Connect with us

Зөвлөгөө

ӨНДӨГ ХАДГАЛАХ ХУГАЦАА, ХЭРХЭН ХАДГАЛДАГ ВЭ??? – Хадгалаад аваарай. Бусдадаа ШЭЙРлээрэй

Published

on

Чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан өндгийг тусгай зориулалтын агуулахад 0-4 С-н, 70-80% харьцангуй чийглэгтэй орчинд 100 хүртэл хоног хадгалж болдог. Гэрийн нөхцөлд хальстай бүтэн өндгийг хөргөгчинд 30 хоног хүртэл хадгалж хэрэглэж болно.

Харин хальсалсан буюу хальнаас нь салгасан өндөгний цагаан уургийг хөргөгчинд 4 өдөр хүртэл, шар уургийг 2 өдөр хүртэл хадгалж хүнсэндээ хэрэглэж болно. Олон улсын стандартад зааснаар зохих шаардлагын дагуу тохиромжтой нөхцөлд 25-аас илүүгүй хоног буюу хүйтэн байранд технологийн хяналтын дагуу хадгалсан өндгийг шинэ гэж хэлнэ. Өндөг шинэлэг байдал нь түүний шимт чанарыг тодорхойлно.

Өндөг хадгалах хамгийн тохиромжтой хэм нь 0-2°С байдаг бөгөөд 30 хоног хадгалсан ч таваарын шинж чанар нь хэвээр байсан нь туршилтаар нотлогдсон байна. Аль болохоор шинэ өндөг хэрэглэж байвал тэжээллэг болон уурагт чанар нь ахиу байдаг.

Өөрөөр хэлбэл горимын дагуу хадгалсан өндөг муудаж гэмтэхгүй ч тэжээллэгийн агууламж ууршиж багасдаг. Мөн хальстай өндгийг чанах, хагалж шарахаасаа өмнө угааж хэрэглэж сурах хэрэгтэй. Учир нь элдэв нян бактери хальсны гадаргуугаар дамждагийг санаарай.

ӨНДӨГНИЙ ШИНЭ ЭСЭХИЙГ ШАЛГАХ Саванд өндөг далд орохоор крантны хүйтэн ус хийгээд өндөгөө хийнэ. Хэрэв өндөг ёроол руу живж, дээш гарах усны бөмбөлөг жижиг байх тусам өндөг шинэ байна. Хэрэв өндөг живсэн ч ёроолд хүрэлгүй усанд босч, дээш гарах усны бөмбөлөг том байвал тийм ч шинэ биш гэсэн үг. Харин ус руу ер живэхгүй усны гадаргуу дээр хөвж гарч ирж байвал хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Өндөг удах тусам ууршилт буюу хаталт явагдаж өндөгөн доторх агаарын бөмбөлөг томордог.

Тиймээс удаан хадгалсан өндөг шинэ өндөгнөөс хөнгөн байдаг. Өндгийг алгандаа бариад гэрэл рүү нэвт харахад хар цэгүүд байвал эсвэл юу ч гэрэлтэхгүй, харагдахгүй бол хэрэглэхгүй байх. Өндгийг гартаа бариад сэгсэрч үзэхэд шар уураг хөдөлгөөнтэй сонсогдож байвал шинэ биш гэсэн үг юм. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Бүсгүйчүүдийн цүнхэнд заавал байх ёстой 10 зүйл

Published

on

By

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол цүнх гэх эдлэлийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Хэрэглэх хэрэглэхдээ хичээлийн, аяллын, үдэшлэгийн, өдөр тутмын гэх мэтчилэн олон төрлөөр нь ангилан хэрэглэнэ. Гэхдээ эдгээрийн алийг нь ч барьсан бай, дотор нь заавал багтаах ёстой зүйлс гэж бий. Ингээд эмэгтэй таны цүнхэнд зайлшгүй байх ёстой 10 зүйлийг танилцуулъя.

1. УРУУЛ ӨНГӨЛӨГЧ /БУДАГ/ Өглөө гэрээсээ гарахдаа түрхсэн уруул өнгөлөгч, уруулын будаг тогтцоо өдрийн туршид барина гэдэг бараг л боломжгүй зүйл. Тиймээс будаг тань зарим хэсгээрээ арилж бүдгэрсэн бол, уруул тань хатсан бол чийглэх зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнийг заавал авч явах ёстой ажээ.
2. СҮРЧИГ /ҮНЭРТЭЙ УС/ Гудамжинд сайхан үнэртэй нэгэнтэй зөрөхөд хэсэг хугацаанд ч болтугай сайхан мэдрэмж төрдөг шүү дээ. Мөн тухайн хүнийг танихгүй ч сэтгэлд нэг л эерэг сэтгэгдэл төрдөг. Тиймээс үнэртэй ус бол таны цүнхэнд заавал байх ёстой дараагийн бүтээгдэхүүн юм. Гэнэтийн уулзалт, болзоо зэрэгт байнгын бэлэн байх нь байна шүү дээ.

3. ТОЛЬ, САМ Будгаа сэргээх, яаралтай үед нүүр болон үсээ харах шаардлагатай тохиолдолд толь хэрэг болно. Ер нь эмэгтэйчүүд бидэнд дээрх шаардлагууд цөөнгүй тохиолддог шүү дээ. Мөн Монгол шиг уур амьсгалтай газарт зунаас бусад улиралд самыг зайлшгүй авч явах шаардлага гардаг.
4. ХӨЛС ДАРАГЧ Та их хөлөрдөг төрлийн хүн бол цүнхэнд тань хөлс дарагч зайлшгүй байх ёстой. Гэхдээ чанартай хөлс дарагч хэрэглэхгүй бол хөлсийг тань дарж, асуудлыг шийдвэрлэхээсээ илүүтэйгээр улам эвгүй үнэр бий болгож мэдэх юм.

5. АМНЫ ГАА Бусадтай ойроос харьцах, ярилцах үед амнаас эвгүй үнэр гарч буйг хүн өөрөө ч тэр бүр анзаардаггүй. Тиймээс харьцаж буй хүндээ онцгүй сэтгэгдэл үлдээхгүйн тулд гаа хэрэглэж хэвшээрэй. Хэрэв сургуульд сурах, оффист ажиллах зэргээр өдрийн ихэнх хугацааг нэг газраа өнгөрөөдөг бол өдрийн хоолоо идсэний дараа шүдээ угааж ч болох юм.
6. ГАРЫН ТОС Цар тахлын энэ үед бид гараа энгийн үед угаадаг байснаас хэд дахин илүү угаадаг болсон нь нууц биш. Тэр чинээгээрээ гарын арьс хуурайшиж байгаа билээ. Тэгвэл харсан, шууд харьцсан хүндээ таагүй сэтгэгдэл үлдээхгүйн тулд гараа угаасны дараа арьсыг нь чийгшүүлж хэвшээрэй.

7. НОЙТОН, ХУУРАЙ САЛФЕТИК Улс маань хэдий хөгжиж яваа ч үйлчилгээний байгууллагуудын угаалгын өрөөнд ариун цэврийн цаас, хуурай салфетка байхгүй байх нь элбэг. Тиймээс охид, бүсгүйчүүд маань нойтон болон хуурай салфетка цүнхэнд заавал байх ёстойг сайн мэднэ.
8. НҮДНИЙ ДУСААЛГА Гадуур удаан явах үед нүд аргаж улайх нь энгийн л үзэгдэл. Харин улайсан нүдтэй хүн тийм ч тааламжтай харагдахгүй нь ойлгомжтой. Тунгалаг сайхан нүдтэй байхын тулд цүнхэндээ үргэлж нүдний дусаалгатай явах хэрэгтэй шүү.

close up of woman hands spraying perfume


9. ГУТАЛ ӨНГӨЛӨГЧ БА ГУТЛЫН АЛЧУУР Ихэнх хүмүүс хэн нэгэнтэй анх удаа уулзахдаа тухайн хүнийг гутлаар нь дүгнэдэг талтай. Гэхдээ мөн л манай орны нөхцөлд өглөөдөө гутлаа сайтар цэвэрлээд гарсан ч удалгүй бохирдчихдог. Тиймээс цэвэрхэн, цэмцгэр гуталтай байхын тулд гутал өнгөлөгч эсвэл гутлын алчууртай явах хэрэгтэй.
10. УСНЫ САВ Усны ач тусыг дурдах ч шаардлагагүй биз. Гадуур явахдаа харин хуванцар савтай цэвэр ус худалдан авахгүйгээр өөрийнхөө савтай уснаас ууж хэвшээрэй. Биед ч тустай, байгальд ч ээлтэй шүү дээ.

Continue Reading

Зөвлөгөө

Стресс таны гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ?

Published

on

By

Стресс бидний сэтгэцийн эрүүл мэнд төдийгүй бие махбод, гадаад төрхөд сөргөөр нөлөөлдгийг хүн бүр мэддэг. Хэдийгээр бид огт стресстэхгүй амьдрах боломжгүй боловч стрессийг зохицуулж сурах хэрэгтэй. Хэрвээ стрессээ зохицуулахгүй бол гадаад төрхөд дараах өөрчлөлтүүд гардаг аж.

БАТГА Хэт их стресстэх үед бидний биеэс кортизол хэмээх даавар ялгардаг. Ийнхүү кортизолын нөлөөгөөр CRH гэх даавар ялгарч эхлэх ба энэ нь өөхний булчирхайг идэвхжүүлдэг. Ингээд өөхний булчирхайгаас тос их хэмжээгээр ялгарснаар арьсны нүх сүв бөглөрч батга гардаг. 2017 онд 22-24 настай Саудийн Арабын Анагаах Ухааны Их Сургуулийн эмэгтэй оюутнуудын дунд судалгаа явуулахад стрессийн түвшин өндөр байх тусам батга гарах магадлал ихтэй байгааг тогтоожээ. Мөн 2011 онд Өмнөд Солонгосын 1236 хүнийг хамарсан судалгаа явуулахад стресс, нойргүйдэл, алкохол, сарын тэмдэг зэрэг нь батгыг улам хүндрүүлж байгааг тогтоосон байна.

НҮДНИЙ ДООД ЗОВХИ ХАВАГНАХ Нас ахих тусам нүдний эргэн тойрны булчин сулардаг учраас нүдний доод зовхи хавагнах хандлагатай болдог. Гэсэн хэдий ч үүнийг зөвхөн настай холбож тайлбарлах нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл, нүдний доод зовхи хавагнах нь нойргүйдлээс үүдсэн стрессийн нэг шинж тэмдэг болдог.
АРЬС ХУУРАЙШИХ Арьсны эвэрлэг давхарга буюу өнгөн хэсэг нь арьсны эсийг чийгшүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн энэ нь арьсны бусад давхаргыг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Ийнхүү зохих үүргээ гүйцэтгэхгүй, хэт их хуурайшаад байвал стрессээс үүдсэн байх магадлалтай.

2014 онд John Lyga, Ying Chen нарын хулгана дээр хийсэн туршилтын үр дүнгээс үзэхэд стресс нь арьсны өнгөн давхаргын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгааг тогтоожээ. Мөн стресс нь арьсны үрэвсэл болон бусад шархыг эмчлэх үйл явцыг удаашруулдаг аж.
АРЬСАН ДЭЭР ТУУРАЛТ ГАРАХ Стресс хүний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдгийг бид мэднэ. Дархлаа суларснаар бидний ашигтай бактерийн тэнцвэр алдагддаг. Улмаар арьсан дээр тууралт гарах шинж тэмдэг үүсдэг.
ҮРЧЛЭЭ Стрессээс болж хүний арьс хуурайшдаг учраас үрчлээ үүсэх магадлал нэмэгддэг. Нөгөөтээгүүр, уурласнаас болоод хөмсгөө “зангидаад” байвал дух амархан үрчлээтнэ.

ҮС УНАХ, ЦАГААН ҮС УРГАХ 2020 онд Bing Zhang, Sai Ma нарын 17 эрдэмтэн хамтарч хийсэн судалгаагаар, стрессээс үүдэн меланоцит үүсэх нь багасдаг бөгөөд улмаар үс цайдаг гэсэн үр дүн гарчээ. Мөн архаг стресс нь үс ургах үйл явцыг удаашруулдаг ба үс их хэмжээгээр унах нэг шалтгаан болдог аж. ЭХ СУРВАЛЖ:yolo.mn

Continue Reading

Зөвлөгөө

Вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийн МЭДЭХ ЁСТОЙ 7 зүйл

Published

on

By

Вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш 2-3 долоо хоног өнгөрсөн бол тухайн хүнийг “COVID-19” халдварын эсрэг дархлаатай болсон гэж үздэг байна. Ийнхүү УОК-оос вакцины давтан тундаа хамрагдсан иргэд болон халдвар аваад эдгэсэн хүмүүст зарим үйлчилгээг нээлттэй байлгахаар журамлаж байгаа билээ. Гэхдээ та дархлаатай болсон гээд маскаа тайлж шидээд, 2020 он хүртэл амьдарч ирсэн шигээ аашлах гэж байгаа юм биш биз? Тэгвэл анхаарлаа хандуулаарай.

1. МАСКАА ТАЙЛЖ БОЛОХ УУ? Үгүй! Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол өдөрт л гэхэд хэдэн зуугаараа нэмэгдэж байна. Тиймээс нийт хүн амын 70-85 хувь нь бүрэн тундаа хамрагдах хүртэл санаа амралгүйгээр амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьсаар байх нь чухал.

2. ХАЛДВАР АВАХ МАГАДЛАЛТАЙ ЮУ? Тийм. Вакцины хоёр тунг хийлгэснээр дийлдэшгүй бамбайтай боллоо гэж ойлгох нь өрөөсгөл юм. AstraZeneca вакцин коронавирусийн халдвараас 62-90 хувь, Pfizer 95 хувь, Sputnik 92 хувь хамгаалах бол Verocell 79 хувь хамгаална гэсэн судалгааны үр дүн бий. Тиймээс магадлал бага ч эрсдэл бий гэсэн үг. ЭМЯ-ны газрын дарга Л. Энхсайхан нэгэн мэдэгдэлдээ “Вакцин хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд хүндрэлээс 100 хувь сэргийлнэ гэсэн судалгааны үр дүн гарсан. Халдвар авсан бол хөнгөн өвчилнө” хэмээсэн. Тиймээс халдвар авах магадлалтай ч хүндрэл нь бага байх аж.

3. БУСДАД ХАЛДААХ УУ? Тийм. Гэр бүл, ойр дотнын, ажлын газрын хэн нэгэн тань вакцинжуулалтад хамрагдаж амжаагүй бол та өөрөө өвдөөгүй байсан ч тэдэндээ халдвар тараах эрсдэлтэй гэдгийг бүү мартаарай. Бид өөрсдөө ч мэдэлгүй халдвар тээгчид болсон байдаг шүү дээ. Хэрвээ таны тээсэн халдварыг хайртай дотнын тань дархлаа сайнгүй нэгэн авбал цаашид юу болохыг төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Ингээд та одоо яагаад амны хаалтаа зүүж, бусдаас зайгаа барьсаар л байх ёстойг ойлгосон байх.

4. ХИЙЛГЭСЭН ГЭДГЭЭ ЯАЖ БАТЛАХ ВЭ? Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдийн мэдээлэл e-mongolia.mn сайтад байршиж буй. Тиймд цаашид вакцины хоёр тунд хамрагдсан эсэхээ албан бичгээр баталгаажуулах шаардлага гарвал тус сайтад өөрийн мэдээллийг оруулан бүртгүүлж, Үйлчилгээнүүд – Вакцины гэрчилгээ – Үйлчилгээ авах хэсэгт хандан уг мэдээллийг монгол эсвэл англи хэл дээр хүлээн авах боломжтой. Энэ бүх процесс тавхан минутад л амжилттай болно.

5. ОЙР ДОТНЫНХОНТОЙГОО УУЛЗАЖ БОЛОХ УУ? Бид хэзээ хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзаад сууж болох вэ? Мэдээж бүгд вакцины бүрэн тундаа хамрагдсаны дараа. 6. АЯЛЖ БОЛОХ УУ? Хэдийгээр Засгийн газраас бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон халдвар аваад эдгэсэн иргэдийн хот хооронд зорчих хөдөлгөөний хориглохгүй болсон ч энэ талаар одоохондоо бодоод хэрэггүй л болов уу? Учир нь та халдвар тараах эрсдэлтэй шүү дээ.

7. ЭМНЭЛЭГТ ОЧИЖ БОЛОХ УУ? Тийм. Вакцинжуулалтын ажил эхлэх хүртэл бид эмнэлэгт очихоос айж цэрвэж байсан. Шүд өвдсөн ч, хараагаа шалгуулмаар байсан ч, дотор эрхтний үйл ажиллагаа муудсаар байсан ч эмчид үзүүлэхээ хойшлуулсаар л байв. Учир нь эмнэлгийн байгууллагуудад эрсдэл хамгийн өндөр байсан шүү дээ. Тэгвэл тоотой хэдэн үйлчилгээ таны өмнө нээгдэж буйн нэг нь эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авах юм. Эх сурвалж: AARP

Continue Reading

Trending

error: Content is protected !!