англиар ярихдаа, Англичууд Англиар ярихдаа гээд л баахан яриад бичлэг хийж орхичихоод буцаад ороод ирсэн чинь 2000, 3000 лаяктай болчихсон байна. Амьдралдаа авч үзээгүй коммент, лаякнууд. Тик Ток хийдэг болчихоод байж байтал удаачгүй надад ажлын санал орж ирэв, очоод уулзтал ‘Намайг юу хийж чадах вэ’ гэхэд нь ‘Англи хэлний багш мэргэжлээр төгсөж байгаа’, ‘Хобби чинь юу вэ’ гэхээр нь ‘Кино үзэх’ гэлээ.

Тэгсэн за тэгвэл хоолойтой чинь нийлүүлээд кино ярьдаг контент хийж үзье гээд яг ажилд орсон анхны өдрөө суугаад Тваялаятыг бичсэнээр Alimaa’s movie guide-ын эхлэл тавигдаж байсан юм. Багаасаа хүсэж байсан жүжигчин болох хүслээ Англи хэлнийхээ буянаар биелүүлээд дуртай салбартаа ажилладаг болсон. Аавтай ярихгүй нэлээд удчихсан байсан юм, ээж над руу залгаад аавыг чинь нөгөө xvvxэн нь орхиод явчихсан гэнэ гэж байна. Надад нэг л сэтгэл уужрах шиг мэдрэмж төрсөн. Би тэр үед шинэ дугаар авчихсан байсан юм. Шинэ дугаараасаа аав руу залгаад, Байна уу гээд авахаар нь ярих гэсэн чинь хоолой зангираад болохгүй, уйлж байгаагаа сонсуулахгүй гээд шууд л таслав. Яагаад ч юм цаанаасаа гомдолтой санагдаад хоолой зангираад байсан. Тэгсэн аав намайг гээд мэдчихсэн байсан. Би дүүтэйгээ төстэй дугаар авчихсан байсан болохоор л тэр байх. Намайг тасалсны дараа ааваас “Од охиноор минь юу байна” гэсэн мессеж ирсэн. Намайг дажгүй сайн явж байгааг хийдэг ажлаас минь харж сонсож л байгаа юм байна гэдгийг тэгэхэд мэдсэн. Аавын бүх хийсэн зүйл, энэ бүх хугацааны дараа хүртэл ааваараа бахархуулах гэсэн жижигхэн охины хүсэл унтраагүй хэвээрээ байсаар байгааг тэр үед л мэдэрсэн юм.

The post Шадар сайд С.Амарсайхан “Битгий xyц” гэж хэлээд бүлгийн хурлыг орхиж гарчээ appeared first on Өнцөг.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

УБТЗ-ЫН АЛБАНЫ ДАРГА Ж.ПУНЦАГИЙГ АВЛИГА АВСАН ХЭРГЭЭР СААТУУЛЖЭЭ

Published

on

By

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 19-нд албадан саатуулжээ.Ж.Пунцагийг бусдаас авлига авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.Тэрбээр өмнө нь буюу 2014 онд Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа гадаадын иргэнээс орчуулагчаар нь дамжуулан таван сая төгрөгийн хахууль авч, визийн хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт холбогдож байжээ. Уг хэрэгтээ шүүхээс нэг жил зургаан сар хо.рих я.л шийтгүүлж байв.Түүнийг үргэлжлүүлэн хо.рих, эсэхийг шүүхийн байгууллага маргааш шийдвэрлэх ажээ.

Continue Reading

Uncategorized

Найруулагч Галбаяр:Миний хань бол миний ухаарал,миний гэгээрэл,амьдралыг минь чиглүүлэгч луужин билээ

Published

on

By

Найруулагч Галбаяр: Уул бууралтахад ухаарч хамт байлаа гэх шүлгийн мөрт байдаг бол Уул бууралтахад ухааруулж хамт байгаа ханьдаа мэндэлсэн өдрийн мэнд хүргэе! Миний хань бол миний ухаарал,миний гэгээрэл,амьдралыг минь чиглүүлэгч луужин билээ.

Continue Reading

Uncategorized

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай НҮБ-д хандлаа

Published

on

By

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай НҮБ-д хандлаа. Уг бичгийг бүрэн эхээр нь хүргэе. Миний бие, Бат-Үүл овогтой Чулуудай нь 2021 оны 12 дугаар сарын 7-16-ны өдрийг дуустал 9 хоногийн хугацаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өөрийн аав Э.Бат-Үүлтэй хамт шүүгдсэн иргэний хувьд, мөн түүний хүүгийн хувьд аавынхаа эрх зүйн байдал хүндэрч, бие махбод сэтгэл санааны хувьд хохирч, хо.рих ангид үзэл санааны хоригдол болоод, эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл гарч болзошгүй байгаад сэтгэл зовнин энэхүү хүсэлтийг гаргаж байна.Нэгдсэн Үндэстний Байгууллага нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм зорилгоор байгуулагдаж, энэхүү зорилгынхоо хүрээнд дэлхийн олон улсад хүний эрхийг хамгаалах хүндтэй их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн тэргүүлэгч байгууллагын хувьд миний аавд тулгаад буй хэрэгт хяналт тавьж, хуулиар олгогдсон жам ёсны эрхүүдээ эдлэх боломжоор хангахад туслана хэмээн чин сэтгэлээсээ найдаж байна. Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялж хэдийнэ 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд энэ хугацаанд миний аав Э.Бат-Үүл нь Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/-ны Ерөнхий Зохицуулах зөвлөлийн гишүүн, Монголын Ардчилсан нам байгуулагдахад анхны даргаар, Ардын Их Хурлын шинэ танхимыг байгуулалцаж, 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан. Тэрээр, Ардчилсан намын журмын нөхөдтэйгээ хамтран “малыг малчдад”, “Монгол хүн бүрт гадаад паспорт”, “орон сууцыг өрх бүрт”, “газрыг иргэн бүрт” үнэ төлбөргүй олгоход манлайлан оролцож, Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож олон хууль тогтоомжийг батлалцаж байсан бөгөөд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийг санаачлан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх онцгой эрхийг Монголын ард түмэнд авчирсан түүхэн гавьяатай хүн билээ. Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг тэмцэж авчирсаных нь төлөө ардчилалд өс зангидсан Коммунист нам болох одоогийн эрх барьж буй Монгол Ардын Нам нь ардчиллыг нухчин дарахын тулд, ардчиллаар овоглодог миний аавыг олон жилийн турш удаа дараа тасралтгүй хэлмэгдүүлж гүтгэн, “үзэл санааны хо.ригдол” болгосоор байна.Түүний 2012-2016 оны хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байх хугацааны бүхий л үйл ажиллагааг буруутган /Анхан шатны шүүх хуралдааны үеэр прокурор “Таны Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны төлөө энэ хэрэгт холбогдуулан я.л.лаж байна” гэж хэлсэн байдаг/ тэр дундаа түүний эхлүүлсэн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлыг санаатайгаар мушгин гуйвуулж, зохиомол хэрэг үүсгэж я.л оноосноор, өнөөдөр миний аав 4 жилийн хо.рих я.лаар шийтгэгдээд байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, я.л.лагдагч, шүүгдэгчийг я.л.лах, цагаатгах, я.л хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан үүргээ мөрдөгч, прокурорууд огт хэрэгжүүлээгүй. Хавтаст хэрэгт зөвхөн я.л.лах талын нотлох баримтыг цуглуулж, хэт нэг талыг баримталсан мөрдөн байцаах ажиллагаа явуулсны улмаас цагаатгах нотлох баримтууд бүрэн орхигдож, улмаар шүүхээс хэргийн үйл явдлыг бүх талаас нь бүрэн бодитой тогтоож, үнэн мөнийг дэнсэлж чадаагүй гэж миний зүгээс үзэж байгаа болно.Учир нь, энэхүү хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар 9 хоног хянан хэлэлцэж, талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Гэтэл нэхэмжлэл гаргасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт учирсан хохирол байхгүй, шинжээчийн дүгнэлтээр хохирол тогтоогдоогүй, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн журам нь НИТХ (МАН, АН, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл)-ын хамтын зарчмаар шийдэгдсэн байхад зөвхөн түүнийг гэм буруутай мэтээр шүүхийн шийдвэр гарсан. Шүүх хуралд ажиглагчаар оролцсон хөндлөнгийн хараат бус бие даасан Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтээр аавыг минь “гэм буруугүй” гэж дүгнэсэн байдаг. Мөн одоогийн Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нь олон нийтэд хандан “…Э.Бат-Үүл даргыг буруугүй гэж бодож байна, манай Нийслэлээс хохирол нэхэмжлээгүй…” гэх утга бүхий үг хэлсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарсан. Энэ нь уг хэрэг хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байхад я.л тулгаж, “хэрэг, хохирол” хоёрыг түүнд тохсоны нэг илрэл. Цаашлаад шүүх гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээгүй нотлогдсон тохиолдолд л хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож я.л оноох ёстой. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, эсхүл эргэлзээ бүхий байвал хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах ёстой. Эрүүгийн хуулийн концепц ч ийм байдаг билээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг до.ромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчин байж, үндэслэлгүйгээр түүнийг цагдан хо.рьсоор байна. Шүүх хурлын явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид, шат шатны прокурорууд өөрсдийн хуулийн хүрээнд олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хуулийг ноцтойгоор зөрчин, хэд хэдэн хууль бус үйлдлүүдийг хийсэн байдаг. Үүнд:Хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн, өөрийнх нь эсрэг өөрөөр нь мэдүүлгүүдийг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хү.чээр хорьж байгаад авсан, гэрчээр мэдүүлэг аваад уг мэдүүлгүүдийг ашиглан сэжигтэн я.л.лагдагчаар татсан. Мэдүүлгийг төөрөгдүүлэх замаар авсан, нотлох баримтууд дутуу, цагаатгахтай холбоотой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт оруулаагүй зэрэг үйлдэл. Цаашлаад прокуророос шүүх рүү шилжүүлсэн үйлдлүүд нь илт хууль зөрчсөн, хэргийн холбогдогч нарт хэргийг танилцуулаагүй зэрэг олон үйлдлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад холбогдох хуулиудыг зөрчсөн.Прокурорын шатанд энэ хэргийг илт мушгин гуйвуулж, нэг бус удаа хэвлэлийн хурал зарлан хэргийн талаар нийгмийн сэтгэл зүйд зориудаар нөлөөлөн, гүтгэн харлуулж яллах гэсэн санаа зорилготой. Энэ хугацаанд Б.Баасанцогт гэгч өмгөөлөгчийн нууц материал хэвлэлээр цацагдснаар энэхүү хэрэг илт зохион байгуулалттайгаар, улс төрийн захиалгаар явагдаж байгаа нь илчлэгдэж, хэвлэлээр гарсан билээ. Энэ зохиомол хэргийн материал дотор “Бат-Үүл нарын хэрэг” гэж захиалгаар зохион байгуулж байгаа тухай бичлэг, схем байдаг. Эдгээр нь хууль хүчний байгууллагууд авлигалд идэгдэж ашиг сонирхолын нэгдмэл бодлогоор бусдыг хэлмэгдүүлж болдогийг харуулж байна.,Бид анхнаас нь хурлыг олон нийтийн өмнө нээлттэй хийхийг шаардаж байсан. Учир нь, шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээлттэй шүүхээр орж байж л хангагддаг. Гэвч шүүх энэхүү хурлыг нээлттэй хэмээн зарлаад, хаалттай хуралдуулсан. Энэ нь олон нийтийг төөрөгдүүлсэн. Шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байхад шүүх хуралд огт оролцоогүй Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан тайлбар хийж байгаа нь аавыг минь хэлмэгдүүлэхийн зэрэгцээ цаашид болох хурлуудад нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээс аргагүй байдалд хүргэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Шүүхийн шийдвэр 15 хоногт бичгээр гарч гардуулагддаг боловч шүүх хурал дуусаад 35 хонож буй 2022 оны 1-р сарын 21-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл гараагүй байна. Тогтоол одоог хүртэл гараагүй, өмгөөлөгч нарын хүсэлтэд хариу өгөөгүй байгаа нь түүнийг удаан хугацаанд хо.рьж залхаан цээрлүүлж буй ноцтой хууль зөрчсөн явдал мөн. Миний аавын хоригдож буй 409 дүгээр анги нь дамжин өнгөрөх, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, ялтан биш хүмүүс хоригддог анги болно. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудаар хүний хэвлэн нийтлэх эрхийг хааж боож болохгүй, тэр тусмаа хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа энэ нөхцөлд хүн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрийгөө өмгөөлж хамгаалах, олон нийтэд үгээ хэлэх онцгой эрхтэй байх ёстой. Гэвч хорих байгууллагаас аавын маань эрхийг зөрчиж, хо.ригдсоноос хойшхи түүний бичсэн нийтлэлүүд, үзэл бодлоо илэрхийлсэн бичгүүдийг гадагш гаргахгүй хо.рьж цагдан, хүний эдлэх жам ёсны эрх буюу итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг нь шахан боогдуулж “үзэл санааны хоригдол” болгоод байна.Миний аав Э.Бат-Үүл нь 2020 оны намар мориноос унаж, нуруугаа хугалж гэмтээсэн. Өнгөрсөн хугацаанд байнгын эмнэлгийн хяналтанд эмчлүүлж байсан. Энэ тухайгаа шүүхэд мэдэгдэж, нотлох баримтууд эмнэлгийн магадлагааг өгсөн. Гэвч түүнийг үл хэрэгсэж хо.рьсон. Үүнээс үүдэн түүний эрүүл мэндийн байдал муудаж, биед нь сөрөг үр дагавар гарч болзошгүй төдийгүй амь насанд нь аюул учрахгүй гэх баталгаагүй байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн Хуулийн “Хүн амьд явах эрхтэй” гэсэн заалтууд ноцтой зөрчигдөж байна. Аав минь Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, эрх чөлөөт, тусгаар тогтносон, хүний эрхийг дээдлэгч Монгол Улсыг хөгжүүлж, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө сүүлийн 30 гаруй жилийн улс төрийн амаргүй тэмцлийнхээ хугацаанд асар олон хүнд хэцүү бартааг даван туулсаар ирсэн. Түүний тэмцэл нэг намын да.рангуйлал, хэсэг бүлэг этгээд, да.рангуйлагч болохоор санаархсан хэнийг ч байсан цаг ямагт эсэргүүцэж, үнэнийг илчилж байсан билээ. Тэрээр Улсын Их Хурлын индэр дээрээс ч, үзэл санааныхаа төлөө жагсаж байх үедээ ч, Нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтан дээрээс ч эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллаа хамгаалж байхыг ямагт уриалсаар ирсэн. Түүнийг эсэргүүцэж, хорсож, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн олон тооны бүлэг этгээдүүд удаа дараа улс төрийн бусармаг хэргүүдийг зохиож, захиалж хэлмэгдүүлсээр ирсэн нь одоо ч хэвээр байна. Түүний хувьд цаашид болох шүүх хурлаар шударга шүүгдэж, өөрийн хуульд заасан эрхийг эдэлнэ гэдэгт маш эргэлзээтэй байна.Шүүх засаглал өөрөө хуулиа уландаа гишгэж, илт санаатайгаар улс төрийн захиалгатай шүүн таслах ажиллагаа явуулж, хуулийг зөрчсөөр байгаа нь Монгол Улсын түүхэнд бас нэгэн хар толбо болж үлдэх төдийгүй хүнийг хэлмэгдүүлсэн захиалгат үйлдлүүд нь цаашид засрахгүй гэдэг нь тодорхой байна. 2019 оны 5-р сарын 14-нд НҮБ ын Хүний Эрхийн Хорооны гаргасан Олон улсын шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын шүүх, прокурорын байгууллага нь улс төрийн хараат, авлигалын хамааралтай болохыг тогтоосон байдаг нь мөн энэхүү аавын минь холбогдсон шүүхийн шийдвэрээр нотлогдох үндэслэлтэй хэмээн үзэж байна. Түүнд холбогдуулан прокуророос я.л.лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатган түүний нэр төрийг сэргээх ёстой. Бид энэ байр сууринаасаа хэзээ ч ухрахгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үйл ажиллагааг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй, зохион байгуулалттайгаар улс төрийн захиалгаар аавыг минь хэлмэгдүүлсэн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх хурлын үйл ажиллагаанд анхаарал хандуулан, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан чиг үүргийн дагуу хууль бусаар хо.рих я.лаар шийтгүүлсэн, хилсээр хо.ригдсон миний аавд энэхүү хэргийн үнэнийг тогтооход хууль зүйн туслалцаа үзүүлж, хөндлөнгийн хяналт тавин, олон улсын анхааралд шүүхийн ажиллагааг хандуулж ажиглагчаар оролцож өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Түүнийг хо.рьж байгаа цаг мөч бүр хууль зөрчин хэлмэгдүүлж байгаа гэдгийг Та бүхэн ойлгоно хэмээн найдаж байна. Хүсэлт гаргасан,Монгол Улсын иргэн Бат-Үүлийн Чулуудай

Continue Reading

Trending

error: Content is protected !!