Uncategorized

Ардын жүжигчин Цогзолмаа гуай өдгөө 98 нас хүрчээ. Түүнд илүү урт насалж удаан жаргахын ерөөлийг хайрлаарай

Ардын жүжигчин Цогзолмаа гуай өдгөө 98 нас хүрчээ. Түүнд илүү урт насалж удаан жаргахын ерөөлийг хайрлаарай -Та сайхан хаваржаад байна уу? -Сайхан хаваржиж байна аа.-Таны бие лагшин тунгалаг уу?-Өдий болтол амьд яваадаа байна. Мушгиатайгаа хоёулаа энд ирлээ. “Бөмбөгөр ногоон театр”-ын түүхийг гэрэл зургийн цомогт мөнхөлсөнд сэтгэл хөдөлж, их сайхан санагдаж байна. Цомгийг эмхэтгэсэн ардын жүжигчин Чимэд-Осор гуайн хүү Болддоо талархлаа.Энэ ажлыг зохион байгуулсан хүмүүс, Театрын урлагийн музейнхэндээ баярлалаа.-“Бөмбөгөр ногоон театр”-ын алтан үеийнхэн ч агуу хүмүүс шүү? -Бөмбөгөр ногоон театраас үлдсэн нь Мушгиа бид хоёр л байна даа. Бөмбөгөр ногоон театр маань соёл урлагийн түүхэнд маш их үүрэг гүйцэтгэсэн. Одоо эргээд бодоход театрын ар талын тайзнаас эхлээд үзэгчид, сандал ширээ хүртэл нүдэнд харагдаж байна.Өөрөөр хэлбэл бидний ид цэцэглэж явсан, сайхан насандаа ажилласан анхны минь газар юм аа. (хоолой нь зангиран уйлав. сур) Амьдралын минь марташгүй том хэсэг Бөмбөгөр ногоон театртай холбоотой.Тийм учраас энэхүү театрын тухай их сайхан дурсамжууд үлджээ. Монголын урлагийн түүхэнд томоор үлдсэн ийм анхны театр аа. -Бөмбөгөр ногоон театрыг мажар хүн бариулсан гэдэг бил үү? -Энэ их сонин театр л даа.Театрыг бариулсан эзэн нь унгарын иргэн И.Гелета гэдэг хүн. Жараад оны үед Монголд ирэхэд нь манай өвгөн (Намын Төв хорооны гишүүн, АИХ-ын депутат, соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын нэрт сэтгүүлч Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Цэндийн Намсрай. сур) уулзаж байсан л даа. Театрын сонин нь юу гэхээр нэг ч баганагүй барьсан байдаг. Таван зуугаад хүний суудалтай их хөөрхөн театр байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *