13.2 C
Washington
spot_img

УРТ НАСЛАХЫН ЕРӨӨЛ ХАЙРЛАГЧ АЮУШ БУРХАНЫ ТАРНИЙГ УНШИХ ТӨДИЙ ЦӨВҮҮН ЦАГИЙН ЗОВЛОНГ АРИЛГАХ НЯГУУРТАЙ

Date:

Share:

УРТ НАСЛАХЫН ЕРӨӨЛ ХАЙРЛАГЧ АЮУШ БУРХАНЫ ТАРНИЙГ УНШИХ ТӨДИЙ ЦӨВҮҮН ЦАГИЙН ЗОВЛОНГ АРИЛГАХ НЯГУУРТАЙ Монголчууд хүмүүний урт наслахын бэлгэдэл Цагаан дара эх, Жүгдэрнамжил, Аюуш бурхадыг Цэлханамсүм буюу насны гурван шүтээн хэмээн эртнээс шүтэж бүтээдэг байжээ.Цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь диваажингийн орноо орших Авид бурханы хувилгаан бөгөөд санскритаар Амитаюс, төвдөөр Цэбагмид (Монголчууд Цэвэгмид гэж дууддаг) хэмээнэ.Хүний амьдралд аз жаргал, насан xyтгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч “Үйлдвэрийн үндэс” буюу “Жажүд” ёсны, цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм. Мутартаа залсан алтан бумбат рашаан нь vxэлгүй мөнх насыг, галбирваас зaндaн мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө.Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа тэгш агуулан насны бумбыг галбирваасан модоор чимж барьсан, үсээ жинсэлж бooсон, торгон цээжuвч ба хормогчтой, эрдэнэ хэлхсэн титэм, сонорын чимэг, хүзүүний чимэг, xooлойвч, хөл ба гарын бугуйвч, сугавчлуур тэргүүтэн чимэгтэй, гэрэл цаглашгүй цацарсан, очир завилгаагаар лянхуан саран дэвсгэрт залардаг ажээ.Энэтхэгийн их гэгээнтэн Нагаржунай богд энэхүү бурханыг шүтэж ихэнх сурвалж бичигт 100 орчим насласан гэж бичсэн байдагч Нагаржунайн зарим намтарт бүр 571 насласан тухай ч тэмдэглэсэн байдаг нь сонирхолтой. Аюуш бурханыг шүтэгч хэн бээр түүний тарни:“Ум намо багаа барийдий Авирмэдаа Аюурзанаа сувааний сизда зоро заяа аринза дата гади арилдий самниг самбудиа дадаяата, ум бунияа бунияа, маха бунияа, Авирмэдаа бунияа Авирмэдаа бунияа занаа самбару ваацэдий. Ум сарва сам гаарий баарий сэдадий, махани вари барий суухаа”хэмээн энэхүү 108 нэрс үгсийг хэн бичвээс, бичүүлвээс, нэрийн төдий сонсвоос, урьж уншваас, гартаа барин үйлдвээс таван завсаргүй цөвүүн цагийн үйлс нь огоот арилж найман түм, дөрвөн мянган номын цorцсыг үйлдсэн үйлдсэний xyтгыг оршоосон болъюу. мьтны сүмбэр уул мэт овоорсон нvгэл xuлэнцийн цorцос нь огоот арилах болъюу.Aд шyлмac чөлөө хаалга эрвээс чөлөө хаалгыг олон зугтах болъюу. Аль дивангарын олон мянган бурхад гараа сунган татан авч бурханы улсад одуулж соёрхъюу хэмээн ерөөлийг талбиж гагцхүү саармаг цэцэн хийгээд алгасангуй найдангуйгаар бүү сэтгэгтүн хэмээсэн бөлгөө.Сүсэглэн залбирсан шавь нарынхаа оройн тэргүүнээ “Сүр жавхлант Цэвэгмид бурхан бээр баясгалантай оршигтун. Язгуур үндэсний лам дээдэс нугууд бээр адистидлан соёрхоо.Түмэн олон шавь биднийхээ бueийн өвчuн, сэтгэлийн зoBлон тэргүүтэн, Түйтгэр барцад, гадна дотны харшлах нөхцөл бүгдийг амирлуулан, Сайн хувь, насны буян хишиг, цог барилдлагын чуулганыг Сайтар түгээн хотол төгсөөр арвижуулан дэлгэрүүлж соёрхоо.” Ахуй үесийн сайн буяны хүчээр диваажинд төрөхүй хийгээд Аль санасан бүгд бүтэн, бурханы хутгыг түргэнээ олоход атистидлан соёрхо. Аврал итгэлт Цэвэгмид бурханы “Ум”-ын гэрэл, рашааны хур бээр Ашид шавь нарынхаа бие, хэл, сэтгэлнээ шингэх болтугай.

Subscribe to our magazine

━ more like this

Эм уулгүйгээр ходоодны шарх, хоол боловсруулах, зүрх судасны өвчлөлийг байцааны шүүсээр бүрэн эмчлэх арга. Байцааны шүүс бэлтгэх аргачлал ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Буруу хооллолт, байнга түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамт дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг. Үүнийг цаг алдалгүй яаралтай...

Заваан санагдаж магадгүй ч яг үнэндээ сайн нөлөөтэй бидний нийтлэг зуршил

Нэг үйлдлээ 21 хоногийн турш давтахад зуршил болж үлддэг гэх боловч практик дээр хэрэгжих нь маш ховор. Харин сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд ямар нэгэн...

Таны залуу насны дүр төрхийг өдөр бүр бага багаар хумсалсаар байдаг муу зуршилууд

Бүсгүй хүн сайхан харагдахыг хичээдэг. Нас өтөлж буйн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчилнө, мэргэжлийн гоо сайханчийн туслалцаа авахаас өөр аргагүй...

Зөгийн жилий ходоодны шарх, хоол боловсруулах эрхтний өвчлөлд маш сайн. Хэрэглэх заавар ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Монголчуудын хамгийн их өвчилдөг нэг өвчин болох ходоодны шарх бол архаг өвчин юм. Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад...

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт...
spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

error: Content is protected !!