Uncategorized

Энэ сар ямар ордууд бусдаас илүү азтай, одтой байх вэ?

Нийтлэгч: ChikaОгноо: 2021/02/0137 1 95,956 0 2021 оны хувьд ихэнх зурхайн ордуудыг аз ивээж, хайр, мөнгө санхүү болон ажил мэргэжлийн хувьд амжилт бүтээлээр арвин байх төлөвтэй байгааг дуулгая. Та 2-р сарын зурхайгаа уншиж, юуг анхаарах ёстойгоо мэдэж аваарай. Энэ сар зурхайн ордууд төсөөлөн бодох чадвараа түлхүү ашиглах хэрэгтэй бөгөөд ингэснээр зарим нэг бодол санаа бодит амьдрал дээр биелэлээ олох магадлал өндөр болох юм. Түүнчлэн хүмүүстэй болон технологитой харилцах харилцаандаа анхаарч, шинэ зүйл сурч мэдэхэд таатай сар айлчлан ирж байгааг сануулъя. Энэ сарыг та хайртай хүмүүстээ зориулахад тааламжтай байх болно. Мөн Хилэнц, Хонь болон Загасны ордууд 2-р сард илүү азтай, одтой байна гэж од эрхэсийн зүгээс үзэж байна. Хонь 2-р сард Хонины ордынхонд олон гэнэтийн бэлэг ар араасаа цуврах бололтой. Өмнөө тавьсан зорилгодоо хүчин чармайлт гаргаж чадвал, үр шим нь таныг гомдоохгүй. Энэ сар аялал зугаалгаар явах, агаар салхинд гарахаас илүүтэй, аль болох ажилдаа гол анхаарлаа хандуулж, өмнөө тулгарах асуудалд нухацтай, хянуур хандах нь танд амжилтын түлхүүрийг атгуулна. Үхэр Найз нөхөд, гэр бүлийнхэндээ цаг гаргавал, энэ сарыг илүү аз жаргалтайгаар өнгөрөөж чадна. Ганц бие Үхрийн ордынхон шинэ хайр дурлалтай учирч, өдөр бүрийг романтикаар өнгөрүүлэх бололтой. Мөн та олон шинэ танилтай болох бөгөөд найрсаг харилцаа тогтоож чадвал, дараагийн 6 сарын хугацаанд ажил хөдөлмөр, амьдралд тань олон дэвшил гарах нь ээ. Амьдралынхаа тэнцвэрт байдлыг олохын тулд бусдаас тусламж хүсэхдээ цааргалах хэрэггүй. Аливаа саад бэрхшээлтэй нүүр тулгарвал, итгэж найддаг эрхэм дотнын хүнийхээ заавар зөвлөгөөг сонсоход гэмгүй. Ихэр Энэ сар Ихрийн ордынхон үргэлж нүүрэндээ инээмсэглэлээр дүүрэн байх болно. Ажил мэргэжлийн талбарт үргэлжлүүлэн хичээл зүтгэл гаргаж, шаргуу хөдөлмөрлөөрэй. Үр дүнд нь танд удирдлагаас бизнесийн чиглэлээр хилийн дээс алхах, найдвартай түнштэй биечлэн уулзах чухал ажлыг хариуцуулж мэднэ. 2-р сарын 28 хоногийг тэр чигт нь зөвхөн ажил мэргэжил, карьертаа анхаарахад зориулаарай. Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг хурдан шаламгай, үр дүнтэй гүйцэтгэж чадахаа баталж харуулахад анхаараарай. Мэлхий Баяртай мэдээ дуулгахад энэ сар Мэлхийн ордынхны хүсэл мөрөөдөл эхнээсээ биелэх бололтой.  Тэр тусмаа хувийн амьдралаа эхлүүлэх, гал голомтоо бадраахад таатай байна. 2-р сарын эхний 7 хоногт Мэлхийн ордынхон гайхалтай мэдээ сонсох болно. Энэ нь шинэ төсөл эсвэл хувийн бизнес нь амжилтад хүрсэн, их хэмжээний ашиг орлогын үүд нээгдсэн эсвэл хилийн дээс алхах зорилго нь бүтсэн эсэх талаарх таатай мэдээ байх нь ээ. Харин сарын хоёрдугаар хагасыг хайр дурлалдаа умбаж өнгөрүүлнэ.   Арслан Нийгэм дэх таны статус, нэр хүнд болон сэтгэл санааг тань дээрдүүлэх тааламжтай сар ирж байна. Мөн хайртай хүнтэйгээ илүү романтик харилцаатай болсноор үл ойлголцох асуудал бага багаар багасна. Сарын хоёрдугаар хагаст сэтгэл зовоож байсан эрүүл мэндийн асуудал түүх болон ард хоцорсон талаарх гайхалтай сайхан мэдээг сонсоно. Гэхдээ энэ нь таныг хойшдоо эрүүл мэндээ хайхралгүй өнгөрөөж болно гэсэн үг биш болохыг санаарай. Ойр дотнын хүмүүс эсвэл танилууд тань таниас тусламж хүсэх юм бол тусламжийн гараа заавал сунгаарай. Учир нь хожим хойно тэд таны сайхан сэтгэлийн хариуг тань харамгүй барина. Охин Охины ордынхон энэ сарын хувьд хурцадмал хэд хэдэн нөхцөл байдалтай нүүр тулгарч болзошгүй. Гэхдээ төсөөлөл болон бодит байдал хоёрын ялгааг зөв гаргаж, ухамсартай шийдвэрт хүрч чадвал, саад бэрхшээл гэж харж байгаа зүйлээ төвөггүй даван туулж чадна. Таны хэр зэрэг бүтээлч болон шинэ зүйлс сурч мэдэхэд ямархуу ач холбогдол өгч байгаагаас тань хамаарч, энэ сарын санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд шийдэгдэнэ. Мөн бүх зүйл дээр төгс төгөлдөр байхыг эрхэмлэдэг зангаа гээх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Эс бөгөөс таны дэргэд үлдэх хүн цөөн байна гэдгийг анхаараарай. Жинлүүр Энэ сар Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс олон салбарт шинэ төслүүд эхлүүлээд үзэхэд гэмгүй. Судалгаа, дүн шинжилгээ хийж, ажил мэргэжлийн талбарт бусдад зааж зөвлөх нь таны ажлын байран дээрх байр суурийг улам бүр бэхжүүлнэ. Хол биш, ойрхон газар агаар салхинд гарч, тархи толгойгоо сэргээхэд тааламжтай. Мөн хувийн бизнес эрхэлдэг бол, дотоод гэхээсээ илүү гадаад дахь түнштэй болоход анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Шаргуу хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргадаг таны тууштай зан чанарыг удахгүй амьдрал шагнана гэдэгт итгээрэй. Хилэнц Хилэнцийн ордынхон эртнээс сэтгэл санаагаа бэлдээрэй. Учир нь энэ сарын турш та романтик харилцааны нэг хэсэг байх болно. Таныг сэтгэл хөдөлгөсөн олон гайхалтай үйл явдлуудын гэрч болохдоо бэлэн гэж найдъя. Сарын хоёрдугаар хагаст мөнгө, санхүүтэй холбоотой таатай мэдээ сонсоно. Харин ажил мэргэжил, карьерийн хувьд зарим нэг сорилтууд өмнө чинь тулгарч мэдэх хэдий ч, ухаалаг шийдвэр гаргаж чадвал, ядах юмгүй ард нь гарч чадна. Мөн од эрхэс таныг энэ сар эрүүл мэндээ хайхрахгүй өнгөрч болохгүй гэдгийг сануулж байна. Нум 2-р сард шинэ гэрээ хэлэлцээрт оролцох, чухал асуудлыг хэлэлцэх, гарын үсэг зурах эсвэл шинэ ажил мэргэжлийн хамтрагчтай болохоос зайлсхийх хэрэгтэй. Эс бөгөөс танд сайн үр дагавар авчрахгүй болов уу. Энэ сарыг бүхэлд нь өөртөө болон хайртай, дотнын хүмүүстэй зориулаарай. Дуртай киногоо үз, идэх дуртай хоолоо хийж ид, хүүхдүүдтэйгээ тогло, агаар салхинд гар – өдөр бүрийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Матар Гэр бүлийн гишүүдийнхээ ачаар Матрын ордынхон энэ сар санхүүгийн асуудлууддаа санаа зовох хэрэггүй. Хайр сэтгэлийн хувьд аар саар үл ойлголцол хосуудын дунд гарах ч, хамтдаа ярилцаж, нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэж, ойлгож сонсох юм бол ямар ч асуудлыг төвөггүй шийдэж чадна. Хэрэв Матрын ордынхонд хайртай хүнтэйгээ ямар нэгэн байдлаар үл ойлголцоод байгаа асуудал байвал, яг одоо гарах гарц олоход хамгийн тохиромжтой цаг гэдгийг сануулъя. 2-р сарын хувьд санхүүгийн нөхцөл байдал урьд өмнөхтэй харьцуулахад бага зэрэг хүндхэн байх бололтой. Таагүй мэдээ дуулгахад Матрын ордынхны орлогын үүд 6-р сараас нааш нээгдэхгүй. Хумх Хэн нэгний төрсөн өдөр болон өөр бусад баяр ёслолд уригдвал, аль болох очихгүй байхыг бодоорой. Хэрэв та очих юм бол бусадтай гар зөрүүлэх, хэрүүл маргаан хийх, үл ойлголцох олон асуудал таныг хүлээж байгааг дуулгая. Ажил мэргэжлийн талбарт хамт олонтойгоо эв найрамдалтай сайхан харилцаатай байх боловч, таны араар хов хутгаж буй нэгнээс болгоомжлоорой. Учир нь тухайн хүнээс болж таны нэр хүнд бага багаар унах эрсдэл бий болжээ. Мөн дотнынхоо найз нөхөд рүү нуруугаа харуулахаас сэргийл. Эс бөгөөс та хамгийн дотнын найзаа өөрөөсөө түлхэж ч болзошгүй! Загас Энэ сар гэр бүлийнхэндээ голчлон анхаарал хандуулах нь зүйтэй. Танай гэрт удахгүй аз жаргалтай өөрчлөлт болох нь ээ. Үүнд сэтгэл санаагаа эртнээс бэлдээрэй. Учир нь Загасны ордынхон сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс гэдгээ мартаж болохгүй. Олохыг хүсэж буй мөнгөнийхөө хэмжээнээс давсан зарлага гаргахгүй байх тал дээр анхаараарай. 2-р сард хэд хэдэн худалдан авалт хийх төлөвтэй байна. Гэхдээ үүнд тэгтлээ санаа зовних хэрэггүй! Яагаад гэвэл сарын хоёрдугаар хагаст таны санхүүгийн асуудал нааштайгаар эргэж, орлогын үүд эргээд нээгдэх болно. vvvvvv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *