Хиам үйлдвэрлэгчид яасан юм ойлгодоггүй юм бэ! Хиамны борлуулалт муудаж байна гэсэн мөртлөө манай үйлдвэр чанарын шаардлага барьж ажиллаж байгаа, манай хиам зүгээр шүү гээд өмнөөс яриад байх юм. Нөхөд иргэд яагаад хиамнаас таталзаж байгааг огт ойлгоогүй бололтой.Гол асуудал Монголд байгаа хятад эзэнтэй махны үйлдвэрүүд гэдгийг иргэд хэлээд байна ш дээ.Эмээлтийн хятад эзэнтэй үйлдвэрээс цогцос хадгадахад хэрэглэдэг формалин гэх маш хүчтэй химийн бодис илэрсэн тухай мэдээ үзээд монголчууд шоконд орсон.Сая л энэ бузар үйлдэл нь илэрч байгаа болохоос хэдэн ч жил маханд ийм зүйл хийж, монголчуудад зарсныг бүү мэд.УБ-ынхан тэр чигтээ Эмээлтээс мах авч байна.Гэтэл манай хиамын үйлдвэр зүгээрээ гэж хичнээн яриад нэмэргүй. Хятадуудыг махны үйлдвэрээс яваагүй цагт иргэд зүсэм хиам ч идэхгүй.Итгэхгүй байна. Манай хиам үйлдвэрлэгчид хятадуудыг махны үйлдвэрлэлээс гаргая, болиулъя гэхгүй мөртлөө амиа бодоод, ашгаа урьтал болгоод хөөрхий иргэдэд ухуулга хийж, гоё үгээр тархи угаах гэж оролдож байгаад харин ч монголчууд дургүйцэж байна.ГОЁ МЭДЭЭ:Хилчид Монгол Улсын хилийн дагуу ногоон хэрэм байгуулна гэв…Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллага нэгдлээ. Хөдөлгөөний хүрээнд “Ногоон хэрэм-2” дэд төслийн мод үржүүлгийн агропаркийн нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцлоо.“Баянчандмань мод үржүүлгийн агропарк”-д нарс, шинэс, улайс, хайлаас, бургас,үхрийн нүд зэрэг 13 нэр төрлийн 200 гаруй мянган суулгац, үрийн тариалалтаар 130 орчим мянган үрсэлгээ бэлтгэж байна.Агропаркийн нээлтийн үеэр “УБТ гарден” ХХК “Ногоон хэрэм” төсөлд нэгдэж, нэг сая модны суулгацыг үнэ төлбөргүй нийлүүлэхээ мэдэгджээ. Шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл болон элсний нүүдлээс хамгаалах зорилгоор хилийн хэсэгт тус агропаркт бойжуулсан 6.9 сая модыг 960 га талбайд тарина.Мөн ойн зурвас бүхий хамгаалалтын ногоон хэрэм байгуулах, анги, салбар, боомтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, говийн бүсийн булаг, шанд бүхий баян бүрдийг хамгаалахаар төлөвлөөд байна.Хилийн дагуу мод тарьж, ногоон хэрэм байгуулахад шаардагдах 16 сая модыг хангахын тулд хилийн цэргийн 24 ангид “Мод үржүүлгийн төв”, таван ангид мод үржүүлгийн агропарк байгуулжээ.Эдгээрийг өргөжүүлэн, жилд дунджаар 1,5-2 сая үрсэлгээ бэлтгэж, 2030 он гэхэд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх боломжтой гэсэн тооцоо гаргасан байна.Бүх анги, салбарт мэргэжлийн агрономич томилон ажиллуулж эхэлсэн бөгөөд 3,000 гаруй гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийг анхан шатны сургалтад хамруулаад байна.Хил хамгаалах байгууллага сүүлийн гурван сарын хугацаанд хилийн 28 анги, нэг тусгай салбарт мод үржүүлгийн таван агропарк, 24 төв байгуулсан. 17 нэр төрлийн 500 орчим мянган үрсэлгээ, суулгац суулган, үрийн тариалалт хийж, дунджаар 200 орчим мянган үрсэлгээ бэлтгэхээр төлөвлөжээ.Мөн нийт 700 орчим мянган мод болон үрсэлгээ бойжуулж байна.Эрх баригчид “Хөтөл”-ийг дампууруулах замаар мөнгө угаах төлөвлөгөө хэрэгжүүлж эхэллээМанай төр коммунизмаа санагалзаж ам нээвэл төр мэдэлдээ авна, зав гарвал хувийн хэвшлээ тононо гэдэг арга барилтай болоод удаж байна. Бидэнд байгаа хамгийн тод жишээ бол даргын донтой “цүнх баригч”-дадаа сандал ширээ олж өгөх, өгсөн суудлаасаа мөнгө саах уламжлалт арга барилаа хэрэгжүүлж”Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”компанийг төрийн мэдэлд авах нэрээр МАН-ын өмчлөлд хүчээр шилжүүлж авсан явдал юм.Засгийн газраас “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авангуутаа Монгол Улсын дотоодын цементийн хэрэгцээг 100 хувь хангана сүржигнэж, хулгайгаа гавьяа мэтээр сурталдсан юм.АН-аас МАН хүртлээ золбирч яваа тавиул нь очингуутаа цементийн үнийг хамгийн хямдаар тогтоож нийлүүлнэ гэж сошиалаар “поп”-орсон ч өнөөдөр цементийн үнэ дотоодод 30 хувиар нэмэгдсэн байдаг.Барилгын материалын “Хангай” зах болон Гурвалжингийн гүүрний ойролцоох борлуулах цэгт нэг уут буюу 50 кг цемент 17 000-18 000 төгрөгийн үнэтэй борлуулж байна. Энэ нь нэг тонн нь 340 000-360 000 төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 30 орчим хувиар өссөн дүн юм.Хувийн хэвшлээ тонож, тоносон бүхнээ дамлах МАНай төрийн арга барил ийм л дээ. Одоо асуудал дэгдээд ирэнгүүт төрөөс татаас өгч үнийг тогтворжуулах ээлжит луйвраа эхлүүлнэ гэдгийг судлаачид хэлсээр байна. Тухайлбал, Засгийн газар УИХ-аар Төрийн өмчит үйлдвэрийн газруудын өрийг төр өөрөө төлөх тухай хэлэлцүүлэхээр бэллдэж байна.ТӨҮГ-ууд нийтдээ 563 тэрбум төгрөгийн өртэй байгаа бөгөөд үүнийг төр өөрөө төлөх тухай асуудал юм.Шулуухан хэлэхэд 563 тэрбумын мөнгө угаалт хийнэ гэсэн үг. Тэгэхээр Хөтлийг төрийн өмчид авсан явдал бол эхлээд үнэ нэмж ашиг хийх, улмаар дампууруулах, алдагдлыг татварын мөнгөөр төлж барагдуулах замаар өөрсдөдөө мөнгө хийх ээлжит дээрэм болох нь тодорхой байна.Одоогийн үйл явцыг харвал “Хөтөл ашиггүй байна”, “Хөтөл өртэй байна” гэсэн удаа дараагийн мэдэгдэл хийгээд дампууруулах, нөгөө талд эрх баригчид түүний өрийг төрөөс төлөх нэрээр төрийн нэг бүтцээс нөгөөхийнхөө өрийг дарах жүжиг тавиад мөнгө идэх процесс үргэлжилж байна. Гагцхүү энэ нь цаг хугацааны асуудал юм. ОРЛОГО, ЗАРДАЛ, ОЛЗ, ГАРЗ, АШИГ ГЭЖ ЮУ ВЭ? Бизнесийн байгууллагын нэг зорилго нь ашиг олох явдал байдаг. 📝Орлого гэдэг нь: байгууллагын тайлангийн үеийн туршид борлуулсан бараа бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээний үнийг хэлнэ. Нягтлан бодох бүртгэлд орлогыг үндсэн үйл ажиллагааны үр дүнд олсон орлого, бусад үйл ажиллагааны үр дүнд олсон орлого гэж ангилж бүртгэдэг.📝Зардал гэдэг нь: орлого олохын тулд зарцуулж байгаа хөрөнгө, хөдөлмөр, бусад холбогдох нөөцийн өртөг юм.Зардал нь эзэмшигчийн өмчийг бууруулах шалтгаан болох ба зардалгүйгээр үйл ажиллагаа явуулж орлого олох ойлголт байхгүй. Энэ утгаараа орлого зарлага хоёр нь хоорондоо хамааралтай ойлголт юм.Бизнес эрхлэн явуулж байгаа байгууллага нь үндсэн болон бусад үйл ажиллагаанаас орлого олж байдаг.Үндсэн болон туслах үйл ажиллагаанаас олж байгаа орлогоос холбогдох зардал ба өртгийг хассанаар ашигийг тодорхойлдог бол бусад үйл ажиллагааны орлогыг ОЛЗ гэж бүртгэдэг. 🔖Мөн үндсэн болон тусгах үйл ажиллагаатай холбогдолгүй үйл ажиллагааны нөлөөгөөр зардал алдагдал үүсдэг ба үүнийг ГАРЗ гэж тодорхойлж бүртгэдэг. < МААНЬ УНШИХ ҮЕИЙН БОДОЛ ИЙМ БАЙВАЛ ХҮЧТЭЙ БАЙДАГ гэнэ….Уншиад хадгалаад аваарай.Маанийг уншихдаа өөрийгөө их нигүүлсэгч Аръяабал бурхан бодитой боллоо хэмээн санаж өөрийн зүрхэн тааллаас гарсан Хум үсэг тарниар хүрээлүүлэн оршсоноос гэрэл сацарч бурхан, бодьсадва бүхэнд тусаж, Аръяабалын рашааны гэрлээр муу үйл, хилэнц түйтгэр хоцролгүй арилах боллоо хэмээн бодно. маань хөгжөөж буй лам, эсвэл сүсэгтэн хүн нь заавал итгэл одуулах, сэтгэл үүсгэж байж маанийг хөгжөөдөг. маанийг урд хойно нь солиж унших, мааний дундуур ярих инээлдэх, гарч орох зэрэг үйлүүдийг цээрлэдэг байна. <т УМ үсэгнээс гэрэл сацарч тэнгэр нарын омог хилэнц, үхэж егүүдэх зовлонгМА үсэгнээс гэрэл сацарч асур нарын атаархан тэмцэлдэх зовлонгНИ үсэгнээс гэрэл сацарч хүмүүний хү.сэл шунал, төрөх өтлөх, өвдөх ү.хэх зо.влонг БАД үсэгнээс гэрэл сацарч адгуусны хэлгий тэнэг, нэг нэгнээ барьж идэх зовлонг МЭ үсэгнээс гэрэл сацарч бирдийн өлсөх ундаасах, харамлахийн зовлонг ХУМ үсэгнээс гэрэл сацарч халуун хүйтэн тамын зовлон уур хилэнг тус тус арилган бурханы хутгийг олох боллоо.Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг бурхан бодитой, хорвоо ертөнц машид ариун боллоо гэж бодож УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээн уншина.Саруул буян үүгээр тоолшгүй төрөлдөө ачаараа тэтгэсэн Сайн муу үйлээр учирсан эх болсон амьтан бүхэн Сааршгүй дээд нирвааны гишгүүрээр өгсөн Сансрын зовлонгоос гэтлэн, нирвааныг түргэнээ олох болтугай.МААНЬ УНШИХЫН ТУС ЭРДЭМ Багш дээдэст мөргөе Маанийн тус эрдмийг “ Бадам жодбанжи жүд ”-ээс их нигүүлсэгч Аръяабал бурхан бээр ийн айлдав. Хэзээд надад сүслэн УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээх язгуурын тарни үүнийг уншигч хувь ерөөлт эр эм хүмүүн маанийг уншсан, биедээ сахиус болгон зүүсэн хэн бээр ч завсаргүй таван нүгэл болон ойрын таван нүгэл, их хилэнцийг үйлдсэн амьтан там бирд адгуусны орон чөлөөгүй найман оронд үл төрөх бөгөөд бие хэл сэтгэлийн зовлон үл эдлэнэ.Араатан болон чөтгөр, хүмүүн хийгээд хүмүүн бүхэн өвчин болон аюул бүгдээс гэтлэх болно. Их нигүүлсэгч Аръяабал бурхантай учран номын рашааныг хүртэн бурханы хутгийг олж гэгээрэлд хүрэх нь магадтай хэмээн зарлигласан болой.Түүнчлэн:УМ-аар тэнгэрийн адыг МА-аар мамын адыг НИ-гээр хаан адыг БАД-аар газрын эзний адыг МЭ-гээр эрлэгийн адыг ХУМ-аар ягчис болон гарагийн хорлолыг тус тус амирлуулна. Түүнчлэн: УМ-аар гарагийн хорлолыг МА-гаар мамын хорлолыг НИ-гээр лусын хорлолыг БАД-аар газрын эзний хорлолыг МЭ-гээр эрлэгийн хорлолыг ХУМ-аар ягчисын хорлолыг тус тус амирлуулж эрхэнд хураах болой.Түүнчлэн: УМ-аар хурсан өвчний адыг МА-гаар халуун өвчний адыг НИ-гээр хий өвчний адыг БАД-аар бадган өвчний адыг МЭ-гээр хүйтэн өвчний адыг ХУМ-аар шар өвчний адыг тус тус амирлуулна. Өвчин бүхэн маань уншсанаар арилах болой. Түүнчлэн: УМ-аар өвчний галбаас МА-гаар галын галбаас НИ-гээр зудын галбаас БАД-аар хорын галбаас МЭ-гээр мэсийн галбаас ХУМ-аар цаг бусын үхлийн галбаас тус тус гэтлэнэ. Түүнчлэн: УМ-аар жилийн тотгорыг МА-гаар сарын тотгорыг НИ-гээр өдрийн тотгорыг БАД-аар гарагийн тотгорыг МЭ-гээр хорoмхон төдий тотгорыг ХУМ-аар тотгорын язгуур бүхнийг буцаах болой.Түүнчлэн: УМ-аар насны шид бүтээлийг МА-гаар өвчин үгүйн шид бүтээлийг НИ-гээр цог учралын шид бүтээлийгБАД-аар хүч чадлын шид бүтээлийг НИ-гээр сүр жавхлангийн шид бүтээлийг ХУМ-аар юу санасан хэрэг бүхэн бүтэхийн шид бүтээлийг олж үгүйрэл хоосролоос гэтлэн, идээ ундаа, эдлэх хэрэглэхээр үл тасрахын шид бүтээлийг олно. Энэ насандаа урт наслан хойд насандаа үргэлжид буян заяа өндөр төрлийг олох болой.Маанийг чин сэтгэлээсээ сүслэн:Нэгэн удаа эсвэл долоон удаа уншваас буман галбад хураасан нүгэл хилэнц түйтгэр арилах болой.Зуу буюу мянган удаа уншваас Ганжуур судрыг уншсантай ижил буяныг хураана.Түмэн удаа уншваас гурван муу заяанд төрөхийн үүдийг хаана. Буман удаа уншваас зовлонг дахин эдлэхийн үүдийг хаана.Нэгэн сая уншваас бодьсадын жич үл буцахын эрдмийг олно.Нэгэн живаа уншваас номын лагшин, төгс эдлэх лагшин, хувилгаан лагшин, мөн чанар ямагтын лагшин, бурханы лагшинг илтэд олох тэргүүтэн бурханы таван лагшинг олно.Нэгэн дүнчүүр уншваас их амгалант оронд бадамлянхуа цэцэгнээс хувилан төрж бурханы хутагийг олох болой. Эргэлзэж бүү үйлд, их нигүүлсэгч Аръяабал бурханы зарлиг болой.УМ МАНИ БАД МЭ ХУМ… Буянтай болой.Эцэг бурхан лянхуат Хэрүга Эх бурхан Бадмагарванма Хүү миний зүрхний лянхуанд Хагацалгүй баясан цэнгэгтүн. Аяа, энэ ба хойд,зуурдын төрөлд ч Авралт танаас өөрийг үл эрэх ба Ашид миний жаргал зовлон, сайн муу бүхнийг Асар мэргэн нигүүслэлийн тааллаар татан зохио. Ханьцашгүй багшийн өлмий бат, зохиол үйлс дэлгэрч Хоёр шид бүтээлийн дээдийг цаг үүнд хайрлан Эгшиг яруу энэхүү гүр дууллыг Энэрэлт багш ба бурханыг баясгахын тулд өргөе. УМ МАНИ БАД МЭ ХУМ… УМ НЭРДИ БАДМА ХУМ… УМ ХРИ БАДМА НЭРДИ ШААРИЙ ХУМ тарнийн шим үүнийг маань уншсаны дараа уншваас уншсан маань гучин долоон дүнчүүр уншсантай ижил болж үржих нь эргэлзээгүй болой хэмээн “ Нигүүлсэнгүй цагаан лянхуат ” хэмээх сударт зарлигласан болой.Маань уншиж байх үедээ жанрайсиг бурханыг бодож уншина. маань хөгжөөж байх үест хурдан унших үед хурдан уншиж маань хөгжөөж дуусна. МОНГОЛД анхны гэсэн тодотголтойгоор дэлхийд 500 сая эмэгтэйд 1 тохиох БАРУУН, ЗҮҮН савандаа ихэр хүүхэд тээн төрүүлсэн ээж МОНГОЛ эмч нарыг гайхшруулж байнаМОНГОЛД анхны гэсэн тодотголтойгоор дэлхийд 500 сая эмэгтэйд 1 тохиох тохиолдлоор төрсөн ээж.Яагаад дэлхийд 500 сая эмэгтэйд нэг тохиох гэсэн бэ?гэхээр 2 умайд зэрэг хүүхэд тээгдсэн нь. Яагаад дэлхийд ганц вэ? гэхээр том охин нь баруун саванд, бага охин нь зүүн савандаа хоёр ихэр хүү нь баруун зүүн савандаа зэрэг тээж төрүүлсэн ээжийн түүхээс хүргэж байна.Энэхүү бүсгүй маань идвэхтэй 2 савтай, 4 сайхан үрсийн ээж юм. 2010 онд том охиноо баруун савандаа, 2013 онд бага охиноо зүүн савандаа, 2019 онд төрсөн хоёр ихэр хүүгээ баруун зүүн савандаа тээж төрүүлж олон эмч нарыг гайхширалд оруулж байлаа.Хоёр ихэр дээрээ Эх нялхасын Үржин эмч дээр амаржсан. Тухайн үед маш эвгүй байсан өрөө дүүрэн эрэгтэй, эмэгтэй эмч нар цуглаж бүгд л сонирхон гайхцгааж өдий олон жил эмч хийхдээ ийм юм үзэх гэж байдгаа гээд л…Эхний 4 сар хордлоготой шөл уусан ч ус уусан ч бөөлжөөд зарим өдрүүдэд 24 цагийн 22 цагт нь нам унтана.Хагалгаа төлөвлөгдөөд хагалгаанд орох мөчид баахан эмч нар бүгд л сонирхон орж ирээд ийм ховор зүйлийг үзэхгүй байж тэссэнгүй гэсэн эмч нарын яриа.Хагалгай 1 цаг 15мин үргэлжилсэн урд нь хагалгайнд орж байхад 15мин дотор гялалзуулаад 2 охинтой минь уулзуулж байсан болхоор энэ удаад хагалгай удаан үргэлжилж өвдөлт мэдрэгдэж нулимас гараад уйлаад л байсан…2 хүү маань ах нь 2950гр дүү нь 3300гр гарсан. Хоёр умаатай эмэгтэй бол байдаг харин хоёуулаа идэвхтэй байдаг нь тухайн үед Монголын анхны тохиолдол байсан.