Connect with us

Зөвлөгөө

Зүлэг ургуулан түүнийг арчлах зөвлөгөө

Published

on

Хэрвээ та зүлэг тарин орчноо тохижуулах гэж байгаа бол доорх зүйлсийг мэдсэн байх зайлшгүй шаардлагатай.
Зүлэг тарих аргыг одоо мэдэхгүй хүн цөөн байх иймээс энэ талаар энэ удаагийн зөвлөгөөн дээр оруулсангүй.
1. Зүлэгний үрээ сонгох Зах зээл дээр зүлэгний үр импортлогч компани, хувь хүмүүс Хятад, Дани, Орос зэрэг улсуудаас дийлэнхидээ оруулж ирэн худалддаг. Маш олон хүмүүс зүлгээ тариад эхний жил сайхан ургасан дараа жилээс ургаагүй гэдэг, иймд та үрний гарал үүсэл нь манай орны эрс тэс уур амьсгалтай ижил цаг уурын нөхцөлтэй орноос импортолсон үрийг тарих нь зөв. Дулаан орны гарал үүсэлтэй үр нь манай орны Өвөл, Хаврын уур амьсгалд тэсвэр муутай байдаг. Зүлэгний үр нь 2-3 төрлийн Ботууль, биелэг өвс, согоовор г.м зэрэг төрөл зүйлийн холимгоос бүрддэг, төрөл зүйл бүр өөр өөрийн (өндөр, нам ургах, ганд тэсвэртэй зэрэг) гэсэн онцлогтой.

2. Хэзээ тарих вэ? Ургах явцад яаж арчлах вэ? Манай оронд мод бут, ургамал 5-р сараас эхлэн 8-р сарыг дуустал идэвхтэй ургадаг энэ нь ердөө 4 хөн сарын хугацаа бөгөөд маш давчуу маш богино юм. 9-р сараас эхлэн аливаа ургамал, мод бут нь ургалтаа ургалтаа зогсоон өвөлжихдөө бэлдэн (унтаа байдалд бэлдэх) гол иш бүдүүрэх, үндэс шим тэжээлийг хуримтлуулан дараа жилийн ургалтдаа бэлддэг. Иймд та зүлэг тарих бол 6-р сардаа багтаан тарих ёстой бөгөөд оройтож тарьсан зүлэгний үндэс хангалттай хэмжээнд хөгжиж ургаж амжилгүй намрын улиралтай золгож Өвөл, хаврын хүйтэн, хуурайшилтыг дийлэхгүй үхдэг. Хэрэв та оройтож зүлэг тарьсан тохиолдолд NPK (N-Азот, P- Фосфор, K-Кали) нийлмэл эрдэс бордоогоор заавал бордох ёстой, энэхүү бордоо нь үрлэн хэлбэрээр шууд цацах эсвэл усанд уусдаг 2 төрөл байдаг. Нийлмэл эрдэс бордоог хэрэглэснээр зүлэгний үндэс хурдан хөгжиж Өвлийн хүйтнийг даваад гарах хэмжээнд хүртэл1 ургана гэсэг үг.

3.Усалгаа Манай оронд ургамлын ургалтын идэвхтэй саруудад (5, 6-р сарууд) хур тунадас бараг ордоггүй гэж хэлж болно. Ихэнх хүмүүс усны асуудлаа шийдээгүй байж сэтгэлийн хөөрлөөр том талбайд зүлэг тарьдаг энэ нь маш буруу юм. Хэрэв та зүлэг тарихаар төлөвлөсөн бол түүний салшгүй дэд бүтэц болох усны асуудлыг шийдсэн байх ёстой. Усалгааг цаг агаарын температураас шалтгаалж 1-3 өдөрт нэг удаа усална. Усалгааг хийхдээ өглөө эрт эсвэл орой нар буусны дараа сэрүүн цагуудад хийнэ, өдрийн халуун наранд усалвал тэр дорхноо ууршаад таны зарцуулсан цаг хугацаа, хөдөлмөр үр дүнгүй болох юм. Намрын улиралд 9-р сараас 7 хоногтоо нэг удаа усална, 10-р сарын сүүлээр өдрийн температур хасахруу орохын өмнө цэнэг усалгаа буюу эцсийн усалгааг ханатал хийж өвөлжүүлнэ. Өвөл цас орсон тохиолдолд зүлэг тарьсан газарт овоолж хучна, энэ нь үндэсний хэсгийг дулаалах мөн хаврын усалгаа болж өгнө.
Хавар цаг агаар эрт дулаарвал 4-р сараас эхлэн тогтмол усалж эхэлнэ. Ихэнх хүмүүс хаврын салхи ихтэй өдрүүдийн хуурайшилтийн улмаас зүлэг нь хатаж үхэж байгааг анзаарч хайхардаггүйгээс үүдэн зүлэг 2 дахь жилдээ ургадаггүй.

4. Тайралт Тарьсан зүлгээ өтгөн шигүү, намхан ургуулахыг бүх л хүн хүснэ. Гэвч хүмүүс зүлэг тарихдаа хэзээ ч тайрах шаардлагагүй, намхан ургадаг гэж боддог нь ташаа ойлголт юм. Тайралтыг тогтмол хийснээр зүлэг улам шигүү буталж ургадаг, мөн илүү өндөр ургасан хэсэг нь намхан ургасан хэсгийн нарыг хаах эрсдэлээс хамгаалдаг. Хэрэв том талбайд зүлэг тарьсан бол зүлэг хадагч цахилгаан эсвэл бензин мотортой төхөөрөмжөөр хадах нь таны цаг завыг маш их хэмнэнэ. Шинэхэн тарьсан үрийг 4см-с дээш ургасан тохиолдолд хадаж эхлэх өгөөд 7 хоног бүр тогтмол хадна. Та бороо орсоны, шүүдэр буух зэрэг газар устай үед зүлэг хадвал төхөөрөмжөө эвдлэх аюултайг анхаарна уу.

5. Налуу газар тарих Налуу газар зүлэг тарих технологи тэс өөр юм, хүчтэй аадар бороонд таны тарьсан зүлэг тэр дорхоноо урсаж үгүй болдог. Үүнээс сэргийлэх аргууд нь: усны урсах хурдыг багасгах зорилгоор сеткэн материалаар газрыг хучих, өндөрлөг хэсэгт үерийн шан татаж чулуугаар дүүргэх мөн сүрэл өвсөөр хучих зэрэг маш олон аргууд байдаг. Та үүнийг Google-ээс How to plant grass on slope гэж хайлт хийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Ногоон орчноо тохижуулах таны үйлсэд амжилт хүсье, эцэст нь хэлэхэд аливаа мод бут, ургамлыг ургуулахад хамгийн чухал зүйл гэж байдаггүй бөгөөд бүх зүйл чухал юм. Эх сурвалж: Соёолж

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Бүсгүйчүүдийн цүнхэнд заавал байх ёстой 10 зүйл

Published

on

By

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол цүнх гэх эдлэлийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Хэрэглэх хэрэглэхдээ хичээлийн, аяллын, үдэшлэгийн, өдөр тутмын гэх мэтчилэн олон төрлөөр нь ангилан хэрэглэнэ. Гэхдээ эдгээрийн алийг нь ч барьсан бай, дотор нь заавал багтаах ёстой зүйлс гэж бий. Ингээд эмэгтэй таны цүнхэнд зайлшгүй байх ёстой 10 зүйлийг танилцуулъя.

1. УРУУЛ ӨНГӨЛӨГЧ /БУДАГ/ Өглөө гэрээсээ гарахдаа түрхсэн уруул өнгөлөгч, уруулын будаг тогтцоо өдрийн туршид барина гэдэг бараг л боломжгүй зүйл. Тиймээс будаг тань зарим хэсгээрээ арилж бүдгэрсэн бол, уруул тань хатсан бол чийглэх зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнийг заавал авч явах ёстой ажээ.
2. СҮРЧИГ /ҮНЭРТЭЙ УС/ Гудамжинд сайхан үнэртэй нэгэнтэй зөрөхөд хэсэг хугацаанд ч болтугай сайхан мэдрэмж төрдөг шүү дээ. Мөн тухайн хүнийг танихгүй ч сэтгэлд нэг л эерэг сэтгэгдэл төрдөг. Тиймээс үнэртэй ус бол таны цүнхэнд заавал байх ёстой дараагийн бүтээгдэхүүн юм. Гэнэтийн уулзалт, болзоо зэрэгт байнгын бэлэн байх нь байна шүү дээ.

3. ТОЛЬ, САМ Будгаа сэргээх, яаралтай үед нүүр болон үсээ харах шаардлагатай тохиолдолд толь хэрэг болно. Ер нь эмэгтэйчүүд бидэнд дээрх шаардлагууд цөөнгүй тохиолддог шүү дээ. Мөн Монгол шиг уур амьсгалтай газарт зунаас бусад улиралд самыг зайлшгүй авч явах шаардлага гардаг.
4. ХӨЛС ДАРАГЧ Та их хөлөрдөг төрлийн хүн бол цүнхэнд тань хөлс дарагч зайлшгүй байх ёстой. Гэхдээ чанартай хөлс дарагч хэрэглэхгүй бол хөлсийг тань дарж, асуудлыг шийдвэрлэхээсээ илүүтэйгээр улам эвгүй үнэр бий болгож мэдэх юм.

5. АМНЫ ГАА Бусадтай ойроос харьцах, ярилцах үед амнаас эвгүй үнэр гарч буйг хүн өөрөө ч тэр бүр анзаардаггүй. Тиймээс харьцаж буй хүндээ онцгүй сэтгэгдэл үлдээхгүйн тулд гаа хэрэглэж хэвшээрэй. Хэрэв сургуульд сурах, оффист ажиллах зэргээр өдрийн ихэнх хугацааг нэг газраа өнгөрөөдөг бол өдрийн хоолоо идсэний дараа шүдээ угааж ч болох юм.
6. ГАРЫН ТОС Цар тахлын энэ үед бид гараа энгийн үед угаадаг байснаас хэд дахин илүү угаадаг болсон нь нууц биш. Тэр чинээгээрээ гарын арьс хуурайшиж байгаа билээ. Тэгвэл харсан, шууд харьцсан хүндээ таагүй сэтгэгдэл үлдээхгүйн тулд гараа угаасны дараа арьсыг нь чийгшүүлж хэвшээрэй.

7. НОЙТОН, ХУУРАЙ САЛФЕТИК Улс маань хэдий хөгжиж яваа ч үйлчилгээний байгууллагуудын угаалгын өрөөнд ариун цэврийн цаас, хуурай салфетка байхгүй байх нь элбэг. Тиймээс охид, бүсгүйчүүд маань нойтон болон хуурай салфетка цүнхэнд заавал байх ёстойг сайн мэднэ.
8. НҮДНИЙ ДУСААЛГА Гадуур удаан явах үед нүд аргаж улайх нь энгийн л үзэгдэл. Харин улайсан нүдтэй хүн тийм ч тааламжтай харагдахгүй нь ойлгомжтой. Тунгалаг сайхан нүдтэй байхын тулд цүнхэндээ үргэлж нүдний дусаалгатай явах хэрэгтэй шүү.

close up of woman hands spraying perfume


9. ГУТАЛ ӨНГӨЛӨГЧ БА ГУТЛЫН АЛЧУУР Ихэнх хүмүүс хэн нэгэнтэй анх удаа уулзахдаа тухайн хүнийг гутлаар нь дүгнэдэг талтай. Гэхдээ мөн л манай орны нөхцөлд өглөөдөө гутлаа сайтар цэвэрлээд гарсан ч удалгүй бохирдчихдог. Тиймээс цэвэрхэн, цэмцгэр гуталтай байхын тулд гутал өнгөлөгч эсвэл гутлын алчууртай явах хэрэгтэй.
10. УСНЫ САВ Усны ач тусыг дурдах ч шаардлагагүй биз. Гадуур явахдаа харин хуванцар савтай цэвэр ус худалдан авахгүйгээр өөрийнхөө савтай уснаас ууж хэвшээрэй. Биед ч тустай, байгальд ч ээлтэй шүү дээ.

Continue Reading

Зөвлөгөө

Стресс таны гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ?

Published

on

By

Стресс бидний сэтгэцийн эрүүл мэнд төдийгүй бие махбод, гадаад төрхөд сөргөөр нөлөөлдгийг хүн бүр мэддэг. Хэдийгээр бид огт стресстэхгүй амьдрах боломжгүй боловч стрессийг зохицуулж сурах хэрэгтэй. Хэрвээ стрессээ зохицуулахгүй бол гадаад төрхөд дараах өөрчлөлтүүд гардаг аж.

БАТГА Хэт их стресстэх үед бидний биеэс кортизол хэмээх даавар ялгардаг. Ийнхүү кортизолын нөлөөгөөр CRH гэх даавар ялгарч эхлэх ба энэ нь өөхний булчирхайг идэвхжүүлдэг. Ингээд өөхний булчирхайгаас тос их хэмжээгээр ялгарснаар арьсны нүх сүв бөглөрч батга гардаг. 2017 онд 22-24 настай Саудийн Арабын Анагаах Ухааны Их Сургуулийн эмэгтэй оюутнуудын дунд судалгаа явуулахад стрессийн түвшин өндөр байх тусам батга гарах магадлал ихтэй байгааг тогтоожээ. Мөн 2011 онд Өмнөд Солонгосын 1236 хүнийг хамарсан судалгаа явуулахад стресс, нойргүйдэл, алкохол, сарын тэмдэг зэрэг нь батгыг улам хүндрүүлж байгааг тогтоосон байна.

НҮДНИЙ ДООД ЗОВХИ ХАВАГНАХ Нас ахих тусам нүдний эргэн тойрны булчин сулардаг учраас нүдний доод зовхи хавагнах хандлагатай болдог. Гэсэн хэдий ч үүнийг зөвхөн настай холбож тайлбарлах нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл, нүдний доод зовхи хавагнах нь нойргүйдлээс үүдсэн стрессийн нэг шинж тэмдэг болдог.
АРЬС ХУУРАЙШИХ Арьсны эвэрлэг давхарга буюу өнгөн хэсэг нь арьсны эсийг чийгшүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн энэ нь арьсны бусад давхаргыг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Ийнхүү зохих үүргээ гүйцэтгэхгүй, хэт их хуурайшаад байвал стрессээс үүдсэн байх магадлалтай.

2014 онд John Lyga, Ying Chen нарын хулгана дээр хийсэн туршилтын үр дүнгээс үзэхэд стресс нь арьсны өнгөн давхаргын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгааг тогтоожээ. Мөн стресс нь арьсны үрэвсэл болон бусад шархыг эмчлэх үйл явцыг удаашруулдаг аж.
АРЬСАН ДЭЭР ТУУРАЛТ ГАРАХ Стресс хүний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдгийг бид мэднэ. Дархлаа суларснаар бидний ашигтай бактерийн тэнцвэр алдагддаг. Улмаар арьсан дээр тууралт гарах шинж тэмдэг үүсдэг.
ҮРЧЛЭЭ Стрессээс болж хүний арьс хуурайшдаг учраас үрчлээ үүсэх магадлал нэмэгддэг. Нөгөөтээгүүр, уурласнаас болоод хөмсгөө “зангидаад” байвал дух амархан үрчлээтнэ.

ҮС УНАХ, ЦАГААН ҮС УРГАХ 2020 онд Bing Zhang, Sai Ma нарын 17 эрдэмтэн хамтарч хийсэн судалгаагаар, стрессээс үүдэн меланоцит үүсэх нь багасдаг бөгөөд улмаар үс цайдаг гэсэн үр дүн гарчээ. Мөн архаг стресс нь үс ургах үйл явцыг удаашруулдаг ба үс их хэмжээгээр унах нэг шалтгаан болдог аж. ЭХ СУРВАЛЖ:yolo.mn

Continue Reading

Зөвлөгөө

Вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийн МЭДЭХ ЁСТОЙ 7 зүйл

Published

on

By

Вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш 2-3 долоо хоног өнгөрсөн бол тухайн хүнийг “COVID-19” халдварын эсрэг дархлаатай болсон гэж үздэг байна. Ийнхүү УОК-оос вакцины давтан тундаа хамрагдсан иргэд болон халдвар аваад эдгэсэн хүмүүст зарим үйлчилгээг нээлттэй байлгахаар журамлаж байгаа билээ. Гэхдээ та дархлаатай болсон гээд маскаа тайлж шидээд, 2020 он хүртэл амьдарч ирсэн шигээ аашлах гэж байгаа юм биш биз? Тэгвэл анхаарлаа хандуулаарай.

1. МАСКАА ТАЙЛЖ БОЛОХ УУ? Үгүй! Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол өдөрт л гэхэд хэдэн зуугаараа нэмэгдэж байна. Тиймээс нийт хүн амын 70-85 хувь нь бүрэн тундаа хамрагдах хүртэл санаа амралгүйгээр амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьсаар байх нь чухал.

2. ХАЛДВАР АВАХ МАГАДЛАЛТАЙ ЮУ? Тийм. Вакцины хоёр тунг хийлгэснээр дийлдэшгүй бамбайтай боллоо гэж ойлгох нь өрөөсгөл юм. AstraZeneca вакцин коронавирусийн халдвараас 62-90 хувь, Pfizer 95 хувь, Sputnik 92 хувь хамгаалах бол Verocell 79 хувь хамгаална гэсэн судалгааны үр дүн бий. Тиймээс магадлал бага ч эрсдэл бий гэсэн үг. ЭМЯ-ны газрын дарга Л. Энхсайхан нэгэн мэдэгдэлдээ “Вакцин хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд хүндрэлээс 100 хувь сэргийлнэ гэсэн судалгааны үр дүн гарсан. Халдвар авсан бол хөнгөн өвчилнө” хэмээсэн. Тиймээс халдвар авах магадлалтай ч хүндрэл нь бага байх аж.

3. БУСДАД ХАЛДААХ УУ? Тийм. Гэр бүл, ойр дотнын, ажлын газрын хэн нэгэн тань вакцинжуулалтад хамрагдаж амжаагүй бол та өөрөө өвдөөгүй байсан ч тэдэндээ халдвар тараах эрсдэлтэй гэдгийг бүү мартаарай. Бид өөрсдөө ч мэдэлгүй халдвар тээгчид болсон байдаг шүү дээ. Хэрвээ таны тээсэн халдварыг хайртай дотнын тань дархлаа сайнгүй нэгэн авбал цаашид юу болохыг төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Ингээд та одоо яагаад амны хаалтаа зүүж, бусдаас зайгаа барьсаар л байх ёстойг ойлгосон байх.

4. ХИЙЛГЭСЭН ГЭДГЭЭ ЯАЖ БАТЛАХ ВЭ? Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдийн мэдээлэл e-mongolia.mn сайтад байршиж буй. Тиймд цаашид вакцины хоёр тунд хамрагдсан эсэхээ албан бичгээр баталгаажуулах шаардлага гарвал тус сайтад өөрийн мэдээллийг оруулан бүртгүүлж, Үйлчилгээнүүд – Вакцины гэрчилгээ – Үйлчилгээ авах хэсэгт хандан уг мэдээллийг монгол эсвэл англи хэл дээр хүлээн авах боломжтой. Энэ бүх процесс тавхан минутад л амжилттай болно.

5. ОЙР ДОТНЫНХОНТОЙГОО УУЛЗАЖ БОЛОХ УУ? Бид хэзээ хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзаад сууж болох вэ? Мэдээж бүгд вакцины бүрэн тундаа хамрагдсаны дараа. 6. АЯЛЖ БОЛОХ УУ? Хэдийгээр Засгийн газраас бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон халдвар аваад эдгэсэн иргэдийн хот хооронд зорчих хөдөлгөөний хориглохгүй болсон ч энэ талаар одоохондоо бодоод хэрэггүй л болов уу? Учир нь та халдвар тараах эрсдэлтэй шүү дээ.

7. ЭМНЭЛЭГТ ОЧИЖ БОЛОХ УУ? Тийм. Вакцинжуулалтын ажил эхлэх хүртэл бид эмнэлэгт очихоос айж цэрвэж байсан. Шүд өвдсөн ч, хараагаа шалгуулмаар байсан ч, дотор эрхтний үйл ажиллагаа муудсаар байсан ч эмчид үзүүлэхээ хойшлуулсаар л байв. Учир нь эмнэлгийн байгууллагуудад эрсдэл хамгийн өндөр байсан шүү дээ. Тэгвэл тоотой хэдэн үйлчилгээ таны өмнө нээгдэж буйн нэг нь эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авах юм. Эх сурвалж: AARP

Continue Reading

Trending

error: Content is protected !!