Uncategorized

НЭЭЛТЭНД “ДАРГА НАР” УЛААН ХИВСГҮЙ БОЛ АЛХАЖ ЧАДАХАА БАЙЖЭЭ!!!

Дэрсэн дээр дрож дэвсээд сандал тавьж, эгнээд суусан дарга нарын зураг өчигдөр /2022.09.20/ цахим орчинд тархав. Улмаар дарга нар энэ мэт хандлагаа засаач гэх шүүмжлэл гарсан юм.Тэгвэл юу болоод дарга нар ийн хивс дэлгэн суув гэдгийг эх сурвалжуудаас тодрууллаа.Тэгвэл Увс аймгийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, шинээр барих төслийн шав тавих төслийн нээлт өчигдөр тус аймагт болжээ.Нээлтийн ажиллагаанд Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү болон Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшин нарын холбогдох албаны хүмүүс оролцсон байна.Польш улсын засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд барилга угсралтын ажлыг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах юм байна.Төслийн нэгжээс таван аймагт нээлт хийж яваа бөгөөд уржигдар Баян-Өлгийд мөн нээлт хийж, дарга нар нь мөн адил улаан хивс дэлгүүлэн сууцгаажээ.Хивс дэвссэн хүмүүс мэдээж төрийн алба хаагчид, төслийн нэгжийн ажилчид байж таарна. Гол нь тэр хивсийг авчихаа гэж хэлэх дарга нар л манайд алга бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *