Кимчинд дуртай л биз дээ та нар минь Орц: 3ш байцаа 1ш цагаан манжин 2 боодол урт сонгино 4 ш бондгор сонгино Сармис 3 бондгор 2 ш лийр 100гр 100% цэвэр алимны шүүс Загасны цуу 20гр будааны гурил 2 амны халбага дашида ГНАРИ кимчи амтлагч 200гр зөгийн бал Элсэн чихэр 300гр Нунтаг улаан перц 5 амны халбага Давс, ус Хийх дараалал:1.Кимчи байцаа дарах: Байцаагаа жижиглэж хэрчээд их хэмжээний давстай усанд хийж 3 цаг зөөлөртөл дарна. Байцааны бүдүүн хэсэг хатуу биш уяарсан бол 2, 3 удаа цэвэр усаар зайлж, байцаанд ус үлдэхгүй байхаар сайн шавхана. 2. Цагаан манжин дарах: Урт нимгэн хэрчээд саванд хийгээд 2 халбага давс болон Гнаригаа манжингаа давтал хийгээд холиод 1, 2 цаг дарна.Үүний дараа цагаан манжин зөөлөрч амтлаг болно.3. Соус хийх: 500гр усааар буцалгаад 50гр будааны гурил (будаагаа миксэрдэж болно) хийгээд сайтар хутгаад зутан шөл шиг өтгөрүүлнэ. Зутан дээрээ 2 том халбага дашида амтлагч, 5000гр гучугару буюу нунтаг перц (перцээ өөрсдөө тааруулж бага хийж болно) хийгээд сайтар хутгана.Амтлагч: Цагаан гаа, сармис, урт сонгино, бөөрөнхий сонгиноо жижиглэн бэлдэнэ. Зөгийн бал, элсэн чихэр, лийр, алимны шүүс зэрэг нь халуун ногооны догшин амтыг дарж зөөлөн амтлаг амт оруулдаг тул зохих хэмжээгээр бэлдээд холих үедээ өөрсдийн амтлах хэмжээгээрээ тохируулан холиод бэлэн болно. Загасны цуугаа холих үедээ хийнэ.Тагтай битүү саванд хийгээд хөргөгчинд хадгалаад хэрэглэх бол асуудалгүй.