Uncategorized

Хэрэгтэй нэг нь шейрлээд хадгалаад аваарай👏🏻 Адуу ханах тухай! 😍Хануур, хатгуураар монгол аргаар эмчлэх!

Хэрэгтэй нэг нь шейрлээд хадгалаад аваарай👏🏻 Адуу ханах тухай! 😍Хануур, хатгуураар монгол аргаар эмчлэх!Ямарваа адуу өөрийн унаган өнгө зүснээс өөр болж зүс нь хувирах, толбо суух зэрэг өөрчлөлт орсон бол аливаа буруу уяа засал, эдэлгээний буруугаас өөрчлөлт орсоны тэмдэг юм. Эртний уламжлалт судруудад “Уяж буй морины шүд эмтэрвээс 4 мөчний аль нэг нь гэм суусан болой” гэж өгүүлсэн нь бий. Энэ нь олон жилийн ажиглалтаас гарцаагүй батлагдаж байна. Хурдан хүлгээ уяж сойж буй уяач та бүхэн үүнийг анхаарах биз ээ.1.Чамархайн цэг. Дух, шанаа, нүүр нь халцардаг, агсарч давхидаг, хадуурдаг морины гэмийг засахын тулд чамархайг нь хатгана. Хатгахад тохиромжтой үе нь хаврын 3, 4 болон зуны 7 сар. Хатгахдаа толгойг доош нь байрлуулж чахалзуурыг нарийн сураар чангалан татаж судсыг гүрийлгэн ханахад бэлтгэнэ. Зургийн 1-р цэгийн хоёр талд хатгасны дараа боолтыг авч 400 гр орчим цус гаргасны эцэст толгойг дээш нь өлийлгөн уяж цусыг тогтооно. Дөрвөн сар орчим унаж эдлэхийг хориглоно.2. Гөхлийн магнайн цэг. Гөхлийн магнайн цэг нь 11 дүгээр цэг буюу омрууны цэгтэй холбогддог.Ихэвчлэн уяа нь буруугаас болж бахардан ойчиж тийчэлсэн, цангасан адууг энэ цэгт хатгана. Хатгуурын хутганы үзүүрийг 5 см урт гарган магнайн голын үсний цэгээс дээш хоёр хуруу тавьж урьдаас нь хөхлийг нэг удаа сийлж хатгана. Мөн 11-р цэгийг хурц хутгаар өвчүүний дээд тал буюу бод малыг нядлаад цусыг нь авдаг цэгээс арьсыг нь татаж байгаад гурван хурууны өндөг дарам газар дээрээс нь огтолж умруу гаргаж орхивол сайн. Хоёр болон 11 дүгээр цэгийг зургаар үзүүллээ. Бүтэн жил унаж эдлэхийг хориглоно.3.Хамрын самсааны цэг.
Хамрын самсааны болон сиймхийний судсыг уушигны салст үрэвсэл, усан хаван, уушигны гуурс нарийсч шуухинаа болох, гэдэсний хатгаа, амьсгал давчдах үед ханана. Мөн тавдугаар цэгийн судасны шугам нэг байдаг бөгөөд буйлны хоёр талаас нь хатгана. Хатгахад хамрын хоёр нүхээр цус зэрэг гарна. Ингэснээр адууны нармайн доторхи өт болон дотор гэдэсний өвчлөлийг эмчилж арилгана. Гамыг 14 хоног орчим хийнэ. Хутганы хэмжээг зургаар үзүүллээ.4. Нулимасны судасны цэг.Нулимасны судсыг нүд өвдөх, усан жилбэн, гэдэсний хий хатгалаг, баас хоригдох үед хатгана.43-р цэгт нүд өвдөх, элэгний үрэвсэл, наршилт, тархинд цус ихдэх өвчний үед хатгаж ханана. Их богино нимгэн хутгаар хатгана.Хатгасны дараа нүдийг хүйтэн усаар өдөрт хоёр удаа угааж ёотон нунтаглаад гурван өдөр дараалан хийхэд зүгээр болно. Цагаан үүл суусан буюу эргэхгүй бол жишээ нь, 30-р цэг зөв талын нүд өвдсөн бол буруу хойд хасыг өрөөлдөж ханах, мөн хоёр нүд өвдсөн бол хойд хоёр хаснаас багавтар цус гаргана. Гамыг хоёр сар орчим хийнэ. 5. Буйлны цэг. Энэ цэг нь 3-р цэгтэй судасны нэгэн шугамтай байдаг бөгөөд буйлны хойд талаас хатгахад хамрын хоёр нүхээр нь цус гоожно. Гамыг 2-3 долоо хоног хийнэ. 6. Хэлний цэг. Адууны хэлний доод талд хоёр талын гүдэргүүг дагаж хоёр хөх судас байдаг. Цангаснаас болж шазайх, дайрлага дайрах, гариг саа өвчин, өвлийн ханиад, төвөнхи, багалзуур, гүрээний эмгэгийн улмаас үүссэн хавдрын үед болон ходоод гэдэсний үрэвслээс баас хоригдох, хэлний хавдрын өвчлөлийг эдгээхийн тулд ханана.Морь уяаны үед давхил хийх ажилд хэлээ гаргах, хэл нь эврэх зэргийг эмчилнэ. Хатгахад улирал хамаагүй. Зургийн дагуу хануурын хутгаар хатгана. Уяаны үед хийх эмчилгээ учир 1-2 хоног гамнана.7. Цорвоны цэг. Цорвыг бөгсөн бие нь суларч бөгсөө ороож эхлэсэн болон зоогоо авсан морийг цоровдож байгаад нарийн урт гурван хуруу орчим шөвгөөр дээд уруулын үсний эргүүлэгний дунд хамрын үзүүрийн цагаан мөгөөрсөнд тултал хатгаж цус гаргана. 29-р цэгийг хатгана. Гамыг гурван сараас дээш хийнэ.8. Тагнайн цэг.Ханиад дөнгөж хүрсэн эсвэл тэжээж буй адууг тэжээлд оруулаад 14 хоногийн дараа амыг ангайлгаж байгаад дээд талын шүдэн талаас нь гурав дахь үеийг хатгана.Хатгах хутганы хэмжээг зургаар харууллаа. Цусыг 150 гр гаргаж амыг ангайлгахаа болихоор цус тогтоно. Гамыг долоо хоног хийвэл сайн. Хүчтэй биш зөөлөн эдэлгээнд яах ч үгүй.9. Сахууны цэг. Унага даага болон бага насны адуу сахуугаар их өвчилдөг. Амьсгалын дээд зам, эрүүн доорхи булчирхай идээлж хавддаг. Сахуутсан унага дааганы эрүүн доорхи булчирхай томорч хавдах, ус уухгүй байх, хамраар уусан ус нь буцаж гардаг. Өвчтэй адууны идээлж бугласан буглааг шахаж гарган цэвэрлэж, мэс засал хийх, мөн эрүүний ороолт 45-р цэгийг ханаж болно.Пенициллин, децилин тарих, сульфаниланидын эм дотуур нь уух, антивирус гэдэг тариаг эмчилгээний тунгаар тарина.10. Мөрний цэг. Дал бугалга хоёрын хоорондын үений залгаа нь ямар нэг нь зог тусалт болон морио татах үед нь хүүхэд цочмог татах хажуу тийш нь хурдын буурахгүй үед эвгүй татах зэргээс болно. Үүнийг үенд хуримтлагдсан шар усыг ханаж гаргахыг хэлнэ. 11. Умрууны цэг. Дал бугалга хоёрын нийлбэр дээр овгор ясны уулзварын гурван тал дээр махны ширхэгийн дагуу зураг дээрхи хутганы хэмжээгээр хатгана. Энэ нь мөрөөрөө эвгүй болсон адууг хатгана.12. Ороо хар цэг.Ер нь морь мал эдэлгээний буруугаас цээжин талд цус буун балцагнах хөлөө ээлжээр өргөх, мөн уушги, зүрх, үнхэлцэгний үрэвслийн үед намар хатгана. 13. Хөөсөн хааны цэг. Хөөсөн хааны богтосны залаа 19-р цэг гижигдэх улаан суга. Энэ нь 42-р цэг 19-р цэг тус бүр жаахан ялгаатай. Ер нь одоо үед их багагүй бүх хүмүүс морь унахдаа дөрөө холбож унадаг. Үүнээс маш их болж байгаа юм. Дөрөөг холбохдоо урт богиныг сайн тааруулж холбох хэрэгтэй.Дөрөөний холбоо чангарснаас болж улаан суга, богтосны залаа, хөөсөн хаа зэрэг газруудыг гутлын хоншоороор хийж хөндүүр суулгаж цусны ханыг бүдүүрүүлэх, ц.у.с буулгаж өвчлүүлснээс болж урд хоёр хөлөө хооронд нь ойртуулж зогсох, их хэвтэх дуртай болдог. Үүнийг эмчлэхэд хамгийн анх 19-р цэгийг 8-р сард хатгана. Бүр болж өгөхгүй бол 42, 13-р цэгийг 12 сард 14-21 хоногийн хугацаатай хатгана. Гамыг 3 сараас дээш хийнэ.14. Уушигны цэг. Морь нь эвгүй унагдсан буюу буруу уягдсанаас хойш сайн амарсны дараа хатгана. Ер нь морины цээжинд их багаар цус буусан буюу хөл нь эвгүйтэж магадгүй гэсэн үед 10, 3-р сард цусыг ханана. Гамыг 3 сар хийнэ. 15. Шөрмөсөн сйимхийн цэг.Морины сиймхийд цус бууна гэдэг нь гэдэс ихдэх, багадах, тавганд нь цус буусныг мэдэлгүй давхиж уралдуулснаас болж ц.у.с нь дээшилж сиймхийний судасны хана албаар бүдүүрхийг хэлнэ. Мөн гэдэс таарахгүй учраас хойд хөл нь урд хөлийн сиймхийний ар бүлхийг цохихыг хэлнэ. үүнийг урьдаар айрагны өтөг, мөн тарваганы битүү өв тулам, гишүүний навчсыг бууз шиг жигнэж бүлээн болгоод боох, давстай үхрийн баасаар боож болно. Дээр дурьдсан боолтуудыг өдөр болгон солино. 5-7 хоног бооно. Айрагны өтөгний боолтыг гурван өдөр боож сиймхийг гурван хуруу орчим хутгаар нэвт хатгана. Гамыг бүтэн жил хийнэ.16. Сагагны сиймхийний дотор цэг.Ямарваа хурдан морь уралдааны хатуу замаас доргилт авч тавгандаа цус буух, мөн өвөл цагийн унааны буруугаас мориныхоо тавгыг хөлдөөснөөс болж таваг нь гэсэхдээ таваг туурайны бодисын солилцоо өөрчлөгдөж цус буудаг. Уургын морь мөн адил. Тавгыг 10 сарын сүүл 11 сарын эхээр болон 3-4 сард 3 см хутгаар задлан хатгаж хатгасны дараа 3 км газар хөтөлж ергүүлнэ. Тэгэхээр гэдэсний доод тал хоёр хонгоны дотор тал умас нь улаан болж ирвэл сайн. Тэр шөнө уяж хонохыг хориглоно. 16-р цэг нь тавагны цус багавтар буусан үед уралдааны морийг хоёр жил тутам урьдчилан сэргийлж хатгана. 7, 8, 9, 3, 4 саруудад ханана. Гамыг 45 хоног хийхэд болно.17. Туурайн магнай хатгах цэг. Унаа болон уралдааны морь зүгээр сажилж байгаад бүдрээд байх болбол хугацаа хамаарахгүй туурайн магнайны цэгийг хатгана. Магнайны цэг нь 16-18 цэгийн дундах цэг. Ер нь энэ гурван цэг нь ойролцоо нэг судасных. Гэхдээ цус бол жаахан газар л буусан байхад тэр малдаа жишээлбэл, хөлд орсон өргөс мэт байдаг. Хатгасны дараа 45 хоног гам хийхэд болно.Мөн хойд хөлний магнайн 27-р цэг хойшоо бүдэрсэн үед ханаж болно. 17-р цэгтэй адил байдаг. Мөн урьд хөлний туурайн туурганы 21-р цэгийг ханаж болно.18. Өсгийн гол ба таваг сөхөх цэг.Ямарваа хурдан морь уралдааны хатуу замаас доргилт авч тавганд цус буух, мөн өвлийн унааны буруугаас мориныхоо тавгыг хөлдөөснөөс болж сүүлдээ таваг нь гэсэхдээ таваг туурайны доторхи бодисын солилцоо өөрчлөгдөж мөн цус буудаг. Уургын морь мөн ялгаагүй.Тавгыг 10 сарын сүүлч 11 сарын эхээр мөн 3-4 сард 3 см хутгаар задлан хатгаж 3 км газар хөтөлж ергүүлнэ. Тэгэхэд гэдэсний доод тал хоёр хонгоны дотор тал умас нь улаан болж ирвэл сайн. Уяж хонохыг хориглоно. Хатгах цэг болон хутганы хэмжээг зургаар харуулна. Задгай усанд долоо хоног оруулж болохгүй. Гамыг хоёр сар хийнэ. 19. Элэгний судасны цэг. Ямарваа адуу нь буруу эдэлгээ, уяа, хуучирч муудсан тэжээл, хорыг нь авч чадаагүй зэргээс болж элэг нь муудаж арьсны гадар тал нь алаг тарлан толбо суудаг. Анх мэдэгдэхдээ үс нь урт богино ургаж эхэлнэ. Тэр үед нь 20-р цэгийн хоёр талд нь хатгана. Цусанд нь тос арай ороогүй 7 сарын сүүлчээр 1 л орчим цус гаргана. Их толбо суусан хойно нь нэг жилийн дотор хатгаж болно. Нэг жилээс дээш болбол эдгэдэггүй юм. Гамыг гурван сар орчим хийнэ.20. Хонгоны харын цэг. 49 дүгээр цэгийг шагайтын ороолт, хойшоо доголж байгаа адуу суунги доголно. Мөн бөгсөө ороох үед хатгана. Хонгон доторхи том судсыг хатгана. Гамыг хоёр сараас дээш хугацаагаар хийвэл сайн. Мөн 49 дүгээр цэг боривны үеийн эмгэг шар ус хурж бороолох зэрэг шагайтны доод үзүүр орчим хатгана. Гамыг гурван сараас дээш хийвэл сайн. 21. Өлөн задархайн цэг. Хурдны болон унаа морийг хоол багатай уяж уралдуулах өлөн морийг унааг нь хэтрүүлж унаснаас болон дотор талын гэдэсний өнгөр нь багассанаас болж хоолны шингэц түргэсэн хоолыг гэдсэндээ тогтоох чадвар муудах, голоо цохих зэрэг эмгэг тогтоно. Үүнийг эмчлэхэд 2 л хир үхрийн баасыг 1 л орчим гүүний саамаар зууран шингэлэн амаар нь цутгаж өгнө. Тэгээд элэгний хойшоо явсан судасны гурав дахь умдагны салаа судсыг хатгавал сайн. Үүнээс нэлээн цус гаргах хэрэгтэй. Гамыг хоёр сар хийнэ.25-28. Хойд хөлний сагагны сиймхийн цэг. Ер нь эдлэж байгаа морины туурайг сайн ажиглаж байх нь зүйтэй. Хойд туурай нь хоёулаа юм уу эсвэл өрөөсөн тал нь урьдаасаа мөлүүрч эхэлбэл хойд хөлдөө цустай болсны шинж. Үүнийг анх хөнгөвтөр байхад хатгаж болно. Үүнийг 3, 4, 7, 8, 9 саруудад ханана. Гамыг 50 хоног хийнэ.24-26. Хойд таваг сөхөх, хойд тавгыг араас нь хатгах цэг. Адууны туурайн урд тал нь их мөлүүрсэн улдсан морины гахайг сайн зорж хутгаар гахайг сөхөж цусыг гарган ханана. Хойд хөлний магнайн цэгийг хатгах сайн. Хатгах үе нь ус зайрмагтай үед 3-4, 11 сарууд. Задгай усанд оруулж болохгүй. Гамыг хоёр сараас дээш хийнэ. 29. Хойд хөлний шөрмөсний сиймхийн цэг.Хойд шөрмөс нь сиймхийний үеэрээ бүдүүвтэр болсон, туурай нь урьдаасаа их элэгдсэн морийг гурав хоног айрагны өтгө, долоо хоног гишүүний навч, тарваганы тулам, давстай үхрийн баасаар боож зөөлөрсний дараа 29 дүгээр цэгийг нэвт хатгаж, мөн бөгс нь ороосон адууг хатгана.Гамыг гурван сараас дээш хийнэ.Хутганы хэмжээг зургаар үзүүллээ.30. Хасны цэг. Ямарваа адуунд дөрвөн онгон судас байдаг. Хойд хөлний хоёр судас урьд хөлний 14-р цэг, уушиг буюу хааны судас ордог. Энэ дөрвөн судсыг хамаагүй зэрэг хатгаж ханах нь маш муу. Жишээ нь, энэ жил урагшаа хатгасан бол ирэх жил хойш нь татаж хатгах хэрэгтэй. Ер нь цусанд тос суусан үед хатгаж болохгүй. Унаж яваа буюу уралдаж яваа морь хойшоо оцойж бүдэрдэг. Мөн тарга хүч муу авч байгаа нь цусны эргэлт удааширч цус бүлхэрснээс хойд хөлийн догол, усан хаван, оринготох бөгсөн биеийн гариг саа мэтийн өвчнийг эмчилнэ. Хатгах хугацаа 3, 4, 6, 7 сар болно. Гамыг гурван сар хийнэ.  Жишээ нь, өнгө зүсээ алдаж хярвайсан аль нэг газраараа цоорч буглаа үүссэн адууг хатгаж болно. Гам хийх хугацаа зургаан сар. 32-34. Сүүлний үзүүр, гол, хоёр талын самсааны цэгүүд.Эдгээр цэгүүдээс их мэдээтэй, чухал үед цус гаргана. Сүүлний хоёр тал нь халцарч, бөгсөөрөө юм шөргөөх дуртай болох, хошного нь зун өтөх зэрэг тэмдэг мэдэгдвэл сүүлний угаар нарийн юмаар боож хоёр талын самсаа юмуу хоёр талын судасны аль нэгийг хатгана. Хатгаснаас хойш боолтоо суллаж цусыг 50 гр орчим гаргаад цусыг бүрэн тогтсон үед нь адуунд тавина. 32 дугаар цэг чамархай магнай нүдний хоёр судас самсаа бумийг хатгасны дараа долоо хоноод хатгана.  35. Сүүжний цагаан хуян цэг. Адуу хойшоо доголдог. Доголохдоо доголсон хөлний туурайн үзүүрээр гишгэж, дээгүүр доголно. Үүнийг дөрвөн хуруу хирийн хутгаар дунд чөмөгний дээд үзүүр сүүжний нүхэнд орохоор хатгана. Үүнд бүдүүн судас байдаг. Үүнийг дээрээс нь олж хатгана. Хатгасны хойно доглоод удсан бол долоо хоног, удаагүй бол гурав хоногт эдгэнэ. Багавтар цус гарна. 14-30 хоног гамнана.36. Дэлүүний цэг.Уяаны буруугаас болж дэлүүтсэн морь нь хойшоо оцойж суух, тарга тэвээргэ муу авах, гэдсээ их татах зэрэг шинж харагдана.Үүнийг хатгахад буруу талын сэрвээний хавирганаас урагш гурван хуруу, нурууны гол яснаас дөрвөн хуруу тавьж тэр уулзвар дээр дөрвөн хуруу шөвгөөр хатгана. Хэрвээ дэлүүгээ олсон бол шөвөг чичигнэн хөдөлнө. Олоогүй бол хөдлөхгүй.Гамыг гурван сар хийнэ.37. Далны хуудас дал хийлэх, далны цагаан хуян цэг. Далны цагаан мөгөөрсийг тохом муутай эмээл юмуу эмээлийн хавтасны урд хоёр үзүүр нь ойртсон эмээлээс болж мөн морийг тарган уяж уралдуулсан, эвгүй унаснаас далны цагаан мөгөөрсөнд шар ус хурдаг. Цус хавчуулсан газрыг олж хатган цус, шар усыг гаргаж дараа нь нүхээр нь хий оруулна.38. Жидүү, буулга анжирганы цэг.Усан жилбэнгийн хороор, хавар, намар, зун эвгүй унаснаас болон биеийн эсэргүүцэл муудах, хий салхи орсноос болж анжирга нь хавдаж буулагтаж, анжирганы хавдалт буглаад ирэхлээр нь төө орчим хутгаар нэвт хатгаж хялгас сүвлэж орхивол сайн. 47 дугаар цэг дөрөөлөхийн хоёр талын судсыг хатгаж ханана.9. Сээрэн сиймхийн цэг.Mорь доголохдоо олон янзаар доголно. Морь хүзүүгээрээ доголдог. Бусад бүх газар нь зүгээр доголно. Үүнээс цэгийн цаад талаас нарийвтар модоор түлхэж наанаас нь дөрвөн хуруу хутгаар модондоо ган хутгыг махны ширхэгний дагуу эгц дээш нь харуулан барьж хатгана. Хатгасны дараа хүрэн цус бага зэрэг гарна. 40. Гүрээний судасны цэг.Хүзүүний цагаан мөгөөрс, ховилыг дагасан бүдүүн судас. Энэ нь бага зэргийн хордлого тайлах, тарга хүч авахуулах зорилгоор цусны өнгийг харж байгаад өөрчлөгдөх үед нь цусны зогсооны хугацаа хамаарахгүй хатгаж ханана. Гамыг 45 хоногоос дээш хийвэл сайн.Үйлдлийг зургаар харуулна.43. Жавьжны судас. Дээд уруулыг сөхөхөд дотор тал нь хөхрөн харагдана.Энэ судсыг жавжны судас гэнэ. Адууны ходоод гэдэсний хямрал тийрэх хөрвөөх зэрэг эмгэгийн үед ханана. 44. Нүдний ухархайн цэг.Нарших, тархинд цус ихдэх, ухархайн орчмын эмгэгийн үед ухархайн дээд талын товгорт зэв үзүүрт хутгаар 0.7-1 см гүн хатгана. Энэ нь ухархайн дээд талын гөвгөр дээгүүр дамжина.47. Дөрөөлөх цэг. Урд олом татдаг газрыг хэлнэ. Энэ нь 18 дугаар цэгээс хойш хатгах цэг юм. Дөрвөн цагийн эргэлтээр буруу эдлэгдэж жилбэн өвчин туссан морьдод хатгах цэг. Жишээ нь, өнгө зүсээ алдаж хярвайсан аль нэг газраараа цоорч буглаа үүссэн адууг ханаж хатгаж болно. Гам хийх хугацаа зургаан сар.48. Дэлэн умдагны цэг. Умдаг буюу дэлэн рүү ордог цэг. Дэлэн умдаг нь хавдсан үед хоёр талаас нь орж ирсэн судсыг хатгаж зоон дээр нь бүлээн халуун элсээр жин тавина. Жин тавихаас урьдаар шар тосоор зоо бөөрний дээд талыг тосолж жингээ тавина. Мөн умдаг буюу дэлэнг усаар шавшвал сайн. Гамыг сайн хийнэ. Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав.  Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ.  Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна.  Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм…  Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!.  Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь  Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч,  машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров.  ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.  Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм.  Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа…  #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.  Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв.  ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг  анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм.  НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!!  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *