Connect with us

Соёлын мэдээ

Хакүхо М.Даваажаргал аавдаа зориулсан башёдоо түрүүлж, Зургаан башёг өнжсөнийхөө дараа барилдаад түрүүлсэн анхны сүмоч боллоо

Published

on

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн түрүүг хоёр монгол сүмоч булаалдав. Их аварга Хакүхо М.Даваажаргал, озеки Г.Ган-Эрдэнэ нар 14 дараалан давсан. Улмаар 15 дахь өдөр хоорондоо учраа таарав. Хоёр бөх 14 дараалан давж, 15 дахь өдөр түрүү бөх тодорсон нь есөн жилийн дараа болж буй тохиолдол. Хамгийн сүүлд буюу 2002 онд Хакүхо, Харүмафүжи нар 14 даваад, 15 дахь хоорондоо барилдан, түрүү бөх тодорсон.

Тус башёд Харүмафи Д.Бямбадорж түрүүлж байсан билээ. Хакүхо сүүлийн зургаан башёд бэртлийн улмаас барилдаагүй. Түүнийг зодог тайлах эсэх асуудал сөхөгдөөд байсан билээ.Хакүхо сүүлийн зургаан башёд бэртлийн улмаас барилдаагүй. Түүнийг зодог тайлах эсэх асуудал сөхөгдөөд байсан билээ. Цагтаа озеки цол хүртэн, доод зиндаа руу унаад бүхний тэгээс эхэлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүүлийн хоёр башёд дараалан түрүүлж, озеки цолоо эргүүлэн авсан.

Улмаар энэ сарын башёд өвдөг шороододараалгүй, 14 дараалан давж, аварга цолны болзол хангаад байлаа. Болзлыг нь хангасан аварга цолоо түрүүгээр мялааж, баталгаажуулах эсэх нь эцсийн мөчид тодров. Өнөөдөр Хакүхо давж, мэргэжлийн сүмод 45 дахиа түрүүллээ. Зургаан башёд барилдалгүй өнжсөнийхөө дараа барилдаад түрүүлсэн анхны тохиолдол. Их аварга М.Даваажаргал энэ сарын башёг аавдаа зориулж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон юм

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Соёлын мэдээ

М.Саруул Эрдэнэ Монгол хүн дархлаагаа авч үлдье гэвэл хятад хэл мэдэхгүй байх тусмаа сайн

Published

on

By

эл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ багштай сэтгүүлч миний бие Вашингтонд байх хугацаандаа таарч GoGo.Cafe буландаа ярилцлага авснаа та бүхэнд хүргэж байна.

М.Саруул-Эрдэнэ Төрийн департемантын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессын Номын Сангийн Монгол номыг хариуцсан ажилтан. Монгол Соёлын Төвийн тэргүүн. “Өдрийн сонин”-ы Вашингтон Ди Си дэх албан ёсны сурвалжлагч хийдэг юм.

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН БОЛОВСРОЛД ЧИГЛЭГДСЭН ТӨРИЙН БОДЛОГО ГЭЖ АЛГА

-Та фэйсбүүктээ хүүхдүүдийг монгол хэлний сургалттай зуны зусландаа хэрхэн хамруулж буй талаарх зурагнуудаас их гаргаж харагдсан. Гадаадад байгаа монголчууд маань хүүхдүүдийнхээ монгол хэлийг мартуулахгүй байх тал дээр хэр анхаарч байна?

-Арваад жилийн өмнөөс л монголчууд маань их идэвхтэйгээр гадагшаа гарч эхэлсэн. Ирэнгүүтээ нэн тэргүүнд тухайн орныхоо хэлийг хүүхдүүддээ сургаж эхлэхэд нь л бид “явж явж монгол хэл л чухал шүү. Англи хэлийг бол монголдоо ч сурчихдаг юм шүү дээ” гэж хэлж, зөвлөдөг л байлаа. Эхэндээ ойлгохгүй байсан ч одоо бол их сайн ойлгож эхэлсэн. Яагаад гэхээр эцэг, эхчүүд маань эргээд хүүхэдтэйгээ харьцаж чадахгүй, харилцааны хувьд хүндрэлтэй болж эхэлж байгаа юм.

Гэхдээ энд Монголын төрийн бодлого их жулдаж байна. Монголчууд арваад жилийн өмнөөс гадагшаа гарч амьдарч эхэлсэн гэж үзвэл одоогийн насанд хүрсэн хүмүүс бол дөнгөж нэгдүгээр үе. Хүүхдүүд нь хоёрдугаар үе. Гэтэл дөнгөж хоёрдугаар үеийнхэн нь монгол хэлээ мартчихна гэдэг хэтэрхий хурдан уусаж байна гэсэн үг. Тэгэхэд хятадууд, солонгосчууд 100 гаруй жилийн өмнө энэ улсад ирж. Одоо дөрөв, тав дахь үе нь явж байхад эх хэлээ ерөөсөө мартаагүй. Тэр нь цаад улсынх нь бодлого сайн байж ирсэнтэй холбоотой.

-Ямар бодлого явуулдаг учраас Америкт амьдардаг хятад, солонгосчууд эх орондоо байгаа юм шиг амьдраад байна вэ?

-Сая би нэг солонгос хүнээс хөтөлбөрийг нь авч үзлээ. Солонгос улсын Боловсролын яамнаас Америкт байгаа солонгосчууддаа зориулсан сургууль байгуулж өгөөд, тусгайлан хөтөлбөр гаргаж, багш нар илгээж хичээл заалгадаг юм байна. Мөн жил бүр гадаад дахь солонгос хүүхдүүдээ зуслан, сургуулиас эхлүүлээд бүр насанд хүрэгчдийг нь магистр, докторын сургалтад хүртэл хамруулдаг тэтгэлэгт хөтөлбөр байна.  Зорилго нь энд байгаа солонгосчуудаа солонгос чигээр нь хадгалж үлдэх. Энд нэг ялгаа харагдаад байгаа юм. Манайхан одооноос л бараг “Гадаадад байгаа монголчууд бол эх орноо орхиод явсан, монгол биш” гэх зэргээр яриад эхэлсэн. Гэтэл цаад улсууд чинь бүр шал өөр. “Та нар минь хятад шүү, /солонгос шүү/ бидний нэг хэсэг шүү” гэдэг сурталчилгааг байнга хийнэ. Тэгээд сургууль, багш нарыг нь мөнгө санхүүгээр нь хангана. Үр дүнд нь хэдий Америкт амьдарч байгаа ч хятад хүн хятадаараа л үлддэг. Польш ч гэсэн засгийн газраас нь сургууль байгуулж өгөөд, санхүүг нь шийддэг юм билээ. Энд төрж байгаа хүүхдүүд чинь яг л бусад америк хүмүүстэй адил сенатад нэр дэвшихээс эхлээд бүхий л эрхийг нь эдлэнэ. Тэр үедээ эх орондоо хандсан зөв бодлого, хөрөнгө оруулалт хийж болно. Ингээд бодохоор тэр улсуудын барьж байгаа бодлого тун ч алсын хараатай, айхтар байгаа биз. Манайхан болохоор асуудлыг өнгөц хараад л, бараг л зарим нь “буцаж битгий ирээрэй” гэх нь холгүй ярьдаг болж. Энэ их буруу юм шүү.

-Манай Засгийн газраас энэ төрлийн бодлого бүр огт байхгүй юу?

-Оролддог л байх. Монгол сургуулиудад ном явуулах, сургуулийнх нь багшид шагнал өгөх зэргээр л ажиллаж байх шиг байна. Гэтэл яг багшлах боловсон хүчин, сургалтын хөтөлбөр, хөрөнгө санхүүгийн тал дээр ямар ч бодлого байдаггүй. Хамгийн гол нь боловсролын хөтөлбөрөөр хангаж өгөх хэрэгтэй байдаг. “Гадаадад байгаа найман настай хүүхэд ийм зүйл, есөн настай хүүхэд ийм зүйл мэдэх ёстой” гэх мэтээр хөтөлбөр, ном сурах бичгээр нь хангах гэх мэт дорвитой ажил хийхгүй байна. Гадаадад төрж өссөн хүүхдүүдийн хувьд монголд байгаа хүүхдүүдээс өөр хөтөлбөртэй байх ёстой. Энэ хүүхдүүдийн асуудал дээр нухацтай л ажиллах хэрэгтэй байгаа юм.

Continue Reading

Соёлын мэдээ

BTS хамтлагийг коронавирустэй зүйрлэсэн Германы радиогийн хөтлөгч уучлалт гуйжээ

Published

on

By

Лхагва гарагт болсон шууд нэвтрүүлгийн үеэр Германы Bayern3 радио станцын хөтлөгч Маттиас Матушик Өмнөд Солонгосын BTS хамтлагийг коронавирустэй зүйрлэн яриад фэнүүдэд нь хүчтэй шүүмжлүүлсэн юм.Тэрбээр Coldplay хамтлагийн “Fix You” дууг BTS хамтлаг өөрийн хувилбараар дуулсныг “доромжлол” гэж үзэж байгаагаа илэрхийлээд “үүнийхээ төлөө тэд Умард Солонгост 20 жил амьдарвал таарна” гэж ярьжээ.Дараа нь Матушик BTS хамтлагийг аюултай вирустэй зүйрлээд үүний эсрэг вакцин удахгүй гарна гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм.“Ингэж хэлсний төлөө та нар намайг үндсэрхэг үзэлтэн гэж буруутгаж чадахгүй. Би Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн машин унадаг. Миний эдэлж байсан машинуудаас хамгийн сайн нь шүү” гэж Матушик сүүлд нь ярьжээ.Маргааш нь Bayern3 радио станцын захиргаа хөтлөгчийн ярьсан зүйл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах агуулгагүй байсан, шоу нэвтрүүлгийн хэв маяг нь угаас ийм нээлттэй гэх зэргээр тайлбар хийсэн юм.Гэвч BTS хамтлагийн фэнүүдийн бухимдлыг зөөлрүүлж чадаагүй байна.Бямба гарагт хөтлөгч Маттиас Матушик өөрийн биеэр уучлалт гуйжээ. “Би нэлээд удаан бодсоны эцэст өөрийгөө олон хүнийг гомдоох зүйл ярьснаа ойлгож ухаарлаа. Ялангуяа Ази хүмүүсийг гомдоох зүйл ярьснаа ухаарч байна. Би анхнаасаа ийм санаа зорилгогүй байсан” гэж хэлээд уучлалт гуйсан байна.

Continue Reading

Соёлын мэдээ

Монгол, Хятад иргэд ураг барилдахыг 1683 онд хориглож, 1801 оны намар үүрд хоригложээ. Дэмжиж байгаа нь шэйрлэж МӨРДӨГТҮН!!!

Published

on

By

Монгол Хятад иргэд ураг барилдахыг 1683 онд хориглож, 1801 оны намар үүрд хоригложээ. 1913 онд Богд хааны зарлигаар бас үүрд хоригложээ. Мөрдөгтүн Дэмжиж байгаа нь шэйр. Энд зүгээр нэг Хятад хүнд дургүйдээ гэр бүл болохыг хориглоод байсан юм биш ээ. Хүний далд биеийн мэдээлэл( генийн мэдээлэл, сүнсний хөгжил) удмын, сүнс сахиусны мэдээлэлд гажилт үүсч хүний мөн чанар, язгуур чанарт өөрчлөлт орохоос удмаа хамгаалдаг байсан юм. Энэ мөнх чанараас өөр чухал зүйл хүнд байдаггүй ба өнөөдөр мөнгөнд хуурагдаж энэ чанар алдагдаж буй цөвүүн цагт амьдарч байна даа.

Continue Reading

Trending

error: Content is protected !!