Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтаа “цэвэрлэгээ” хийж байна. Өмнөх Ерөнхий сайд нараас ялгаатай нь тэр танхимдаа халаа, сэлгээ хийх Үндсэн хуулийн эрхтэй. Сайд нарыг чөлөөлөх, томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Ерөнхийлөгч, УИХ томилгоотой танилцах төдий эрхтэй. Ерөнхий сайд энэ бүрэн эрхээ БОАЖ-ын сайд Н.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг томилж, хэрэгжүүллээ. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шинэ сайдын томилгоо танилцуулахдаа Ерөнхий сайд халаа, сэлгээ үүгээр зогсохгүйг дуулгаж байв. Хэлсэн ёсоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар агентлагийн дарга нарт хариуцлага тооцож байна. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Томилогдсон цагаасаа чихнээс хонх уясан Б.Цэцэгсайхан дарга байгуулсан гавьяагүй суудлаасаа бууж байна. Коронавирусийн үед хамгийн өндөр хариуцлагатай ажиллах ёстой байгууллагын удирдлага ажилдаа хайнга хандаж, эм тарианы нөөц тасалдахад хүргэсэн хэмээн суудлаасаа буулаа.Мөн өнөөдрийн хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогийн байдлаар манай улсын 16 аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Хүний халдварт өвчний хажуугаар малын халдвар өвчнийг хязгаарлаж чадаагүй Мал эмнэлгийн ерөнхий газрын даргыг огцрууллаа. Малын өвчин зөвхөн малчны асуудал биш. Улсын экспортын чухал асуудал учраас хүний эрүүл мэндээс ялгаагүй анхаарал шаардах салбар. Гэвч холбогдох албаныхан хангалттай ажиллаж чадаагүйгээс шүлхий өвчин улс даяар тархаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтаа “цэвэрлэгээ” хийж байна. Өмнөх Ерөнхий сайд нараас ялгаатай нь тэр танхимдаа халаа, сэлгээ хийх Үндсэн хуулийн эрхтэй. Сайд нарыг чөлөөлөх, томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Ерөнхийлөгч, УИХ томилгоотой танилцах төдий эрхтэй. Ерөнхий сайд энэ бүрэн эрхээ БОАЖ-ын сайд Н.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг томилж, хэрэгжүүллээ. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шинэ сайдын томилгоо танилцуулахдаа Ерөнхий сайд халаа, сэлгээ үүгээр зогсохгүйг дуулгаж байв. Хэлсэн ёсоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар агентлагийн дарга нарт хариуцлага тооцож байна. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Томилогдсон цагаасаа чихнээс хонх уясан Б.Цэцэгсайхан дарга байгуулсан гавьяагүй суудлаасаа бууж байна. Коронавирусийн үед хамгийн өндөр хариуцлагатай ажиллах ёстой байгууллагын удирдлага ажилдаа хайнга хандаж, эм тарианы нөөц тасалдахад хүргэсэн хэмээн суудлаасаа буулаа.Мөн өнөөдрийн хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогийн байдлаар манай улсын 16 аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Хүний халдварт өвчний хажуугаар малын халдвар өвчнийг хязгаарлаж чадаагүй Мал эмнэлгийн ерөнхий газрын даргыг огцрууллаа. Малын өвчин зөвхөн малчны асуудал биш. Улсын экспортын чухал асуудал учраас хүний эрүүл мэндээс ялгаагүй анхаарал шаардах салбар. Гэвч холбогдох албаныхан хангалттай ажиллаж чадаагүйгээс шүлхий өвчин улс даяар тархаад байна.