Uncategorized

Засгийн газраас “АЖНАЙ“ Д.Бат-Эрдэнийг НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР шалгаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас энэ оны сүүлийн нэг сенсациар нүүрсний хэргийг сөхөхөөр шийдсэн билээ.Тодруулбал,“Эрдэнэс Тавантолгой” дамнасан “Нүүрсний бүлэглэл”-тэй тэмцэхээр эхнээсээ нэр бүхий улс төрчид,албан тушаалтнуудыг шалгаад эхэллээ.МАН-ын хөшигний ард ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг Д.Ариунболдтой хэргийг нам даруулсан гэгдээд өнгөрч байв.Тэгвэл эдүгээ эл агуулгыг дахин сөхөх чиглэл томчуудын хүрээндээ нэлээд идэвхтэй яригдаж буй аж.Хэрэвзээ ЭТТ-н акц энэ чиглэлд өрнөвөл “ажнай” Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүртэл арга хэмжээ авахаар тохирсон аж.Түүнчлэн өчигдөр /2022.11.01/ Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат,Уул уурхай,технологийн газрын дарга Д.Уужимсанаа,Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар,Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ,Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлжээ.Эх сурвaлж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *