Uncategorized

Дарь эхэд сүсэглэн залбирч, мөргөн тахиж, номыг нь уншваас үйлс бүхэн санасанчлан бүтээд дараах 8 их аюулаас машид түргэн аврагддаг байна::::

💚Ногоон Дарь Эх 💚 Ногоон Дарь эх нь цөвүүн цагийн амьтан бүхнийг үтэр түргэнээ гэтэлгэн аврал ивээлээ үзүүлэх андгай тангарагтай бурхан билээ.Дарь эхэд сүсэглэн залбирч, мөргөн тахиж, номыг нь уншваас үйлс бүхэн санасанчлан бүтээд 8 их аюулаас машид түргэн аврагддаг.Эдгээр найман их аюул нь:🐅Арслангийн аюул  🐘Зааны аюул 🐍Могойн аюул 😳Хүмүүний аюул 👀Ху.л.г.ай дээрмийн аюул 🔪Х.у.т.га, мэсний аюул 🍊Идээ ундааны аюул 🔥🌊Гал усны аюул тэргүүтэй 8 их аюул болой. Арслан мэт омогийн аюул, заан мэт мунхагийн аюул, гал мэт уурын аюул, могой мэт атаагийн аюул, х.у.л.г.а.й.ч мэт муу үзлийн аюул, чөдөр мэт хармын аюул, ус мэт хүсэл тачаалын аюул,  хүмүүн мэт эргэлзэж тээнэгэлзэхийн аюулаас аварч чадна гэдгийг илэрхийлдэг байна.Өнгөрсөн, одоо, ирээдүйд залрах бурхан бүгдийн үйлсийн эрдэм нь гэтэлгэгч ногоон дарь эхийн лагшинд хурдаг.Дарь эхийн дүрийг нэгэн үзүүрт сэтгэлээр санан залбирваас цаг бусын үхэл хийгээд гадна, дотны бүхий л аюул, зовлон бүхнээс авран хамгаалдаг  ДОЛООН ҮЕИЙН НҮГЭЛ ХИЛЭНЦЭЭС ГЭТЭЛГЭЖ ОЛЗ ОМГИЙН ҮҮДИЙГ НЭЭГЧ БУРХАН БАГШИЙН ШҮД ГЭНЭ. АЗ гэж ХҮСЛЭЭ ШИВНЭЭД шэйр хийгээрэй2500 жилийн өмнө төгс ялж нөгчсөн БУРХАН багшийн шүд Манай улсад байдаг бөгөөд сүслэж мөргөж чадвал таны тэргүүлэшгүй цагаас өнөөдөр хүртэл үйлдсэн муу үйлийн түйтгэр гэм гэм нүгэл бшхний аюул бүхнээс гэтэлгэх учрай гэдэг билээ. Бурхан Буддагийн мэндэлсэн нутгийн профессор Бурхан багшийн шүдэнд мөргөж буй торгон агшин. Өмнө нь Далай Богд, Ажаа гэгээн мөн мөргөсөн. Монголд шүтээн байна. Шүтээнээ шүтээн болгож чадвал наанадаа аялал жуулчлал цаанадаа бас бус олон хэрэг байна аа. A Sanskrit professor is paying respect to the tooth relic of the Buddha, in Ulaanbaatar, Mongolia. Earlier, HH Dalai Lama and Arjia Rinpoche also paid respect to the relic. “Бурхан багшийн шүд”-ийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Түүнчлэн Бурханы Их эрдэнийн шүтээнийг нарийвчлан судлах, залах, хадгалж хамгаалах, олон нийтийн хүртээл болгон сурталчлах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Энэ шүд нь МЭӨ 624-544 онд хамаарах бөгөөд ясан  суурьтай, цайвар шаргал өнгийн соёо хэлбэртэй юм. Бурхан багшийг тэнгэрт хальсны дараа чандарлах үед үлдсэн хэсгүүдийг найм хуваан авч тахин шүтэж ирсэн гэдэг түүхтэй. Одоогоор Бурхан багшийн эрдэнийн шүтээн нь Шри Ланка, Тайланд, БНХАУ зэрэг оронд хадгалагдаж байгаа ажээ.Т.Маша БӨӨРИЙГ МУУТГАДАГ 15 БУРУУ ДАДАЛ Хэрвээ та бөөрөө эрүүл байлгая гэвэл дараах дадал зуршлаасаа салаарай.1. Чихрийн агууламж өндөртэй хийжүүлсэн ундаа уух Японы Осакогийн их сургуулийн судлаачид дараах судалгааг хийсэн байна. Тэд хийжүүлсэн ундааг ердийн болон 2 дахин илүү гэсэн хэмжээгээр хэрэглүүлсэн бөгөөд бөөрөнд хэрхэн нөлөө үзүүлэхийг  судлахыг зорьсон байна. Судалгаанд 12,000 хүн оролцсон бөгөөд хийжүүлсэн ундааг их хэрэглэсэн хүмүүсийн бөөр илүү их өвчилсөн байна. 2. Тамхи татах Тамхи татах зуршил нь атеросклерозтой холбоотой. Тамхи татвал судасны хана хатуурч, биеийн амин чухал эрхтнүүдэд хор нөлөө учруулдаг. Clinical Pharmacology and Therapeutics сэтгүүлд гарсан судалгаанд өдөрт 2 ширхэг тамхи татах нь хангалттай байдаг бөгөөд цусан дахь эндотел эсийн тоог нэмэгдүүлдэг сөрөг талтай, мөн артерийн судсыг гэмтээдэг гэж тэмдэглэжээ.Clinical Journal of the American Society of Nephrology сэтгүүлд бичсэнээр 2003 оноос хойш явуулсан судалгааны үр дүнд тамхи татах нь бөөрний үйл ажиллагааг муутгадаг болохыг баталсан байна. 3. B6 аминдэмийн дутагдал Эрүүл зөв хооллох нь эрүүл мэндэд тустай. Мэрилэндийн их сургуулийн анагаах ухааны төвийн гаргасан судалгаагаар  хүний биед B6 аминдэм дутагдах нь бөөрний чулуутай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна. Тиймээс хүн өдөрт 1,3 мг B6 аминдэм хэрэглэх шаардлагатай. B6 аминдэмээр баялаг хоол хүнс бол загас, вандуй, үхрийн элэг, төмс, цардуул ихтэй хүнсний ногоо, жимс, тэр дундаа цитрусын төрлийн жимснүүд ордог. 4. Дасгал хөдөлгөөний дутагдал Дасгал хөдөлгөөн бол бөөрийг эрүүл байлгахад нэн тустай. Journal of the American Society of Nephrology сэтгүүлийн судлаачид  эмэгтэй хүн дасгал хөдөлгөөн хийснээр бөөрний чулуужилт өвчнөөр өвчлөх магадлал 31%-иар буурдаг болохыг олж тогтоожээ.5. Магни дутагдах Хэрвээ та хангалттай хэмжээний магни авч чадахгүй байгаа бол хүний бие кальцийг зөв шингээж авч чаддаггүй ба бөөрөнд хэт ачаалал өгч, бөөр чулууждаг. Хүнсний ногоо, ургамлын үр, самар зэргийг  идэж магниг нөхөж болдог. Авокадо бол магнигаар хамгийн баялаг жимс юм. 6. Нойргүйдэл Бид бүгд шөнө тав тухтай унтахыг хүсдэг. Бөөр ч мөн адил. Science Daily америкийн мэдээний агентлаг нойргүйдэл нь бөөрийг өвчлүүлдэг гэж үзсэн байна. Торонтогийн их сургуулийн анагаахын болон сэтгэл судлалын тэнхимийн доктор Майкл Сола хэлэхдээ шөнийн цагаар бөөр шинэчлэгдэж байдаг бөгөөд нойргүйдэл нь энэ эрхтнийг өвчлүүлдэг гэсэн байдаг. 7. Хангалттай ус уухгүй байх Бөөр өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд ханггалттай ус авах хэрэгтэй. Бид хангалттай их ус ууж чадахгүй  байвал бөөр шингэний дутагдалд орж цусанд хорт бодис хуримтлагддаг. АНУ-ын бөөрний үндэсний төв нь хүн өдөрт хамгийн багадаа 12 аяга ус уух хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Хэрвээ та хангалттай хэмжээний ус ууж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл шээснийхээ өнгийг ажиглаарай. 8. Давсагаа тогтмол суллахгүй байх Шээсээ удаан барих нь муу. Хэрвээ үргэлж давсаг чинэрдэг бол энэ нь бөөрний үйл ажиллагааг муутгадаг. 9. Давс их хэрэглэх Давс хүний биед хэрэгтэй хэдий ч хязгаарлах хэрэгтэй. Давс хэт их хэрэглэх нь цусны даралтыг нэмэгдүүлж, бөөрөнд ачаалал өгдөг. Өдөрт 5,8 гр давс хэрэглэх ёстой. 10. Кофеин хэт их хэрэглэх Бид хэвийн хэмжээнээсээ хамаагүй их кофеин хэрэглэдэг. Хийжүүлсэн ундаа болон бусад төрлийн ундаанд  кофеины агууламж өндөр байдаг тул цусны даралтыг ихэсгэж бөөрийг өвчлүүлдэг.11. Өвчин намдаах эм их хэрэглэх Бид юуны түрүүнд эм уухыг урьтал болгодог. Ямар нэгэн зүйл өвдөж эхлэхэд өвчин намдаах эмийг уудаг. Өвчин намдаах эм элдэв гаж нөлөө үзүүлдэг ба тэр нь бөөрөнд шууд очдог. Гэхдээ хэрэглэж болдог эм гэж бий. 12. Зайлшгүй уух эм Цусны  даралт өндөр байх, чихрийн шижингийн 2-р үе зэрэг нь ихэвчлэн хоолны буруу дэглэмээс болдог. Хэрвээ та аль хэдийн уг хоёр өвчнөөр өвдсөн бол бөөрөнд муу эмийг хэрэглэлгүй, эмчийн заасан эмийг хэрэглээрэй.13. Хэт их уураг хэрэглэх Харвардын их сургууль хэт их уураг хэрэглэх нь бөөрийг өвчлүүлдэг гэж баталсан. Уураг ихтэй хоол хүнс, аммиак хэрэглэх нь бөөрөнд хортой. Хэр их уураг хэрэглэж байна тэр хэмжээгээр таны бөөрний үйл ажиллагаа муудна. 14. Нийтлэг өвчлөл тэдгээрийн дутуу эмчилгээ Хүн бүр ханиад, хоолойн өвчнөөр өвддөг. Энэ нь хүний дархлааг муутгадаг  ба ингэснээр бөөрний үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Ихэнх хүмүүс амралгүйгээр мөн дутуу эмчилснээс болж бөөр өвчлөхөд хүргэдэг байна. 15. Согтууруулах ундаа хэт их хэрэглэх Согтууруулах ундаанд бидний бөөр, элгийг гэмтээх хорт бодис агуулагдаж байдаг. Kidney Health Australia байгууллага болон Америкийн бөөрний сан бөөрний өвчлөлөөс салах арга бол согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй гэж үзсэн байна. Д.Золзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *