Connect with us

Нийслэлийн Мэдээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпин: Би бага насандаа маш их амиа хичээсэн зантай хүүхэд байсан

Published

on

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпин :
Би бага насандаа маш их амиа хичээсэн зантай хүүхэд байсан, үргэлж л аливаа зүйлийн хамгийн шилдгийг нь өөртөө авдаг байлаа. Тийм болохоор Аажим аажмаар бүгд л орхиод явж би найзгүй үлдэв. Үүнд би өөрийгөө зөвтгөж бусдыг л шүүмжилж байв. Миний аав амьдралд тус болох 3 өгүүлбэр хэлж өгсөн.

Нэг өдөр, аав маань 2 аяга гоймонтой шөл хийчихсэн байв. Нэг шөл нь өндөгтэй, нөгөөд нь өндөг байхгүй байв. Тэгээд аав “Хүү минь чи сонго” гэж хэлэв. Тэр үед өндөг бол ховор зүйл байсан. Хааяа даа шинэ жил эсвэл цагаан сар гэх мэт баяруудаар л өндөг иддэг байсан. Мэдээж би өндөгтэй шөлийг нь сонгов. Шөлтэй гоймонгоо идэх зуураа өөртөө би ч “Зөв сонголт” хийж гэж баярлаад идэж байтал аав шөлөө идээд дуустал аяганд нь 2 өндөг байв. Би өөртөө маш их харамсаж бас уурласан. Тэгэхэд аав над руу хараад “Заримдаа нүдээрээ харсан зүйлс чинь үнэн биш ч байж магад”. Хэрвээ чи бусдаас дандаа дээр гарах гэж хичээвэл, чи унана гэж хэлэв.

Дараагийн өдөр, дахиад л аав 2 аяга шөлтэй гоймон хийсэн байв. Нэг аяга нь өндөгтэй, нөгөө нь бас өндөггүй байв. Дахин “Миний хүү сонго аль аягатай гоймонг идмээр байна” гэж хэлэв. Би мэдээж өндөггүй аягатай шөлийг нь сонгож идэв. Шөлөө идээд дуустал ямар ч өндөг байсангүй. Аав над руу харан, “Миний хүү, үргэлж туршлагад найдаж амьдарч болохгүй, амьдрал чамаар тоглоно, бас хуурна” Гэвч чи түүнд огтоосоо уурлаж уцаарлаж болохгүй, зүгээр л амьдралд бас нэг хичээл сурлаа гэж ойлго. Үүнийг чи номноос олж уншихгүй.

Маргааш аав маань дахиад л шөлтэй хоол хийчихсэн байв, дахин л “Миний хүү чи сонго” гэж хэлэв. Харин энэ удаа би “Аав, та эхлээд сонго” Та бол өрхийн тэргүүн хүн, энэ гэр бүлд маш их хувь нэмэр оруулсан хүн гэж хэлэв. Аав зөвшөөрч өөрөө аягатай шөлөө аваад идэв. Тэгээд нөгөө аягатай шөлтэй гоймонгоо идэх зуур би дотроо мэдээж миний аяганд ямар ч өндөг байхгүй гэж бодон идэв. Идээд дуустал аяганы ёроолд 2 өндөг байв, би ч бүр гайхав.
Аав надруу харж инээмсэглэн “Хайрт хүү минь бусдад сайн зүйл хийж, бусдыг сайнаар бодвол, сайн зүйл чамд тохиох болно” гэж хэлсэн юм. Би аавынхаа хэлсэн дээрх 3 өгүүлбэрийг ажилдаа үргэлж санаж хэрэгжүүлж ирсэн. Орчуулав.
Т.Баярбаясгалан

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийслэлийн Мэдээ

УОК 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулуулахыг зөвшөөрчээ

Published

on

By

Засгийн газрын 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсөн. Үүний дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо баяр наадмын бөхийн барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа, Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь хүргүүлсэн.

УОК-ын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар ” … цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах…” шийдвэрийг гаргалаа. Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

Манай улсад дельта вирусийн долоон тохиолдол илэрлээ.

Published

on

By

Өнөөдрийн байдлаар манай улсад дельта вирусийн долоон тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Хэрэв нийт хүн амын дунд дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ. “Дельта хувилбарын нууц үеийн хугацаа нь мутацид ороогүй вирусээс богиносоод ирсэн. Мутацид ороогүй вирусийн нууц үе нь 5-6 хоног бол дельта вирусийнх түүнээс бага. Түүнчлэн халдварлуулагч болон халдвар авч байгаа хүмүүст шинж тэмдэг илрэх хугацаа багасна.

Үүнээс харвал хэрвээ манай улсад дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй. Батлагдсан тохиолдол нэмэгдэх тусам эмнэлгийн үйлчилгээний асуудалд хүндрэл үүснэ. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүний тоо, биеийн байдал нь хүндэрсэн хүний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй уялдуулан эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудал гарна” гэж хэллээ.

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

АЛДАРТ ЖҮЖИГЧИН МОНИКА БЭЛЛУЧИГИЙН ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР ОХИНТОЙ ТАНИЛЦ

Published

on

By

Бидний МАЛЕНА дүрээр нь сайн таних Италийн алдарч жүжигчин Моника Бэллучигийн охин нь ээжийнхээ гоо үзэсгэлэнг тэр чигт нь дуурайжээ. Дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Түүнд хэд хэдэн кинонд тоглох саналыг тавиад байгаа аж. гоо үзэсгэлэнд хязгаар үгүй мэт… Охиныг Дева Кассель гэдэг бөгөөд удахгүй 17 нас хүрэх юм байна. Тэр Dolce & Ganbbana брэндтэй удаан хугацаанд гэрээлэн ажиллаж байсан туршлагатай билээ.

Continue Reading

Trending

error: Content is protected !!