Connect with us

Орон нутгийн мэдээ

Бооцоот уралдаан зохиож, эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдүүдээр морь унуулах гэж байжээ

Published

on

Өчигдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр бооцоот морин уралдаан зохион байгуулахын завдсан уяачдад хариуцлага хүлээлгэжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болох гэж байсан энэ уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөл аваагүй унаач хүүхдүүд ирсэн байжээ. Холбогдох төрийн байгууллагууд хяналт, шалгалт хийх үеэрээ уг үйл явдлыг илрүүлсэн тухайгаа мэдээлсэн байна. Ийнхүү уяачдад шаардлага тавьж, уралдаанд орох гэж байсан унаач хүүхдүүдтийг бүртгэлжүүлсэн байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Орон нутгийн мэдээ

Дорнод аймагт шатхуун түгээх станцийн агуулахаас эрэгтэй хүнийн цогцос олджээ. Тус шатхуун агуулах сав нь ПЕТРОВИС компанийн өмч биш талаар мэдэгдэл гаргажээ.

Published

on

By

50 тонны шатахуун хадгалах савнаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багийн “Чулуут” гэдэг газарт нэр бүхий Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 08:50 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Харин тус цогцос олдсон шатхуун хадгалах сав нь Петровис компанийн өмч биш болох талаар ПЕТРОВИС компаниас мэдэгдэл хийжээ.

Continue Reading

Орон нутгийн мэдээ

ХӨВСГӨЛ АЙМАГТ ДАХИН ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ.

Published

on

By

Хөвсгөл аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлсөн байна. Хөвсгөл аймгийн Ханх сумын чичирхийлэл нь 3.8 магнитуд хүчтэй байсан. Харин Бүрэнтогтох сумын Тээл багт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж албаныхан мэдээллээ. Газар хөдлөлт дийлэнх иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямарваа эвдрэл гэмтэл гараагүй байна.

the millet in a ceramic bowl

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

Хүүхдийн мөнгөний нэмэгдэл болон бусад хөнгөлөлтийг үргэлжлүүлэн олгох талаар ҮАБЗ-өөр хэлэлцэнэ. Хүүхдийн мөнгө хасвал иргэд хоосон хонох нь ээ.

Published

on

By

Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Засгийн газраас шат дараатай авсан арга хэмжээний зарим хэсэг болох хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даах арга хэмжээ энэ оны долдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Уг хөнгөлөлт, арга хэмжээг долдугаар сарын 1-нээс зогсоох гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр бүрэн эрх нь баталгаажсан шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөмөгцөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж дээрх хөнгөлөлт, халамжийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол хийж, хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтийг үргэлжүүлэх боломжийн талаар хэлэлцэхээр болсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг “Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгөний нэмэгдэл болон бусад хөнгөлөлтийг зогсооно гэдэг нь буруу ташаа мэдээлэл” гэв.

Continue Reading

Trending

error: Content is protected !!