Connect with us

Uncategorized

Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө!!!

Published

on

Хэрэв чи үр хойчдоо хүндлэгдэе гэвэл – үхэхийн цагтаа шударга түвшин гэр бүл, сайтар шигшигдсэн ном хоёрыг л үлдээ.Өмч хөрөнгөгүй хүнд эх орон гэж байдаггүй.Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө.Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.Дух нь үрчлээгүй толигор хүмүүстэй бүү зөвлөлдөж бай.

Тэд хэзээ ч юм боддоггүй.Бүхий л амьдралыг, тэр дундаа залуу насыг зөвхөн эрүүл саруул ухаанд даатгавал зохино.Хорхой шавьж алж хороосон хүүхдээ хатуу чанд шийтгэж бай. Ийм үйлдлээс л алуурчны зам эхэлдэг.Нохойныхоо үнэнчид насан туршид нь итгэж болно.Эхнэрийнхээ үнэнчид бол ердөө л итгэл эвдэх анхны тохиолдол хүртэл нь.Аугаа их үйлсийг амлалгүйгээр бүтээдэг ёстой

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Жүжигчин Ариука нөхрөө уучилсан уу???

Published

on

By

Мөрийтэй тоглоом тоглож, өрөнд орсоны дараа Солонгос улсыг зорьсон “Outlaw” хамтлагийн дуучин Г.Чинзориг эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Тэрээр “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэгтэй дэр нэгтгэн охинтой болсон ч, за.ли.лангийн хэрэгт холбогдсон нь хосын амьдралд цэг тавих хангалттай шалтгаан гэж жүжигчин бүсгүй үзсэн байдаг. Түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрч, өдгөө хэн хэн нь тус тусынхаа зам мөөрийг хөөсөөр ирсэн ч, өөр хэн нэгэнтэй нэр холбогдсонгүй хэвээр.

Дуучин Г.Чинзориг алс нутгаас охин, эхнэр хоёртоо хайртай хэмээн сэтгэлээ илчилж, Ариукаагаас уучлалт гуйсаар байсан ч, Ариукаа түүний уучлахгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл Г.Чинзог эх орондоо ирсэн даруйд нь охинтой нь уулзуулсан Ариукаа нөхөртэйгөө эргэн нийлсэнгүй.

Continue Reading

Uncategorized

ӨНГӨРСӨН ХҮНИЙГ ЗҮҮДЛЭХ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?!

Published

on

By

Хүн бүр хайртай дотны хүнээ алдана гэдэг энэ амьдралд нөхөж болшгүй их гарз авчирдаг. Тэдэнтэйгээ зүүдэндээ уулзах нь нэг талаараа сайхан боловч ойр ойрхон зүүдлэх нь муу байдаг аж.

Шашны талаас өөд болсон хүн нь 49 хоногтоо гэртээ байдаг бөгөөд хэрэв танд та.лийгаачид ойр ойрхон зүүдлэгдвэл тэр хүн төрлөө олоогүй таныг нөгөө ертөнц дуудаж байгааг харуулдаг байна.

Зүүдний тайлалд өгүүлснээр зүүдэлсэн хүн тань бул.шиндаа, ү.хсэн хэвээр үзэгдэж байх нь тийм ч таатай биш, харин амьд сэрүүн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, мөн танд ямар нэг учир нь ойлгогдохгүй зүйлсийн тухай хэлж, сануулж байвал сэрэмжтэй байхыг сануулдаг гэнэ. Харин сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар, нас барсан нэгнийг зүүдлэх нь тэднийг хэт дурсаж, шаналсантай холбоотой бөгөөд энэ үед тэдний тархинд мэдээлэл очсоноор зүүдэлдэг аж.

 Барууны сэтгэлгээнд, хэрэв нас барсан хүн хуримын
ёслол, шинэ хүүхэд төрөх мөчид хамтдаа байгаагаар зүүдлэгдэх нь, хурим аз
жаргалгүй, төрсөн хүүхэд нь сул дорой, өвчин ороосон хүүхэд болно хэмээн ихэд
цээрлэдэг юм байна.

Continue Reading

Uncategorized

Г.Эрдэнэчимэг: Хань минь намайг ингэж өнгөлж, хөгжүүлж, ундруулсан юм шүү дээ

Published

on

By

Одоогоос яг 10 гаруй жилийн өмнө дуучин Самандын Жавхлан, “Шуранхай”-н Гантөгсийн Эрдэнэчимэгтэй хамт амьдарч байна гэсэн мэдээлэл монголчуудын анхаарлыг татсан билээ. Хоёр од нэг тогоонд багтдаггүй гэлцдэг гэж шуугижцгааж байлаа. Харин нийтийн дууны ханхүү, “Шуранхай” хамтлагийн мисс бүсгүй хоёр хамт амьдарсан 10 жилдээ, хазгай гишгэж хэл амны бай болсонгүй. Бөхийн өргөөг долоо найман өдөр торохгүй дүүргэдэг дуучин С.Жавхлан өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн болж, уртын дууч бүсгүй дөрвөн хүүхэд төрүүлж Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан. С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр 2013 онд хамтдаа “Хар хархан харц” дуу дуулсан нь Монголоос “ютүб”-эд хамгийн их үзсэн дуу болж билээ.

Тэр клипэндээ хоёр том охиноо тоглуулсан билээ. СТА Г.Эрдэнэчимгийг МУГЖ С.Жавхлантай ханилснаас хойш л гэнэт дээл өмсөөд л монголжуу болчихсон гэж ойлгох хүмүүс цөөнгүй байдаг. Энэ талаар тэрбээр албан ёсоор тайлбар өгчээ. Тодруулбал, Би монголч үзэлдээ өөрийнхөө дураар амьдарч яваа бүсгүй хүн шүү дээ. Намайг бага байхад манайх зусланд буюу мал дээр их гардаг айл байсан. Тийм болохоор монгол ахуйтай их ойр өссөн. Ер нь хотод орж ирсэн цагаас хойш бодоод байхаар миний хамгийн аз жаргалтай сайхан байсан үе маань бол хөдөө мал дээр ээж, аавтайгаа, хурга ишигээ хариулаад явж байсан үе маань байдаг. Тоглох ч завгүй, өглөө босоод айргаа уугаад л үнээндээ гардаг.

Тиймээс бид хоёрын хувьд ч бас мэдээж үзэл бодол, сонирхол нийлж байж л бие биедээ татагдаж ханилна л даа. Гэхдээ миний сурсан, үзсэн энэ суурь хүмүүжил дээр нэмээд нөхрөөсөө маш их зүйлсийг сурсан. Нөхөртөө ч бас хэлдэг, Эрдэнэчимэг гэдэг хүнийг ингэж өнгөлж, миний амьдралыг хөгжүүлж, ундруулж байгаад маш их баярлалаа гэж. Харин одоо бол би өөрөө монгол ухаанаар, арга барилаар яаж зөв, эрүүл амьдрах уу гэдэгт хорхойсож, дурладаг болсон. Монгол хувцас л өмсөхгүй бол европ хувцас чимэггүй ч юм шиг санагддаг болж, эсвэл холиод өөрийнхөөрөө өмсвөл илүү гоё нийцтэй юм шиг санагддаг ш дээ.  Нэг хэсэг бол Жавхлангийн дарамтаар энэ хүүхэн ингэж байна гэх ойлголт байсан, дарамталсаар байгаад л араг түшүүлээд төрүүлчихлээ, одоо бүр нүүрийг нь будуулахаа болиод, үсийг нь хоёр салаа сүлжүүлээд, нөгөө миссийн тэмцээнд орж байсан бүсгүй ч өнгөрлөө гэж ярих нь их байсан /инээв/. Ямар ч байсан монголоороо байснаар бидний амьдрал маш амттай байдаг” хэмээн ярьжээ. Сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй байгаа дуучин маань амьдралдаа ихэд сэтгэл хангалуун байдаг талаараа хэд хэдэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьсан байдаг.

Continue Reading

Trending

error: Content is protected !!