Connect with us

Uncategorized

ХЭН НЭГНИЙГ ТАМХИНААС ГАРГАМААР БАЙА УУ? ТЭГВЭЛ ЭНЭ 19 АЛХАМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ ХАДГАЛААД АВААРАЙ

Published

on

Ихэнх хүмүүс тамхины хор уршгийг мэддэг хэрнээ л татсаар байдаг. Тамхи татах нь зуршил буюу амьдралын хэв маягийн нэг хэсэг учраас тэр хүн өөрөө л ухамсарлаж, хүчин чармайлт гаргахгүй бол дан ганц дэргэдэх хүмүүсийн ятгалгаар болих нь үгүй. Хэдий тийм боловч өөрт нь түүнийг ухамсарлуулах, урам зориг өгөх замаар дотны хүнээ хорт ззуршлаас нь ангижруулж чадсан түүхүүд ч цөөнгүй. Чи ч гэсэн яагаад оролдоод үзэж болохгүй гэж?

Түүнийг тамхинаас гарахад туслах 19 алхам
Түүний эрүүл мэндийг аврах Гоолингоо бүсгүйн арга энд байна.

1. Эхлээд тэр хүнийхээ дэргэд суугаад эрүүл мэндэд нь санаа зовж байгаа тухайгаа хэл. Тамхинаас гарах тухай бодож байгаа эсэхийг нь асууж өөрийнхөө зүгээс ингэх нь зөв болох тухай шалтгаануудаа тоочиж хэл.

2. Тамхинаас гарах бодолтой байгаа эсэхийг нь асуу. Үнэхээр тийм бодолтой байгаа бол сайн хэрэг. Гэвч ихэнхдээ тэд тэгэж боддоггүй.

3. Тамхинаас гарах шалтгаануудыг олж тодорхойлох, түүнийгээ нарийвчилж ярилц.

4. Гарч чадахгүй, гарахгүй хэмээн өөдөөс чинь сөргөсөөр байвал яагаад гарах хүсэлгүй байгаа тухай шалтгааныг нь сонс.

5. Хэрвээ тэр чамд зүгээр л тамхийг хаячихаж чадахгүй байна гэвэл туслахыг санал болго. Найрсаг бай.

6. Түүний амнаас гарч байгаа тамхины хорт утаа өөрөөс нь гадна олон хүмүүсийг дам тамхидалтаар хордуулж байгааг хэл. Мөн жил бүр хагас сая хүн тамхинаас болж нас бардаг гэдгийг сануулж болно.

7. Тамхи татахгүй байснаар хэр их мөнгө хэмнэж болохыг тооцож харуул.

8. Шулуун шударга, илэн далангүй хэрнээ өөрийг нь халамжилж, санаа тавьсан байдлаар харьцах нь зөв. Шуудхан л минутын дотор тамхинаас нь гаргах гэж энд байгаа биш гэдгээ бас санаарай. Түүнийг ятгаж оролдлого хийх сэдэл өгөх л чиний зорилго.

9. Дэмжигч бай. Чиний ятгалганд орж тамхинаас гарахыг хүсч байвал маш сайн байна. Тамхинаас гарах үйл явц нь аажмаар байвал сайн бөгөөд эргэж орох магадлал ч бага байдаг. Тийм учраас хэсэг хугацаанд чиний тусламж түүнд хэрэг болно гэдгийг санаарай. Тамхинаас гаран гартал нь түүнд бүх итгэлээрээ тус бол. Огтхон ч гарч чадна гэдэгт нь эргэлзэж байгаа хэмээн хэлж болохгүй.

10. Гэртээ тамхи татаж болохгүй хэсгүүдийг бий болго. Тамхи татаж болох газрыг зааж өг. Гэхдээ аажим аажмаар зөвшөөрөгдсөн газруудыг цөөлөөд байгаарай. Хэрвээ тэр чиний найз бол өөрийнх нь дэргэд ядаж тамхи татахгүй байхыг гуй.

11. 2-3 долоо хоногийн дараагаас эхлэн гэрт огт тамхи татахгүй байх дүрмийг гарга.

12. Тамхи татмаар санагдаад байвал хамтдаа хийх зүйлсийн талаар өмнө нь ярилцаж тохиролц. Гадуур алхаж, нохойгоо салхилуулах, жигнэмэг идэх, хичээл хийх, бүжиглэх, хөлбөмбөг, сагсан бөмбөг үзэх, шинэ жороор хоол хийх зэргийг санал болгож болно.

13. Алхам бүрт нь тусалж халамжлах үүрэгтэй хүүхэд асрагч биш гэдгээ сайтар ойлгуулах хэрэгтэй. Үгүй бол хэзээд чиний гарыг хардаг болчихож мэднэ шүү. Тэр өөрөө өөрийнхөө амьдарлыг харуиуцагч, харин чи зөвхөн туслагч.

14. Тамхинаас гарна гэсэн шийдвэр нь маш том зүйл бөгөөд өөрт нь ямар хэцүү байгааг ойлгож байгаа гэдгээ байнга харуулж урам өгч бай.

15. Чиний хамгийн чухал үүрэг бол түүнийг дэмжиж, санаа тавих. Тамхинаас гарч байх үед сэтгэл санаа тавгүйтэж, уурлаж бухимдах тохиолдол гарч болно. Энэ үед нь л хүлээцтэй байх хэрэгтэй.

16. Ямархуу байгааг нь байнга асууж бай. Түүнийг зөв замдаа явж байгаа эсэхийг асуух хэн нэгэн байгаа гэдгийг сануулсаар бай. Гэхдээ хэтэрхий шүүмжлэлтэй, хатуу хандах хэрэггүй. Зүгээр л түүнд урагшлах хэрэгтэйг нь сануулж, дэмж.

17. Түүнийг сайн сонсч, ярилцаж байхыг хичээ. Тамхинаас гарна гэдэг тэр хүний хувьд том зориг, өөртөө итгэх итгэл шаардсан хэцүү цаг хугацаа учраас хэн нэгэнтэй сэтгэлээ нээн ярилцах шаардлага тулгардаг. Зөвлөж сургахаас илүү сонсож урмаар тэтгэ.

18. Тамхинаас гарах шийдвэр гаргасанд нь талархаж, ялалтыг нь тэмдэглэ. Эхний хоёр гурван долоо хоног хамгийн хүнд үе байдаг. Энэ үед л шантралгүй үргэлжлүүлж чадсан баярыг заавал тэмдэглэж, урамшуулаарай.

19. Түүгээр бахарх. Ямар нэг шагнал урамшуулал нь үглэж уурласнаас хамаагүй хүчтэй хөдөлгөх хүч болдог гэдгийг санаарай.

ШЭЙРЛЭЭД АВААРАЙ 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Сонгууль дөхөхөөр савчиж эрчимжиж эхэлдэг улс төрийн МЭ-ЭМНҮҮД…

Published

on

By

Сонгууль дөхөхөөр савчиж эрчимжиж эхэлдэг улс төрийн м.ээ.мнүүд… – Дарамтлуулагдсан өрөвдөм бяцхан охины дүрд ша.агч : Сүнээ – Эрх чөлөөний төлөө галтай тэмцэгч нийгмийн идэвхитэй бүсгүйн дүрд шаагч: Цэцэгээ – Хүмүүсийн төлөө Нийгмийн дуу хоолой болох синглэ мам-ийн дүрд ша.агч: Нара Найруулагч, Продюсер : Нам

Continue Reading

Uncategorized

Туйлдаж байна гэхдээ бид хэзээ ч иргэдээ (өвчтөн) ОРХИХГҮЙ! Зүгээр л жаахан урам бидэнд хэрэгтэй байна

Published

on

By

Туйлдаж байна гэхдээ бид хэзээ ч иргэдээ (өвчтөн) орхихгүй ! Зүгээр л жаахан урам бидэнд хэрэгтэй байна.
Урам хайрла! Тэнхээ ороод л явчихна. Тусгай хамгаалалтын хувцастай бүтэн 24 цагийн турш агаар амьсгалахгүй шахам ажиллах ямар байдгийг та төсөөлж байсан уу? Ер нь тэдний оронд өөрсдийгөө нэг тавьж үзсэн үү? Нүд рүү нь хөлс нь урсавч арчиж чадахгүй, хүссэн цагтаа сууж тухалж чадахгүй, өмссөн памперсаа шингэнээр хэт дүүргэхгүйн тулд ам норгох төдий л ус ундаа ууна.

Хоолны талаар бараг ярих ч хэрэггүй. Эмнэлгээс тавьж өгсөн үнэтэй цайтай тусгай өмсгөлийг тултал нь ашиглаж байж л хаяхыг хичээнэ. Үнэндээ энэ хувцсыг өмссөн л бол хүндрэх хориотой… Өвдсөн хүмүүсийг үзэх, эмчлэхийн зэрэгцээ заримдаа загнуулж, элдвээр хэлүүлэх ч энүүхэнд. Ээжийнхээ өтгөн шингэнийг зөөж үзээгүй мөртлөө хар элгийн хэн нэгний гутлыг өмсүүлж дотуур өмдийг угааж ч үзнэ.  Гэртээ харилгүй сар дамнаж, нялх үрстэйгээ утсаар л уулзана. Сайн ханьтай ч яахав, харин хэцүүхэн ханьтай зарим нь нөхөртөө загнуулж, хадмууддаа чичлүүлж амаргүй өдрүүдийг өнгөрөөж яваа. Тийм болохоор эмч сувилагч асрагч найздаа, танилдаа, хамаатан садны хэн нэгэндээ сайхан үг хэлж сэтгэлийн дэм өгөөрэй. Салбар нь хэл ам ихтэй, дарга удирдлагууд нь увайгүй ч эмч, сувилагч, ажилтнуудын буруу гэж юу байхав дээ?

Continue Reading

Uncategorized

Жүжигчин М.Баярмагнай: 8 жилийн дараа Эгч минь яг хэвээрээ. Би жаахан л турчихаж. Гэхдээ л би хөөрхөн

Published

on

By

8жилийн дараа Одгэрэл эгч бид хоёр батериа дахин татуулав.Эгч минь яг хэвээрээ. Би жаахан л турчихаж.Гэхдээ л би хөөрхөн.

8жилийн дараа Одгэрэл эгч бид хоёр батериа дахин татуулав.Эгч минь яг хэвээрээ. Би жаахан л турчихаж.Гэхдээ л би хөөрхөн. 8жилийн дараа Одгэрэл эгч бид хоёр батериа дахин татуулав.Эгч минь яг хэвээрээ. Би жаахан л турчихаж.Гэхдээ л би хөөрхөн.

Continue Reading

Trending

error: Content is protected !!