14.7 C
Washington
spot_img

ГЭР БҮЛ БОЛСОН Ч ГАЛАА ТАХИХГҮЙ БОЛ ХЭЛ АМ, ХЭРҮҮЛ УРУУЛ ТАСАРДАГГҮЙ!

Date:

Share:

Орчин цагийн залуучууд галаа тахиагүйгээсээ болоод эв түнжин хагарч, салж сарних нь элбэг болж. Зүй нь галаа л тахих ёстой юм шүү дээ гээд хэн нэг учир мэдэх хүн нь хэлээд өгдөг ч болоосой гэж *унших дуртай, судлах дуртай нэгэн номын эгч маань аминчлан захисан*-ыг хэрэгтэй байж магадгүй хэмээн доор хичээнгүйлэн сийрүүлэхийг оролдлоо.Хууччуул хүүхэдтэйгээ холилддоггүй.Гэр бүлтэй болсон л бол шинэ гэр бүрж өгөн гал голомтыг нь бадраан “Галыг нь тахиулдаг” байсан нь учиртай. Учир нь аав, ээжийн гал голомтон дээр амьдрах юм бол тухайн айлын гай, барцад, сайн, муу бүхнийг нь үр хүүхэд нь хамтдаа үүрэлцдэг учраас хамгийн түрүүнд хүүхдүүдээ өрх тусгаарлуулж “Голомтын галыг нь бадраах” ёсыг үйлддэг байсан.Айл гэрт “Галын бурхан” гэж бий.Галын бурхнаа дээдэлж тахиж байхгүй бол *гал бузартаж сэвтэх* аюултай гэдгийг л одооны залуучуудад хэлээд өгчих юм сан. Галыг гэрийн эзэн тахиж, галыг гэргий хүн манадаг. Олон ч охид бүсгүйчүүд *галаа сайн манаагүй*-гээсээ болоод эр нөхөр нь өөр голомтод очсоор байна.”Гал” тухайн айлд орж ирэх муу муухай зүйлийг үлдэн хөөж зайлуулдаг. Галаа тахиагүйгээс ад, зэтгэр голомтын гал дээр сандайлж суун эр, эмийн санаа сэтгэлийг үймүүлэн гэр бүлээс гадуурх явдалд самууруулдаг.Галаа хэр сайн өрдөж тахина төдий чинээ галын хүч өөдөө байж ад, зэтгэрийг сандайж суухын эцэсгүй галдан хөөж зайлуулдаг домтой.Монголчууд эртнээс нааш “Галыг шүтэж” тахисаар ирсэн. Харин энэ уламжлал өнөө цагт алдагдаад байгаа нь харамсалтай. Ганц байсан ШҮДЭНЗНИЙ ҮЙЛДВЭРЭЭ нураачихсан улс. Урд, хойд хөршид яаж ч технологи хөгжсөн *Шүдэнзний үйлдвэрүүд*-ээ татан буулгаагүй үйлдвэрлэсээр байгаад учир бий шүү.Харин манайх эсэргээрээ цахилгаан асаагуур руу мааарш болж байгаад л сэтгэл жаахан эмзэглэдэг юм. Оросын Спички шүдэнзний үнэ бүүр өсөөд нэг бүрийн үнэ нь 200 төгрөг болчихлоо.Айл гэр ч улс эх орон ч галын дөлөө өөдөө байлгаж муу бүхнээс хамгаалагддаг ёстой.Энэ сайхан өсөж торниж байгаа залуусаас нэг нь ч гэсэн “Шүдэнзний үйлдвэр”-ийг бүтээн байгуулж*ГАЛАА ШҮТДЭГ МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛАА СЭРГЭЭХ байх гэсэн их итгэл үнэмшлийг тээн сууна даа эгч нь* гэж ярихад нь нээрээ л залуучууд бид галаа тахихын учир утгыг мэддэггүй юм байна шүү гэснээр бидний яриа дүүрсэн юм.Оны эхэн, жилийн эхлэл дээр ГАЛЫН ТУХАЙ сонссоноо бэлэгшээн хуваалцлаа. “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилдээ айл хотлоороо ГАЛАА ШҮТЭХИЙН УХААНЫГ ЭРГЭН САНАХ БОЛТУГАЙ.АЙЛ ӨРХ БҮРИЙН ГАЛЫН ДӨЛ ӨӨДӨӨ БАЙГ!

Subscribe to our magazine

━ more like this

Эм уулгүйгээр ходоодны шарх, хоол боловсруулах, зүрх судасны өвчлөлийг байцааны шүүсээр бүрэн эмчлэх арга. Байцааны шүүс бэлтгэх аргачлал ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Буруу хооллолт, байнга түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамт дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг. Үүнийг цаг алдалгүй яаралтай...

Заваан санагдаж магадгүй ч яг үнэндээ сайн нөлөөтэй бидний нийтлэг зуршил

Нэг үйлдлээ 21 хоногийн турш давтахад зуршил болж үлддэг гэх боловч практик дээр хэрэгжих нь маш ховор. Харин сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд ямар нэгэн...

Таны залуу насны дүр төрхийг өдөр бүр бага багаар хумсалсаар байдаг муу зуршилууд

Бүсгүй хүн сайхан харагдахыг хичээдэг. Нас өтөлж буйн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчилнө, мэргэжлийн гоо сайханчийн туслалцаа авахаас өөр аргагүй...

Зөгийн жилий ходоодны шарх, хоол боловсруулах эрхтний өвчлөлд маш сайн. Хэрэглэх заавар ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Монголчуудын хамгийн их өвчилдөг нэг өвчин болох ходоодны шарх бол архаг өвчин юм. Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад...

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт...
spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

error: Content is protected !!