Uncategorized

“МАХНЫ МАФИЙН ХЭРЭГ” БУЮУ МХЕГ ДАРГА Б.БААСАНДОРЖ АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙЖ АЖЛАА ӨГ‼️ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ‼️

#МХЕГ – аас #Мал төхөөрөх, #мах боловсруулах үйлдвэрүүдэд 2022 оны 03 сарын 16-наас 04 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хяналт шалгалт хийжээ. Энэ шалгалтанд Хятад улсад мах импортлох зөвшөөрөл хүссэн #MDCP ХХК хамрагдаж сайн үнэлгээ авч 83,3 оноогоор тэнцсэн байдаг. ЯАЖ? ЯАГААД? Үйлдвэр дээр нь үнэхээр очиж шалгасан бол үйл ажиллагаа явуулах эрхээ аваагүй байгаа газар нь аль хэдийн олон тонн мах нөөцлөөд бэлтгэчихсэн боловсруулалт хийчихсэн хууль зөрчөөд ажиллаж байгааг яагаад олж харсангүй вэ? Гэсэн асуулт ургана…ЯАГААД? МХЕГ хяналт шалгалт хийгээд батламж зөвшөөрөл өгөөд удаагүй байтал Ард иргэдийн мэдээлэл сайтуудын шуурхай ажиллагааны дүнд Үндэсний аюулгүй байдал, хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой энэ АЙМШИГ ЗӨРЧИЛ гэнэт илрэв. Монголчууд нийгмээрээ цочирдон хүлээж авав. Мэргэжлийн хяналт сүр дуулиан болж очиж лацдав… Урдчилсан байдлаар шарил удаан хадгалахад зориулсан бодис ашиглаж байсан нь илрэв… Махны 20 үйлвэр хаав… Шинжилгээний дүн хүлээж байна…
Энэ хооронд МХЕГ дарга Б.#Баасандорж гэнэт удирдамж гаргаж баталж /хууль журмаар бол/ Хүнс хөдөө аж ахуй хяналтын газрын дарга “мах иддэг” Т.Балжиннямаа томилж MDCP ХХК руу яаравчлан илгээв! Очихдоо нөлөө бүхий сайтууд, сэтгүүлчийг авч явав! УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧИЙН ТАВЬСАН ЛАЦЫГ тухайн байцаагч ӨӨРӨӨ ЭСВЭЛ ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ /МХЕГ ДАРГА Б.Баасандорж/ ХӨНДӨХ ЭРХТЭЙ тэгэхдээ СЭРГЭЭХ АКТ ЗААВАЛ ҮЙЛДДЭГ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ байтал Т.Балжинням дарга сайтын шууд лайв хийлгэж түмний нүдэн дээр лацтай агуулах онгойлгож бүр мах гаргаж ирээд тогоонд чанаад зооголчихов…! Өөрийгөө амьд лаборатори болгож ЭНЭ МАХ муудаагүй байна гэж ЗАРЛАВ!!!
ЛАЦТАЙ АГУУЛАХ ОНГОЙЛГОЖ МАХ ГАРГАЖ АВААД ЧАНААД ИДСЭН энэ үйлдэл нь өөрөө АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН, ЭД ЗҮЙЛИЙГ ӨӨРТӨӨ ХЭРЭГЛЭСЭН гэх ЭРҮҮГИЙН ХЭРЭГ биш үү?!!! МХЕГ дарга Б.Баасандорж бүх бурууг “махчин” ажилтандаа тохож ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж мэдээлэв. Гэхдээ яг хэн нь жинхэнэ МАХЧИН бэ??? Гэдэг асуулт үлдэж байна? Мөн Б.Баасандорж нь Хүнс хөдөө аж ахуйн яамны ТНБД Жамбалцэрэнтэй сайн найзууд гэдэг нь бас анхаарал татна…?! Үүнийг хууль хяналтынхан шалгахад бас л нэг сэжим. Гэхдээ энэ талаар дараа өгүүлнэ… ЯМАРТАА Ч ТӨРИЙН АЛБАНЫ ХАРИУЦЛАГЫГ ДООРООС БИШ ДЭЭРЭЭСЭЭ ХҮЛЭЭДЭГ ЁСТОЙ! АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ АРД ТҮМЭНД АЮУЛ ЗАНАЛ УЧРУУЛСАН МХЕГ ДАРГА Б.БААСАНДОРЖ АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙЖ АЖЛАА ӨГ!!! …ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ‼️🙏 #МОНГОЛ #УЛСЫН #ЕРӨНХИЙ #САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, МОНГОЛ УЛСЫН #ШАДАР #САЙД С.#АМАРСАЙХАН та анхааралдаа авна уу!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *